ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хайрын тухай алдартнуудын хэлсэн үг

Чөлөөт цаг  | 2011 / 04 / 27

Хайр бол мөнхийн сэдэв. Түүний талаар хэдэн мянган жилийн турш хэдэн мянган хүн хүүрнэж ирсэн. Мөн хэдэн мянган хүн хайраас болж сэхэж, сэргэж байсан. Алдартнууд ч мөн адил. Тэдний энэхүү гэгээн оршихуйн талаар юухан өгүүлснийг хамтдаа сонирхоё.

Хайрын тухай алдартнуудын хэлсэн үг

-Дурлал гал халуун байх тусмаа, мөс шиг хүйтэн төгсгөлтэй байдаг. Сократ

-Жинхэнэ эр хүнийг таньдаг болохын тулд, муу эрийг хайрлаж үзэх хэрэгтэй. Мае Вест

-Чамд хайр байсан цагт өөр юу ч хэрэггүй мэт санагдана. Харин байхгүй бол өөр юу ч байгаад хангалтгүй мэт санагдана. Жэймс Берри

-Би чамайгаа өдөр бүр илүү ихээр хайрладаг. Өнөөдөр өчигдрийнхөөс илүү ч маргаашнаас бага хайрлаж байна. Розмонд Жерард

-Хайр яг л элсэн цаг шиг. Ухаан санаа улам л хоосрохын цагт зүрх сэтгэл дүүрсээр байдаг. Юлес Ренард

-Чиний тухай бодох болгонд нэг цэцэг ургадаг байсан бол би насан турш цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж амьдрах байсан.

-Хэн ч чиний харааг булааж болно. Гэвч онцгой нэгэн л зүрхийг чинь булааж чаддаг юм.

-Хайр дурлал бол амьдралын хамгийн агуу сэргээш. Пабло Пикассо

-Хайр надаас юу ч асуудаггүй хэрнээ, надад асар их эрч хүч хайрладаг. Уильям Шейкспир

-Дурлалгүй амьдрал бол жимсгүй модтой адил. Халил Гибра

-Хүнд жинхэнэ аз жаргалыг хоёр л зүйл мэдрүүлдэг. Нэг нь хайрлах, нөгөө нь хайрлуулах. Жеорж Сэнд

-Энгийн нэг "Би чамд хайртай" гэдэг үг хэдэн тэрбум доллараас ч үнэ цэнэтэй. Фрэнк Синатр

-Өшөө хорсол амьдралыг боомилдог ч, хайр түүнээс сулладаг. Өшөө хорсол амьдралыг ээдрээтэй болгодог ч, хайр түүнийг зөөллөдөг. Өшөө хорсол амьдралыг сүүдэртүүлдэг ч, хайр гэрэлтүүлдэг. Мартин Лютер Кинг

-Хайрлуулна гэдэг хичнээн сайхан хэрэг вэ! Гэвч хайрлана гэдэг түүнээс ч илүү сайхан хэрэг! Виктор Хюго

-Дурласан хүний нэг хором, дурлаагүй хүний нэг жилтэй тэнцэнэ. Афра Бенн

Харин та хайрыг үгээр юу гэж илэрхийлэх вэ?
Эх сурвалж: Охид Бүсгүйчүүдийн Онлайн Найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(337)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Нарангэрэл.   2022-01-21
Надад хайраас хамгийн тод үлдсэн зүйл гэвэл тухайн хүнийхээ сул талыг хүртэл хайрлаж чаддаг тэр нэг хуучрашгүй, хувиршгүй чанар нь.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com