ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хүүхэд гаргахаа хойшлуулсаар үргүйдэлд хүрч болно

Эрүүл мэнд  | 2011 / 03 / 16

Бидний эмээ 20 хүрээгүй байхдаа анхныхаа хүүхдийг төрүүлж байсан. Харин бидний ээж 20 нас дөнгөж өнгөрөөд л үрийн зулай үнэрлэж байсан. Харин манай үеийн залуу эмэгтэйчүүдийн ихэнх нь 25-аас дээш насандаа ээж болохыг илүүд үздэг болжээ.

Хүүхэд гаргахаа хойшлуулсаар үргүйдэлд хүрч болно

Үе өнгөрөх тусам эмэгтэйчүүд боловсрол олох, албан тушаал ахих, байр сууриа олох зэргээс болоод хүүхэд төрүүлэх насаа улам хойшлуулсаар байна. Ингэж тохиромжтой нөхцөл, цагийг хүлээх нь нэг талаар зөв хэдий ч жирэмслэлтээ хойшлуулах тусам ямар муу үр дагаварт хүрдэг бол?

Өндгөн эсний чадвар, тоо хэмжээ
Эмэгтэй хүний нөхөн үржихүйн чадвар нас ахих тусам буурдаг. Энэ нь өндгөн эсний чанар болон ялгарах тооноос үүддэг. Өндгөн эсний тоо цөөн тохиолдолд зохиомлоор үр тогтоосон ч жирэмслэхгүй байх магадлал өндөр. Үүний дээр эмэгтэй хүн хөгшрөх тусам өндгөн эсэнд хромсомын гажиг үүсэх магадлал өндөрсдөг байна. Учир нь энэ хорвоод мэндэлсэн цагаас хойш өндгөн эсүүд таны биед байсаар байдаг ба нас нэмэх тусам тэд эзэнтэйгээ адилаар хэврэгшдэг ажээ. Харин эрэгтэй хүний бэлгийн бойжилт нь гүйцсэн цагаас эхлээд сперм тасралтгүй үйлдвэрлэгдэж байдаг. Иймээс сперм хөгширч үр тогтоох чадвараа алдана гэсэн ойлголт байдаггүй.
Түүнээс гадна хөгшрөхөд эмэгтэйчүүдийн өвчин хүндрэх, даамжрах тохиолдлууд бий. Мөн урьд нь БЗХӨ, аарцагны үрэвслээр өвчилж байсан бол жирэмслэх чадвар буурах магадлалтай.

Одоо яах ёстой вэ?
Мэдээж танд ямар ч бэлтгэл хангагдаагүй бол эдгээр эрсдлүүдээс айсандаа хүүхэд олоход яарах хэрэггүй. Харин боломжийн нөхцөл бүрдсэн байвал дараа нь гэж хойшлуулахын оронд эртхэн гаргах талаар бодож үзсэн нь дээр гэж зөвлөе.
Та жирэмслэлтээ хойшлуулахаас аргагүй бол ирээдүйд учирч болох үргүйдэл, хромсомын гажигаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй.
Гэвч нэг сайн мэдээг дуулгахад нас ахисан ч эсэн мэнд амаржиж сайхан амьдарч байгаа эхчүүд маш олон бий. Тиймээс дунд эргэм насны бүсгүй та аль хэдийн бие давхар болсон бол эрүүл мэнддээ анхаарч, дэглэмээ сайн сахивал ямар ч асуудалгүй.
Монголын үрс маш олон болтугай.

  |  
Өмнөх мэдээлэл
Их зан эзэндээ садаа
Дараах мэдээлэл
Та хэр “муу охин” бэ?

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(673)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Quelle.   2011-03-23
Би одоо 25тай. Одоо бас л сурсаар л байна. Уул нь дээр үед, (залуу байхдаа ;) ) 25 нас хүрээд л амьдралаа төлөвлөнө дөө гэж боддог байсан. Гэтэл 25 насны босгон дээр ирчээд өөрийгөө хартал амьдрал төлөвлөхөд арай л болоогүй байгааг харж байна. 17-18 тай жаахан охидуудын дэргэд бол ямар ч байсан боловсролтой, хүсвэл боломжийн цалинтай ажил хийх боломжтой, дээр нь 2 гадаад хэлтэй, магистрт сурдаг оюутан боловч үр хүүхэдтэй болж тэднийхээ өмнө хариуцлага хүлээх хэмжээнд арай л очоогүй байна. Би хувь хүн гэдэг үүднээсээ ч бүрэн хэмжээгээр биеэ даагаагүй юм шиг санагдах юм. Би үр хүүхэдтэй болвол тэднийгээ өөрийн гэсэн орон гэрт, сурахыг хүссэн бүхнээ сурч мэдэх орчинд, тэдэнд хэрэгтэй зүйлсийг бүрэн хэмжээгээр өгч чадах тийм хэмжээнд очсоны дараа л хүүхэдтэй болмоор байх юм. Даанч тийм болох гэхэд цаг хугацаа 25 нас арай л багадаад байна даа. Тэгээд л хамаг сурах, карьер хөөхийгөө урьтал болгоод бусад асуудлыг хойш тавьчаад байж байна. Энэ буруу гэж үү? Дараа нь 30 гарсан байсан ч шаардлагатай бүх эмчилгээг нь хийлгээд, өөрийгөө сайтар тордоод, бэлтгэж байгаад хүүхэдтай болно доо гэж бодоод л сууж байна. Юуны ч духанд хүрэлгүй, ажилгүй ч, цалин ч гүй ээж, аавынхаа бөөрөнд наалдаж амьдарч байж яаж хүүхэдтэй болж байгаа залуучуудыг би сайшаадаггүй. Өөрсдөө ээж, ааваараа тэжээлгэж, өсгүүлчээд дараа нь дахиад өөрийгөө, өөрийнхөө хүүхдийг бас тэжээлгэж өсгүүлнэ гэдэг сайхан зүйл гэж үү?

Зочин: unshigch.   2011-03-21
ene uduriin mend. sexdesnees hoish 72 tsagiin dotor em uuj jiremsleltees hamgaldag.em uusniihaa daraahan dahin sex hiih dohioldold jiremsen bolh magadlaltai yu helj ugch tuslaach

Зочин: tezz.   2011-03-17
40s deesh jiremselsen tohioldold iluu hyanalatad bdag ldaa, gehdee bur urguidel n yu ymdee horomsomiin gajig harin ilreh magadlalatai bas dawn syndrome toi huuhed olohn bas ihesdeg g.m asuudal gardag gehdee, busad ornuudada id 30-45 nasandaa huuhed gargaj gere bulee tolovloj eheldeg shuu de! mglchuud yu yugui hooson bas, erdem medleggui bj, huuhed gargaj neg negnee taniaguin uudnees udahgui salj sarnidagn huuhediin zugees mash igevertei zuil bolj bgan.mgliin huvid yahavde bogino nastai bdag bolhooroo l erthen huhedee gargaj huhedde heden togrog cugluulj ehelehgui bol oroitoh ged bdag shu de yaduu ornoo zovlon.

Зочин: hi.   2011-03-16
Huuhed olohgui bnaa gedeg chin ih zaluugaasaa ur hondolt boloh bgui ymnaas bolj bgaa ym ihenh huv n harin 40 dohloo bi emee geed suuj bdag bol haramsaltai. Tehdee hun huneesee chaltgaalaad oor bhl, daa. Manaihan ih ert hogcchirch gej yrih n er taalagddaggui ee. Dongj 30 churgej bgaa ohiduud hogchirloo gej aimaar ichguurtei,,,

Зочин: neeh.   2011-03-16
Yamar sanaa zovmoor medee ve? bi odoo 24tei tgd oiriin 2 jiliin dotor huuhed tuluvluugui baigaa shtee

Зочин: hell demon.   2011-03-16
40 s deesh nasand ch huuhed gargaj boldiishd, huntei zaluudaa suuh ontsgui ee

Зочин: victoria.   2011-03-16
hoishluulsaar bgaad huhed oloh bolomjgui bolson huuhnuud zondoo l bdgsht tgeel dandaa baruuniih baruniih ntr gehiiin tgeel baruuniihniig duuraij bna geed ajil ajil geseer bgaad hogshirtloo huhedgu yavhiimuu haashian

Зочин: hi.   2011-03-16
estoi taalagdsan gui ee. Ta ner baruunii orniig har daa 40 nasnaas amdral ihelj ur huuhdee gargaj bna. teged nogoo urguidl yaasan, hachin bolovsrolguigee gaihuulj iim um bichihee boliooch,,

Зочин: eegii.   2011-03-16
za hudlaa shdee 30dotor bol hezeech bsan ydiin 35 dotor bsanch bolnoshd

Зочин: Таны нэр.   2011-03-16
25 dotroo juger bizde te

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com