ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Сарын тэмдгийн талаархи асуулт хариулт-2

Охид  | 2011 / 06 / 03

Сарын тэмдэг бол эмэгтэй хүний эрүүл мэндийн толь гэгддэг. Тиймээс ч энэ талаар бүсгүй хүн бүр сайн мэдээлэлтэй байх ёстой. Гоолингоогийн уншигчдын “Сарын тэмдгийн талаархи 6 асуулт, хариулт” нийтлэлийн дор сэтгэгдлээр үлдээсэн асуултнуудад хариулж байна.

Сарын тэмдгийн талаархи асуулт хариулт-2

Хүмүүс сарын тэмдгийнхээ мөчлөгийг тоолж байгаад жирэмслэх магадлалтай өдрүүдээ олдог гэх юм. Тэрийг яаж олдог юм бэ?
Сарын тэмдэг нь тогтмол эмэгтэйчүүдийн хувьд: Сарын тэмдэг ирсэн өдрөөс хойшхи 12-15 дахь өдрүүдэд жирэмслэх магадлал хамгийн өндөр байдаг. 7 хоногт 3 ба түүнээс дээш бэлгийн харьцаанд орох нь хүүхэд олох магадлалыг ихэсгэнэ. Сарын тэмдэг ирэхийн өмнөх болон дууссанаас хойшхи хоёр гурван хоногт жирэмсэн болох магадлал бага гэж хэлж болох ч, хэзээд болгоомжтой байх хэрэгтэй.

Би одоо 25-тай. Сарын тэмдэг сүүлийн 3 сар ирэхгүй байх юм. Хүнтэй унтаагүй. Энэ юутай холбоотой вэ?
Сарын тэмдэг хойшилж ирэх, эсвэл нэг хоёр сар алгасах нь олон шалтгаантай. Стресс, хоолны дэглэм алдагдалт, хэт их дасгал хөдөлгөөн хийх, жингээ огцом хассан эсвэл нэмсэн, жирэмснээс хамгаалах эм уусан зэргээс болоод ирэхгүй байж болно. Гэвч гурван сар ирээгүй бол эмэгтэйчүүдийн эмчид очиж үзүүлэх хэрэгтэй. Эмэгтэйчүүдийн өвчнөөс ч шалтгаалсан байх эрсдэлтэй.

Миний сарын тэмдэг сүүлийн үед нөжирсөн их ирэх боллоо. Заримдаа доошоо нөжирч гарч байгаа нь мэдэгдэх юм. Энэ юунаас болоод байгаа юм бол?
Сарын тэмдгийн цусыг нөжрөхөөс хамгаалдаг антикоагулант хэмээгч бодисыг бидний бие ялгаруулдаг. Харин чиний цус нөжтэй гарч байна гэдэг нь тэр бодис ялгарч амжихгүй байгаагийн шинж юм. Олон эмэгтэйчүүдээс сарын тэмдгийн эхний буюу их ирдэг өдрүүдэд нөжирсөн цус гардаг. Ерөнхийдөө хэвийн үзэгдэл боловч хэтэрхий том нөж гараад байвал эмчид хандаарай гэж зөвлөе.

Сарын тэмдэгний үеэр бассейнд сэлж болох уу? Муу үр дагавар бий юу?
Ямар нэг муу үр дагавар байхгүй. Гэхдээ усанд сэлэхдээ дамск биш тампон хэрэглэх ёстой. Зарим хүмүүс бассейнд ороход сарын тэмдэг зогсдог гэсэн буруу ойлголттой байдаг. Мөн сарын тэмдгийн үед сэлэхэд ууц нурууны өвдөлт ихсэх, сульдах тохиолдол бий. Тиймээс тэжээллэг хоол хүнс хэрэглэж, хэт их ачаалал үүрэхгүй байх хэрэгтэй.

Би дөнгөж 26-тай. Сарын тэмдэг гэнэт ирэхээ болино гэж байх уу?
Байна. Түүнийг анагаах ухаанд Amenorrhea гэж нэрлэдэг. Жирэмсэн эсвэл, хөхөөр хооллож байгаа үед, хоолны дэглэм алдагдаж их хэмжээний жин хассанаас, нөхөн үржихүйн болон өнчин тархи, бамбай, бөөрний булчирхайн хэвийн үйл ажиллагаа алдагдсанаас сарын тэмдэг үзэгдэхгүй болдог. Энэ үед эмчид үзүүлж тодорхой мэдээлэл авах хэрэгтэй.

Сарын тэмдгээ албаар хойшлуулах арга бий юу. Тэр нь муу үр дагавартай юу?
Байгаа. Жишээ нь хурим болоод бал сарын өдрүүдэд сарын тэмдэг нь ирчихвий гэхээс айж байгаа эмэгтэйчүүд эм ашиглан биенийхээ юмыг хойшлуулах аргыг хэрэглэдэг. Гэхдээ сарын тэмдгээ хойшлуулахын тулд жирэмснээс хамгаалах эмийг дор хаяж хоёр сар уусан байх хэрэгтэй. Тэгж гэмээнэ жирэмснээс хамгаалах эмийн үйлчлэлд дассан биеийнхээ сарын тэмдэг ирэх хугацааг удирдаж болно. 3 сар уусныхаа дараагийн сарын эхний 3 долоо хоногийн эмийг урьд нь уудаг байснаараа ууна. Харин сүүлийн долоо хоногийн эмийг уулгүйгээр шууд дараагийн сарын эмээ эхнээс нь ууж эхэлнэ. Ингэвэл тэр сардаа таны сарын тэмдэг ирэхгүй.

Ариун цэврийн хэрэглэлээ хэдэн цаг тутамд солих ёстой юм бол?
Ерөнхийдөө найман цагаас хэтрүүлэлгүй сольж байж ёстой. Тэгэхгүй бол бактерийн үржлээс болоод өвчин тусаж болзошгүй. Гэвч эмэгтэй хүн бүрийн сарын тэмдэг ирэх хэмжээ өөр өөр учир тодорхой цаг заах нь учир дутагдалтай юм. Хэрэглэлийг бүрэн норохоос өмнө шинийг сольж байх хэрэгтэй. Бохир хэрэглэлийг жорлонд хийж болохгүй. Харин шинээр сольсон хэрэглэлийнхээ уутанд ороож хогийн саванд хийвэл зохино.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдэд итгэл төгс, сэтгэл амар өдрүүдийг бэлэглэгч "Always"
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(825)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Цэкү.   2019-07-10
Би одоо 18тай юмлдаа тгд Сарын тэмдэг маань 4 хоногоох хойшлоод ирэхгүй юм тгсн хэрнээ давсаг хатуураад зовиурлаад бх юма чинэрч өвпөөд гхү ях ямтой юм бол туслаач

Зочин: Suvderedene.   2019-04-27
Hi bi say 10 doloo honogtoi osoltgvi geed tseverlvvlsen ymaa daraagiin bienii ym her udaj bj irdiin bol gaduur tavih her naidvartai arga ve

Зочин: б.   2019-02-15
тѳрснѳѳс хойш сарын тэмдэг ирээгүй жил болж байна энэ боломжтой юу яагаад ирэхгүй байгаа юм бол надад туслаач

Зочин: Ьётс.   2017-02-03
Хүнтэй унтаагүй тампон хэрэглэх нь зөв үү

Зочин: бааскаа.   2016-12-27
сайн байнуу би төрөөд 2сар болж байгаа юмлдаа тэгээд сарын тэмдэг 1сар ирээд ирэхээ болчих юм энэ юуных юм болоо хэлж өгч туслаач

Зочин: бааскаа.   2016-12-27
сайн байнуу би төрөөд 2сар болж байгаа юмлдаа тэгээд сарын тэмдэг 1сар ирээд ирэхээ болчих юм энэ юуных юм болоо хэлж өгч туслаач

Зочин: lhagvaad.   2016-10-03
sariin temdeg 19 hurtlee irehgui bn gedeg chin dotood suurliin bulchirhain emgeg gesn ug shdee. dotood shuurliin emchid uzuulee. neg bol undguvchind esvel unchin tarhind gemtel ch yumuu turulhiin yum bj magadgyy) odoo daavr uuj sariin temdg ntrtei bolj sain uzuuleereii hervee huuhedtei bolii gej bodjoogoo bol

Зочин: solongod.   2016-10-03
huuhed gargahaas umnu nadad ch bas tiim membranaar huchigdchihsan yum shig tsullag mass garch bsan. sana zovoltguee sariin temdegiin ued tsusnaas gadna savnii dotor haniin huchuur eduud tiim bdaltai bolj gardg yum shig bgaan. tehdee nariivchilsan sudalgaa neted er alga bdgiim shig bnlee. yaahav endometrit baga zereg bj bolhol yum. yu ch gesen emegteichuudiin emchid ochij uzehgui yu doo,. er ni normal shyy

Зочин: SOLONGO.   2016-10-02
Minii sariin temdeg ireed 1 honoj bgaa ymaa sonin mah shig ym garaad bhiin urid ni bas sariin ym ireegvi bh ved bas tiim ym garj bsan yu ym boloo helj tuslach

Зочин: Зочин.   2016-04-22
Биены юм ирээгү хүүхэд жирэмсэлж болох болу???

Зочин: hulan.   2016-01-15
bi 12 nastai minii sariin temdeg 12 sard ireegui ene sard bas irehgui bh ym yagaad irehgui bga ym bol bas omno ni barag 4 sar irehgui bsan yah ystoi we

Зочин: hulan.   2016-01-15
bi 12 nastai minii sariin temdeg 12 sard ireegui ene sard bas irehgui bh ym yagaad irehgui bga ym bol bas omno ni barag 4 sar irehgui bsan yah ystoi we

Зочин: Зочин.   2016-01-08
Би дөнгөж 12 той тэгсэн энэ 12 Сарын, сарын тэмдэг ердөөсөө ирсэнгүй одоо ч бас ирэхгүй бна энэ үед яах ёстой вэ?

Зочин: мөөнии.   2016-01-04
2 сар биены юм ирээгүй Энэ үед бэлгийнд харьцаанд орох нь жирэмсэн болох боломжтой юу

Зочин: Zochin .   2015-12-13
Sariin temdeg anh udaa irvel yh ystoi vee

Зочин: lkhagwaa.   2015-10-22
Bi odoo 19te minii sariin temdeg ogt irj bgagvi ygd irdgvin bol zowolj tuslaaj 91216852 meddeg neg ni zowolgoo ogooj

Зочин: dodo.   2015-08-11
sain baitsgaana uu urt hugtsaagaar sariin temdeg ireh ve bdg yum setgel sanaagaar unah eswel hvnd ajil hiih zergees hamaarch olon honog bienii yum irdeg. olon saraar irehee bolih n asuudaltai bh emchid handaj vzvvlsen n deerdee. belgiin haritsaand orsnii daraa sariinhan sariin temdeg irwel jiremsen boloogvi gsn vg harin bienii yum chin irehgvi bwal jiremsen bolsn gsn vg

Зочин: Юүки.   2015-08-11
sain bnuu bi 4.24nd anh udaa belgiin haritsaand orj uzsen getel odoog hurtel sariin temdeg irj bga bas testeer surug hariu garsan mun ymarch jiremsnii hordlogo uguugui iim yohiold jiremsen bh magadlal bga yu?

Зочин: Таны нэр.   2015-07-09
Сайн байнуу би 14 тэй минии сарын тэмдэг 1 л удаа ирсэн ирэхдээ 3 өдөр блсн тгд ирээгүй 7 сар болжын энэюуных вэ хэлж өгөөч баярлалаа

Зочин: Хариулаад өгөөрэй. .   2015-05-13
САЙН БАЙНАУУ. МИНИЙ САРЫН ТЭМДЭГ ИРЭЭД БАРАГ 11 ХОНОЖ БАЙНА. ИЙМ ТОХИОЛДОЛ АНХ УДАА БОЛЖ БАЙГАА БОЛОХООР САНАА ЗОВООД БАЙНА. ЯГ ЮУНААС БОЛООД ИНГЭЖ УРТ ХУГАЦААГААР ИРЭЭД БГАА ЮМ БОЛ ???? ХАРИУЛЖ ӨГӨӨЧ БАЯРЛАЛАА.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com