ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Чихрийн шижинтэй хүн идэвхтэй дасгал хийх шаардлагатай

Эрүүл мэнд  | 2011 / 05 / 02

Чихрийн шижин нь нойр булчирхай хангалттай инсулин боловсруулж чадахгүй, эсвэл боловсорсон инсулин бие махбодид нөлөөлж чадахгүй болсон үед үүсдэг архаг явцтай өвчин юм.

Чихрийн шижинтэй хүн идэвхтэй дасгал хийх шаардлагатай

Нөлөөлөх хүчин зүйлс

1. Удамшил

2. Таргалалт

3. Цусны даралт ихсэх өвчин, цусны судасны хатуурал

4. Цусанд өөх тосны хэмжээ их байх

5. Хөдөлгөөний хомсдол

6. Буруу хооллолт

7. Сэтгэл санааны сөрөг нөлөө

8. Эмгэг жирэмслэлт, жирэмсний хожуу хордлого, 4.5-аас дээш кг жинтэй хүүхэд төрүүлэх

9. Хорт зуршил, архи тамхины хэрэглээ

Эдгээрийн нэгээс хоёр тохиолдол танд байвал чихрийн шижин өвчнөөр өвдөх эрсдэл байна гэсэн үг.

Чихрийн шижин үүсэх шалтгааныг:

• 1-р хэлбэрийн чихрийн шижин

• 2-р хэлбэрийн чихрийн шижин

• Шинж тэмдгийн чихрийн шижин

• Жирэмсний чихрийн шижин

Зэргээр нь:

• Хөнгөн

• Дунд

• Хүнд

Шалтгаан:

• 1-р хэлбэрийн чихрийн шижин - Инсулины туйлын дутагдал (нойр булчирхайн үйл ажиллагааны алдагдалтай холбоотойгоор үүснэ. Үүний улмаас цусан дахь сахарын хэмжээг зохицуулдаг инсулин нэртэй дааврыг ялгаруулахаа больдог. Ихэвчлэн бага насны хүүхэд)

• 2-р хэлбэрийн чихрийн шижин - Инсулины харьцангуй дутагдал (инсулиний ялгаралт хэвийн байдаг ч биеийн эсүүд инсулинийг мэдрэхээ байдаг. 35 буюу түүнээс дээш насныхан)

• Шинж тэмдгийн чихрийн шижин - үндсэн өвчин бус өөр өвчний суурин дээр үүсч буй эмгэг

o нойр булчирхайн удамшлын эмгэг

o Эмийн болон химийн бодисын нөлөөлөл

o Халдвар

o Дархлал тогтолцооны урьдал өөрчлөлт

o Таргалалт

o Нойр булчирхайн өвчин, хорт хавдар, нойр булчирхайн үрэвсэл

o Хэвлий, тархины гэмтлүүд зэрэг

• Жирэмсний чихрийн шижин - жирэмсний явцад эмэгтэй хүний цусанд сахар ихэсдэг. Нэгэнт ихэссэн сахарын хэмжээ буурахгүй тохиолдолд чихрийн шижингээр өвдөх магадлал ихэснэ.

Гарч болох шинж тэмдгүүд:

• Ам цангах, хатах

• ойрхон шээх

• ядарч сульдах, турах

• шарх удаан эдгэрэх, өвчлөмтгий болох

• хараа муудах

• Нойронд муу болох

• Арьс загатнах

Эмнэлзүй, явц

• Нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижингийн үед заримдаа бие илэрхий сулран, хэвлийгээр өвдөх, бөөлжүүлж, амнаас ацетон үнэртэх /кетоацидоз/ зэрэг шинж тэмдэг илэрсний дараа биеийн байдал эрс мууддаг. Хэрэв кетоацидоз үүсэн үед яаралтай оношлон, богино хугацаанд арилгахгүй бол хүн ухаан алдаж, улмаар үхэх аюултай.

• Хоёрдугаар төрлийн чихрийн шижин нь гол төлөв удаан хугацаанд аажмаар үүснэ.

• Инсулин дутагдсан үед бие махбод глюкозыг шингээж чадахаа байснаар, глюкоз нь цусанд хуримтлагддаг. Глюкозын илүүдэл нь шээсээр ялгарч, олон удаа шээс хүрнэ. Улмаар шингэн их хэмжээгээр алддаг тул байнга ам цангаж, ус, шингэн зүйл ихээр хэрэглэхэд хүргэнэ. Чихрийн шижин нь нүүрс усны солилцооны хямралд хүргэсний улмаас бие махбодид явагддаг амин чухал бүх л процессүүд хямарна.

Оношлогоо

• Эмнэлзүйн шинж илэрвэл эмчид хандах

• өлөн үеийн цусны сахар тодорхойлох

• глюкозын ачаалалтай сорил хийх

• Шээсэнд кетоны бие ба глюкоз илрүүлэх шинжилгээ.

• Цусан дахь гликозилчлагдсан гемоглобиныг хэмжээг тодорхойлно.

• Цусан дахь инсулин ба С-пептидийг тодорхойлно. Чихрийн шижингийн нэгдүгээр хэлбэрийн үед инсулин ба С-пептид харьцангуйгаар багасна, харин хоёрдугаар хэлбэрийн үед хэвийн хэмжээнд байна.

Эмчилгээ:

• Сургалт

• Хоол

• Идэвхитэй хөдөлгөөн

• Сахар бууруулах эмийн эмчилгээ

• Инсулин эмчилгээ

Хүндрэл

Хурц хүндрэл гэдэг нь

• сахар ихдэлт - Сахар ихдэлтийн ком гэдэг нь уг өвчин оношлогдохгүй, тухайн хүн мэдэхгүй эсвэл хоолны дэглэм барихгүй, сахар бууруулах эмчилгээ хийлгэхгүй байгаа тохиолдолд сахар ихсэж ком-д орж ухаан алдах

• Сахар багадалтын комууд – сахар багадалтын ком гэдэг сахараа хяналгүйгээр сахар бууруулах эмийн тунг хэтрүүлж уух удаан өлөн байх зэргээс шалтгаалан ком-д орохыг хэлнэ. Энэ 2 хүндрэлийн тухай Чихрийн шижин өвчтэй хүн болон ар гэрийнхэн нь заавал мэдэж байх ёстой.

Архаг хүндрэлүүдэд

• бөөр, бөөрний архаг дутагдалд орох

• нүд сохрох

• хөлний хүндрэл орно.

Судасны хүндрэлийн улмаас хөлөө тайруулах, зүрхний шигдээс болон зэрэг хүндрэлүүд үүсдэг.

Урьдчилан сэргийлэх

• Эрүүл зөв хооллох

• Идэвхитэй дасгал хөдөлгөөн хийх

• Илүүдэл жингүй байх, илүүдэл жинтэй бол түүнийгээ хасах

• Хорт зуршлаас татгалзах

Чихрийн шижинтэй хүмүүсийн гол асуудал нь хоолондоо маш ихээр хязгаарлалт тавьдаг. Иймдээ ч тэд өдрийн авах ёстой амин дэм, эрдэс бодисынхоо хэмжээг алдаж байдаг учраас нэмэлтээр гаднаас яахын аргагүй витамины дутагдлаа нөхөх бүтээгдэхүүн хэрэглэх ёстой. Ийм ч учраас таны сахарын хэмжээг нэмэхгүйгээр витамины дутагдлаас сэргийлж чадах 21-р зуун пүүсийн “Диабет формула” бүтээгдэхүүнийг санал болгож байна. Энэ бүтээгдэхүүнийг хэрэглэснээр та амин дэм, эрдэс бодисынхоо хэмжээг тэнцвэртэй хадгалж, дутагдлыг нь нөхч, эмчилгээгээ илүү үр дүнтэй болгох боломжтой юм.

Та "Diabetic Formula"-г Моносын бүх эмийн сангуудаас авах боломжтой. Эрүүл энхийн 1000 жаргалан таньд бүгд бүрдэг!

  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(811)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: 260.   2017-02-02
Сайн байна уу Надыг чихрийн шижингээр өвчлөх магадлалтай байна гэсэн.цусан дахь сахар 6,0-6,4 гарч байгаа Хоолны дэглэм барих хэрэгтэй гэсэн.Миний ам цангадаг, уруул хатна.2 хөл бадайрч өвддөг, оройдоо хөл хавагнана.хөлийн судас зарим газраа өргөссөн байгаа тэрнээсээ болж хавагнадаг байж магадгүй.Иймд надад хөлний ямар дасгалуудыг хийж болох талаар зөвлөгөө өгөөч.Одоогоор би УБ хотод байхгүй байгаа. Хөлний дасгал хийж байгаа бичлэг байвал сайн байна

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com