Хэтэрхий удаан унтаад байна уу даа?
(Хэрэггүй болгоомжлол)
Хүүхэд томрохын хэрээр нойрсох хугацаа нь өөрчлөгддөг. Ойролцоогоор найман долоо хоногийн дараа хүүхдийн нойр илт багасч, урьд нь өдөржингөө унтдаг байсан бол хоногт 14-16 цаг унтдаг болно. Эцэг эхчүүд, хүүхэд нь чухам хэдэн цаг унтах ёстойг тодорхой мэдхийн хүсдэг:
Дөнгөж төрсөн хүүхэд хоногт 16-18 цаг унтана.
Гурван долоо хоногтой хүүхэд 15-18 цаг унтана.
Зургаан долоо хоногтой хүүхэд 15-16 цаг унтана.
Дөрвөн сартай хүүхдийн унтах хугацаа 10-12 цаг хүртлээ багасч, түүнээс гадна өдрийн цагт хоёр ч удаа дугхийгээд авдаг.
Зарим эцэг эхчүүд, хүүхэд нь өдрийн цагаар их унтах юм бол шөнө унтахгүй зовооно гэж боддог юм. Үгүй дээ. Жишээлбэл, эмч нар өдөр нь сайн унтаж нойроо авсан хүүхдийг шөнө унтуулахад хялбар гэж үздэг юм. Хэдийгээр хачирхалтай ч, өдөр нь муу унтсан хүүхэд ядарчихдаг болохоор орой нь түргэн унтаж чаддаггүй.
НОЙР БА ХӨГЖИЛ
Хүүхэд ер нь юу зүүдэлдэг юм бол?
(Мөнхийн асуулт)
Ангаахайны тархины үйл ажиллагааг судалж байсан эрдэмтэд, түүний хөгжилд нойрны гүйцэтгэдэг үүргийг илрүүлсэн юм гэдэг. Туршилтанд, дуу хураагчид бичсэн эхийнх нь жиргээг ашиглажээ. Ангаахайнуудын нэг хэсэгт эхийнх нь жиргээг сонсгосны дараа хэсэг зуур чимээ аниргүй байлгаж, тэгэхдээ унтах бололцоо олгоогүй байна. Харин, хоёр дахь хэсгийн ангаахайнуудад хуурцагны бичлэгийг чагнуулсныхаа дараа бүтэн цагийн турш чимээ аниргүй нөхцөлд зөнд нь орхижээ. Ийм “хичээл”-ийн завсарлагаар унтаж амарсан ангаахайнууд дараа дараагийн “хичээл”-үүд дээр, нойргүй байсан нэгнээсээ илүү зөв жиргэж байжээ. Сэрүүн байсан ангаахайнуудын тархины ажиллагаа суларч, харин “хичээл”-ийн завсарлагаар унтаж амжсан ангаахайнууд эхийнхээ жиргээг нойрондоо сурч, даган жиргэж байсан юм болов уу гэлтэй маш идэвхтэй дуугарч байсан ажээ. Тэдгээр бяцхан шувуухай унтах зуур сурсан зүйлээ бататгаж, ой тойндоо шингээсэн ажээ. Нойргүй байсан нэг нь их удаж байж жиргэж сурсан гэнэ. Иймд, алтан гургалдай уянгалуулан жиргэхийн сонсох үедээ нойрны ачаар л энэ шувуу ийнхүү гайхалтай дуулж сурсан юм шүү гэдгийг санаж яваарай.
Нялх хүүхэд гар хүрэх зүйлээрээ оролдож, чимээ чагнаж, түүнийг хүрээлсэн ертөнцийг ажиглаж байдаг. Тэгээд шинэ зүйл олж харахаараа гартаа бариад сэгсэрч, түүнийг амандаа үмхэж, хязгааргүй сонирхолтой тэр юмныхаа тухай янз бүрийн мэдээлэл авах зорилгоор ”судалж” эхэлдэг юм. Гэвч хүүхдийн сэрүүн байх цаг бага болохоор энэ “ажил”-д хүрэлцдэггүй ажээ.
Уураг тархины ажиллагааны онцлогийг судалсан эрдэмтэд, унтаж буй хүүхдийн тархины зарим хэсэг нь унтаж байхад нь нь илүү идэвхтэй ажилладгийг тогтоосон юм. Хүүхдийн унтах үед нүд болон чих нь амардаг. Харин энэ нь түүний тархины нейронуудыг холбож, хүүхдийн уураг тархины эсүүдийн хооронд шинэ холбоо үүсч тэр үед эхийнхээ савны хэлбэрийг дагасан, өөрөөр хэлбэл ой ухаан болон мэдлэгийг холбох бололцоо олгоно. Ийм ч учраас сайн унтах нь хүүхдийн хөгжилд тустай байдаг ажээ. Яагаад тэр вэ гэвэл, хүүхдийн уураг тархи шөнийн цагаар илүү идэвхтэй ажиллаж, өдрийнхөө сэтгэл хөдөлгөм нээлтүүдийг ойлгон танихад шаардлагатай шинэ холбоонуудыг үүсгэж байдаг юм.
Таны бяцхан үрд эрүүл жаргалтай өсч торниход нь бат бөх нойр хичнээн чухал үүрэгтэйг бүгдээрээ мэдэж авлаа. Харин таны өхөөрдөм баатар/гүнжийг бүхэл шөнийн турш амгал тайван нойрсуулж чадах хүүхдийн живх бол мэдээж "Pampers".
Сэтгэгдэл (2) | Хэвлэх | Үзсэн тоо: 29652 | | | |
Өмнөх мэдээлэл Christian Louboutin-ы энэ хавар зуны загвар |
Дараах мэдээлэл Эрчүүдийг машинаар нь шинжихүй |
Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.