ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Энэ хаврын үс засалтын чиг хандлага (Богинохон байх тусмаа дур булаам)

Гоо сайхан  | 2011 / 04 / 08

Улиралаас улиралд үс засалтын чиг хандлага урт, буржгар, шулуун, долгиотой загваруудыг дайран өнгөрсөөр энэ хавар БОГИНОХОН үсэн дээр тогтлоо.
Загвар өмсөгчид, нэртэй одууд, гудмаар өнгөрөх ганган охид, бүр хэзээ ч урт үсээ тайрахгүй гэж хэлж байсан бүсгүйчүүд хүртэл шинэ богинохон засалтандаа сэтгэл хангалуухан алхалж явна. Энэ хаврын хамгийн эрэлттэй үс засалтын загваруудыг танд сонирхуулъя.

Энэ хаврын үс засалтын чиг хандлага (Богинохон байх тусмаа дур булаам)

1. Засалт: Уртавтар тайрмал үс
Хэн ингэж засуулсан бэ: Холливудын нэрт жүжигчин Женнифер Энистон
Энэ нь олон жил “тахимаа шүргэх шахсан” үстэй явсан бүсгүйчүүдэд тохирно. Урд хэсгээрээ яльгүй уртавтар хойгуураа богино боловч ерөнхийдөө төгсгөл нь нэгэн жигд засалт юм. Шулуун үстэй хэн бүхэн энэ стилийг сонгож болно. Хэрэв буржгар эсвэл долгиотой үстэй бол шулуун химинд орсныхоо дараа ингэж засуулаарай. Учир нь энэхүү бага зэрэг өвөрмөц засалтын өнцөг, хэлбэр нь сайн харагдахгүй байж мэднэ. Ингэж засуулсан тохиолдолд 6 долоо хоногт нэг удаа тайруулж байх хэрэгтэй.

2. Засалт: Эмх замбараагүй тайрмал үс
Хэн ингэж засуулсан бэ: Скарлетт Йоханнсон
Энэ засалт нь төрөлхийн долгионтой үсэнд тохирно. Ингэж засуулсан үсийг угаачихаад агаарт хатаавал зохино. Үсний төгсгөл тэнцүү биш, урт богино байх ба олон давхаргатай харагдана. Давуу тал нь таны үсний өнгө жигд биш, цоохордуу байсан ч түүнийг мэдэгдүүлдэггүй. Мөн л 6 долоо хоногт нэг засуулж байх хэрэгтэй.



3. Засалт: Пикси үс
Хэн ингэж засуулсан бэ: Хэлли Берри
Та энэ засалтыг туршиж үзэхийг хүсч байвал нүүрний зөв төрхтэй байх ёстой гэдгийг сануулъя. Яг л Хэлли Беррид энэ үс нь төрөлхийн юм шиг сайхан харагдаж байгаатай адилаар. Пикси засалтын нэг онцлог нь толгойны орой хэсгийн үс нь бага зэрэг урт байдаг. Таны дээд хэсгийн үс нэг жигд өнгөтэй байх ёстой. Ийм үсийг 2 долоо хоногт нэг удаа тайруулж байх шаардлагатай. Зохих хүндээ үнэхээр дур булаам байдлыг авчирч чадах засалт юм.


4. Засалт: “Мохоо” тайрмал үс
Хэн ингэж засуулсан бэ: Жессика Алба
Ямар ч илүү өнцөг, дэгжин хэлбэр гаргаагүй тэгшхэн төгсгөлтэй тайрмал үс. Үүнийг урьд нь овортой харагдуулдаг хөгшин засалтад тооцдог байлаа. Харин одоо “мохоо” тайрмал үсний эрин үе эргэн иржээ. Та үснийхээ уг хэсгээр бага зэрэг овойлгож, хөвсийлгөвөл Жессика Алба шиг үзэсгэлэнтэй, өөртөө итгэлтэй харагдах болно.



5. Засалт: “Хатуу” халимаг үс
Хэн ингэж засуулсан бэ: Кейт Винслет
Титаникийн од хамгийн сүүлд “Vogue” сэтгүүлд цоо шинэ дүр төрхөөр гарч ирэн фенүүдээ алмайруулжээ. Түүний шинэ засалт харцыг ширүүтгэж, чанд хатуу боловч секси төрхийг бий болгодог. Энэ нь толгойн орой хэсгээрээ болон урд хэсгээрээ урт загвартай засалт юм. Давуу тал нь тэр чигтээ халимаг биш, урдуураа урт чёлктой учир хэд хэдэн маягаар янзалж болно.



Та жолооч бол Like дарж Petrovis-ийн хуудаст нэгдээрэй. Бид 7-р сарын 1 хүртэл Like дарсан хэрэглэгчдээс нэгийг сонгож 50 000 төгрөгийн шатахууны эрхээр шагнана.

  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(712)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: ariihai.   2011-04-08
yaaa minih bas jijken sayhan l tim bolgoson odoo yag huzuuniihaaa ter hawiaaar tgeeed urduuraaa urt hajuu tal ruugaaa cholktoi thdeee neg sonin yumn yag chihnii ter hawiin us ni ne l hajin induudsen j bolj oghgui yum yawal deer bol ???

Сүүлийн сэтгэгдэл

  • Celine – Энэ намрын урьдач цуглуулга
    emegtei huniig gutaamaar zagvaruud bna
  • Бүсгүй хүний хүч чадлаа мэдэр
    yag zov helsen bna. emegteichuud erchuudees mundag boloh geed career, ondor bolovsroliin zereg hoogood bdag er hund hairlagdah zuilgui bolood bgaagaa oorsdoo ch meddeggui.
  • Та хэнтэй нь дотносохыг хүсэж байна вэ?
    Taniltsah busgui bnuu 99158632
  • Бүсгүй хүний хүч чадлаа мэдэр
    Sanal niilj bainaa
  • Чамайг өдөр бүр аз жаргалтай байлгаж чадах 203 өөр дадал -1
    Petrobis iin ajilsag hamt olond bayrlalaa 20 jil saihan uilchluullee amjailt husii
  • Сарын тэмдгийн мөчлөгийн алдагдал
    Sn bn uu bi 15 nstai ym aa anh 12 toi bhad maani biyniii ym mani irseen tegeed odoo boltol dahin ireef bn aa . Ene ymar uchirtai ym boloo helj ogch tus bolooch
  • 2016 оны ерөнхий зурхай
    . Сайн байна уу бие нь бүр миний нэр Луйс Jeffery Колумбийн иргэн байна Би энд би зарж дараа баян болсон хэрхэн дэлхийд нийтлэхийг байна минь mohen эмнэлгийн Энэтхэгт бөөр, одоо өмнө нь манай гэр бүл маш ядуу бид өдөрт нэг бээр төлж чадахгүй хэмжээнд байна. Би 350,000 доллар сумын миний бөөр худалдан хүлээн зөвшөөрч интернет дэх доктор mohen холбоо уулзаж хүртэл энэ нь ядуурлыг бууруулах арга замыг хайж байна Тэр надад ажиллагаа Энэтхэгт энд явагдсан өмнө дүнгийн тал хувийг төлж, үлдэгдэл үйл ажиллагааны дараа надад мөнгө өгсөн, одоо би гэр бүлээ гэж хэлэх зоригтой байна, би хэзээ ч амьдралд дахин ядуу байж болно. (Mohen.hospital@gmail.com) ядуурал түүнийг хангахын тулд танд зөвлөгөө өгөх мөнгө нь батлан хамгаалах яагаад бол гэмт хэрэг юм. (Mohen.hospital@gmail.com)
  • 2016 оны ерөнхий зурхай
    . Сайн байна уу бие нь бүр миний нэр Луйс Jeffery Колумбийн иргэн байна Би энд би зарж дараа баян болсон хэрхэн дэлхийд нийтлэхийг байна минь mohen эмнэлгийн Энэтхэгт бөөр, одоо өмнө нь манай гэр бүл маш ядуу бид өдөрт нэг бээр төлж чадахгүй хэмжээнд байна. Би 350,000 доллар сумын миний бөөр худалдан хүлээн зөвшөөрч интернет дэх доктор mohen холбоо уулзаж хүртэл энэ нь ядуурлыг бууруулах арга замыг хайж байна Тэр надад ажиллагаа Энэтхэгт энд явагдсан өмнө дүнгийн тал хувийг төлж, үлдэгдэл үйл ажиллагааны дараа надад мөнгө өгсөн, одоо би гэр бүлээ гэж хэлэх зоригтой байна, би хэзээ ч амьдралд дахин ядуу байж болно. (Mohen.hospital@gmail.com) ядуурал түүнийг хангахын тулд танд зөвлөгөө өгөх мөнгө нь батлан хамгаалах яагаад бол гэмт хэрэг юм. (Mohen.hospital@gmail.com)
  • 9 сарын зурхай
    Udur bur ireed bawl zarim neg taarah l bh gehdee anhaarch bolgoomjloh zuilee medchihwel boloodoo
  • Нууц амрагийн эсрэг дайн
    Yuun ed erhtnii naimaa sutalchilaad bn doorhi muu nohoi haanahaar yu bicheed bgaan ene gemt hergiin shinjtei komentiig ustgaachee booroo zarahiig urialj bnuu muu ed erhtnii naimaachin oor gazaraas donor hai chi iim argaar mongo olood sainaa uzehgui shuu tamiin yrool vee

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com