ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Бургунд үс энэ зуны моод

Гоо сайхан  | 2011 / 06 / 08

Дуучин Рианагийн Биллбоардын шагнал гардуулах ёслол дээр авахуулсан зургийг нь санаж байна уу? Тэр зурган дээрх шиг улаан туяатай үс энэ зуны моод болж байна.

Бургунд үс энэ зуны моод

Өнгөрсөн 10 жилийн турш загварын ертөнцөд шар үстнүүд ноёрхож байлаа. А зэрэглэлийн дизайнер, брендүүдийн коллекц, нэртэй одод дуучид бүгд л төрөлхийн үсээ шар өнгөөр будуулцгааж байв. Харин одоо танд үсний өнгөний шинэ трендийг танилцуулъя. Энэ бол дүрэлзсэн гал шиг улаан үс.

Гэхдээ хүссэн хүн болгон энэ өнгөөр будуулж болохгүй нь харамсалтай. Мөн бадмаарган, бургундан, шаргал туяатай гээд улаан өнгө олон сонголттой. Танд ямар төрлийн улаан өнгө үс зохих талаар багахан зөвлөгөө хүргэе.

1. Хэрэв та эелдэг ааш, ялдам төрхтэй бол Рианагийнх шиг хиймэл, хурц улаан өнгө төдийлөн зохихгүй л болов уу. Харин түүнээс арай зөөлөн, бага зэргийн алтан шаргал туяатай улбар будгаар будахыг санал болгож байна. / "Wellaton” будагны код- 8/74/

2. Харин та өөрчлөлтөнд дуртай, эрч хүчтэй, цоргисон ааштай цоглог эмэгтэй бол Рианагийн өнгийг туршаад үзээрэй. /“Wellaton” будагны код-77/44 /

3. Хэрэв таны арьс ягаан, эсвэл хүйтэн суурьтай бол танд бургундан, интоор жимсний тод улаан өнгө сайн зохино. / "Wellaton” будагны код-66/46, 77/44, 5/46 /

4. Харин чидун жимснийх шиг ногоон, эсвэл шаравтар суурьтай царайтай хүнд алтлаг, баялаг, өтгөн өнгө бүхий улаан будаг сонгохыг зөвлөж байна. / "Wellaton” будагны код-8/74, 7/43 /

Түүнээс гадна та хиймэл үсний дэлгүүрт ороод, янз бүрийн улаан өнгийн парик зүүж үзвэл сонголт хийхэд илүү дөхөмтэй байх болно. Улаан өнгийн үс нь таны гадаад төрхийг шинэчлээд зогсохгүй, шинэ мэдрэмжийг авчирснаар сэтгэл санааны байдлыг өөрчлөх болно. Та улаан өнгийн үстэй болчихвол нүүр будалт, хувцаслалтандаа ч цоо шинэ өнгө төрхийг бүрдүүлэх боломжтой болох юм. Гал үстэй болохоор зориг шулуудсан бүсгүй таньд амжилт хүсье.
Эх сурвалж: "Wella" бренд
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(777)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com