ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Уншигчдаас энэ долоо хоногт ирсэн захидлууд

Миний амьдрал  | 2011 / 05 / 08

Дотоод сэтгэлээ бидэнд л гэж уудлан бичдэг уншигчиддаа бүгдэнд нь баярлалаа. Гэвч бид бүх захиаг нийтлэн хүргэх боломжгүй байдаг учраас давхар та бүхнээсээ хүлцэл өчих нь зүйтэй болов уу. Энэ долоо хоногт ирсэн захидлуудаас 4 богино захидлыг хамтатган хүргэж байна. Гоолингоогийн найзууд аа, бүгдээрээ тэдэнд чин сэтгэлийн зөвлөгөө өгцгөөе.

Уншигчдаас энэ долоо хоногт ирсэн захидлууд

1. Би эрэгтэй л дээ. Гэхдээ би энэ сайтын уншигч эмэгтэйчүүдээс зөвлөгөө авахыг хүссэн юм. Би өөрийнхөө найз бүсгүйд их хайртай, тэгээд түүндээ хайртай гэдгээ өдөр болгон жижиг том хэмжээгээр мэдрүүлэх гэсэн юм. Би юу хийвэл, яаж баярлуулвал түүнд хайртайгаа мэдрүүлж чадах бол? Бүсгүйчүүд минь надад зөвлөгөө өгөөч.

2. Би найз залуутайгаа үерхээд 3 жил болж байна. Бид бие биедээ хайртай ч нэг л асуудал намайг галзууруулах шахаж байна. ХАРДАЛТ. Тэр намайг байнга харддаг. Би тийм тэнэмэл гадуур яваад байдаг охин биш л дээ. Хүнийг таних хангалттай хугацаа өнгөрсөн л гэж бодох юм. Тэр бараг байнга хаана байна гэртээ байгаа юмуу? гэрийнхнийхээ хэн нэгний утаснаас залга, мессеж бич гэнэ... за тэгээд зах зухаасаа нэг иймэрхүү. Хардалтаас болж бид 2н дунд асуудал зөндөө үүсч хэрүүл маргаан салалт гээд л бүх зүйл болно. Гэвч салалт маань хэдхэн цаг, ихдээ л 2 өдөр үргэлжилнэ. Хайр гэдэг зүйл байхад сална гэдэг бүтэхгүй гэдгийг бид 2уулаа мэднэ. Хичнээн их маргалдаж бие биеэ харааж зүхсэн ч уулзах л юм бол зөөлрөөд хэрүүл маргаан, муу муухай зүйлс байхгүй болчихдог. Гэвч би хамт амьдраад эхлэхээр энэ байдал нь зүгээр болно гээд найдаад байх хэрэгтэй юу? эсвэл харин ч эсрэгээрээ илүү их хардалт намайг хүлээж байгаа гэж бодох ёстой юм болов уу? Надад сэтгэлээ хуваалцах олон найз байдаг ч энэ тухай ярих үнэхээр хэцүү байдаг. Хайртынхаа нэр хүндийг бодсондоо л тэр... Гоолингоогийн найз нар минь надад туслаач!!! Над шиг ийм хардалтан дунд амьдардаг хүн байвал, ийм байдлыг засаж чадсан ухаалаг эмэгтэй байвал надад туслаач. Би яах ёстой вэ?

3. Би 19 настай. Гэхдээ ерөөсөө хүнтэй үерхэж үзээгүй. Уг нь би тийм ч царай муутай, муухай биетэй гэж өөрийгөө боддоггүй. Бас тийм ч даруухан ноомой биш харин ч яриа хөөрөө сайтай. Гэвч миний уулзаж байсан хүмүүс бүгд надтай нэг удаа л уулзаад намайг мартчихдаг. Би эрэгтэйчүүдтэй яриа өдөж ангалзах дуртай тэгээд ч тэр үү нэг хоёр дох уулзалтан дээр л үнсэлцчихдэг. Би өөрөө ч үүнийг хүсээд байдаг юм. 2 сарын өмнө би надад их сайн үерхэе гэдэг байсан залууг тоодоггүй байсан хирнээ санамсаргүй тохиолдлоор унтчихсан. Тэр миний анхны шөнө байсан. Анхны нандин юмаа түүнд өгсөндөө харамсаж байна. Дараа нь түүнтэй уулзахад тэр намайг огт хайхрахгүй, муухай үгээр хэлсэн. Энэ дурсамжийг яаж мартаж, яаж намайг өөрөөр минь хайрлах хүнийг олох вэ? Би тийм ч хөнгөн охин биш боловч тэр шөнө л алдаа хийснээ ойлгож байгаа. Би бас тамхи татаж, пиво уух дуртай, магадгүй жаахан их буддаг байх. Эрэгтэйчүүд ямар охиныг чин сэтгэлээсээ хайрладаг вэ? Би өөрийгөө яаж өөрчлөх ёстой вэ?

4. Би саяхан 18настайдаа ээж боллоо. Хажууд 5хан сартай үр минь үнэгчилэн унтах нь өхөөрдөм, нөхөр маань хайр энхрийллээр бөөцийлцөх нь үнэхээр жаргалтай.Ийм болохоор л би өөрийгөө хамгийн азтай хүнд тооцно Гэхдээ амьдрал үнэхээр сонин юмаа Саяхан л ээждээ эрхэлж айлын хүүхдүүдтэй айл гэр болж тоглож байсан жаахан охин нэг л мэдэхэд ээж,хүний хань,гэрийн эзэгтэй болчихлоо Амьдралын хэв маяг минь гэнэт өөрчлөгдөж маш их үүрэг хариуцлага толгойд минь бууж,хүнд ачаа нуруунд минь үүрээстэй ч болох шиг...Сайн гэрийн эзэгтэй, халамжит хань ,сайн ээж байх үнэхээр хэцүү юм. Аль болохоор л амжуулахыг хичээж өдөржингөө гэртээ ийшээ тийшээ холхисоор гэр орны утгагүй ажилд цагаа үрсээр нэг л мэдэхэд өдөр өнгөрөнө. Хийсэн бүтээсэн юмгүй ямар ч зорилгогүй өдрийг өнгөрөөх нь үнэхээр залхмаар, бухимдмаар, өөрийгөө үзэн ядмаар. Хүүхдээ төрүүлэх гэж сургуулиасаа жилийн чөлөө авсан маань ч надад хүнд тусах боллоо. Үеийнхэн маань сурч байхад би гэр орныхоо ажилтай зууралдаад гэсэн бодол төрж,ер нь юм бүхэнд бухимдаж өөрийгөө ямар хүн байсан гэдгийг мартчих юм.Юу ч болоогүй байхад нөхрөөсөө өө сэв эрж,учир утгагүй уурлаад л өөрийгөө яагаад байгаагаа ч ойлгохгүй юм. Өөрийгөө ч өрөөлийг ч зовоогоод...Гэхдээ надад юу юунаас ч үнэтэй үр минь байгаа болохоор би жаргалтай. Эмэгтэй хүний үүрэг барагддаггүй гэж үнэн юм аа. Гэвч ээж хүн байх л хамгийн жаргалтай гэдгийг би ойлгож байна.

Өдөр бүр таны хэлж буй сайхан үгс бүтэж Өлзий болтугай. Like дарж ӨЛЗИЙ-ийн хуудаст нэгдээрэй.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-д ирүүлсэн захидал
  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(939)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сүүлийн сэтгэгдэл

  • Та хэнтэй нь дотносохыг хүсэж байна вэ?
    Muuraa taniltsii holbogdoh dugaar a uldeenuu
  • Та хэнтэй нь дотносохыг хүсэж байна вэ?
    Hi.gants bie 35 tai emegtei bn.haay galzuu cekc hiichdeg zaluutai bolmoor bn.cekciig bol utgaar ni hiine shu.gol ni uulzahaara bolzoondoo dajgui mungu zartsuuldag bh heregtei.hogiin buudald oroh geed tenegteed bdaggui.
  • Та амжилтанд хүрэх хувьтай юу?
    үнэний хувьтай
  • Эрчүүдийн өөртөө татах орчин үеийн арга
    ehnertei huniig oortei dasgaj boloh boluu
  • Элл Вүүдс хэрхэн надад урам зориг өгч, амьдралыг минь амар хялбар болгосон бэ?
    Goolingoo bur medeelel oruulahaa bolijee. Tsagtaa tsalgij baisan site yumsan. Taaruuhan bagiin gart orj dee
  • Яах уу: Найз чинь харсаар байтал буруу сонголт хийх гээд байвал...
    minii nziig zulaa gdeg bid neg surguuli uur angi ter ebe jiliin zunaas ehleed ger hawiin butehgui baahan sonin sinin ul biten huuhduudteii taniltsaad niilfeg bolchij bi ch ehendee zaz yhawdee grel toohgui bsan chin ter huuhduudteigee hamt negniindee aww eejiig ni ezguid ochij arhi. Piwo unee munee ch genuu medehgui ee bodwil tom arhiig l tgj hldeg yum bh hamt uudag gj ter nz maani nadad hlsen tgl bi chin nz n yum bolohooroo uurlaad naad chinii niilj bgaa huuhduud chin chamaig uruuduulnuu ghees deesh n tatahgui shuugj. Hlsen tooj bgaa ch yum bhgui odoo bol tugsuh angi shuu dee getel nmraas hoissh hicheeldee suuhfui taslaad bdag bolchloo yroosoo suuhgui yum tgd neg udaa chi tgd irejgui bgaa yum gsn chin uudus eroosoo bitehgui sonin sonin ym yriad nzuudtai gaa tgj ywaad tgd tgd ah zqluutao yaniltsaad dandaa tsug ingdg tgdg geed l bi oilgohgui bna nadad uneheer hetsuu bna busad hunii huwid bi nziinhaa huwiin amidrald oroltsoj bgaa ngn bolj haragdaj mgadgui gjdee bi trend uneheer ih sanaa zowinoj bna zowolgoo ogooch egch naraa
  • Ээж маань уурлахаараа яг галзуу хүн шиг болдог
    Зулаад: хүний бага насны өсч төрсөн орчин ерөнхийдөө хүнийг бүтээдэг. Тийм болохоор чи өөртөө итгэлгүй өөрийгөө буруутгаж байгаа чинь зөв. Гэхдээ танай аав ухаан муутай хүн байсан байна. Мөн эгч нар болон ээж чинь ч ухаан муутай хүмүүс байсан байна. Тэгэхээр тэдний буруутай үйл хэрэг чиний амьдралд нөлөөлсөн байна. Сэтгэл судлалаар хүн хүүхэд насныхаа сэтгэлийн гэмтлийг өөрөө хичээж засаж чаддаг, хүн өөрчлөгддөг гэдэг нь батлагдсан. Тийм болохоор бясалгал хий байнга завгүй бас өөдрөг бай найз нөхөдтэй бол. Өөрөө өөрийгөө өөрчил. Хүн хичээвэл ямар ч амжилтанд хүрч чадна. Амжилт хүсэе. Чи бол амьд эрүүл байгаа азтай эмэгтэй
  • Сарын найз чинь хугацаандаа ирэхгүй байна уу?
    Sariin temdeg irehgvi sar boljn testeer uzheer 1zuraas garsan
  • Элл Вүүдс хэрхэн надад урам зориг өгч, амьдралыг минь амар хялбар болгосон бэ?
    Зулаад: Миний дүү одоохондоо хичээлээс өөр зүйл бодохгүй байсан нь дээр ээ. 16 насанд мэдээж үерхэж нөхөрлөлгүй л яахав. Гэхдээ унтаж хэвтэх нас чинь биш шүү. Найз хөвгүүндээ цаг нь болоогүй гэдгийг хэлээрэй. Тэр чамд хайртай л бол ойлгоно.
  • Асуулга: Намайг шоконд оруулсан болзоо
    Bi neg sain bnditaigaa neg udaa guilgj2 bolzovoo. Tgd suriinhaa omno duudsin. Dogdolj dogdolj garaal ochson chn neeehh aimar muuxai beltfelin omd tsamtstai har saravchtai duuren ym chihtsen uurgevch uurtsen buur neh guilgachin shg ym haragdaad, bi tgd sain bsn bolhoor bjigad daschij bgm chn. Tgeel uulzaal snu gl jhan icheel tgsen shuud bi say emeeginde ochood baagan zagnuulj bgd irlee, bi muu suraad egch yoo chi araichde gsn, emee uilaad muilaad bolood yvchlaa. Nada aimr sonin sanagdaal tgd yu helhude bi duuguu sonsool. Tgsnee bi say ajlasa irsen ajlaasaa halagdtsan hehe ntr. Tgsne gara haruulsnaa ajlaa hij bgd shalbartsan gl (bi uleeh ystoi bsn bh hha )... tgl surguulinh n omno suugaal ym yrial bjisnaa bi 10n jilde 2 jil neg ohintoi uerhjisen anhnii min hair bsn bolool yvchlaa shvv, tgsne bi bas anginhaa neg ohint uerhjisen gl za bur. Bi shuud dunsiigeel buruu haraal hamag bie salganaad yvtsan. (Bid2 arvan jild paralel angi bsn bi uerhj bsniig n eroso medegum bnle tgeel). Tgl nmg argadaal chi ygd uuralchiv chihshg, chi yg yunaas bolchvoo ntf hhahaha tgsnee bi ehelj bosood yvii gh ystoi bzde? Hha tgsen chn bosj irsnee tsunh munhee humial yvkeel bur bi bantad aras n bosood. Tgd hurgeed ogchhim boluu gsn chn chi yaj yvhin gher n alhana gsn chn aaan gl bye gd salsan. Daraa n zondo msj bichij ntr nadas uuchlalt guisanlda thdee teneg bsaan =)))))

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com