ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Та сексийн үеэр дур тавьсан юм шиг жүжиглэж байсан уу?

Хайр & секс  | 2011 / 06 / 17

-Би одоо 30 настай. Нөхөртэйгөө гэрлээд 4 жил болж байна.Одоо болтол дур тавьж сураагүй л байна. Харин сексийн үеэр бол үргэлж дур тавьж байгаа юм шиг дүр эсгэдэг. Тиймээс нөхөр минь өөрийгөө надад таашаал өгдөг л гэж бодоод яваа. Үнэнээ хэлэх гэхээр гомдоочих болов уу гэж айгаад байх юм? Ер нь эмэгтэйчүүд бас над шиг жүжиглэдэг болов уу? /Уншигчийн захидал/

Та сексийн үеэр дур тавьсан юм шиг жүжиглэж байсан уу?

Эмэгтэйчүүдийн 80 хувь нь нэг удаа ч боловч амрагийнхаа хажууд дур тавьсан мэтээр жүжиглэж байсан туршлагатай байдаг. Орилох, хашгирах, түргэн түргэн амьсгалах, чимхэх, базах зэрэг үйлдлүүд гаргаж, эсвэл бүр гэнэт чив чимээгүй болох зэрэг дүр үзүүлж нөхөртөө дур тавьсан мэт ойлголт төрүүлдэг. Тэгэхээр бүсгүйчүүд бид яггүй жүжигчид байгаа биз?

Хамгийн гол нь өөрт нь тийм ч хүчтэй таашаал төрөхгүй байхад яагаад заавал тэгж жүжиглээд, өөрийгөө зовоогоод байдаг юм бол? Үүнд:
-Хайртынхаа өөртөө итгэх итгэлийг нь сэвтээхийг хүсэхгүй байгаа учраас
-Өөрийгөө сексийн тал дээр туршлагатай харагдуулах гэж
-Дур тавилтын талаар дэлгэрэнгүй ойлголтгүй учраас
-Тэр сексийг хурдан дуусгахын тулд зэрэг хэд хэдэн шалтгаанууд бий.

Гэвч ингэж зовохын оронд зүгээр л үнэнээ хэлчихэж болохгүй гэж үү? Зарим бүсгүйчүүд жүжиглэхийн оронд шууд илэн далангүй байсан нь дээр хэмээн үздэг. Гэвч “Чи намайг тавиулж чадахгүй байна” гэсэн үг сонссон эр хүний урам нь хугарч, дахин тэр эмэгтэйтэй нэг оронд орохоос айх юм уу, цааргалдаг явдал ч бишгүй бий.

Эрчүүдэд хамтрагчийнхаа сэрлийг оргилд нь хүрч байгааг харах өөрсдөө дур тавихтай нь эн тэнцүү сэтгэл ханамжийг өгдөг гэвэл нэг их хилсдэхгүй байх. Харин эмэгтэй хүн өөрөөс нь таашаал авч чадахгүй байгааг мэдэх юм бол өөрийгөө арчаагүй амьтан мэтээр харж эхлэх нь энүүхэнд.

Гэвч хайртыгаа “эр хүн” гэдгийг нь мэдрүүлэхийн тулд бид өөрсдийгөө хоёрт тавин дур тавьсан мэтээр жүжиглэсээр л байх нь зөв үү? Гэр бүлийн аз жаргалд секс хичнээн чухал үүрэгтэй гэдгийг бид мэднэ. Тиймээс энэ хэвээр үнэнээ нуусаар л явах юм бол та өөрийнхөө хайр дурлалын амьдрлд сэтгэл хангалуун бус, цухалдуу болж, та хоёрын харилцааг хэрүүлд ч хүргэж болох юм.

Түүнд яаж зөвөөр ойлгуулах вэ?
Хэрэв тэр нэгэнт таныг өөрөөс нь хангалттай хэмжээний таашаал авдаг хэмээх ойлголттой байгаа бол та түүнд өөрийнхөө жинхэнээсээ сайхан мэдрэмж авдаг хэсэг рүү аажмаар хөтлөх хэрэгтэй.

Жишээ нь:
“Чамтайгаа хийсэн секс үнэхээр сайхан байдаг шүү. Ялангуяа өчигдрийн байрлал/хөдөлгөөн/үйлдэл/арга чинь үнэхээр сайхан байсан. Тэр хэсэгт би бүр өмнөхөөсөө ч илүү их сэрэл хөдөлсөн” гэх маягаар хэлэх нь зүйтэй юм. Тэгвэл тэр таныг одооныхоосоо ч илүү их жаргаахын тулд хичээх болно.

Та ингэж жүжиглэж байсан уу? Эсвэл илэн далангүй байсан нь дээр гэж үзэж байна уу? Та дур тавилтын талаар юу гэж боддог вэ?

Та сексийн үеэр дур тавьсан юм шиг жүжиглэдэг үү?

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(741)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com