“Ганцхан удаа, ганцхан, ганцхан...20 жил аль хэдийн өнгөрчихсөн шүү дээ. Уулзаж яагаад болохгүй гэж? Бүхнийг шинээр эхлэх боломж олдох ч юм билүү? Үгүй ээ, би чинь юугаа бодоод байна аа. Өдийг хүртэл хөлс хүчээ урсган босгосон энэ амьдралаа тэгээд яах болж байна?”
“Анхных” гэдэг тодотгол юм бүхэнд зөвхөн ганцхан удаа олгогддог. Анхны шохоорхол, анхны үнсэлт, анхны шөнө...бүгдээрээ ганц ганцхан удаа л болоод өнгөрнө. Хоёр дахиасаа эхлээд юугаараа ч юм хуучин юм шиг санагддаг учраас анхны бүхэн сэтгэлд хэзээд өчигдөр болсон юм шиг тод санагддаг байх. Тэднээс хамгийн нандин нь анхны хайр.
“Анхны хайр бүтдэггүй" гэж хэний ч юм номлосон гашуун бөгөөд итгэхэд хэцүү үг эцсийн эцэст үнэн болохыг ойлгож төгсдөг нь даанч олон. Тиймээс л бид бүгдийн ихэнх нь хоёр, гурав эсвэл дөрөв дэх хайрынхаа эхнэр нь болж, гэр бүлээ бий болгодог ч өнөөх л амьдралдаа эхний удаа эрэгтэй хүний гараас хөтлөж байсан мөч, түүний үнэр, хэлдэг байсан үг нь бидний цээжинд сэтгэлийн чимэг болон үлдээд, хэнд ч мэдэгдэхгүй тэрүүхэндээ гялалзсаар өнө удаан оршдог.
Хорин жилийн турш та түүнийг мартаагүй хэдий ч, дурсахгүй байхыг хичээн өдий зэрэгт хүрчээ. Хүүхэд тань хүртэл их сургуульд орох насанд хүрч. Харахад жаргалтай байгаа мэт боловч энэ хугацаанд таны “сурч авсан” бас нэг юм гэвэл үрээсээ нууцаар нөхөртэйгөө тар тур хийгээд авах. Хааяа хааяа ханийхаа хэлсэн сэтгэл шархлуулам үгийг бодон бодон нулимсаа арчихдаа хуучин хайраа өөрийн эрхгүй санагалзан дурсаж, залуу насандаа эргэн очих хүсэлд автагддаг зантай болчихно. Яг ийм үед тэр гарч иржээ.
“Өдий хүртэл бодохгүй өнгөрүүлсэн нэг ч өдөр байгаагүй”. Ингэж хэлэхэд нь та золтой л чихэндээ наасан гар утсаа алдчихаагүй. Гэвч ганцхан удаа уулзая гээд болздог байсан өнөөх л цэцэрлэгт хүрээлэнгийн нэрийг, өдөр, цагтай хэлэхэд хариу дуугарч чадаагүй. Иртэл чинь хүлээнэ шүү гэж тэр хэлсэн. Өдий насанд ийм романтик үгсийг анхныхаа хайраас сонсоно чинээ зүүдлээгүй явсан та очих үгүйдээ эргэлзсээр.
Ганцхан удаа уулзаад л болчихдог бол, өнөөдрийг хүртэл сэтгэлдээ төсөөлж ирсэн тэр хүслүүд тэгээд л дуусчихдаг бол сайхансан. Гэвч нэг уулзалт нь цаашид хоёр, гурав, дөрөв...хэд дэх ч удаагийн уулзалт болж үргэлжлэхийг хэн ч таашгүй. Өөрийнхөө сэтгэлд сохроор хөтлөгдөөд нөхөр хүүхдийнхээ өмнө нүгэл үйлдэх үү, аль эсвэл дараа нь харамсаж ч магадгүй сонголтыг хийх үү? Үсийг тань илдэг байсан тэр гарыг дахин атгаж үзэхийн тулд эрсдэлтэй зүйлийн хойноос ухаанаа алдан явах уу?
Өөрийгөө ийм нөхцөл байдалд оруулан бодоод үзвэл, та оюун санаа, зүрх сэтгэл хоёрынхоо алийг нь дагах байсан бол? Гоолингоогийн хонгор бүсгүйчүүдийнхээ өмнө шинэ санал асуулгыг эхлүүлж байна.
Сэтгэгдэл (7) | Хэвлэх | Үзсэн тоо: 63841 | | | |
Өмнөх мэдээлэл Та сексийн үеэр дур тавьсан юм шиг жүжиглэж байсан уу? |
Дараах мэдээлэл Та анхны шөнийнхөө төлөө харамсдаг уу? |
Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.
би хэзээ ч өөрийгөө хорьдгүй гэхдээ задгай биш мэдээж нөхөртөө хайртай хүндэлдэг гэхдээ амьдрал миний гарт би уулзаж таалагдвал дахин уулзана ингэлээ гээд гэр бүлээ орхихгүй гэр бүл хамгийн нэгдүгээрт