ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Усан доорх төрөлт ба эх баригч дельфинүүд

Гэр бүл  | 2011 / 05 / 28

Усан доорх төрөлтийн талаар та сонсож байсан уу? Энэ нь 1960-аад онд анх туршигдаж, одоо дэлхий даяар тархаад байгаа эх барих өвөрмөц бөгөөд амар хялбар, эрүүл арга аж. Ийм төрөлтийг ихэвчлэн том усан сан дотор хийдэг ба хамгийн гайхалтай нь энэ үед шинэ хүүхдийг дельфинүүд эх барьж авдаг гэнэ.

Усан доорх төрөлт ба эх баригч дельфинүүд

Анх Игорь Чарковский хэмээх эрдэмтэн энэ аргыг туршиж үзжээ. Тэрээр 20,000 гаруй усан доорх төрөлтөнд тусалсан юм. Түүний охин усан доор төрсөн анхны эмэгтэйчүүдийн нэг байв. Охин нь төрөхдөө Чарковский болон тусгай сургуулилттай 20 хүнтэй багийн хамт Хар тэнгис рүү очжээ. Тэгэхэд 20 настай байсан охин нь тэнгисийн хоёр тохой /60 см/ гүн усан дотор орж хэвтэхэд түүн дээр гурван дельфин хүрч ирээд, хүмүүсийг түлхэж холдуулмагцаа өөрсдөө бүгдийг хийж эхэлжээ. Биеийг нь дээрээс нь доош үзэж шалгаж байгаа юм шиг үйлдэл хийв. Бүр тойрог хэлбэрээр хошуугаа хөдөлгөн ямархан нэг эмчилгээ эсвэл дом хийж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхээр байсан гэдэг.

Усан доор амаржиж буй эхчүүд бараг өвдөлтгүй ямар ч айдасгүй төрдөг нь гайхмаар. Төрөх үед эмэгтэйчүүд рүү дельфинүүд авиа дохио илгээдэг ба энэ нь тэдэнд нөлөөлж эхчүүд үнэхээр сайхан тайвширдаг аж. Дельфинүүд хүмүүсийг сонгож харьцдаг. Тэд эхэлж хүүхдүүд дээр очно, хүүхэд ойр хавьд нь байхгүй бол эмэгтэйчүүд рүү очно. Харин эмэгтэй хүн байхгүй бол эрэгтэй хүн рүү очно. Гэвч хэрэв тэдний ойр жирэмсэн эмэгтэй байвал бусад нь өөр юунд ч найдаад хэрэггүй. Учир нь бие давхар эмэгтэй хүн тэдний хувьд хамгийн нандин зүйл нь болдог. Дельфинүүд хүүхэд төрж байгааг хараад маш их догдолдог. Хүүхдийг нь маш их хайрладаг.

Дельфинүүдийн эх барьж авсан хүүхдүүд ер бусын болж төрдөг байна. Тэдний дундаас 150-иас доош IQ-тэй хүүхэд гараагүй аж. Мөн сэтгэл хөдлөл нь тогтвортой, тайван, бие махбодь нь эрүүл чийрэг байдаг.

Франц улсад 2000 гаруй усан доорх төрөлт болжээ. Тэдгээр 2000 төрөлтөд нэг ч хүндрэл гараагүй байна. Яагаад ч юм усан доорх төрөлтүүд өөрөө аяндаа шийдэгдээд байсан нь эх барих явцад хийсэн видео бичлэгүүдээс харагдаж байв. Эх ямар ч өвдөлт мэдрээгүйгээр барахгүй харин ч бүр секс сэрлийн дээд зэргийн хөөрөлд автсан байснаар дур тавилт нь бараг 20 минут үргэлжилжээ. Усан доорх төрөлт эхчүүдэд цэнгэл таашаал байв. Ээжийнхээ хэвлийн дотор усанд байсан нялх хүүхдэд ч энэ төрөлт хамаагүй зөөлөн тусдаг гэнэ. Энэ нь яг л төрөх ёстой жам ёсны арга гэлтэй.

Энэ арга Монголд нэвтрээгүй байгаа ч Шинэ Зеланд, АНУ-ын Калифорни, Флорида зэрэг олон газарт хууль ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн юм байна. Хорвоо дэлхий үргэлж гайхамшгаар дүүрэн байх юм даа.

Усан доорх төрөлтийг харуулсан видео.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(695)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com