ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Анхны болзоон дээрээ яаж “ОНЦ” дүн авах вэ?

Хайр & секс  | 2011 / 06 / 09

Хоёр дахь болзоонд урих эсэх нь таны анхны болзоон дээр биеэ хэрхэн авч явснаас ихээ шалтгаална. Учир нь эрчүүд анхны болзоон дээрээ бүгд л Жеймс Бонд шиг болчихоод, түг үйлдлийг тань дотроо чимээгүйхэн цэгнэж суудаг юм. Багахан шалгалт шиг л гэсэн үг. Таньд дүн тавьсныхаа дараа хоёр дахь болзоонд урих эсэхээ шийднэ дээ. Харин тэд дараах 4 зүйл дээр дүн тавьдаг юм.

Анхны болзоон дээрээ яаж “ОНЦ” дүн авах вэ?

1. Таныг хир яриа эсэхэд Та хоолны ширээний ард гайхалтай тачаангуй бас үзэсгэлэнтэй харагдаж болно. Гэхдээ зөвхөн хоолоо идэхийн тулд л ам нээгээд байвал тэдний сонирхол нь тун амархан унтарна. Эрэгтэй хүн болгон яриасаг эмэгтэйд дуртай байдаг. Гэхдээ яриасаг гэдэг бол чалчаа гэсэн үг биш юм. Хэрэв та эрэгтэй хүнтэй хамт байхаараа дуугаа хураачихаад байдаг бол, өөрийгөө жаахан задлаарай гэж зөвлөмөөр байна. Ямар нэг буруу юм ярьчихвий гэж биеэ цэгнэлгүй зүгээр л өөрийнхөөрөө байж, хамгийн сайн мэддэг зүйлийнхээ талаар л сонирхолтой яриа өрнүүлэхэд хангалттай. Өөрийнхөө ажил алба, гэр бүл, найз нөхөд, эсвэл өмнөх долоо хоногт үзсэн сонирхолтой киноныхоо талаар гээд юу ч ярьсан болно. Заавал улс төр, эдийн засгийн мэдлэг шаардагдаж толгой гашилгахгүй учраас нээлттэй байгаарай.

2. Таныг бусадтай яаж харьцаж байгааг “Би ажлынхаа хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйтэй цуг анх удаагаа болзоонд явлаа. Эхлээд бид хоёр хоолонд ороод, энэ тэрхнийг ярилцаж суухад түүний наалинхай ааш нь надад их л таалагдаж байсан юм. Харин утас нь дуугарч ээж нь залгахад тэр огт өөр хүн шиг болсон. Хөмсгөө зангидаад “Ээж та өөрөө олчих л доо, ямар ядаргаатай юм бэ?” гэж хэлж байхыг нь сонсоод л би түүнийг дахиж болзоонд уриагүй юм даа.”
Бусадтай хэрхэн харьцаж байгаа тань их зүйлийг өгүүлнэ. Ялангуяа түүний дэргэд ойр дотныхонтойгоо таагүй харьцаж огт болохгүй. Мөн ямар нэг үйлчилгээний газар орвол ажилтанд нь заавал баярлалаа гэж хэлээрэй.

3. “Баярлалаа” гэсэн үг хэлсэн эсэхэд Хоолонд орсны дараа тооцооны хуудас ирэхэд ихэнх эмэгтэйчүүд эрэгтэйнхээ тооцоо хийхийг дотроо хүлээдэг. Ингэх нь ч зөв юм. Эрчүүд өөрсдөө таныг даахыг хүсдэг юм. Гэхдээ санаа зовсондоо гар цүнхээ онгойлгон, түрийвчээ хий гаргаж ирэхийн оронд зүгээр л “Дайлсанд баярлалаа” гэж хөнгөхөн хэлээрэй.
Кино, оройн хоол, амттан, бэлэг гээд бүгдийг нь өөрөөсөө гаргаж байхад нь огтхон ч талархаагүй эсвэл баярлаагүй царай гаргавал тэр таньд дахиж ямар нэгэн зүйл зориулахыг хүсэхгүй.

4. Дахин болзоонд явмаар байгаагаа илэрхийлж байгаа эсэхэд Эрчүүд таныг өөрт нь дуртай байгаа эсэхийг мэдэхийг хүсдэг. Хэрэв таныг ямар нэг дорвитой дохио өгөхгүй бол тэд өөрийгөө таньд таалагдаагүй юм байна гэж бодоод гутардаг. Тэгээд л хоёр дахь болзоонд урих тухай бодол нь сүйрнэ. Тиймээс та анхны болзооныхоо төгсгөлд “Өнөөдөр цагийг сайхан өнгөрүүллээ” гэж хэлэхээ бүү мартаарай.

Бяцхан шалгалтанд тань амжилт хүсье!
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(152)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: ..   2016-08-14
.....

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com