ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Нялх хүүхдийн амтлах болон үнэрлэх эрхтний хөгжил

Гэр бүл  | 2011 / 06 / 09

Эхийнхээ хэвлийд байгаа хүүхдийн ам ургийн шингэнээр дүүрсэн байдаг бөгөөд хорвоод мэндлэхээсээ өмнө тэрхүү шингэний амтыг мэдрэх чадвартай болсон байдаг. Төрөх хугацаа ойртох үед ургийн шингэн, хожим нь хүүхэд хооллох учиртай эхийн сүүтэй төстэй амттай болдог. Ургийн шингэний амт таны идсэн хоолноос шалтгаалах нь мэдээж. Иймд, жирэмсэн байхдаа таны идэж байсан хүнсний амтанд хүүхэд чинь төрөхөөсөө өмнө дасчихсан байдаг ажээ. Нялх хүүхэд энэ амтыг тогтоож, эхийнхээ сүүг хөхөх үедээ таньдаг юм.

Нялх хүүхдийн амтлах болон үнэрлэх эрхтний хөгжил

Шинээр төрсөн хүүхдийн амтлах мэдрэмж маш эрчимтэй хөгжиж, шинэ амт эрж, ийм ч учраас гараа хүрэх газар байгаа бүхнийг аваад амандаа хийж, амталж байдаг. Иймд гараа хөхнө гэдэг нь тэр бүр ч өлссөнийг нь илэрхийлдэггүй бөгөөд сонирхсондоо, юмыг танин мэдье гэсэндээ ч бас ингэдэг билээ. Нялх хүүхэд төрөлхийн зөнгөөрөө чихэрлэг амтанд дурлах бөгөөд давслаг болон гашуун зүйл амсахаараа дургүйцэн ярвайдаг юм. Янз бүрийн амт, өөрт нь таалагдаагүй амтыг хүртэл их сонирхож, энэ нь уураг тархинд нь шинэ холбоо үүсгэнэ. Хүүхэд шинэ амт мэдрэхийн хэрээр хөгжин дэвжиж байдгийг санаж яваарай.

Хүүхэд төрөх үед үнэрлэх эрхтэн нь сайн хөгжсөн байдаг. Энэ нь, нялх хүүхэд муу хардаг, байгаль нүдийг нь хүртэх, сонсох болон үнэрлэх мэдрэмжээр орлуулсан байдагт оршино. Дөнгөж төрсөн хүүхэд удалгүй эцэг эхийнхээ үнэрийг таньдаг болно. Тэрбээр, үнэрлэх мэдрэхүйгээ идэвхтэй ашиглаж, томчуулыг бодвол хамартаа илүү итгэдэг юм. Танихгүй орчинд байх үедээ ойр дотно ээжийнхээ үнэрийг аваад тайвширч, өөртөө итгэлтэй болдог. Ялангуяа, эхээс төрсний дараахи хоёр долоо хоногт энэ онцлог нялх хүүхдийн хувьд их чухал байдаг. Ийм ч учраас, хүүхдээ өргөж, тэвэрч байх нь ашиг тустай зүйл юм. Хүүхэд чинь өдөр бүр олон шинэ үнэртэй танилцаж байдаг болохоор, хажууд нь танил бөгөөд дотно үнэр үнэртэж байх үед аварга том хорвоод хавьгүй тайван байх болно. Шинэ мэдээлэлд дарагдсан үедээ, хажууд нь таны байгааг мэдэж байвал цочирдох нь ч бага байдаг.

Үнэрлэх чадварыг хөгжүүлэх явдал, хожим нь хүүхдийг хөхний сүүнээс гаргахад их чухал үүрэг гүйцэтгэнэ. Хүүхэд анх төрсөн цагаасаа эхлээд түүнийг хүрээлж буй үнэрийг таньж, олон үнэрийг санаж явдаг ажээ. Ялангуяа, хоолны үнэрийг илүү сонирхдог юм. Хүүхдийг хөхний сүүнээс гаргахаас хавьгүй өмнө, амттайхан хоолны үнэр гарсан тэр зүг толгойгоо эргүүлж, сонирхон үнэрлэж, хүмүүсийн хоол идэхийг анхааран ажигладаг.

Энэ бол жирийн, маш сайн шинж бөгөөд түүнийг хөхний сүүнээс гаргамагц тэрхүү үнэрийг, өөрт нь идүүлэх борог хоолны амттай холбож эхэлнэ. Ингээд, уураг тархины амт болон үнэр хариуцсан хэсгүүдийн хооронд шинэ холбоо үүсэх болно.

Яваандаа, хараа, сонсгол болон хүртэхүйн мэдрэмж сайжрахын хэрээр, үнэрлэх эрхтний үүрэг багасдагийг эрдэмтэд нотолсон байна. Хүүхдийн цаашдынх нь амьдралд үнэрлэх мэдрэхүй бусдаасаа бага үүрэг гүйцэтгэдэг болохоор, энэ нь байх л ёстой үйл явц юм. Гэхдээ энэ нь, хүүхдийнхээ үнэрлэх мэдрэмжийг хөгжүүлэх шаардлагагүй гэсэн үг биш юм шүү. Нярай хүүхдийн уураг тархины бүх хэсгүүд хоорондоо холбогдсон байдаг болохоор цогц хэлбэрээр хөгждөг. Зохицол болон тэнцэл хүүхдэд чинь идэвхтэй, эрчимтэй, бүрэн дүүрэн хөгжих бололцоо олгох болно.

ЗӨВЛӨГӨӨ:

1. Олон янзын хоол хүнс амтлуул. Та бусад томчуулын нэгэн адил, “давслаг”, “гашуун”, “чихэрлэг” амт гэдэг нь чухам юу болохыг аль эртнээс мэддэг бол нялх хүүхэд эдгээр амтыг ерөөсөө мэддэггүй юм. Хүүхэд чинь ихийг мэдэхийг хүсч байгаа болохоор, шинэ, сэтгэл эзэмдэм, сонирхолтой амтыг мэдрүүлэх юм бол танд баярлах нь маргаангүй. Үүний тулд, шинэ амт амтагдах хуруугаа сониуч хүүхэддээ хөхүүлж болох юм. Хүүхдийн толгой таны мөрөн дээр байхаар байрлалд өргө. Энэ нь эвтэйхэн, тэр ч байтугай хүүхэд сүүгээ хөхсний дараа гулгихыг нь хүлээж байгаа үед ашигтай байдаг. Та өөрийнхөө хувцасыг ч хайрлаж, мөрөн дээгүүрээ алчуур тохож, угааж арчих илүү ажил гаргахаас сэргийлэх хэрэгтэй.

2. Эцэгтэй нь ойр харьцуулж бай. Хүүхэд аавынхаа үнэрт дасах ёстой. Таны болон аавынхаа үнэрийг хүүхэд харьцуулаад ялгааг нь ойлгож, хүрээлэх орчинд илүү хөнгөхөн баримжаалах болно.

3. Цэцэг, гоо сайхны үнэртэн, хоол хүнс, зугаалгын үед олж мэдрэх байгалийн элдэв чимээ болон үнэрийг хүүхэд их сонирхдог. Энэ мэт үнэрийг мэдрүүлэх нь хүүхдээ бүрэн дүүрэн, өв тэгш хөгжүүлэхэд тустай.

4. Хүүхэддээ хорвоог танихад нь хөтөч болж, олон шинэ үнэр ханхалдаг газраар зугаалуул. Нялх хүүхэд хүрээлэх орчноо томчууд биднээс огт өөрөөр хүлээж авдаг. Дуу чимээ, үнэр болон амт нь тэдний хувьд маш чухал зүйл болохыг санаж яваарай. Хүүхэдтэйгээ адилхан сэтгэхийг хичээж, дээрээс нь хайр энхрийллээ нэмэх юм бол, бяцхан үрд чинь чухам юу хэрэгтэй, түүнд юу таалагддаг болохыг хялбархан ойлгоно гэдэгт бид итгэлтай байна.

Бидэнд нялх хүүхдийнхээ ертөнцийн талаар илүү ихийг мэдэхэд тусалж, энэ мэдээллийг өгсөн "Pampers" живхийг Монгол ээжүүдэд таниулсан "Анунгоо"-д баярлалаа.

  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(805)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com