ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

“Нандин” эрхтэн ба охидын бэлгийн бойжилтын талаар

Эрүүл мэнд  | 2011 / 07 / 14

Охидод төдийгүй, насанд хүрсэн эмэгтэйчүүдийн ч мэдвэл зохих “нандин” эрхтний талаарх мэдээлэл.

“Нандин” эрхтэн ба охидын бэлгийн бойжилтын талаар

Бидний сексийн амьдралд хамгийн чухал "роль"-той, бэлгийн таашаал авах, бэлгийн дааврыг ялгаруулах үүрэг гүйцэтгэдэг нөхөн үржихүйн эрхтнийхээ талаар охид бүсгүйчүүд маань төдийлөн сайн мэддэггүй билээ. Тиймээс энэ удаад бид гадаад бэлэг эрхтний бүтэц, тэдний онцлогийн талаар мэдээллийг хүргэж байна.

Зураг А

Хэлүү (Зураг А-1)
Хэлүү нь эмэгтэй хүнд бэлгийн таашаал эдлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэдэг хамгийн мэдрэмтгий эрхтэн юм. Энэ нь хөвсгөр эдээс тогтсон, дотроо хос хөндийтэй эрхтэн бөгөөд үтрээний үүдэвч (Зураг А-3) болон шээсний сүвний гадна дээд талд байрлана. Эрэгтэй хүний шодойн хэмжээ өөр байдгийн адил эмэгтэйчүүдийн хэлүүний хэмжээ ч өөр өөр байна. Хэлүү нь шодойн адил хөвчирнө. Хэлүүний хөвсгөр эд нь шодойтой адил цусаар дүүрэн томорч хатуурдаг. Хэлүү нь мэдрэлийн төгсгөлөөр маш баялаг.

Бэлгийн уруул
Үтрээний үүдэвчийг хоёр талаас нь хагас хучсан хос нугалаасыг бэлгийн их уруул гэж нэрлэнэ. Бэлгийн их уруул нь дээд хэсгээрээ сийрэг үсээр хучигдсан байдаг. Бэлгийн бага уруул нь дээд хэсгээрээ нийлж хэлүүний хэлбэржилтийг бий болгодог. Бэлгийн их, бага уруул нь мэдрэлийн төгсгөлөөр маш баялаг тул бэлгийн сэрэл хөдлөх, дур таашаал авахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Үтрээний үүдэвч ба шулуун гэдэсний амсар хоёрын хоорондох хэсгийг хярзан гэж нэрлэдэг. Шээсний сүв нь (Зураг А-2) үтрээний үүдэвч, хэлүү хоёрын дунд байрлана.

Онгон хальс
Онгон хальс гэдэг нь үтрээний үүдэвчийг хагас таглаж байдаг нимгэн хальс юм. Энэ нь таславчтай, цагираг, саран гэх мэт янз бүрийн хэлбэртэй, жижиг жижиг цоорхойтой хальс юм. Эдгээр нь биений юмны цус гадагшлах боломжийг бүрдүүлдэг. Онгон хальс нь анхны бэлгийн хавьтлаас өмнө цоорсон байх тохиолдол ч элбэг байдаг. Зайлшгүй шаардлагын улмаас эмч албаар нээх, өөрөө үтрээгээ байнга хуруугаараа оролдох зэргээс болж онгон хальс аяндаа цоорох нь бий. Мөн морь унах, дугуй унах зэрэг спортын зарим төрлөөр багаасаа хичээллэсэн охидын онгон хальс сэвтэж болно. Түүгээр ч барахгүй төрөлхийн онгон хальсгүй ч эмэгтэй байдаг. Эдгээр тохиолдолд анхны бэлгийн хавьтлаар цус гарахгүй байж болно. Зарим охидод энэ хальс нь ямар ч нүхгүй бүр битүү байдаг. Энэ нь зөвхөн бэлгийн бойжилтын үед биений юм ирж эхлэх үеэс л мэдэгдэнэ. Биений юмны цус гадагшлах боломжгүй учраас үтрээнд хуримтлагдаж, тодорхой мөчлөгтэйгөөр хэвлийн доод хэсгээр базалж өвдөх шинж илэрч болно. Түүнээс өмнө мэдэх боломж байхгүй тул ийм тохиолдод сарын тэмдгийн цусыг гадагшлуулахын тулд эмч онгон хальсыг зүсэж нээдэг.

Охидын бэлгийн бойжилт
Шилжилтийн нас буюу бэлгийн бойжилтын үе гэж хүүхэд ахуй үеэс аажмаар нас бие гүйцэж том хүн болох шилжилтийн үеийг хэлдэг. Хүний амьдралын энэ үе хамгийн эгзэгтэй, бас хариуцлагатай үе байдаг. Эмэгтэй хүүхдийн бэлгийн бойжилтын үед өндгөвчнөөс гардаг дааврын нөлөөгөөр биеийн өндөр, жин түргэн хугацаанд нэмэгдэж, хэвлий өгзөг, дунд чөмөг, хөхний орчмоор өөхөн эд хуримтлагдана. Хөхний хэмжээ томорч сар бүр тодорхой хугацаанд сарын тэмдэг ирдэг. Умдаг, суганд үс ургаж, цаашид энэ нь өтгөрнө. Бэлгийн бойжилтын үед охидын арьсанд өөрчлөлт гарна. Суганы булчирхай, хөлсний булчирхайнаас шүүрэл ялгарснаас хөлс үнэртэй болно. Хөлсний булчирхайнаас гарах шүүрлийн нөлөөгөөр нүүрээр батга гарна. Сарын тэмдэг ирэхийн өмнө бэлэг эрхтнээс бага зэрэг цагаан юм гарна. Энэ нь бэлэг эрхтний хэвийн үйл ажиллагаа тул эмчилгээ шаардлагагүй. Зарим охидод сарын тэмдэг ирэхгүй хэдэн сар болоод дахин хэийн тогтмол ирнэ. Анхны сарын тэмдэг ирэхийн өмнө охидын бие эвгүйрхэх, толгой өвдөх, тайван биш болох, хэвлийн доод хэсэг, ууц нуруугаар өвдөх шинжүүд илэрч байгаад бэлэг эрхтнээс бага зэрэг цус гарна.

Сарын тэмдгийн үед зарим охид бэлэг эрхтнийг угааж болохгүй хэмээн ташаа бодож явдаг. Харин ч биений юм ирсэн үед нян үржих нөхцөл бүрдсэн байдаг учраас бэлэг эрхтнийг тогтмол угааж байх хэрэгтэй. Гэхдээ бактерийн эсрэг үйлчилгээтэй хүчтэй савангаар тэр бүр “нандин” эрхтнийг угааж болохгүй. Харин “Intimate wash” гэсэн бичигтэй тусгай зориулалтын саванг хэрэглэж байхыг зөвлөж байна. Эс тэгвэл саармаг орчин бүхий бэлэг эрхтний хамгаалалтын давхарга үгүй болж, мөөгөнцөр, бусад өвчлөлүүдээр өвдөх магадлалтай. Биений юм ирсэн үед нөхөн үржихүйн эрхтний эрүүл мэндийг хамгаалах бас нэгэн арга бол сайн чанарын ариун цэврийн хэрэглэл гэдгийг бид мэднэ. Харин энэ тал дээр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг хэрэглэл бол “Always” гэдэг нь батлагдсан юм.

Та жолооч бол Like дарж Petrovis-ийн хуудаст нэгдээрэй. Бид 7-р сарын 1 хүртэл Like дарсан хэрэглэгчдээс нэгийг сонгож 50 000 төгрөгийн шатахууны эрхээр шагнана.

  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(122)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Shatar.   2016-09-03
Umdagniiha usiig yaj husah we

Сүүлийн сэтгэгдэл

  • Celine – Энэ намрын урьдач цуглуулга
    emegtei huniig gutaamaar zagvaruud bna
  • Бүсгүй хүний хүч чадлаа мэдэр
    yag zov helsen bna. emegteichuud erchuudees mundag boloh geed career, ondor bolovsroliin zereg hoogood bdag er hund hairlagdah zuilgui bolood bgaagaa oorsdoo ch meddeggui.
  • Та хэнтэй нь дотносохыг хүсэж байна вэ?
    Taniltsah busgui bnuu 99158632
  • Бүсгүй хүний хүч чадлаа мэдэр
    Sanal niilj bainaa
  • Чамайг өдөр бүр аз жаргалтай байлгаж чадах 203 өөр дадал -1
    Petrobis iin ajilsag hamt olond bayrlalaa 20 jil saihan uilchluullee amjailt husii
  • Сарын тэмдгийн мөчлөгийн алдагдал
    Sn bn uu bi 15 nstai ym aa anh 12 toi bhad maani biyniii ym mani irseen tegeed odoo boltol dahin ireef bn aa . Ene ymar uchirtai ym boloo helj ogch tus bolooch
  • 2016 оны ерөнхий зурхай
    . Сайн байна уу бие нь бүр миний нэр Луйс Jeffery Колумбийн иргэн байна Би энд би зарж дараа баян болсон хэрхэн дэлхийд нийтлэхийг байна минь mohen эмнэлгийн Энэтхэгт бөөр, одоо өмнө нь манай гэр бүл маш ядуу бид өдөрт нэг бээр төлж чадахгүй хэмжээнд байна. Би 350,000 доллар сумын миний бөөр худалдан хүлээн зөвшөөрч интернет дэх доктор mohen холбоо уулзаж хүртэл энэ нь ядуурлыг бууруулах арга замыг хайж байна Тэр надад ажиллагаа Энэтхэгт энд явагдсан өмнө дүнгийн тал хувийг төлж, үлдэгдэл үйл ажиллагааны дараа надад мөнгө өгсөн, одоо би гэр бүлээ гэж хэлэх зоригтой байна, би хэзээ ч амьдралд дахин ядуу байж болно. (Mohen.hospital@gmail.com) ядуурал түүнийг хангахын тулд танд зөвлөгөө өгөх мөнгө нь батлан хамгаалах яагаад бол гэмт хэрэг юм. (Mohen.hospital@gmail.com)
  • 2016 оны ерөнхий зурхай
    . Сайн байна уу бие нь бүр миний нэр Луйс Jeffery Колумбийн иргэн байна Би энд би зарж дараа баян болсон хэрхэн дэлхийд нийтлэхийг байна минь mohen эмнэлгийн Энэтхэгт бөөр, одоо өмнө нь манай гэр бүл маш ядуу бид өдөрт нэг бээр төлж чадахгүй хэмжээнд байна. Би 350,000 доллар сумын миний бөөр худалдан хүлээн зөвшөөрч интернет дэх доктор mohen холбоо уулзаж хүртэл энэ нь ядуурлыг бууруулах арга замыг хайж байна Тэр надад ажиллагаа Энэтхэгт энд явагдсан өмнө дүнгийн тал хувийг төлж, үлдэгдэл үйл ажиллагааны дараа надад мөнгө өгсөн, одоо би гэр бүлээ гэж хэлэх зоригтой байна, би хэзээ ч амьдралд дахин ядуу байж болно. (Mohen.hospital@gmail.com) ядуурал түүнийг хангахын тулд танд зөвлөгөө өгөх мөнгө нь батлан хамгаалах яагаад бол гэмт хэрэг юм. (Mohen.hospital@gmail.com)
  • 9 сарын зурхай
    Udur bur ireed bawl zarim neg taarah l bh gehdee anhaarch bolgoomjloh zuilee medchihwel boloodoo
  • Нууц амрагийн эсрэг дайн
    Yuun ed erhtnii naimaa sutalchilaad bn doorhi muu nohoi haanahaar yu bicheed bgaan ene gemt hergiin shinjtei komentiig ustgaachee booroo zarahiig urialj bnuu muu ed erhtnii naimaachin oor gazaraas donor hai chi iim argaar mongo olood sainaa uzehgui shuu tamiin yrool vee

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com