ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Жирэмсэн эхийн хооллолт-2

Эрүүл мэнд  | 2011 / 06 / 15

Жирэмсний хоёрдугаар хагаст яаж зөв зохистой хооллох вэ? Ямар хүнснээс зайлсхийж, юуг түлхүү хэрэглэх ёстой вэ? Ямар дэглэм барих вэ?

Жирэмсэн эхийн хооллолт-2

Жирэмсний хоёрдугаар хагаст хоногт шаардлагатай уургийн хэмжээ 120 г-д хүрч, 85 г өөх тос, 400 г нүүрс ус агуулсан 2800-3000 ккал илчлэгтэй хоол идэх ёстой болно. Гэхдээ төрөхөөс хоёр сарын өмнөөс хөдөлгөөн багасаж, энергийн зарцуулалт буурдаг учраас хоол тэжээлийн илчлэгийг бага зэрэг багасгах шаардлага гарч ирнэ.

Аль болох шарсан, хуурсан, утсан, даршилсан, консерволсон бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Жимс, хүнсний ногоо, сүү, аарц, цөцгий, тослог багатай бяслаг түлхүү хэрэглэх нь зүйтэй.

Энэ үед жирэмсэн эхийн биед уургийн хэрэгцээ нэмэгдэх бөгөөд амьтны гаралтай уураг болох мах /120-200 г/, загас /150-250 г/, 500 г сүү, сүүн бүтээгдэхүүн, 1 ширхэг өндөг идсэнээр энэ хэрэгцээг хангаж болох талтай. Сүү, тараг, тослог багатай аарц, бяслаг, өөх багатай чанасан мах, загас зэрэг нь шингэц сайтай уураг, аминхүчлийг зохистой хэмжээгээр агуулж байдаг. Жирэмсэн эхийн хоолны найрлаганд 75-85 г өөх тос байх ёстойгоос 15-30 г нь ханаагүй тосны хүчил болон Е амин дэм агуулсан ургамлын /наранцэцэг, эрдэнэшиш, чидун жимсний/ тос, харин амьтны гаралтай өөх тосноос цөцгийн тос байх ёстой. Шингэц муутай хонь, үхрийн өөх, амьтны гаралтай бусад өөх тос, маргариныг хоолны цэснээс хасах хэрэгтэй. Жирэмсэн эх хоногт 350-400 г нүүрс ус хэрэглэх ёстой бөгөөд энэ хэрэгцээг эслэгээр баялаг хөх тариа, хивэг, бүхэл үрийн талх, хүнсний ногоо, жимс, жимсгэнээр хангана. Дээр дурдсан талхнууд нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлснээр жирэмсний үед элбэг тохиолддог өтгөн хаталтаас сэргийлж чаддаг. Өвөл, хаврын улиралд алим, чавга, улаан лоолийн шүүс, хатаасан жимсний компот, хөлдөөсөн жимс хэрэглэх нь зүйтэй. Жирэмсний хоёрдугаар хагасаас эхлэн чихэр, жимсний чанамалын хэрэглээг хязгаарлах хэрэгтэй бөгөөд хоногт 40-50 г-аас илүү сахар хэрэглэхийг хориглоно. Гэхдээ сахарыг зөгийн балаар орлуулж хэрэглэвэл бүр сайн.

Давсны хэрэглээг ч гэсэн тодорхой хэмжээгээр хязгаарлах бөгөөд жирэмсний эхний хагаст хоногт 10-12 г, хоёр дахь хагаст 8 г, сүүлийн 2 сард 5 г-аас хэтрүүлэхгүй байвал зохино. Эхсийн хөгжилд чухал үүрэгтэй А аминдэмийн хоногийн хэрэгцээ 2.5 мг, булчингийн эд эсийг бэхжүүлэгч В1 -3-5 мг, В2 -3 мг. Организмын дарлааг дэмжигч С аминдэмийнх 100-200 мг, ургийн яс, шүдний хөгжил, эхийн цус багадалтаас сэргийлэхэд чухал үүрэгтэй D аминдэмийнн 500 МЕ, ургийн хэвийн хөгжлийг хангах, зулбалтаас сэргийлэхэд тустай РР, Е амин дэмийн хоногийн хэрэгцээ тус бүр 15-20 мг аж.

Дээр дурдсанчлан ургамлын / бор, хар гурил, бүхэл үрийн талх, гурвалжин болон хөц будаа, элдэв төрлийн шош, төмс, улаан лооль, жимс жимсгэнэ/ болон амьтны /элэг, өөхгүй мах, өндөг, аарц, сүү, цөцгийн тос/ гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг өргөн хэрэглэснээр жирэмсэн эх амин дэмийнхээ үндсэн хэрэгцээг бүрэн хангах боломжтой юм.

Жирэмсний хоёрдугаар хагаст эрдэс бодисын хэрэгцээ өснө. Төрөл бүрийн хоол хүнсээр эрдэс бодисынхоо хэрэгцээг бүрэн хангаж болох хэдий ч зарим нэг онцлог эрдсийн хэрэгцээг анхаарч үзэх зайлшгүй шаардлагатай. Ургийн цусан хангамж, эсийн амьсгалд чухал үүрэгтэй Fe буюу төмрийн хэрэгцээ хоногт 15-20 мг байх бөгөөд элэг, өндөгний шар, ногоон сонгино, жимс, гурвалжин будаа болон овъёосонд элбэг байдаг.

Заримдаа жирэмсэн эхэд шохой, давс идэх хүсэл төрөх нь бий. Энэ нь түүний организмд Са, Р, Fe, D аминдэм дутагдсаны шинж гэж болно. Жирэмсэн эхийн хоногт шаардлагатай Са-ны хэрэгцээ 1500-2000 мг /жирийн үед 800 мг байдаг/ байх бөгөөд түүний гол эх үүсвэр нь сүү, сүүн бүтээгдэхүүн юм. 100-хан мл сүүнд 128 мг Са агуулагддаг. Тослог багатай 100 г аарцанд 120 мг, бяслаганд 1000 мг Са байдаг.

Жирэмсний хоёрдугаар хагаст 5-6 удаа хооллох нь зүйтэй. Жирэмсэн эх ойролцоогоор улаан буудайн талх 100-150 г , хөх тарианы талх 150-200 г, мах болон загас 200 г, цөцгийн тос 40 г, ургамлын тос 30 г, 1 ш өндөг, сүү 500 мл, аарц 150 г, тараг 200 г, цөцгий 30 г, гурилан бүтээгдэхүүн /жигнэмэг, зөөлөн талх/ 100 г, гоймон 60 г, будаа 50 г, төмс 400 г, байцаа 100 г, сонгино 35 г, лууван 100 г, улаан лооль 200 г-ыг хэрэглэх ёстой. Кофе болон халуун ногоо амтлагчнаас татгалзах нь зүйтэй.

Дараагийн цувралд жирэмсэн эхийн хоногт авах ёстой амин дэмийн хэмжээ болон, жирэмсний хоёрдугаар хагаст хэрэглэж болох хооллолтын үлгэрчилсэн цэсийг хүргэх болно.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(425)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com