ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Та гадаад төрхөндөө хир сэтгэл хангалуун байдаг вэ?

Чөлөөт цаг  | 2011 / 06 / 30

Таны гадаад төрх өөртөө итгэх итгэлд тань нөлөөлдөг үү? Охид бүсгүйчүүд өөрийнхөө харагдах байдалд сэтгэл хангалуун бус байдгаасаа болоод нийгмийн харилцаанд олон зүйлээс татгалзах, эсвэл төвөгшөөх үзэгдэл гардаг. Та энэ сонжоог бөглөж өөртөө хир голонгуй ханддагаа шалгаарай.

Та гадаад төрхөндөө хир сэтгэл хангалуун байдаг вэ?
Асуулт 1
Ресторанд зөөгч таныг амттаны цэс сонирхох эсэхийг асуулаа. Та бодохдоо:
Асуулт 2
Таны амраг хувцсыг тань аажим аажмаар тайлж байна. Та:
Асуулт 3
Та дэлгүүрт хувцас өмсч үзэж байв. Худалдагч нь танд арай том өмсгөлтэй нь таарах байх гэж хэллээ. Та:
Асуулт 4
Ажлын газрын/эсвэл сургуулийн тань “гоо бүсгүй”-г шалгаруулжээ. Та дотроо:
Асуулт 5
Ойрд уулзаагүй найзтайгаа тааралдахад тэр таныг өмнөхөөсөө туранхай харагдаж байгаа талаар хэлэв. Та:
Асуулт 6
Та том хамартай байжээ гэж бодъё. Гэтэл нэг найз тань жирийн хамартай мөртлөө таны дэргэд өөрийнхөө хамарны хэмжээний талаар үргэлж гомдоллодог. Та:
Асуулт 7
Нэг эмэгтэй өөрийнхөө охиныг таргалчих вий гэж айдгаас орой бүр дасгал хийлгэдэг тухайгаа ярьжээ. Та:
Та өөрийнхөө гадаад төрхөөс ичиж эмээдэггүй. Баяр хүргэе. Канадын Эмэгтэйчүүдийн Эрүүл мэндийн газраас явуулсан судалгаанд бидний бараг 90 хувь нь өөрийнхөө гадаад төрхөд ямар нэг байдлаар сэтгэл хангалуун бус явдаг гэсэн дүн гарчээ. Харин таны хувьд гадаад төрх тийм ч их асуудал болоод байдаггүй. Бие галбир, зүс царай хүний хэн болохыг тодорхойлж чадахгүй гэдэгт та итгэдэг. Иймдээ ч та эрэгтэй хүнтэй харьцахдаа хүртэл өөртөө итгэлтэй байж чаддаг. Гэвч та энэ чанараасаа болоод өөрийнхөө гадаад үзэмжийг бүрмөсөн орхигдуулж болохгүй шүү. Учир нь харагдах байдал гэдэг бол тэр хүний эрүүл мэндийн ч толь байдаг.
Та өөрийнхөө гадаад төрхөд бүрэн сэтгэл хангалуун байдаг. Та бол хүчирхэг, эрүүл, мөн өөрийнхөө гадаад төрхөд сэтгэл хангалуун байдаг эмэгтэй. Таны гадаад үзэмж хэдий чухал ч гэлээ, өдрийн багахан хугацааг л энэ талаар зовниж өнгөрүүлдэг. Ганц хоёр дутагдалтай талууддаа дургүй ч гэлээ өөрчилж болохгүй зүйлтэй эвлэрч чаддаг. Таны сэтгэл хангалуун байдал эргэн тойрныхонд чинь эерэгээр нөлөөлдөг. Гэхдээ бусдад ямар харагдаж байгаадаа огтхон ч санаа зоволгүйгээр, сайхан харагдах нь таны өөртөө итгэх итгэлд ч бас нөлөөлдөг гэдгийг санаад хааяадаа дасгал хийчихэж байхад илүүдэхгүй.
Та өөрийнхөө гадаад төрхөд үргэлж сэтгэл зовниж явдаг. Та өөрийгөө үргэлж кино жүжигчид, эсвэл эргэн тойрныхоо найзуудтай харьцуулж боддог. Та тольны өмнө хэдэн цагаар ч хамаагүй эргэлдэж чадна. Учир нь нэг өөгөө засч байтал, дахиад л нэг өө гараад ирж байгаа юм шиг санагддаг. Та гадаад төрх хүний амжилт өөд хөтлөх замд маш хүчтэй нөлөөлдөг гэж боддог учраас ямар нэг боломжоос үргэлж эмээж, хойш суух гээд байдаг талтай. Та амьдралын баяр баясгаланг үзэмжээс гадуурх ойлголт юм гэдгийг ухаарах хэрэгтэй. Яг үнэндээ жаахан жин хаслаа гээд таны амьдралд тийм ч их өөрчлөлт орохгүй юм. Гэвч хэрэв та үнэхээр өөрийгөө голоод байдаг бол тогтмол дасгал хийж, сайн унтаж амран гадаад байдалдаа энгийн эрүүл аргаар анхаарал тавьж болох юм. Тэгвэл таны өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ.
Та өөрийнхөө гадаад төрхийг байнга голдог. Та өөрийнхөө гадаад төрхөнд өдөрт олон цаг зарцуулдаг. Байнга тураах дэглэм барьдаг ба, гоо сайхны мэс засалд орохыг маш их үсдэг. Учир нь та үргэлж би үүнээс илүү дээр төрхтэй байсан бол надад илүү боломжууд олдох л байсан гэж боддог. Мөн найз залуугийнхаа дэргэд ч өөртөө итэгэлтэй байж чаддаггүй ба түүнийг хэн нэг таниас сайхан эмэгтэйд татагдах вий гэсэн айдас таныг үргэлж нөмөрдөг. Та өөртөө голонгуй ханддагаасаа болоод ямар олон дэмий зүйлд цаг зав, нойр хоол, эрүүл мэндээ зарцуулдгаа өөрөө ч анзаардаггүй. Бүсгүй минь та уужуу амьсгаа ав. Гоо сайхан гэдэг бол зөвхөн гадаад байдлыг илэрхийлэгч биш юм. Инээмсэглэж буй царай л хэзээд үзэсгэлэнтэй байдаг юм шүү!
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(678)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: GegeenCom.   2016-03-10
Nice result

Зочин: Ganaa.   2016-03-10
yg l vnen bndaa

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com