ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Нөхөртөө хайртайгаа мэдрүүлэх 30 арга

Хайр & секс  | 2011 / 05 / 04

Та өдөр бүр НЭГИЙГ сонгож хэрэгжүүлээд үзээрэй. Бидний мэддэг хирнээ төдийлөн хийдэггүй эдгээр аргууд таныг харсаар байтал гэр бүлийн тань уур амьсгалыг сайжруулна. Ингээд нэг сарын дотор амьдрал тань өмнөхөөсөө илүү гэрэл гэгээтэй болох болно.

Нөхөртөө хайртайгаа мэдрүүлэх 30 арга

1. Түүний гар утас руу хорхой хүргэм чихэрлэг, эсвэл уярмаар мессеж бич.

2. Түүний цааргалдаг ажлаас хийлц.

3. Хамтдаа хийдэг ямар нэг хоббитой бол.

4. Хамт тоглоом тогло. Хөзөр, шатар, даам, дартс гээд юу ч байсан болно.

5. Баярлалаа гэж хэл.

6. Гэрээ нөхрийнхөө “авралын орон” болго. Тэр ажлынхаа стрессийг гэртээ л гээж, таниас болон гэрийнхээ уур амьсгалаас тайвшралыг мэдэрдэг байх ёстой. Үүний тулд жаахан хичээхэд л болно.

7. Жижиг алдаануудыг нь зүгээр л инээгээд өнгөрөө. Магадгүй түүний энэ л зан авир нь байгаагүйсэн бол та түүнд татагдахгүй ч байх байсан юм билүү?

8. Түүний төлөө залбир. Та ямар ч шашин шүтдэг байсан хамаагүй чин сэтгэлээсээ бурханд түүний ажил үйлсийн төлөө залбираарай.

9. Ямар нэг түүнтэй холбоотой зүйлийг хаяхаасаа өмнө асуу.

10. Тавилга болон юмсын байрлалд өөрчлөлт хийхдээ нөхрийнхөө саналыг сонс.

11. Хамт гадуур алх, эсвэл ууланд цугтаа гар.

12. Түүнийг өөрийнхөө бодлыг уншихыг шаардахаа боль. Хэрэв ямар нэг зүйлийг мэдээсэй гэж хүсч байвал шууд л хэл.

13. Хамтдаа инээж хөгжилд. Том хүн болсоо мартаад ямархан нэг жаахан хүүхэд шиг юмыг хамтдаа хий.

14. Түүний гар утас, халаас зэргийг шалгаж тагнуулдахаа азна. Ямар нэг юм мэдмээр байвал зүгээр л нүд рүү нь харж байгаад асуучих.

15. Романтик үгтэй ил захидал өг. Заавал ямар нэг онцгой тэмдэглэлт өдрийг хүлээх хэрэггүй. “Дэлхийн шилдэг эр нөхөр” гээд биччихсэн ч болно.

16. Түүний дуртай амттаныг халаасанд нь сэмээрхэн хий.

17. Хамт хөөстэй ваннанд ор.

18. Ирээдүйн тухай хамтдаа ярилц.

19. Өөрөө түрүүлж түүнд үнэлэлт дүгнэлт өгөхөөсөө өмнө үгийг нь эхэлж сонс.

20. Уучлалт гуй. Та бардам байж болно. Гэхдээ буруу юм хийсэн үедээ уучлалт гуйх л хэрэгтэй.

21. Түүний нуруу юм уу хөлөнд массаж хийж өг.

22. Унтлагын өрөөгөө хос хоёрын диваажин болго. Үүнд тийм их зардал шаардагдахгүй. Нэн түрүүнд эмхэлж цэгцлээд, унтлагын өрөөнд харъяалагдахгүй зүйлсийг холдуулж, оронд нь анхилам үнэртэй лаа, амьд цэцэгс тавь.

23. Түүнийг шүршүүрт орж байх хоорондуур угаалгын өрөөнд ороод цантсан толин дээр нь “ХАЙРТАЙ” гэж бичээд үлдээ. Уруулынхаа хээгээр тамгалвал бүр ч янзтай.

24. Өнгөрснийг хэзээ ч бүү сөх. Өнгөрсөн бол өнгөрсөндөө үлдсэн. Түүнийг маргалдах бүртээ дахин дахин хэлэх нь утгагүй хэрэг.

25. Найзуудынх нь дэргэд түүнийг үнс.

26. Нөхрийнхөө зургийг утас, компьютерийнхээ дэлгэцэн дээр тавь.

27. Түүний үсийг гараараа ил.

28. Хүмүүсийн хажууд түүнийг эвгүй байдалд оруулах зүйл бүү хий. Харин хэн нэгэн таны нөхрийг муулвал өмөөр.

29. Ажлаасаа тараад ирэхэд нь хаалган дээрээ угтаж аваад халуун дулаан тэврэлт, үнсэлтийг бэлэглэ.

30. Гэртээ түүнтэй барилдаж тогло. Хүүхэдтэйгээ хамтдаа тоглосон ч болно.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(307)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com