ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Нярайн урьдчилан сэргийлэх тарилгын тухай та юу мэдэх ёстой вэ?

Гэр бүл  | 2011 / 08 / 03

Та хүүхдийнхээ өвчний түүх - ямар өвчнөөр өвчилж байсан, төрөлт хэрхэн явагдаж өнгөрсөн, хийлгэж байсан урьдчилан сэргийлэх тарилгууд ямар үйлчлэл үзүүлсэн, хүүхдийн чинь биеийн байдал ямар байгаа тухай мэдэж байх шаардлагатай.

Нярайн урьдчилан сэргийлэх тарилгын тухай та юу мэдэх ёстой вэ?

Хэрэв та удмын өвчний түүхийг мэддэг бол түүнээс илүү сайн зүйл гэж юу байх билээ. Хэрэв ойрын хамаатнуудын чинь аль нэг нь урьдчилан сэргийлэх тарилга хийлгэсний дараа харшил өгдөг бол түүнийгээ эмчдээ хэлээрэй.

Хүүхэддээ тарилга хийлгэхийн өмнө байгаа мэдээллээ эмчдээ үзүүл. Энэ нь, хүндрэлээс зайлсхийх магадлалыг нэмэгдүүлэх болно. Хүүхдийг чинь анхааралтай, сайн үзэж өгөхийг эмчээсээ хүс. Та хүүхэддээ тарилга хийлгэхээс өмнө эрүүл байгаад итгэлтэй байх ёстой юм. Урьдчилан сэргийлах тарилга хийлгэхдээ харшил өгдөг хүүхэд эрсдэлийн бүлэгт багтдаг. Давтан тарилгын үед илүү хүчтэй харшил өгч ч болох талтай. Ийм тохиолдолд, дархлаажуулалтын эмчийн зөвлөгөөг аваарай.

ЭНЭ БОЛ ЧУХАЛ ЗҮЙЛ!

Хүүхэд дараахи тохиолдлуудад эрсдлийн бүлэгт багтаж, тарилгын дараа харшил өгдөг юм:
• Хүүхэд өвчтэй (ханиалга, чацга алдалт ч багтана) буюу дөнгөж эдгэрсэн;
• Ойрын садан чинь тарилгаас харшил авдаг;
• Хүүхэд дутуу буюу жижигхэн төрсөн;
• Татвалздаг, мэдрэл, харшил, дархлалын тогтолцооны өвчтэй, эсвэл хүүхэд дархлалынхаа тогтолцоог дарангуйлах эм ууж байгаа эдгээр болно.

Тарилга хийлгэснийх ньдараа 72 цагийн турш хянаарай. Сэжигтэй зүйл илэрвэл эмч дуудаарай.
Дараахи өөрчлөлтүүдийг аюултайд тооцно:
Биеийн температур үлэмж нэмэгдэх;
Хүндээр амьсгалах;
Тарилга хийсэн арьсны хэсэг томоор хавдах, арьс нь улайх, идээлэх;
Муухай чарлах, гурав буюу түүнээс цагын турш хугацааны турш тасралтгүй уйлах;
Арьс нь туурах, тарьснаас хойш хэдэн цаг өнгөрсний дараа чацга алдах;
Хэт нойрмоглох
Татвалзах зэрэг болно.

Энэ мэдээлэл зөвхөн урьдчилан сэргийлэх зорилгод ашиглагдана гэдэгт бид найдаж байна. Гэсэн ч, тохиолдож болзошгүй аюулыг урьдаас мэдэж байхад илүүдэх зүйлгүй шүү дээ. Хүүхдийнхээ эрүүл мэндийг юуны өмнө та л хариуцна шүү. Таны хүүхэд өвчин зовлонгүй торниж, царайлаг, эрүүл чийрэг, ухаантай хүн болж, аав ээжийгээ баясгана гэдэгт бид итгэж байна.

Эх сурвалж: Таны хүүхдийн эрүүл бойжилтонд үргэлж санаа тавьдаг Pampers
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(996)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com