ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Жирэмсэн эхийн хооллолт-3

Эрүүл мэнд  | 2011 / 06 / 22

Жирэмсэн эхэд хоногт шаардлагатай эрдэс бодисын хэмжээ ба, жирэмсний хоёрдугаар хагаст хэрэглэж болох хоолны үлгэрчилсэн жорыг гэр бүлдээ шинэ гишүүн догдлон хүлээж байгаа эмэгтэйчүүддээ зориулан бэлтгэлээ.

Жирэмсэн эхийн хооллолт-3

Жирэмсэн эхэд хоногт шаардлагатай эрдэс бодисын хэмжээг үзүүлбэл:

Кальци- 1500-2000 мг
Магни - 300-500 мг
Фосфор - 1-1.5 г
Кали - 3-5 г
Натри - 4-6 г
Хлор - 4-6 г
Төмөр - 18 мг

Жирэмсний хоёрдугаар хагаст 5-6 удаа хооллох нь зүйтэй. Жирэмсэн эх ойролцоогоор улаанбуудайн талх 100-150 г , хөх тарианы талх 150-200 г, мах болон загас 200 г, цөцгийн тос 40 г, ургамлын тос 30 г, 1 ш өндөг, сүү 500 мл, аарц 150 г, тараг 200 г, цөцгий 30 г, гурилан бүтээгдэхүүн /жигнэмэг, зөөлөн талх/ 100 г, гоймон 60 г, будаа 50 г, төмс 400 г, байцаа 100 г, сонгино 35 г, лууван 100 г, улаан лооль 200 г-ыг хэрэглэх ёстой. Кофе болон халуун ногоо амтлагчнаас татгалзах нь зүйтэй.

Хооллолтын энэ хуваарь нь жирэмсэн эхийн өөрийн цагийн хуваарь, ажил, хичээлээс шалтгаалж өөрчлөгдөж болно. Гэхдээ мах, загас, будааг аль болох өглөө, өдрийн хоолонд оруулвал зүгээр. Оройд болж өгвөл сүү сүүн бүтээгдэхүүн, жимс ногоо идэхийг зөвлөж байна. Гэхдээ унтахаас 2-3 цагийн өмнө байх хэрэгтэй.

Жирэмсний хоёрдугаар хагаст хэрэглэж болох хоолны үлгэрчилсэн жор

Даваа гариг:
Өглөөний унд-1 : Төмсний нухаштай гуляш, алимны шүүс
Өглөөний унд-2 : Сүү
Өдрийн хоол: Татсан махтай вандуйны шөл, ногооны рагутай чанасан загас, компот
Үдээс хойш: Жимс, жимсгэнэ
Оройн хоол: Аарцны суфле /зүгээр аарц байсан ч болно/, жимсний шүүс
21 цагт: Тараг.

Мягмар гариг:
Өглөөний унд-1 : Аарц, чанасан өндөг, винегрет, нохойн хошууны ханд
Өглөөний унд-2: Сүү, зөөлөн талх
Өдрийн хоол: Махан таташ, цөцгийтэй борщ, гоймонтой чанасан тахианы мах, жимсний шүүс
Үдээс хойш: Нохойн хошууны ханд, зөөлөн талх
Оройн хоол: Тослог биш аарц
21 цагт: Тараг

Лхагва гариг:
Өглөөний унд-1 : Төмсний нухаштай чанасан загас
Өглөөний унд-2: Омлет, жимсний шүүс
Өдрийн хоол: Ногоотой шөл, чанасан хэл,будаа, жимс, жимсгэнэ
Үдээс хойш: Нохойн хошууны ханд, зөөлөн талх
Оройн хоол: Аарц
21 цагт: Тараг

Пүрэв гариг:
Өглөөний унд-1 : Ногооны рагутай чанасан загас, аарц, сүүтэй цай
Өглөөний унд-2: Сүү, зөөлөн талх
Өдрийн хоол: Махан таташтай будаатай шөл, чанасан хэл, төмсний нухаштай чанасан тахианы мах, жимс, жимсгэнэ
Үдээс хойш: Аарц, жимсний шүүс
Оройн хоол: Омлет, цай
21 цагт: Тараг

Баасан гариг:
Өглөөний унд-1 : Цөцгийтэй омлет, шинэхэн байцааны салат, сүүтэй цай
Өглөөний унд-2: Сүү, зөөлөн талх, аарц
Өдрийн хоол: Төмс, загастай шөл, будаатай сарделк, ногооны салат, жимсний цэлцэгнүүр
Үдээс хойш: Жимс, жимсгэнэ, жигнэмэг
Оройн хоол: Аарц, нохойн хошууны ханд
21 цагт: Тараг

Бямба гариг:
Өглөөний унд-1 : Төмсний нухаштай чанасан загас, сүү
Өглөөний унд-2: Загасны мах, винегрет, жимсний шүүс
Өдрийн хоол: Махан таташтай вандуйтай шөл, чанасан үхрийн мах луувангийн нухаштай, компот
Үдээс хойш: Нохойн хошууны ханд, жигнэмэг
Оройн хоол: Цөцгийтэй омлет, цай
21 цагт: Тараг

Ням гариг:
Өглөөний унд-1 : Жигнэж болгосон элэг луувантай, аарц, жимсний шүүс
Өглөөний унд-2: Сүүтэй будаа /кааш/
Өдрийн хоол: Загасны шөл, гурвалжин будаатай гуляш салаттай,компот
Үдээс хойш: Жимсний шүүс, жигнэмэг
Оройн хоол: Аарц, цай
21 цагт: Тараг

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(877)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Ц.Батцэцэг.   2016-07-06
илгээх

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com