Био цаг гэж байдаг шиг “био гариг” гэж бас бий. Та био гаригийн хэмнэлийг дагаваас ажил амралтаа сайн зохицуулж чадна. Оошима хэмээх япон эрдэмтний судалгаагаар даваа гаригийг “Blue Monday” хэмээн нэрийддэг юм байна. Энэ нь хагас бүтэн сайнаар амарч ирсэн хүмүүс ажилдаа түүртэж ядардагтай холбоотой.
Тиймээс та ямар нэг их ажлын ард гарахаар зэхэж буй бол даваа болон мягмар гаригийг сонгоорой. Гэвч Лхагва гаригийн үдээс хойш, Пүрэв гариг хүртэл ядрамхай болдог байна. Иймийн тулд энэ хоёр өдөрт эрч хүчээ сайн нөхөж, амарч авахын тулд чухал ажлуудаа өмнөх хоёр өдөрт нь амжуулаарай.
Баасан гаригт илүү цовоо болж эхэлдэг. Энэ нь магадгүй амралт дөхсөн гэх бодолтой холбоотой. Иймээс ч ямарваа нэг шоу, арга хэмжээг хүмүүсийн био эрчим хүчийг тааруулж ихэвчлэн Баасан гаригт зохион байгуулдаг нь оновчтой юм.
Бямба гаригт хүн нилээн үр бүтээлтэй болж ирнэ. Ялангуяа уран бүтээлчдэд энэ өдөр урам зориг, туурвих эрмэлзлэл ихээхэн ундардаг гэнэ. Харин бидний нэрлэж заншсанаар “Бүтэн сайн” өдөр бол ирж буй долоо хоногтоо бэлдэх, ойрын хугацааныхаа төлөвлөгөөг боловсруулах, өөрийгөө бүх талаар сайн цэнэглээд авах өдөр юм. Тиймээс ч барууны хуанлинд Ням гаригийг долоо хоногийн эхний өдрөөр тооцсон байдаг. Тэгэхлээр өдрийн туршид сэргэлэн цовоо байдаг нь манай монголчуудын муу өдөр гэж ажлаа хойшлуулдаг Мягмар гариг болж таарах нь. Хэрэв Мягмар гариг муу өдөр гэдэг нь төөрөгдөл бол олон хүн хийж бүтээх тэр хайран цагаа алдаж байдаг нь үнэхээр харамсалтай.
Сэтгэгдэл (3) | Хэвлэх | Үзсэн тоо: 10852 | | | |
Өмнөх мэдээлэл Дэлхийн бүсгүйчүүд Кейт Миддлетонд атаархаж байна |
Дараах мэдээлэл Таны нойр хулжаад байна уу? |
Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.