ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

“Playboy”-ын хамгийн халуухан 10 найз охин

Хайр & секс  | 2011 / 03 / 29

Хью Хефнер бол дэлхийн мянга мянган бүсгүйчүүдийг ягаан туулайны тамгыг мөрөөдөхөд хүргэсэн сүүхээтэй эр. Тэр өөрийн жинхэнэ хайртай учирч, сүй тавьснаа өнгөрсөн Зул сарын баяраар нийтэд зарласан. Өдгөө 84 наслахдаа түүнтэй учир ургуулсан бүсгүйчүүдийн тоо мэдлээс хэтэрсэн биз. Гэвч тэдний дундаас хамгийн онцгой байж чадсан 10 охидыг толилуулж байна.

“Playboy”-ын хамгийн халуухан 10 найз охин
1. Брэнди Родерик. Тэр 2000 оны 4 дүгээр сар, 2001 оны Плеймейтээр шалгарч байсан. Мөн олон реалити шоу, эрчүүдийн нүдийг хужирлам зургуудаараа алдар нэрийг олж авсан юм. Бренди Америкийн хөлбөмбөгийн багийн тамирчин Гленнтэй гэрлэж, өдгөө аз жаргалтай амьдарч байгаа.
2. Кимберли Конред. Тэр бол 1989 онд Хью Хефнертэй гэрлэж хэвлэл мэдээллээр жинхэнэ шуугиан тарьж байсан эмэгтэй. Тэд Марстон Күүпер нэртэй хоёр хүүтэй босон боловч 9 жилийн дараа тусдаа амьдрах болж, түүнээс 11 жилийн дараа гэрлэлтээ албан ёсоор цуцалжээ.
3. Шенноны ихэр. Кристина, Карисса Шеннон бол Америкийн загвар өмсөгч ихрүүд. Тэд Холли, Кендра, Бриджит 3-ыг “Хөрш айлын охид-ын тайзнаас буух үед орлох болсон. Шенноны ихэр 2010 оны нэгдүгээр сард харшаас гарсан боловч шоундаа оролцсон хэвээр байгаа юм.
4. Кристал Хэррис. Секси зураг авахуулахаас гадна дуулах авъяастай энэ бүсгүй бол саяхан Хью Хефнертэй сүй тавьсан азтай нэгэн. Тэр Америк Британийн хольцтой ба “Плейбой” сэтгүүлийн 2009 оны “Плеймэйт”-ээр тодорч байсан. Хью тэр хоёр энэ оны 6-р сарын 18-нд гэрлэхээр төлөвлөөд байгаа.
5. Холли Мэдисон. Холли бол “Хөрш айлын охид”-ын номер нэг супер од гэдгээрээ олонд нэртэй. Тэр харш руу очихоосоо өмнө коллежийнхаа төлбөрийг төлөхийн тулд шар айрагны ресторанд ажиллаж байсан. “Плейбой”-ын сэтгүүлийн 2006, 2008, 2009 оны нүүр хуудсыг чимж байсан.
6. Изабелла Жеймс. Изабелла бол “Плейбой”-ын оддоос цор ганцаараа ном гаргасан гэдгээрээ онцлог. Тэр 2006 онд “Бүжингийн үлгэр: “Плейбой”-ын хөшигний цаадахь амьдрал” нэртэй номоороо шуугиан тарьсан. Хуулийн сургуулийн оюутан Изабеллаг оройн цагаар шөнийн цэнгээний газарт ажиллаж байхад нь харшид урьжээ. Тэрээр харшид бүтэн 2 жил хагас амьдрахдаа Хью Хефнертэй тусдаа 15 минутаас илүү хамт байж үзээгүй хэмээж байсан.
7. Кендра Викиннсон. “Хөрш айлын охид”-ын 3 дахь од болох Кендра ”Плейбой”-ын харшыг орхиод Америкийн хөлбөмбөгийн багийн тамирчин Хэнк Бесскеттэй гэрлэсэн. 2009 оны 12-р сард хүүтэй болсон тэрээр одоо ч олны хараанаас гараагүй хэвээр.
8. Керан Кристи. Төрөлхийн шаргал үст Керан алдарт “Плейбой”-ыг хамгийн хүчтэй дурлуулсан бүсгүйд тооцогддог. Хью Хефнер түүнтэй Чикагогоор аялаж байхдаа танилцжээ. Тухайн үед Барби Бентонтой хайр дурлалын харилцаатай байсан Хью найз бүсгүйгээ гадуур явсан хойгуур Кераныг харшдаа авчирдаг байж. Гэвч удалгүй хэвлэлийнхний хараанд өртсөнөөр тэдний холбоо ил гарсан юм.
9. Бриджит Макуад. “Хөрш айлын охид” реалити шоуны од Бриджит өөрийн суур Гизмодоо тунчиг хайртай нэгэн. Мөн тэрээр 2009 онд өөрийн гэсэн “Бриджитийн халуухан эрэг” нэртэй шоу эхлүүлсэн боловч эхний хэсгээс цааш үргэлжлээгүй юм.
10. Керри Лей. Керри бол 1983, 1986 оны “Плейбой” сэтгүүлийн нүүр хуудсыйг чимж байсан бүсгүй. Түүнийг Хью “Baby Boo-Boo” хэмээн хочилдог байжээ. “Плейбой”-ын харшын анхны бүсгүй тэрээр одоо “Нүцгэн” нэртэй сэтгүүл, вебсайт ажиллуулж байгаа.
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(903)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: error.   2011-04-09
ymar nudeere harahaara ene huuhnuud iim zamiig songodog bnaa. sonin l iin

Зочин: anuka.   2011-04-06
hamgiin suuliin zurag buyu hamgiin anhniih ni harshid orson huuhen ni l hamgiin goe yum bna. busad ni bdag l ohid bna.shargal ustenguud.

Зочин: bi.   2011-04-02
3 dah 7 dahi huuhnuud bbol zuer l tasartsan sht

Зочин: LoNeLy Kais.   2011-03-30
aygu dawartsan owgoon nee neeree goe huuhnuud bnaa

Зочин: enkhee.   2011-03-30
Ene ovoo belgiin hariltsand oroh chadvargui l hargdjiine, zaluu emegtein huvid hetsuuliin. gehdee hairtail yum bailgui he he

Зочин: yahoo.   2011-03-30
yaaasan ch saihan huuhnuud bdgiiin

Зочин: buynzaya.   2011-03-30
bi iim blmoor l bna

Зочин: saihan.   2011-03-29
saihan huuhnuud shuuuuuu

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com