ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоогийн зурвас

Хайрт уншигчиддаа...
Зуны нар ээсэн нэгэн сайхан өдрийн мэнд! Амьдрал сайн биз дээ? Их ачаалалтай үе өндөрлөөд, ид гангалдаг үе эхэлчихсэн, амралтын өдрүүдээр shopping хийгээд завгүй байна уу? Тийм бол дэлгүүр хэсэхдээ манай “Шоппинг зөв хийх 7 арга”-ыг битгий их зөрчөөрэй гэж зөвлөмөөр байна. Бүр зөрчихгүй байна ч гэж юу байх вэ. Хэрэв нэг хөөрхөн даашинз танд гайхалтай сайхан зохиод байтал дэлгүүрт нь ганцхан үлдчихсэн гэж сэтгэл зовоогоод байвал тэр удаадаа аваад өмсчих. Угаасаа аливаа дүрмийг хааяа ч болов гэм зэмгүйхэн зөрчих гэж зохиодог шүү дээ. Заримдаа замын хөдөлгөөний дүрмийг ч гэсэн бяцхан зөрчихөд зугаатай байдаггүй гэж үү?

Амьдрах гэдэг бол тэр чигээрээ маш зугаатай ажил шүү дээ. Ингээд амьдралыг хөгжилтэйеэ өнгөрүүлж чаддаг уншигчиддаа бид дараа долоо хоногт:
-Өндөр өсгийт өмсөж хэвшицгээе! /Дэгжин туфль-ээ шүүгээнийхээ буланд нуучихаад өдөр бүр намхан гутал шургуулаад гарчихдаг зуршилтай бүсгүйчүүдэд/
-Зуны улиралд секс хийж болох зугаатай газрууд
-Хосоороо аялахад хамгийн сайхан хотууд
-Тансаг коктейлийг гэртээ хийх арга
-Энэ зуны хумс будалтын моод зэрэг мэдээллүүдийг хүргэхээр бэлтгээд байна.

Мөн “Би бол сексийн охин тэнгэр” гарчигтай захидлын эзэн бүсгүй маань бидэнд дахин өөрийн туршлагаас хуваалцжээ. Бүгдээрээ түүний халуухан хичээлийг уншиж, өөрсдийнхөө сексийн мэдлэгээс ч бас бусдад харамгүй түгээцгээе.

Эдгээр зөвлөгөөнүүдийг дагаад, та өөрийнхөө гоо сайхныг мэдрэн мэдрэн алхлаарай. Хотын гудамж бол таны загварын тайз. Харин та бол хэзээний алдартай модел юм шүү. Бүх байгаль дуу шуу орж эхэлсэн энэ цагаар таныг ч бас би шувуудтай, салхитай, голын урсгалтай хоршин дуулаасай гэж хүсч байна.

Чиний Гоолингоо. XOXO

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(869)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com