ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Нярай хүүхдийн хооллолт

Гэр бүл  | 2011 / 07 / 27

Заримдаа би өвдөх л юм. Гэсэн ч би тоодоггүй. Хайр энхрийлэл намайг эзэмддэг. (Нэгэн эхийн дурсамж)

Нярай хүүхдийн хооллолт

Хөхний сүү бол нярай хүүхдэд эхний зургаан сарын турш шаардагдах бүхий л тэжээллэг бодисоор хангадаг шилдэг хоол билээ. Үүнээс гадна, хөхний сүү хялбархан боловсордог бөгөөд хүүхдэд тохирох хэмжээний уураг болон тос хүүхдэд чинь нэн чухал ихээхэн хэмжээний лактоз агуулдаг. Бас хангалттай хэмжээний аминдэм, амархан шингэдэг төмөр, макро болон бичил махбодиуд байдаг юм. Мөн нянгийн халдвараас хамгаалдаг, нярай хүүхдийн гэдэсний хөгжилд тустай дархлаажуулдаг болон биологийн идэвхтэй бодисууд агуулдаг.

Баримтууд:
1. Нярай хүүхэд төрснийхөө дараахи өдрүүдэд эхийнхээ уургийг хөхдөг. Түүний хэмжээ бага хэдий ч их тэжээлтэй хоол юм. Хүүхэд эхийгээ сүүтэй болтол 15-30 мөч бүр уураг хөхсөн ч чадна.
2. Эх нь сүүтэй болмогц хүүхдүүдийн олонхи нь хоногт дунджаар 8-12 удаа хөхдөг. Зарим хүүхэд үүнээс олон, зарим нь цөөн хөхнө. Ийм болохоор, хүүхдийн хүссэн үед нь, хүссэн хэмжээгээр нь хөхүүлэх хэрэгтэй. Хүүхдийн жин нэмэгдэж байгаа эсэхийг шалгаж байгаарай. Шинээр төрсөн хүүхдэд эхийгээ хөхөх өөрийн гэсэн цагийн хуваарь тогтдог юм.
3. Хүүхэд “суга өсөх” үеүүддээ гэнэтхэн, ердийнхөөсөө илүү олон хөхөж эхэлдэг. Ийм үеүүд голдуу 2-3 долоо хоног, дараачийнх нь 6 долоо хоногтой байхад нь ажиглагддаг.

Нялх хүүхэд яагаад гулгидаг вэ?
Хэрэв та ажигч бол хүүхдийнхээ дараахи гурван онцлогийг, тухайлбал, хооллосныхоо дараа гулгидаг, гулгисан сүү нь боловсроогүй байдаг, хүүхэд зовж шаналдаггүй, байдаг янзаараа л байдгийг лавтайяа анзаарсан байж таарна.

Дээрх баримт нь нэг л зүйлийг, гулгина гэдэг нь жирийн, байх ёстой үзэгдэл болохыг харуулж байна. Иймд, гулгилаа гээд сандарцгааж, эмч дуудах хэрэггүй…. Яахаараа гулгидаг юм бол? Нярай хүүхдийн хоол боловсруулах тогтолцоо тогтворгүй, түүнчлэн ходоодноос ам хүртэлх зай нь богинохон байдаг. Хэтэрхий их сүү уусан, эсвэл хөхөж байх үедээ агаар залгисан тохиолдолд хүүхэд гулгидаг. Эхний тохиолдолд хүүхэд хэрээс хэтрүүлж хөхсөн сүүнээсээ салдаг бол хоёрдахь тохиолдолд уусан сүү нь гулгидастай гардаг. Хүүхэд байсхийгээд гулгихыг харсан эхэд хөхсөн сүүгээ бүгдийг нь эргүүлээд гаргачихаж байгаа мэт санагддаг. Ингэж айх хэрэггүй. Дийлэнх тохиолдолд түүнд шаардлагатай сүү, хэрэгцээнээс нь илүүгүй, мөн дутуугүй ходоодонд нь үлдэж хоцорно. Их хэмжээний сүү буцаагаад гулгисан тохиолдолд хүүхэд өлсч, дараагийн хөхөлтөөр сүүгээ нөхөөд авчихдаг юм. Гулгилт нь ходоодонд хоолоо бүрэн боловсруулах бололцоо олгодог. Эхээсээ хөхсөн сүүний хэмжээг тодорхойлох боломжгүй байдаг болохоор хөхүүл хүүхэд гулгих явдал илүү олон тохиолддог. Харин угжны хүүхдийн хувьд, сүүтэйгээ хамт агаар залгихаас нь сэргийлэх хэрэгтэй.

Хүүхдийг гулгиулахгүйн тулд хооллосных нь дараа босоо байдалтай өргөнө. Бас, хооллосных нь дараа түүнийг зугаацуулж, хамаагүй хөдөлгөж болохгүй. Харин хүүхдээ мөрөндөө “зүүж” болох л юм. Энэ нь тухлаг, таатай байрлал бөгөөд гэдэс нь илэгдэж, ховдог хүүхдийн чинь хэтрүүлж хөхсөн сүү, залгисан агаар түргэн гадагшилна. Тэгэхдээ урьдчилаад, мөрөн дээгүүрээ цэвэр алчуур буюу живх тохохгүй бол өөрийнхөө цамц, тэрлэгийг хүүхдийнхээ өлгийнөөс дутуугүй олон угаах хэрэг гарна шүү. Хүүхэд чинь ээжийнхээ мөрөн дээр муурын зулзага шиг зүүгдэж байх үедээ гэдэс дүүрэх зовлонгоосоо салж, амарч байдаг юм.

Нярай хүүхэд зөвхөн шингэн хоол боловсруулж, шингэн баадаг. Эхэн үедээ өдөрт 2-3 удаа "живхээ мялаах" нь ч хэвийн үзэгдэл юм. Яг ийм л үед таньд бичил сүвүүд бүхий давхар үетэй, шингэн баасыг маш түргэн шингээж хүүхдийн биенээс зайлуулах чадвартай "Pampers NewBorn" хэрэгтэй юм.

Эх сурвалж: Таны хүүхдийн эрүүл бойжилтонд үргэлж санаа тавьдаг Pampers
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(739)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com