ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хуримын өмнөх айдас, түүнийг хэрхэн даван туулах вэ?

Гэр бүл  | 2011 / 08 / 10

“Хуримнаасаа зугтсан сүйт бүсгүй” гэдэг киног санаж байна уу?

Хуримын өмнөх айдас, түүнийг хэрхэн даван туулах вэ?

Гэрлэхийн өмнөх айдсыг даван туулж, чухал өдрийнхөө өмнөхөн өөртэйгөө болон бусадтай сайн ярилцаагүйн улмаас гэнэт цочролд орон, ямар ч итгэлгүй болох нь бүсгүйчүүдийн хувьд нийтлэг тохиолддог зүйл юм. Та ч бас дэмий зүйлээс эмээснээсээ болж эргэлзээн дунд төөрч мэдэх тул хуримынхаа айдсыг хэрхэн даван туулах талаар зөвлөгөө бэлтгэлээ.

Хурим бүтэлгүйтэх вий гэсэн айдас
Таны тавин жилийн турш бат бөх байх гэрлэлтийг адислах цор ганц хурим тавхан цагийн дотор болоод өнгөрнө гэхээр сэтгэл түгших нь аргагүй. Шинэ амьдралыг билэгддэг сүүн цагаан хуримын өдөр бүх зүйл төгс байх ёстой учраас бэлтгэл ажлын турш бид маш их стрессд автах нь бий. Яг алхаж байтал бүдрээд уначих вий, эсвэл захиалсан хоол зочдод таалагдахгүй байх вий, өнөөх жаахан бүдүүлэг ааштай хамаатан тань эвгүй үйлдэл гаргаж ичээх вий гээд л. Аахар шаахар айдсуудад дарагдсаар шөнө ч унтаж чадахгүй болчих нь бүсгүйчүүд бидний бүгдийг өөрийнхөө хүслээр хийх гэсэн хүсэлтэй холбоотой юм. Өөртөө нэгэн зэрэг олон ачааг үүрэхийн оронд та зүгээр л нөхөртөө оройн зоогны асуудлыг, найзууддаа даашинз өмсгөх болон нүүр будалтын асуудлыг даатгаад өөрөө бусдыг нь хариуцвал таны ачаа хөнгөрч сэтгэл санаа тайван байх болно. Сандрахын оронд та ирээдүйн ханьтайгаа сууж байгаад бүгдийг нэг бүрчлэн төлөвлөөрэй. Ирэх зочдын нэрс, хэзээ даашинзаа үзэж, хэзээ захиалгаа өгөх, хаана зоог барихаа түүнтэй зөвлөлдөхөө мартуузай. Та хуримынхаа өдөр тойрч хөхөрсөн нүд, ядарсан царайтай, санадрсандаа хөлс нь гарсан байдалтай байхыг хүсээгүй л бол “Бүх зүйл болдгоороо болно” гэж бодоод юм бүхэнд оролцох гэлгүй ачааллыг өөрийн итгэж найддаг хүмүүстээ даатгаад, массаж, гоо сайхан, бүтэн биеийнхээ ваксанд зовох юмгүй ороорой.

Гэрлэлт бүтэлгүйтэх вий гэсэн айдас
“Зөвшөөрч байна” гэж хэлснээрээ та өөрийнхөө амьдралд маш олон шинэ үүдийг нээж өгдөг. Түүнийхээ хажуугаар бас л тэр хэмжээний олон хаалга таны өмнө хаагдана. Эрх чөлөөтэй ганц бие амьдрал тань дуусч, урьд нь та зөвхөн өөрийнхөө дураар бүхнийг шийддэг байсан бол одоо оройн хоолоо хийхдээ хүртэл нөхрийнхөө саналыг асуух хэрэгтэй болно гэж бодохоос нэг бодлын зугтаад гүйчихмээр санагдана. Эсвэл үнэхээр зөв сонголт хийж байгаа эсэхдээ эргэлзэж, одоо бүх юм сайхан байгаа ч хэдхэн жилийн дараа аав ээжийнхээ амьдралын зам руу орох вий гэхээс түгших нь бүсгүй хүн болгоны хуримын өмнө туулаад гардаг зам юм.

Нэгт та өөрийнхөө доторхи дуу хоолойг тоохгүй өнгөрч болохгүй. Та ямар ч шалтгаангүй байхад эргэлзэнэ гэж байхгүй. “Би түүнтэй амьдраад үнэхээр аз жаргалтай амьдарч чадах болов уу?” гэсэн бодол сүй тавьсны дараанаас таныг нойргүй хонуулж эхэлвэл оройтоогүй байгаа дээр нь эдгээр асуултыг өөрөөсөө асуугаад үзээрэй.

-Чи хэн нэгэнтэй гэрлэхэд бэлэн үү?
-Түүнтэй байх ирээдүйн амьдрал танд хэрхэн төсөөлөгдөж байна вэ? Таатай байна уу, тааламжгүй байна уу?

Энэ хоёр асуултанд эерэг хариулт гарсан бол та түүнтэй ний нуугүй ярилцаад үзээрэй. Өөрийнхөө болон түүний сөрөг талуудын талаар зөвлөлд. Юунд уурлаж, юунд баярлаж, ханиасаа юуг хүсэх вэ гэдгээ хэл. Мөн шашны тал дээр ямар байр суурьтай байх, хэдий хир хугацааны дараа анхны хүүхдээ төрүүлэх, гэрлэснийхээ дараа санхүүгийн асуудлыг хэрхэн шийдэх талаар заавал ярилц. Учир нь өмнөх өгүүлбэрт өгүүлсэн 3 зүйл л хосуудын салалтын шалтгааны дийлэнхийг эзэлдэг юм. Тиймээс бөгж солилцохоосоо өмнө эдгээрийн талаар бие биенийхээ үзэл бодлыг сонсож, тодорхой мэдээлэлтэй болсон байх шаардлагатай. Гэрлэлт бол үерхэл шиг сэтгэлийн хөөрлөөр шийдэж болох асуудал биш учраас ингэж асуулаа гээд тэр таниас эвгүйцнэ хэмээн эмээх хэрэггүй. Таны аав ээж болон түүний аав ээжийн хувьд гэрлэлт нь муугаар эргэсэн байх нь та хоёрын ирээдүйд ч бас тийм зүйл тохиолдоно гэсэн үг биш юм. Хос болгон өөр өөр амьдралын замналтай. Хэрэв зөвхөн энэ л таны санааг зовоогоод байгаа бол танд хайртай хүнтэйгээ гэрлээд аз жаргалтай амьдарч байгаа найзуудтайгаа ярилцаад үзэхийг зөвлөж байна. Дээр дурдсанчлан эхнэр болох нь таны хувьд олон хаалгыг хаах ч гэлээ, түүнээс ч илүү чухал бөгөөд гайхалтай зүйлс хүлээж байгаа гэдгийг санаарай. Хүүхэд, анхны хуримын ой, ар араасаа хөврөх аз жаргалтай дурсамж дүүрэн мөчүүд. Мэдээж үүний завсраар бага зэрэг муудалцдаггүй айл гэр гэж үгүй. Асуудалгүй хос гэж байдаггүй, харин тэр асуудлыг эв зүйгээр шийдэж чаддаггүй хос л гэж байдаг юм.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(327)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com