ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Та өөрийнхөө нүцгэн зургийг авч, хэн нэгэн рүү илгээж байсан уу?

Гоо сайхан  | 2011 / 06 / 02

Хэзээ нэг цагт алдартай загвар өмсөгчид шиг, галбир тодотгосон дотуур хувцсаа өмсчихөөд, аль эсвэл бүр чармай нүцгэнээрээ зургаа авахуулж байсан уу? Эсвэл тэгэх хүсэл төрж байсан уу? Шинэ санал асуулга эхэллээ.

Та өөрийнхөө нүцгэн зургийг авч, хэн нэгэн рүү илгээж байсан уу?

Бүсгүйчүүд бидний ихэнх нь өөрсдийнхөө биеийг зүгээр л толинд харж зогсохдоо хүртэл элдэв секси бодолд автчихдаг сахилгагүй хүмүүс. Тэгээд л өөрийгөө шинжиж шинжиж байснаа, өгзөг хөх гээд биеийн бүх хэсгийг сайхан харагдуулах шинэ фоз зохиочихоод нэг их нээлт хийчихсэн аятай баясгалантай болчихно гээч.

Бас өөрийнхөө гоо сайхныг харж, таашаал авч байхын тулд нүцгэн зургаа авч хадгалдаг. Гэхдээ тэр зургаа нандигнаж нууцлах нэгэн байхад, өөрийнхөө хичнээн тачаангуй болохыг мэдрүүлэхийг хүссэн нэгэндээ (жишээ нь хайртай залуудаа) илгээх нэгэн ч бий. Үүгээрээ л бид ялгаатай болохоос эмэгтэйчүүд бүгд л үзэсгэлэн гоог өөрөөсөө олж харах дуртай учир ядаж хагас нүцгэн зургаа ч болов авч үзээгүй нь ховор.

Энэ нь зарим хүмүүсийн хэлдгээр тийм “булай” хэрэг гэж үү? Яагаад фотогеничный төрхөө та ганцаараа харах ёстой гэж? Угаасаа л бид шинэ даашинз авлаа ч, тэрийгээ өмсөж өөр хүмүүст харуулахгүй л бол сэтгэл санаа амардаггүй, тайвширдаггүй хүмүүс. Магтаалд дурлах бол ялангуяа бүсгүй хүний мөн чанар. Сайн ч чанар.

Эмэгтэйчүүдийн 51 хувь нь утас, компьютер, зургийн аппаратныхаа аль нэг “хориотой” нууц буланд өөрийнхөө нүцгэн зургийг хадгалж байдаг гэсэн судалгаа хүртэл байдаг юм байна. Та тэдний нэг үү, эсвэл үлдсэн 49 хувьд хамаарагдах дүрсгүй бодол тээдэггүй сайн охидын нэг үү?

Та өөрийнхөө нүцгэн зургийг авч, хэн нэгэн рүү илгээж байсан уу?

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(428)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com