ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Стиль имиджээ хэрхэн шинэчлэх вэ?

Загвар  | 2011 / 08 / 04

Нэг л өглөө босоод хартал та өөрийгөө тэр чигт нь өөрчилчихмөөр санагдана. Тэгээд л тэр өдөржингөө өөртөө сэтгэл хангалуун бус явна даа. Гэвч стилээ өөрчлөнө гэдэг бол ганцхан өдөр, эсвэл нэг долоо хоногийн дотор хийчихдэг юм биш.

Стиль имиджээ хэрхэн шинэчлэх вэ?

Цаг хугацаа, тодорхой хэмжээний мөнгө, мөн зориг шаардагдана. “Хүнийг хувцсаар нь угтаж, ухаанаар нь үддэг” учраас гадаад төрх бол чиний илэрхийлэл байх шаардлагатай. Харин өөрийнхөө илэрхийллийг өөрчлөхийг хүссэн ч, яг юунаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол дараах алхмуудаас аажим аажмаар хэрэгжүүлж үзэхийг зөвлөе.

Эхлээд нүднээсээ эхлэ. Нүд гэдэг бол нүүр царайны хамгийн чухал хэсэг. Нүдний орчин тойрон яаж харагдахаас гадаад төрх чинь бүхэлдээ шалтгаалж болно. Хэрэв та харааны шил зүүдэг бөгөөд түүндээ дургүй бол хааяадаа контакт линз зүүж яагаад болохгүй гэж? Харин шил зүүх нь танд тохь тухтай байдаг боловч, тэд царай төрхийг чинь дараад байгаа мэт санагдаж байвал янз янзын хүрээтэй шилийг туршиж үзээрэй. Дандаа хүрээгүй шил зүүж ирсэн бол одоо бүдүүн хүрээтэй шил авч зүү. Харин дандаа хүрээтэйг зүүж ирсэн бол одоо уян рамыг туршиж үзэх цаг болжээ. Мөн зарим гоёлын шилний линзийг нь харааныхаар сольж болдог гэдгийг ч бодолцож үзээрэй. Шил гэдэг бол “номын” биш дэгжин бүсгүйчүүдийн хэрэглээ юм.

Үсэндээ илүү их анхаарал хандуул. Та хувцаслалтаа өөрчлөхөөсөө өмнө эхлээд үснийхээ засалтыг шинэчлээд үзээрэй. Магадгүй зөвхөн үсээ янзлуулах төдийд сэтгэл ханамж авч болох юм. Тэгвэл олон дэлгүүрээр явж цаг мөнгөө үрэх шаардлагагүй болно. Интернэтээс янз бүрийн шинэ үс засалт, будалтын зурагнуудыг харж санаа аваарай. Тэгээд өөрт таалагдсанаа хэвлэж аваад үсчиндээ үзүүлж болох юм. Гэвч эхлээд нүүрнийхээ хэлбэрт тохирсон засалтуудыг сонгох нь чухал. Хэрэв таны царайнд ямар үс тохирох талаар төдийлөг сайн мэдэх байвал та энд дарж үүнтэй холбоотой мэдээллийг уншаарай.

Үндсэн хувцас, болон акссесуараас эхлэ. Шүүгээгээ шинэчлэхийн тулд та хамгийн түрүүнд үндсэн хувцаснуудаас эхлэх нь амар юм. Үүнд олон өнгийн майк, цамцнууд орно. Том өөрчлөлт бүхэн жижгээс эхтэй байдаг учраас та жирийн боловч өөр өөр өнгийн хувцаснуудыг янз бүрийн акссесуаруудтай хослуулан цоо шинэ өнгө төрхийг өөртөө бий болгох боломжтой. Цөөн хувцас шинээр худалдаж авахын оронд олон тооны ээмэг, бөгж, малгай, ороолт, бүс, алчуур зэрэг гоёл чимэглэлийг авч, урьд нь туршиж үзээгүй хэв маягаар нүүрээ будах нь таны төсөөлж ч байгаагүй шинэчлэлийг авчирч мэднэ.

Шинэ дэлгүүрүүдийг өөртөө нээ. Үйлчлүүлдэг дэлгүүрээ өөрчлөх нь таньд өмнө нь мэддэггүй байсан шинэ стиль, загваруудыг олж нээхэд тустай.

Дэлгүүр хэсэх болгондоо нэг өөр хувцас ав. Дээр дурдсанчлан стилээ өөрчлөнө гэдэг удаан хугацаа шаардах зүйл. Гадаад төрхийнхөө хувьд үсрэлт хийх гэж байгаа бүсгүйчүүдэд тулгардаг нэг асуудал нь өдөр тутам өмсдөг хувцаснууддаа хэт дассан байх явдал юм. Тиймээс ямар нэг шинэ хэв маягийн хувцас харахаараа авмаар санагдсан ч дараа нь өмсөхгүй мэт санагдаад больчихдог. Хэрэв та өөрчлөлтийг хүсч байгаа нь үнэн л бол зоригтойгоор авах хэрэгтэй. Авчихсан байхад өмсөх үе, газар олдож л таараа. Дэлгүүр хэсэх болгондоо өөрийгөө эвдсэн нэг цамц, эсвэл нэг гутал, бугуйвч авч байгаарай. Ингэвэл та өөрийгөө алдсан мэт сэтгэгдэлгүйгээр, шинэ стилийг мэдрэх болно. Хайрцагнаасаа гадуурхыг олж хараарай.

Стилийн төрлүүд. Хэрэв та хараахан тогтсон стилээ олоогүй байгаа бол доорх загварын зарим төрлүүдээс санаа аваарай.

Минималист:
Энэ стилийн онцлог нь зүүлт, чимэглэл зэргийг бараг л хэрэглэдэггүй. Шийдэмгий бөгөөд хүчирхэг бүсгүйчүүд минималист хувцаслах нь элбэг. Хар, саарал, бөгөөд цагаан өнгө, хурц детальтай энгийн даашинзнууд тэдний сонголт. Үсээ гельдэж хойш шуух, эсвэл хажуу тийш самнах мэтийн цэвэрхэн, цэмцгэр засалт нь минималистуудад тохирно. Та Boss Black, Zara Basic зэргээс санаа авч болох юм.
Романтик:
Хөнгөн материал, ягаан, шаргал гэх мэт зөөлөн өнгө, цэцгэн чимэглэл зэрэг нь романтик стилийг тодорхойлно. Хэрэв та нугалаа, хуниас, торон материал, дэрвэгэр хормойнд дуртай бол яахын аргагүй романтик стилээр дагнах нь зүйтэй юм.
Бохо-шик:
Ихэвчлэн хүрэн бор төрлийн өнгийг оролцуулсан байдаг бохо хувцаслалт нь нэг талаар хиппи мөртлөө илүү талын, нүүдэлчдийн, зэрлэг хэв маягийг агуулсан байдгаараа онцлог юм. Цацагтай цүнх, урт түрийтэй намхан гутал, цээжин хэсгээрээ сул даашинзнууд, элдэв гурвалжин хээ болоод үсний резинэн даруулга бол бохо нарын хэв маягийг илэрхийлэл юм. Энэ стилийн жишээг та энд дарж үзнэ үү?
Винтаж
Дундад зууны үеийнх шиг жижиг цэцгэн хээ, угалз, дэрвэгэр хормойтой даашинз энэ стилийг илэрхийлнэ. Винтажийн жишээг та энд дарж үзээрэй.

Стиль имиджээ өөрчлөх нь таныг өөрийнхөө талаар өмнөхөөсөө өөр сэтгэгдэлтэй алхаж чаддаг болоход туслах сайн арга юм. Та шинээр төрсөн мэт л санагдах болно.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(688)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com