ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Бүсгүй минь бодит байдлыг угтаж ав

Чөлөөт цаг  | 2011 / 05 / 03

Өнөөдрөөс эхлэн бид та бүхэнд амласнаараа Солонгосын зохиолч Нам Ин Сүгийн "Эмэгтэй хүний амьдрал хорин наснаас эхэлдэг" номны 2-р дэвтрээс цуврал болгон хүргэж эхэллээ.

Нөөц ихтэй хүн хорвоогоос айдаггүй

Би аймшгийн кино бараг үздэггүй. Шалтгаан нь маш энгийн. Аймар учраас. Японы аймшгийн кинонд найрсаг зүйл огт байдаггүй. Хэлмэгдэж үхсэн хэн нэгний сүнс амьд хэн нэгнийг хорлоод байгаагийн шалтгаан болон үйл явц нь ч тодорхойгүй. Цаашилбал кино дуусах хүртэл сүнсний дүр төрхийг нэг ч удаа бүтнээр нь харуулдаггүй. Нэг үгээр хэлэхэд мэдээлэл өгөхдөө их харамч.

Бүсгүй минь бодит байдлыг угтаж ав

Хачирхалтай нь ингэж дургүйд хүчгүй гэгчийн үлгэрээр хийсэн хайш яайш хүн итгэхийн аргагүй зүйлс нь хүнийг айдас хүйдэст автуулахдаа дээд зэргийн үр дүнтэй айдаг ажээ. Хүнийг үнэхээр айлгадаг зүйл нь айдас иш айдсын талаар ямар ч мэдлэггүй байдаг явдал юм. Хорин настангуудын сэтгэл тогтворгүй шаналтгаатай байдаг нь шинэхэн хөл тавьж байгаа хорвоогийн талаар сайн мэдэхгүй байгаагаас болдог. Үнэндээ бол бодит байдал там ч биш, диваажин ч биш. Хорвоо гэдэг баяр баясгалан, уйлгар гуниг, муу муухай, хөгжил цэнгэл яг ижил хэмжээтэй байдаг зүйл гэдгийг эрт ойлгож ухаарч их зүйл нөөцөлж авсан хувиа хичээгч хүн өөрөө аль хэлбэрийн ертөнцийг сонгож авахаас шалтгаалж, амьдрал өөр болдог гэдгийг сайтар мэдэж байдаг. Тийм учраас хорвоогоос айж түгшдэггүй. Тэд бодит байдал нэгэнт л иймээс хойш өөдрөг ертөнцийг сонгож, түүн дотроо эрч хүчээр дүүрэн амьдарч байдаг.

Өөрт хэрэгтэй зүйлээ үнэн сэтгэлээсээ хүс

Бил нэг ч удаа хүнтэй үерхэж үзээгүй хайр сэтгэлийн туршлагагүй найзыгаа "Хайр бол нэг их чухал, сүйд болоод байх зүйл биш" гэж хэлбэл шууд нүүрэн дээр нь шоолж инээнэ. Гэтэл нэг ч удаа мөнгөтэй байж үзээгүй даржин амьдралтай хүнийг мөнгө бол ямар ч хэрэгцээгүй зүйл гэж хэлэхийг сонсвол огт шоолохгүй, харин ч түүний үгийг толгой дохин хүлээж авна. Та одоо бусдын гоё сайхан гэж байгаа бүх зүйлийг өөрийн болгоогүй байгаа бол тэдгээр зүйлсийн утга учиргүй ач холбогдолгүй зүйл гэж урьдчилж бүү тодорхойл. Тэдгээр эд материалын нээж өгөх шинэ амьдралын дүр төрхтэй учрахаасаа өмнө бүү татгалз. Хорин настай залуу эмэгтэйчүүдийн хэн нь ч тарчиг даржин амьдрахыг хүсдэггүй. Гэвч нөгөө талаар мөнгө, нэр алдар зэргийг шунаал байх зүйл биш хэмээн тэдгээрийг хүсэхгүй айх хандлага бий. Хорвоод хүсээгүй байхад аяндаа бий болдог юм гэж нэг ч үгүй. Зэрэглэл өндөртэй хувиа хичээгчид навч мөчрөөр хооллодог жаран хөлт мөртлөө жимс жимсгэнэ идэхийг мөрөөддөг. Нугасны муухай дэгдээхий мөртлөө ихэмсэг тогосын үйл хөдлөлийг даган дуурайдаг. Энд хамгийн чухал нь тэд өөрсдийн байгаа байдлаа эрхэмлэж чадаж байгаад оршино. Тэд одоогийн байдлаа голж сэтгэлээр унан хүсэл зоригоо хязгаарладаггүй.

Ихэмсэг омог бардам хүүхнүүдийг хараад "энэ хүүхэн үнэн биширмээр юм аа" гэж дуу алддаг эмэгтэй байхад тэгж дуу алдаад зогсохгүй "биширмээр юм аа. би ч бас ийм болох юмсан" гэж боддог эмэгтэй байдаг. Сүүлийн эмэгтэй бол гарцаа байхгүй ухаалаг бодит байдлыг зохих ёсоор үнэлж чаддаг далд эрч хүчтэй эмэгтэй юм. Амьдралдаа аль болох бага харамсахыг хүсвэл өөрийн хүслээ тэр чигээр нь, бүрэн эхээр нь ямар ч эргэлзээгүйгээр хүсдэг байх хэрэгтэй.

Ухаантай эмэгтэй их байх тусам ертөнц ариусдаг.

Миний номыг худалдаж авсан зарим охид Бүх эмэгтэйчүүд ийм болчихвол хорвоо ертөнц хэтэрхий хүйтэн цэвдэг болчихгүй байгаа гэж асууж байлаа. Энд хэлээд байгаа хувиа хичээгч гэдэг нь хэрэгтэй үедээ тусыг нь авчихаад хэрэг нь барагдахаар найзыгаа ундааны лааз шиг өшиглөж орхих юм уу, гэрлэх бодол ч үгүй байж нэгэн залуугийн сэтгэлээр тоглодог эмэгтэйчүүдийг хэлж байгаа юм биш. "Бодит зүйлд ач холбогдол өгдөг хүнийг арай дордуулж хэлсэн илэрхийлэл" гэсэн хувиа хичээгч гэдэг үгийн толь бичиг дэх тайлбар ч өөрийгөө болон бусдыг хайлаж чаддаг нэгэн гэдэг утгыг илэрхийлж байна. Ухаантай бодит амьдралд хэрэгтэй зүйлийг тэргүүн ээлжинд тавих чадвар нь бүрдсэн эмэгтэй хорвоо ертөнцийн гол цэгт өөрийгөө байрлуулахаа мэддэг, өөртөө хамгаас хайртай байдаг.Гартаа хамгийн их хөзөр атгасан одит байдлыг үнэлэгчийг муу усны нүхнээс өөрцгүй хувиа хичээгчээс ялгах хамгийн том онцлог нь үнэхээр ямар зүйл өөрийнх нь тусын тулд болохыг мэддэг сийрэг ухаан өөрийнхөө олон бусдын төлөө гэсэн чин сэтгэл юм. Тиймээс зэрэглэл өндөртэй хувиа хичээгч болох гэж байгаа бүсгүй та санаа амар бай.

Эх сурвалж: Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг-2 номноос
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(999)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com