ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Жирэмсэн эхийн хооллолт-1

Эрүүл мэнд  | 2011 / 06 / 09

Жирэмсний эхний хагаст яаж зөв зохистой хооллох вэ? Ямар хүнснээс зайлсхийж, юуг түлхүү хэрэглэх ёстой вэ? Ямар дэглэм барих вэ? Энэ асуултуудын цогц хариуг гэр бүлдээ шинэ гишүүн хүлээж буй тулгар эх таньд зориулж бэлтгэлээ.

Жирэмсэн эхийн хооллолт-1

Зөв зохистой хооллолт нь жирэмсэн эх болон ургийн хэвийн хөгжилд нөлөөлөх гол хүчин зүйлийн нэг гэдэг нь мэдээж. Эрүүл зөв хооллох нь жирэмсний явцыг элдэв төрлийн хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Жирэмсэн болон хөхүүл эх болж өгвөл шинэхэн хоол хүнсийг хэрэглэх нь зүйтэй. Эмч нар тэдэнд сахароз агуулагдах бүх хүнсийг хоолны цэснээс хасаж глюкоз, фруктоз, зөгийн бал болон тэдгээрийг агуулсан бүтээгдэхүүнээр орлуулахыг зөвлөдөг.

Жирэмсний эхний хагаст хооллолт нь зарчмын хувьд ердийнхөөс нэг их ялгаагүй байна. Гэхдээ жирэмсний эхний 3 сар ургийн эрхтэн бүрэлдэн бий болох үе учраас хоол тэжээлээр уураг, өөх тос, нүүрс ус, амин дэм, эрдэс бодис, микроэлементүүдийг зохистой хэмжээнд авч байх ёстой. Хоногт дунджаар 110 г уураг, 75 г өөх тос, 350 г нүүрс ус агуулсан 2400-2700 ккал илчлэгтэй хоол тэжээл хэрэглэснээр жирэмсэн эхийн организмын хэрэгцээ хангагдаж хоол боловсруулах эрхтэний хэвийн ажиллагаа хангагдана. Давстай болон хүчиллэг зүйлс идмээр санагдсан үед бага зэргийн даршилсан байцаа, өргөст хэмх, икра хэрэглэж болно. Ер нь ямар нэг зүйл идмээр санагдахад өөрийгөө учиргүй хориглох хэрэггүй бөгөөд хамгийн гол нь хэтрүүлж болохгүй гэдгийг санах хэрэгтэй. Гэхдээ жирэмсэн болсон өдрөөс эрс хориглох зүйл бол архи, тамхи, мансууруулах төрлийн зүйл юм.

Эмчийн зааваргүйгээр ямар ч эм хэрэглэж болохгүй, ялангуяа эхний хэдэн сард эмийн эмчилгээнээс аль болох татгалзах хэрэгтэй. Хэрэглээнээсээ гич, халуун чинжүү, тонх, уксусыг хас. Хэрэглэж байгаа хоол хүнснийхээ чанар, аюулгүй байдалд дээд зэргээр анхаарч байхгүй бол жирэмсэн эх болон хэвлий дэх хүүхдэд аливаа хоолны хордлогын үр уршиг сөргөөр нөлөөлдөг гэдгийг мартаж болохгүй. Түүнчлэн жирэмсэн болон хөхүүл үед хүүхдийн тэжээлд зориулсан юм уу консервант агуулаагүй нь үнэн гэсэн бичигтэй биш л бол консерволсон бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй.

Жирэмсний эхний хагаст 4 удаа хооллож байвал зохилтой. Өглөөний эхний унд /7-8 цагт/ хоногийн хоолны 30 %-ийг, хоёрдахь унд /11-12 ц/ 15 %, өдрийн хоол /14-15 ц/ 40 %, оройн хоол /18-19 ц/ 10 % байх бөгөөд оройн 21 цагт 1 аяга тараг ууна.

Жирэмсэн эхийн хоногт уух шингэний хэмжээ 2-2.5 л байдаг. Үүний ихэнх нь идэж байгаа зүйлд агуулагдаж байдаг. Дангаар нь 1-1.2 л шингэн /ус, цай, сүү, компот, шүүс/ хэрэглэх шаардлагтай бөгөөд жирэмсний сүүлийн 2 сард хавагнах гээд байдаг тул уух шингэнийг 4 аягаас хэтрүүлэхгүй байвал зохино.

Бид дараагийнхаа хичээлээр жирэмсний хоёр дугаар хагасын хооллотын талаархи мэдээллийг хүргэх болно.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(361)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com