ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Дурлалын зурхай

Зурхай  | 2011 / 07 / 22

12 ордны эрчүүд болон эмэгтэйчүүд дурласан үедээ ямар болдог ба, хайр сэтгэлийн тал дээр аль байр суурьнаас ханддаг болохыг дараах зурхайнаас олж уншаарай.

Дурлалын зурхай

Хонь

Хонины ордны эрэгтэй
Хонины ордны эрчүүд дурласан үедээ өөрийгөө баатар болсон мэтээр төсөөлж явдаг. Эзэрхий зантай тэд хайр сэтгэлийн тал дээр хэзээд бүсгүйгээсээ давуу эрхтэй байх ёстой гэж үздэг. Тиймдээ ч эмэгтэйнхээ бүх үйлдлийг хянаж байдаг. Үүнийгээ тэр хайрлаж байгаа ёс хэмээн ташаа ойлгодог. Тэр ямар ч үнээр хамаагүй өөрийнхөө сексийн дур хүслийг хангахыг хүсдэг. Ямар нэг зүйл өөрийнх нь хүслээс гадуур болсон тохиолдод тэр бачимдана. Үүнээсээ л болж тэр хайртай хүнээ алддаг.

Хонины ордны эмэгтэй
Эмэгтэй хониныхон өөртөө үнэнч, шударга хандах эр хүнд сэтгэл татагдаж дурладаг. Түүний хүсэлд хязгаар гэж үгүй. Аль нэг хүсэл нь биелэхгүй байвал амархаан дурлалт хархүүгээ мартаж чадна. Хэрэв тэр өөрийнхөө дураараа занг барьж хорьж чадах юм бол хайртай хүндээ хамгийн үнэнч эхнэр нь болж чадна. Үргэлж хайр дурлалын тал дээр давуу эрхтэй байхыг хүсдэг ч хэрэв хамтрагч нь оюун ухаан, чадвар чансааны тал дээр өөрөөс нь илүү байвал тэр хүндэтгэлтэй харьцана. Яг ийм л харилцаа, ийм л дурлал Хонины ордныхонд хэрэгтэй.

Үхэр

Үхрийн ордныхон дурлалын тал дээр аажуу уужуу ханддаг. Тайван хүлээцтэй байж хамтрагчаасаа өөрийнхөө хүссэн зан чанаруудыг олх хүртлээ тэвчээртэй байж байгаад, цорын ганц нэгнээ олсон гэж үзсэн тохиолдолд сэтгэлийнхээ жолог алддаг. Удаан бодсоны эцэст чин сэтгэлээсээ хайрлаж, дурладаг учир түүний сонголт үргэлж зөв байдаг. Иймдээ ч тэдний харилцаа уддаг.

Үхрийн ордны эмэгтэй
Тэд хайртай эрээ үргэлж сэтгэл хангалуун байлгаж чаддаг. Хамтрагч нь түүнийг үргэлж магтаж, өдөр бүхэн дурладаг гэдгээ харуулах юм бол тэр баярлана. Өөрийг нь эхнэрээ болгож авсан эр тун азтай нэгэн байх болно гэдгийг мэддэг тул тэр өгсөн хайр халамжийнхаа хариуд талархуулахыг хүсдэг. Тэд харилцаагаа удаан тогтвортой байлгах тал дээр гаргууд.

Үхрийн ордны эрэгтэй
Халуун дулаан, ухаалаг, үнэнч эрчүүд бол үхрийн ордныхон. Тэд маш халамжтай, хаана ч явж байсан хайртай хүндээ санаа тавьж байдаг. Дурласан үхрийнхэн чамин тансаг бэлэг өгөхдөө “мастер”. Тэр хэзээ ч өөр эртэй өрсөлдөхийг хүсэхгүй, гэвч хайрынхаа төлөө маш олон зүйлд буулт хийж чадна. Өмчирхөг үхрийнхэн дурласан эмэгтэйгээ сүүлрэхийг тэвчиж чаддаггүй, хууртагдсан тохиолдолд болсон явдлыг хэзээ ч мартахгүй.

Ихэр

Ихэрийн ордны эрэгтэй
Ихэрийн ордны эр дурласан бүсгүйгээ үргэлж хамгаалахыг хүсдэг. Түүнийхээ хувьд баатар, хуяг дуулга, цагаан морьтой ханхүү нь байхыг нууцхан хүснэ. Тэдэнд хайртай хүнийх нь аюулгүй байдал маш чухал ба тэд туслахад үргэлж бэлэн байдаг. Харин та тэдний араар нь тавихыг оролдоод ч хэрэггүй гэж зөвлөх байна.

Ихэрийн ордны эмэгтэй
Ихэрийн ордны эмэгтэйчүүд үнэхээр таахын аргагүй оньсого шиг хүмүүс. Тэд залуу насандаа дурлалыг зүгээр л нэг амьдралын хэсэг зуурын тоглоом болгож өнгөрүүлдэг. Харин нас ахиад ирэхийн цагт дурлалд илүү нухацтай ханддаг болж эхэлдэг. Тэд дурласан хархүүгийнхээ хувьд хамгийн шилдэг нь байж чаддаг. Романтик, дур булаам, ухаалаг, уян зөөлөн эмэгтэй юм. Тэд дурлалыг үлгэрт гардаг шигээр төсөөлөх дуртай.

Мэлхий

Мэлхийн ордныхон дурласан эр хүнийхээ жинхэнэ түшиг тулгуур болж чадна. Тэд жаахан ойлгомжгүй нэгэн мэт боловч ховор, хайрламаар хүмүүс байдаг.

Мэлхийн ордны эрэгтэй
Мэлхийн ордны эрчүүд дурласан бүсгүйгээсээ өөрийн эрхгүй ээжийнхээ чанаруудыг хайдаг. Гэвч ингэх нь нэг талаар сайн хэдий ч, нөгөө талаар харилцаанд нь асуудал авчирдаг. Үүнээс л болж тэд үлгэр жишээ мөрөөдлийнхөө хайрын эрэлд дахин гарахаас өөр аргагүйд хүрдэг. Тэд эгчмэд бүсгүйд сэтгэл алдрах хандлагатай. Удаан хугацаанд нөхөрлөсөн андуудтайгаа үргэлж дотно байдаг. Ямар ч харилцаанд үнэнч.

Мэлхийн ордны эмэгтэй
Тэд их зөөлөн, уярамтгай бөгөөд нөгөө талаар сахилгагүй. Тэд хайртай хүнээсээ магтаал, дурлалын үгс сонсохыг хүслэг. Тэд гайхалтай ээж, сайн гэрийн эзэгтэй, үнэнч эхнэр. Ер нь л гэр бүлтэй байхаар заяагдсан хүн. Голдуу ааваараа эр хүнийг төсөөлдөг. Сэтгэлийн хөдөлгөөн нь тогтворгүй байдгаас болж асуудал үүсгэдэг.

Арслан

Арслангийн ордны эрэгтэй
Арслангийн ордны эр хүн чин сэтгэлээсээ дурласан эмэгтэйдээ эелдэг зөөлөн, шударга хандаж үнэнээ илтгэдэг. Тэд их дүрэлзсэн хүмүүс, хайр дурлалын тал дээр ч тэр. Тэр заяаныхаа ханийг өөрийнхөө хүслээр хайсаар байдаг. Татгалзсан хариунд хүлцэнгүй хандаж чаддаггүй. Адал явдалд дуртай ба сонирхолтой дурлалын тоглоомд орохыг хүсдэг. Тэд үргэлж анхаарал халамж, магтаалын үгсээр дутдаг.

Арслангийн ордны эмэгтэй
Арслангийн ордны эмэгтэйчүүдийн дурлал их төвөгтэй. Учир нь тэд бүх талаараа шилдэг эрийг л хайдаг. Дурлаж эхлэх үед нь хамтрагч нь дутагдал гаргах юм бол хөрж орхих магадлалтай. Түүний дурлах эр хүн олноос хүндлэл хүлээсэн, оюун ухаанлаг, хөрөнгө мөнгөтэй байх ёстой. Эс тэгвэл тэр биш та л түүнд дурласаар байгаад насыг элээх болно. Учир нь тэд бараг хөгширдөггүй.

Охин

Охины ордны дурлал эр эм ялгаагүй ижилхэн байдаг. Тэд дурласан үедээ нөхцөл байдалд дүгнэлт хийх чадвартай байдаг. Иймээс ч тэд барагтай л бол тэнгэрт нистлээ дурладаггүй. Гэвч хайр сэтгэлд үнэлэлт дүгнэлт хийх нь үргэлж тус болдоггүй гэдгийг тэд санах хэрэгтэй. Тэд хэт их сэтгэлийн хөдөлгөөнийг хүний сул тал гэж үздэг. Дурласан охиныхон шатаж байгаа мөснөөс өөрцгүй хүмүүс. Дотроо догдолж байсан ч гаднаа нэг их ил гаргадаггүй. Сэтгэлийн үгээ илэрхийлэх нь тэдэнд хэцүү байдаг. Амлалтандаа хүрдэг чанар нь бусад ямар ч ордныхноос илүү. Тэд үнэнч шударга байдлыг чухалчилдаг. Тэднийг 3 ангилж болно:

1. Гэр орон, ажил хоёроо сайн зохицуулж чаддаг ямар ч салбарт амжилт гаргагч охиныхон.
2. Олны нүднээс аль болох хол байхыг хичээдэг, хөгшин үзэл бодолтой, аьдралын идэвх муутай боловч ноён нуруутай охиныхон.
3. Хайр дурлалд итгэдэггүй олон хамтрагч солидог, сексийн маш идэвхтэй амьдралтай охиныхон.

Жинлүүр

Жинлүүрийн ордны эрэгтэй
Эрэгтэй жинлүүрийнхэн сэтгэлийн үгээ илэрхийлэхдээ маруухан. Тиймээс тэд юун түрүүнд хамтрагч нь түрүүлж сэтгэлээ илчлэхийг хүлээдэг. Эмэгтэй хүний эхний алхмыг хийвэл баярлана. Тэгсэн тохиолдолд тэд чөлөөтэй харилцаж чаддаг. Эмэгтэй нь өөрт нь дургүй байгааг мэдвэл хичнээн дурласан байсан ч өөрийгөө татаж аван аз жаргалыг өөр газраас эрэхийг эрмэлздэг. Тэр их эелдэг, хүлцэнгүй, дур булаам.

Жинлүүрийн ордны эмэгтэй
Тэр таны учирч байсан эмэгтэйчүүдээс хамгийн дур булаам нь байж мэднэ. Тэр хайр дурлалтын тал дээр ямар ч ордныхонтой нийцтэй байж чаддаг.Түүний дурласан хүн ажилдаа амжилт олж байвал тэр баярлана. Тэр хайрлагдаж бугаа мэдрэхдээ жаргалтай болдог. Анхаарал халамжаар дутвал түүний дурлалын эцэс ирнэ. Түүнд дараагийн эр үргэлж бэлэн байдаг.Тэр муухай заваан байдал, чанга дуу чимээг үзэн яддаг.

Хилэнц

Хилэнцийн ордны эмэгтэй
Хэрэв таны хайртай эмэгтэй сэтгэлийн хөдлөлтэй, түргэн ууртай, шаардлага өндөртэй бол тэр хилэнцийн ордных. Та түүний төлөө тэмцэх ёстой, тэмцээд ялсны чинь шан харамжийг ч тэр харамгүй өгнө гэж мэд. Төгс төгөлдөр байдал бол түүний түлхүүр үг. Тэр хамгийн гайхалтай эмэгтэй мэт сэтгэгдэл төрүүлж чаддаг. Түүнд өөрөө дурлахаас илүү бусдыг дурлуулах тал дээр авъяас бий. Тэр дурласан байлаа ч түүнийгээ тийм амархан мэдэгдүүлэхгүй. Өмчирхөг нууцлагдмал тэднийг давах гэж оролдох хэрэггүй.

Хилэнцийн ордны эрэгтэй
Тэр бусдаас ангид хүн. Энэ орд бол эр хүний хүч чадлын бэлэг тэмдэг. Тэднийг өөртөө татах ерөнхийдөө хялбархан. Тэд сэтгэл дотроо ихэвчоэн ганцаардмал явдаг бөгөөд их эмзэг. Гэвч үүнийгээ хамрагчдаа мэдэгдүүлэхгүй. Тэр эмэгтэйдээ жолооны удирдлагыг атгуулахгүйгээр хамгийн романтик, хүчтэй мэдрэмжийг төрүүлж чадна. Амархан харддаг. Нялцгануур занд дургүй тул тэдний өмнө төв, төгс байхыг эрмэлзэх хэрэгтэй аж. Мэлхий, Загас, Жинлүүр, Охиныхонтой сайхан хосууд болж чадна.

Нум

Тэд бол үнсэн доорх галтай адил хүмүүс. Тааж мэдэхийн аргагүй. Үргэлж хувьсаж өөрчлөгдөж байдаг. Дотроо дүрэлзсэн очийг тээж явдаг ба хүчтэй дурласан үедээ түүнийгээ ил гаргадаг. Тэд нйигмийн дунд нэр хүндтэй, ямар нэг талаараа бусдаас илт давуу хүнийг дурлалт хархүүгээрээ сонгодог. Гэвч нэг хэсэг олон амрагтай холбогдож дурлалыг тоглоом адил үздэг.

Нумын ордны эрэгтэй
Түүнд жаахан үнэнч бус хандлага бий. Тэд хайр дурлалын тал дээр ч тохь тухтай, өөрт нь аятай байдлыг хайдаг. Тэдний сонгох эхнэр гайхамшигтай байх ёстой. Эхнэр нь түүний өөртөө итгэл итгэлийг зүлгэжу өнгөлж, өөрийг нь шилдэг нь гэдгийг мэдрүүлдэг байх ёстой. Тэгсэн цагт тэд гэр орны жижиг ч бай асуудлыг сайн зохицуулдаг нөхөр, халамжит эцэг, гэр бүлийнхээ хамгаалагч байж чадна. Маргалдсан тохиолдолд нумын эрэгтэйчүүд өөрийгөө татаж авдаг. Эхнэр нь түүнийг хардаж эхэлвэл тэр ч бас адил хардана.

Нумын ордны эмэгтэй
Тэдэнд үргэлж анхаарал халамж хэрэгтэй байдаг. Тэднийг цаг тутам магтаж, гайхан шагширч байх хэрэгтэй. Тэр амьдралыг магтаалгүйгээр төсөөлж чаддаггүй. Хэрэв таны хамтрагч өөрөөрөө бахархдаг нэгэн бол тэр нумын ордных. Тэд эрчүүдийн анхаарлыг татах, тэднээр хүрээлүүлэх дуртай ба дурлалаар дүүрэн амьдрахыг хүсдэг. Урт удаан тогтвортой гэрлэлтийг бий болгож чадах эсэхтээ эргэлздэг ч тэд үнэнч юм. Гүн үзэл баримтлалтай, шулуухан, хошин шогийн мэдрэмжтэй, өөдрөг, эрх чөлөөнд дуртай эмэгтэй.

Матар

Матрын ордны эрэгтэй
Тэд хамтрагчтайгаа үргэлж ойр дотно байдаг. Нас ахих тусмаа илүү сайн нөхөр, сайн эр болдог. Гэвч тэд өнгөрснөө үргэлж зүрхэндээ тээж, түүндээ шархалж явдаг хүмүүс. Тиймээс ч тэднээс хөгширтлөө гоонь явах нь олон. Тэд хамтрагчаасаа үнэнч байдлыг шаарддаг учир хардамтгай. Тэдний дурлал гал халуун, тачаангуй байдаг.

Матрын ордны эмэгтэй
Тэмцэл, өрсөлдөөнд дуртай эрчүүд энэ ордны бүсгүйчүүдийг сонгох хэрэгтэй. Тэдэнд өөрийн жинхэнэ сэтгэлийг илэрхийлэхэд үргэлж цаг хугацаа хэрэгтэй байдаг. Энэ нь зөвхөн гаднах байдал ба дотроо тэд жинхэнэ дурлалыг эрж хайж явдаг романтик эмэгтэй. Тэд мөнгөнд арвич хямгач.

Хумх

Tэд нэр хүндээ өндрөөр үнэлдэг, маш их амбицтай хүмүүс. Тэд хамтрагчдаа сайн найз нь байж чаддаг ба барагтай л бол уурлаж уцаарладаггүй. Эрх чөлөө бол тэдний хувьд эрдэнэ. Жинлүүр ихэрхийнхэнтэй сайн тохирдог.

Хумхын ордны эрэгтэй
Тэднийг чин сэтгэлээсээ дурласан эсэхийг мэдэхэд хэцүү. Гэвч тэдэнд ямар ч харилцаа нь үнэ цэнэтэй байдаг. Заримдаа тэдний найз бүсгүй, эхнэр гэхээсээ илүү анд нөхөр нь юм шиг санагдах үе бий. Тэднийг танд хайраа илчлэхээс нааш та төөрөлдсөн хэвээр байх болно. Тэд хэр баргийн эмэгтэйд хайртай гэж хэлдэггүй. Та тэдэнд ямар ч гэм буруу хийсэн бай тэд таныг үзэн ядахгүй. Тэд бол хайрламаар, хөгжилтэй хүмүүс ба тэдэнтэй хамт байхдаа та сэтгэл хангалуун байх болно. Тэднийг хэзээ ч бүү хорьж цагд.

Хумхын ордны эмэгтэй
Хайр дурлалын тал дээр хумхын ордны эмэгтэйчүүд зөрүүд талдаа. Тэд их эмэгтэйлэг бөгөөд мэдрэмтгий. Түүнд бусад хүмүүсийн юу хэлэх нь огт хамаагүй байдаг. Харин өөрөө өөрийнхөө эрд итгэл алдарсан тохиолдолд түүнийг аль болох амьдралаасаа хурдан холдуулахыг хүсдэг. Тэднийг хэзээ ч бүү хорьж цагд. Тэд дурлалдаа шинэ зүйлийг авчрахдаа (жишээ нь шинэ маягийн болзоо, сексийн өөр байрлал гэх мэт) нээлттэй ханддаг.

Загас

Загасны ордны эрэгтэй
Тэд өөртөө таарах эмэгтэй хүнийг дотроо зурагладаг. Гэвч тийм хүн нь бодит амьдрал дээр өөртэй нь нийцтэй байх нь ховор. Тиймээс олон бүтэлгүйтэлтэй учирдаг. Тэд маш романтик ба бүсгүйнхээ сэтгэлийг хөдөлгөхдөө гаргууд. Харин түүний өөрийн дур хүсэл хангагдаагүй тохиолдолд амархан хөрдөг талтай. Тэд ноён нуруутай, буурьтай, өөрт нь сайн түшиг болж чадах эхнэрийг хайдаг.

Загасны ордны эмэгтэй
Тэр өөрийг нь ухаангүй дурлуулж чадах эр хүнийг хайдаг. Тэнэд хамгаалагч, удирдагч эр хэрэгтэй. Тиймдээ ч ихэнх ордны эрчүүд энэ ордны эмэгтэйтэй нийцтэй байдаг. Дур булаам эмэгтэйлэг. Тэдний сэтгэл үзэн ядалт, хардалт, хайр, хүндэтгэл зэргийг нэгэн зэрэг багтааж чаддаг учраас хааяа тэр ойлгомжгүй болчихдог. Мөн хэтэрхий их дурласан үедээ өмчирхөг болж, хамтрагчийнхаа алхам тутамд хамт байхыг эрмэлзэж эхлэх нь эрчүүдийг тэднээс холдуулдаг.

Өдөр бүр баярлах зүйл тохиолддогLike дарж баярлалаа хуудаст нэгдээрэй.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(961)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: zul.   2011-08-03
wow super taaralt

Зочин: cds.   2011-08-03
yag unene yumaa bi odoo 25 gehdee gerleegui sanaand taarah busgui bhgui yumaa nas yavlaa geed ymr hrgui huntei suultain bish tee

Зочин: Sainaa.   2011-08-02
vnen yumaa aygvi kkkk

Зочин: jiji.   2011-07-31
jhn zurj bga ch yum shg. yahav minii dotor tm zan chanar nuugdaj bj boloh l yum........

Зочин: sara.   2011-07-31
tnh yg tiim sh dee yah argagui bodit unen

Зочин: uchka.   2011-07-31
  kkk vnen l yum bnadaaaaa gj kkkk

Зочин: mino.   2011-07-31
LoL vnxeer ix taalagdlaa

Зочин: secret.   2011-07-30
unen yuma kek aim gogo bn...

Зочин: oyuka.   2011-07-30
taarch bna shvv 89 bna

Зочин: bb.   2011-07-27
hehe tohirch bnshd xn zurhai bn dahiad zondoo ih zurhai orulaarai amjilt husey

Зочин: Zoo.   2011-07-27
uneheer taarch bna bayrlalaa iim medee oruulsand

Зочин: jen.   2011-07-26
iher matar

Зочин: Boko.   2011-07-26
Ixer+Zagas Xairtai.

Зочин: girl.   2011-07-25
honi+num kk haira hairtai

Зочин: SuZuNa.   2011-07-25
Yg unen bn shd

Зочин: Таны нэр.   2011-07-25
Арслангийн ордны эмэгтэй Арслангийн ордны эмэгтэйчүүдийн дурлал их төвөгтэй. Учир нь тэд бүх талаараа шилдэг эрийг л хайдаг. Дурлаж эхлэх үед нь хамтрагч нь дутагдал гаргах юм бол хөрж орхих магадлалтай. Түүний дурлах эр хүн олноос хүндлэл хүлээсэн, оюун ухаанлаг, хөрөнгө мөнгөтэй байх ёстой. Эс тэгвэл тэр биш та л түүнд дурласаар байгаад насыг элээх болно. Учир нь тэд бараг хөгширдөггүй.

Зочин: Shumuul.   2011-07-25
Эмэгтэй хониныхон өөртөө үнэнч, шударга хандах эр хүнд сэтгэл татагдаж дурладаг. Түүний хүсэлд хязгаар гэж үгүй. Аль нэг хүсэл нь биелэхгүй байвал амархаан дурлалт хархүүгээ мартаж чадна. Хэрэв тэр өөрийнхөө дураараа занг барьж хорьж чадах юм бол хайртай хүндээ хамгийн үнэнч эхнэр нь болж чадна. Үргэлж хайр дурлалын тал дээр давуу эрхтэй байхыг хүсдэг ч хэрэв хамтрагч нь оюун ухаан, чадвар чансааны тал дээр өөрөөс нь илүү байвал тэр хүндэтгэлтэй харьцана. Яг ийм л харилцаа, ийм л дурлал Хонины ордныхонд хэрэгтэй. hehe taarch bn shvv

Зочин: sweety.   2011-07-24
unen yumaa... ^___^

Зочин: dada.   2011-07-24
eo bi ooroo arslangiin ord tegeed arslangiin ordnii busgui nadad taalagdsan bololtoi teheer yu boloh ve keke guilgah durtaig ni bodhoor tiim l bololtoi

Зочин: sondor.   2011-07-24
uher hehe

Зочин: sondor.   2011-07-24
uneriin ordond tursun bi ch aztai shoo hehe

Зочин: tamir <3 deegii.   2011-07-24
bid 2 hoyulaa ih saadiig dawj hamtdaa bgaa bolohoor uneher az jargaltai bdag bi 17toi ter min 16 hoyula uheriin ordniih. bi tamirtaa hairtai

Зочин: ulaanaa.   2011-07-24
mm mini hail yag mini huyagt baatar c=shig bdag kkk yag unen ym bn bs ih hartai gjaga

Зочин: ï¿¿æýý.   2011-07-24
ãî¸ þì áè÷ñýí áàéíà.òààð÷ áàéíà ø¿¿ ãýæ

Зочин: Uilamxai.   2011-07-24
Xexe yag l xeljee eronxii dee taarch bnshvv

Зочин: Kk.   2011-07-23
Shan hos bolhiim beeshdee I love u

Зочин: bdm.   2011-07-23
unen bainaa minii heseg uneheer minii l tuhai yarij bgaa met

Зочин: hey.   2011-07-23
yaaaag onood helchijee helents

Зочин: ami.   2011-07-23
yg zov emegtei uher hehe

Зочин: just4life.   2011-07-23
gexdee nex xardadgvshd... :D

Сүүлийн сэтгэгдэл

  • Солонгос “Холливүүд”-ийн хамгийн сайхан 5 хос
    wow gaihaltai jan don gvn , ko so eon vnen caak hos shvv
  • Бүсгүйчүүд биднийг өөртөө татахын тулд…
    sain bnuu bi ene saitad anx udaga zochilj bn uulzaad udaagui naiz oxinixo utsan dere yu xij bgaag ni xaltxan xaraad ene saitad orj uzexer bolson yum. ene unexeer ix taalagdlaa . bi odoo 24 nastai zaluu gadaadad surdag. ooriinxoo xeden aldaa dutagdlaa olj xarlaa . odoo oortoo itgeltei xairlanaa tuunige. ter maani nmaig tooxgui bsan ch suuld ni xaramsaxguigeer xairlax uram zorig orlo ^^ bayrlalaa
  • Нарийн гэдэсний шимэгчийг устгах байгалийн аргууд
    tataahneee ene xumuus shimegchiig ustgaxaar yaharaa turdag bile?
  • Сүүтэй цайтай “ice blended” гэж дуулсан уу?
    Hm. Moloko geheer nil chiher. Targaluulahaar ontsgui ed bna da
  • Манай нөхөр сайхан залуу боловч надад тэгэж харагдахаа болиод удлаа
    ee hardalt gedeg bol aimshigtai, mini uridn uyrhej bsn zaluu aimr hartai zalu bsn haraal id gj erthen salsandaa uneheer bayrldag, ger bul bolchood daraa n yamr aash zan gargah bsn bol gj bodhoor dotr arzaij bn gehdee anhnii min hair bsn bolhoor odoo ch gsn haayaa boddog, sanadag, martaj chadaagui l yawna,tr uyde bi tewcheedl bsn getel tr hun oor huniig zowoohoor nadaas ooroo yawsandaa
  • Арьс арчилгааны талаар
    emegtei hernee sahlaa hushaar bol yahu yu heregelhuu dahij hezee ch urguulahguiger husmaar bn tuslach
  • Охинтой ээжүүд наашаа суугаач
    Тэр 14тэй охины ээж ч охиндоо туслах биш харин ч хорлоод байгаа юм биш үү. тэгж хорьж цагдаад сайн сайхан байдаг бол ч яаахав. Миний ээж намайг хэзээ ч хорьж байгаагүй, загнаж байгаагүй, хардаж байгаагүй. 8-р ангийн охин байхдаа л ангийнхаа хүүхдийнд хоноод гадуур хичээлээ хийгээд явдаг байсан. Очихгүй шүү гэдгээ л хэлэхэд хангалттай байдаг байлаа. Тэглээ гээд янз бүрийн хүмүүстэй уулзаж, замаа алдаж явсангүй. Хүүхдэд итгэж байж тэр чинь зөв замаараа явдаг юм. Өөрөө охинтой болохоороо эртхэн будуулж шунхдуулж сургана даа гэж боддог. Багаасаа сураагүй хүн чинь 30 хүрчихээд ч сурдаггүй юм байна. Нүүр амаа сайхан будсан бүсгүйчүүдэд одоо хүртэл атаархдаг.
  • Охинтой ээжүүд наашаа суугаач
    bi 14tei duutei nadaas 8 dvv ghdee bi neeh svrtei horij tsagdaad suid bolood bdggui ali boloh yariltsaj bhiig l hicheedg tghgui bol ymaa nuugaad bdgiin yariltsah l hamgiin zgr oir dotno bh heregtei gj bddg gaduur yavj goyj gangalmaar bbal teg teg l gene medeej buruu zuil dr horiglono btgii blhgui gj helj yariltsana ter l hamgin zuitei dee
  • Сүүтэй цайтай “ice blended” гэж дуулсан уу?
    puuh ysn goyiin une n hed yum boldoo
  • Хөхний хорт хавдар
    sain bainuu? bi turuud 1,8 sar bolj bn tursunii daraa huhund suu orhod sugand maan bas heg bondogor zuil tomrood irsen. emch yvaandaa zugeer bolchono gj helsen boloch odoo boltol shirgeegui l bn.sugandaa hunduurtei heg tiim bondgor ymtai bolchloo! nadad tus bolj ene talaar meddeg avdag emneleg meddeg hun bval helj uguuch?

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com