ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хөгжим ургийн тархины хөгжилд нөлөөлдөг үү?

Эрүүл мэнд  | 2011 / 05 / 04

Хэрэв тийм бол ямар зохиолчийн, ямар жанрын хөгжим миний хүүхдийг илүү ухаантай, илүү бүтээлч, сэтгэлгээ сайтай болгох бол?

Хөгжим ургийн тархины хөгжилд нөлөөлдөг үү?

Энэ асуултын хариу бүлдээ шинэ гишүүн хүлээж буй хос болгонд хамаатай. Суу билигт Моцартын сонатуудыг сонсвол Бах, Бетховены хөгжмийг сонссоноос илүүтэйгээр тархины хөгжилд нөлөөлдөг хэмээн үзэх нь бий. Энэ онолыг үгүйсгэх нь ч бий.

Эрдэмтэд ургамлын өсөлтөн дээр хөгжмийн хэд хэдэн төрлийг туршиж үзэхэд сонгодог хөгжмийн аянд “бойжсон” ургамал бусдаасаа илүү өнгө үзэмжтэй, хурдан өсөлттэй байсан гэнэ. Мөн амьтдын өсөлтөн дээр эмх замбараагүй, эсвэл хэтэрхий хүнд, түргэн, хүчтэй хэмнэл бүхий хөгжмийг туршиж үзэхэд тэдний тархины хөгжилд сөргөөр нөлөөлж байгаа нь мэдэгдсэн байна. Гэвч бие давхар байхдаа сонгодог хөгжим сонсоод, гайхалтай ухаантай хүүхэдтэй болсон гэх тодорхой баримт ч үгүй бөгөөд сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд хөгжим ургийн тархины хөгжилд нөлөөлдөг хэмээх цуу яриа нь тийм ч ор үндэстэй онол биш ажээ.

Гэвч намуухан ая сонсох нь таныг болон, таны хүүхдийг тайвшруулж, зүрхний өвчин, стресст нэрвэгдэхээс сэргийлж чадна. Мөн хэвлийд байхдаа сонгодог ая сонссон хүүхэд огцом ууртай, хэт догдломхой, эсвэл аймхай болдоггүй сайн талтай. Тиймээс та хүүхдээ гоц ухаантан болгох зорилгоор биш, харин чин сэтгэлээсээ хайр энэрэл, зөөлөн аядуу, халуун дулаан байдлыг мэдрэе хэмээн сэтгэж намуухан аяыг үргэлж сонсох нь зүйтэй юм.

Жирэмсэн эхчүүдийн хувьд хамгийн зөв сонголт бол төгөлдөр хуур, болон хийлийн аяз юм байна. Гэвч хэдий намуухан төрлийн хөгжим сонсож байсан ч дууг нь хэтэрхий чангалж болохгүй. Сулавтар аяархан тавих хэрэгтэй. Мөн үргэлж хэвлий дэх үрдээ өөрийн хоолойгоор бүүвэйн дуу, аль эсвэл ямарваа нэг зөөлөн дуу аялаж байвал маш сайн. Гэдсэнд байгаа гэлтгүй орой бүр үлгэр уншиж өгч бай. Хайрлаж энхрийлсэн өнгө аясаар урагтай ярилц.

Эцсийн дүндээ ямар нэг тодорхой уран бүтээлчийн хөгжмөөс илүүтэйгээр таны дотно ахуй байдал, хайр халамж хүүхдийн тань сэтгэхүйд хамгийн чухал нөлөөтэй гэдгийг санаарай. Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо хөл хүнд уншигчиддаа дараах аяуудаас санал болгож байна. Сонсож тайвшралыг мэдрээрэй.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(352)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com