ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Эротик зурхай

Зурхай  | 2010 / 10 / 04

Гэр бүл, хосын амьдрал эв эетэй байхад олон зүйл нөлөөлдөг. Төрсөн жил, сар, гараг нийцэхээс эхлээд зан ааш, хүсэл тэмүүлэл, сонирхол гээд эр, эм хүмүүсийг хамтын амьдралд хөтөлдөг олон хүчин зүйл бий. Тэдгээрийн хамгийн чухал нь бэлгийн амьдралын хувьд нийцтэй байх явдал юм. Тиймээс энэ удаа бид ямар ордны эмэгтэйчүүд энэхүү дотно харилцаанд яаж ханддагийг шинжсэн зурхайг хүргэж байна.

Хонь

Эрэгтэй:
Хэрэв таны нөхөр, найз залуу, нууц амраг тань хонины ордонд төрсөн бол тэр таныг түрэмгий, эрч хүчтэй, эцэж цуцашгүй чадваруудаараа гайхшруулсаар байх болно. Тэр бага зэрэг онгироо. Магадгүй сэтгэлийн хөөрөл ихтэй, туршлага муутай байж болох ч шинийг санаачлах, элдэв зүйл бодож олохдоо гаргууд. Хонины ордны эрчүүд нэг суудал дээрээ удаан тогтоно гэж үгүй. Хонины ордны эрчүүд сексийг гэрэлтүүлж чаддаг болохоор ямар ч хамтрагчдаа таалагддаг. Тэр сексийн үед ямар ч нөхцөл, дүрмийг санал болгож мэдэх эрч хүчтэй нэгэн. Эр хонь сексийг машиныхаа дээвэр дээр, цахилгаан шатанд, хувцас солих өрөөнд гээд ер бусын газруудад хийж чадна. Хэрвээ тантай ийм байдлаар хийдэггүй бол хийх хүсэл дотор нь буцалж байгаа.
Тэр хартай. Та хэрвээ хараахан түүнийх болоогүй байсан ч гэлээ тэр таны бүх зүйлийг зөвхөн өөрийн мэдэлдээ байлгахыг хүснэ. Тэр танаас үнэнч байхыг л хамгийн ихээр хүсэмжилнэ. Мөн таныг өөрийнхөө хамгийн сайн найзаас эхлээд таны үздэг нэвтрүүлгийн баатартай ч хардана. Хониныхон тэнэг бус гэхдээ өөртөө дэндүү итгэлтэй. Тэд ямар ч үед за гэсэн бол ёогүй. Танд ч мөн ийм байдлаар хандана. Тэдэнд үнэд орж ямар нэг асуудлыг хүндрүүлэх шаардлага байхгүй. Хэрвээ Та хонины ордны эртэй зүгээр л нэг шөнийг өнгөрүүлсэн бол тэр танаас тиим амархан сална гэж байхгүй. Тэвчээртэй биш тул таныг хариултаа бодож байх зуур хувцсыг тань урах шахам тайчиж магадгүй. Гэхдээ энэ нь танд харин ч гоё санагдах болно. Тэр өөрийг нь үнэнчээр хайрласан хүнд юугаа ч зориулахаас буцахгүй. Хошин шогийн өндөр мэдрэмжтэй. Ухаалаг, дур татам эмэгтэйчүүдийг илүүд үздэг. Их мөнгө олох чадвартай ч мөнгөө хадгалах талд муу. Хүссэнээрээ үрж байж сая өөртөө итгэлтэй болдог.

Эмэгтэй:
Хонины ордны эмэгтэйг ойлгоход заримдаа хэцүү болохоор болгоомжтой харьцаарай. Хүйтэн, хөндий, холын хүн шиг санагдах үе байдаг тул эрчүүдэд дургүй мэт сэтгэгдэл төрүүлэх нь элбэг. Гэхдээ энэ нь таныг сонирхохгүй байна гэсэн үг биш шүү. Түүний дотоод ертөнц харагдаж байгаагаасаа тэс өөр. Минут тутамд хувирч чадах чадварлаг жүжигчин. Хэрвээ түүний сэрэл хөдөлсөн бол болгоомжтой л байгаарай. Өөрийн хүслээ хангахын тулд эм бар шиг дайрч ч мэднэ. Тэр багагүй романтик бөгөөд сексийг амьдралын баяр баясгалангийн нэг гэж үздэг. Мөн хамтрагчийн хувьд оргилуун сэтгэлтэй, уян зөөлөн, нялуун ааштай. Иймэрхүү байдлаараа эрчүүдийг өөртөө татаж чаддаг. Өөрийгөө магтуулах дуртай. Ялангуяа биеийнх нь зарим хэсгийг магтан энхрийлэхэд тэр таашаал авдаг. Шаргуу эр л эл ордны эмэгтэйг өөрийн болгож чадна. Энэ ордны эмэгтэйтэй холбогдох эр маргаанд тэвчээртэй ханддаг, сексийн идэвхтэй байх шаардлагатай.

Үхэр

Эрэгтэй:
Сэтгэлийн хөөрөл ихтэй амрагуудын нэг бус. Тэр таныг ер нь л хуурахгүй. Тэвчээртэй, хүчирхэг байдал түүний нүүр царай. Тэр дур тачаалаа ил гаргадаггүй. Хэрвээ Та түүнтэй түр зуурын харилцаа тогтооё гэж бодсон бол дараа нь түүнээс хагацахад танд хялбар бус байна. Түүнтэй аальгүйтэж, элдэв арга хэрэглэх гэсний хэрэггүй. Түүнд хардуулах гэж юмуу ямар нэг байдлаар хуурах гэж оролдвол Та өөрөө л хохирно. Тэр өөрөө шулуун, шударга тул иймэрхүү зүйлийг тэвчихгүй. Эр үхэр ерөнхийдөө биеийн хөгжил сайтай байдаг бөгөөд үүгээрээ бахархах тун дуртай. Тэр ерөнхийдөө тайван, мэдрэмж сайтай, итгэлтэй хүн. Үхрийнхэн тохь тухтай орчинд хүсэл тачаалаа гаргахыг хүсдэг. Бүдэг гэрэл асаан, намуухан хөгжим тавьж, оргилуун дарс задалсан шигээ хайр дурлалын \"ажил\" хийхийг тэр хүсдэг. Секс хийн орчин түүний хувьд секс шигээ л чухал. Тэр сайхан бүхнээр өөрийгөө хүрээлэх дуртай. Зөөлөн буйдан, гоёмсог уран зураг гэх мэтчилэн романтик орчин л түүнд таашаал авчирдаг. Тэр таныг ямар нэг шийдвэр гаргах хүртэл тэвчээртэй хүлээн хэвтэх тийм л натуртай хүн. Амттанд тун дуртай. Бас уухаас ч татгалздаггүй. Үхрийн ордны эрчүүдэд илүүдэл жинтэй болох асуудал нийтлэг тохиолддог.
Үхрийнхэн хоолондоо ч, уух зүйлдээ ч, секстээ ч хамгийн шилдгийг сонгохыг эрхэмлэдэг. Тэр агаарын үнсэлт хийчихээд таашаал аван эргэдэг хүмүүсээс тэс өөр. Жинхэнэ эр хүн. Мөнгөний үнэ цэнийг мэддэг. Тиймдээ ч түүний олсон мөнгийг үнэлээсэй гэж хүсдэг. Таны төрсөн өдрөөр эртнээс мөрөөдөж байсан үнэт эдлэл юмуу үнэтэй бэлгийг тань авч өгч чадах хүн. Түүнд юу хийх, яахыг нь зааварлахгүй байх хэрэгтэй. Өөрөө юу хүсч буйгаа ч үхрийнхэнд яриад байх шаардлагагүй. Эр үхрийг өөрийнхөөрөө байлгах тиим хялбар биш. Хэрвээ түүнийг ямар нэг байдлаар уурлуулж, гомдоовол тэр уучлах, мартахдаа удаан байдаг. Тэд ямар нэг асуудалтай тулгарвал шууд гарах замыг эрэлхийлдэг. Үхрийн ордны эртэй сүрдүүлэг, далайлтаар харьцдаг эмэгтэй эцэст нь өөрөө таагүй байдалд орох магадлал өндөр. Тэр маш хартай. Түүний гэсэн бүхнийг зөвхөн өөртөө л хамаатуулахыг хүсдэг. Үхрийнхэн хэдий эмоци багатай ч дур хүсэл ихтэй, сэтгэлийн хүчтэй догдолтой, сайн ярилцагч. Хэрвээ та түүнийг чин зүрхнээсээ хайрлан хүндэтгэж, ойлгож чадах юм бол тэр үүрд таны итгэлт залуу хэвээр байна.

Эмэгтэй:
Түүний удирдагч Сугар гараг. Тиймээс эл ордныхон эрчүүдийг хэрхэн байлдан дагуулах тал дээр хэний ч тусламжийг авахгүй. Юу ч болшгүй мэт хөлөө ачин суух тэрээр зэргэлдээх эрдээ сэрлийн бүхий л дохиог илгээж чаддаг. Үнэхээр сонирхсон эрээ өөрийн болгож чаддаг. Цаад эр хүн нь мөхмөл биш л бол түүний ямар ч нөлөөнд автан хариу үйлдэл үзүүлдэг. Мэдрэмж сайтай, ухаалаг эрчүүдийг эрхэмлэдэг. Уян зөөлөн сэтгэлтэй, өөрийгөө хамгаалах дуртай. Хартай зан уламжлагдсан байдгаас гадна аливаа асуудлыг шуугиантайгаар шийдвэрлэдэг. Оюун санаандаа байгаа бүхнийг шууд хэлж чаддаг. Юу хүсч байгаагаа мэддэг бөгөөд дэндүү шулуун зангаасаа болж ухаалаг бус санагдах нь ч буй. Хэрвээ түүнийг гомдоовол тэр аюултай дайсан болох таптай. Хэрвээ хамтрагч нь түүнийг хангаж чадахгүй бол тэр ямар ч асуудалгүйгээр шууд дараагийн эрийн эрэлд гарч чадна.
Өөрийн сексийн шаардлагууддаа ямар нэг тайлбар хийхийг хүсдэггүй.
Эмэгтэй үхэр мэдрэмж сайтай, гэхдээ гял цал зүйлд дургүй. Түүний зүрхийг эзэмдэхийг хүссэн эр үслэг эдлэл, үнэт зүйл зэрэг баялаг бэлгээр баярлуулбал амжилт олно. Хоол хийхдээ сайн, гайхалтай нууц амраг, сайн ээж, эхнэр аль аль нь байж чаддаг. Хэрвээ Та эл ордны бүегүйд сэтгэл алдарсан бол сонгосондоо харамсахгүй. Гэхдээ тэр араар тавилтыг өршөөхгүйг анхаарна уу.

Ихэр

Эрэгтэй:
Тэд байнгын хөдөлгөөнд оршдог. Нэг суудлаас нөгөө рүү, нэг эмэгтэйгээс өөр рүү. Үзэл бодол, зан харилцаа нь ч тогтворгүй. Нэг дор хэдэн янзын амьдралаар ч амьдарч чадах хүн. Хажуу дахь хүмүүстэйгээ бүү хэл өөрөө өөртэйгөө ч зөрчилддөг. Тэр хэзээ ч ажил амьдралын төлөвлөгөө гаргаж байгаагүй. Бэлэн гаргасан төлөвлөгөөг ч ойшоохгүй. Гэхдээ тэр ухаалаг, өөрийгөө бусдад илэрхийлэхдээ гаргуун. Тэр хайрлуулах дуртай. Гэхдээ эрх чөлөөг эрхэмлэгч. Өөрийгөө болоод хамтрагчаа заавал холбоотой мэт \"уяж\" хамааруулах гээд байдаггүй. Хэвийн зүйл түүнийг амархан залхаадаг. Тэр аливаа асуудпыг шийдвэрлэхдээ муу, мөнгийг тогтоон барих чадваргүй. Дэргэдүүр нь юмуу гарын салаагаар нь мөнгө сул урссаар л байдаг. Эмэгтэй хүн түүний амьдралд хамгийн чухал зүйл биш. Харилцааны эхэн үед тэрбээр гайхалтай мэт сэтгэгдэл төрүүлж чаддаг. Хамтрагчийнхаа хүссэнээр бүхнийг хийдэг. Гэвч аажимдаа өөрийн хүслээр бүхнийг шаардах юмуу өөр шинийг эрэлхийлж эхэлнэ. Ирээдүйг түүнтэй хэрхэн туулахыг урьдчилан дүгнэх боломжгүй. Харин зөвхөн өнөөдөр бол гайхалтай.

Эмэгтэй:
Ямар ч хүний анхаарлыг татаж чаддаг. Гайхалтай ярилцагч, оюунлаг, дур татам эмэгтэй. Түүнээс гадна бусдыг анхааралтай сонсч.тулгарсан бэрхшээлд нь чин сэтгэлээсээ туслахыг хүсдэг. Хүнтэй амархан нөхөрлөж чаддаг. Эргэн тойрныхондоо зөөлнөөр ханддаг ч зарим эрчүүд түүнийг хүйтэн гэх нь бий. Учир нь түүний ухаалаг байдал ийм дүгнэлт хийхэд хүргэдэг. Яагаад гэвэл ихрийнхнийгоюун ухааны гараг Буд удирддаг. Түүний сексийн хамтрагч ухаалаг байх нь чухал.
Өөрөөсөө дор сэтгэдэг хүнтэй тэр харьцахгүй. Тэр гэрийн сайн эзэгтэйгээс илүү ажил хэрэгч бүсгүй. Залуу ихрийнхэн олон эр сольдог. Түүнд зөвхөн нэг эрийн хүсэл, зан чанарт зохицон амьдрах хэцүү санагддаг. Тэр өөртөө байгаа зүйлдээ хэзээ ч сэтгэл хангалуун байдаггүй. Гял цал бүхэнд дуртай. Тэр сексийг яг л зэвсэг мэт ашигладаг. Заримдаа тэр эрчүүдтэй яг л зүрхгүй мэт харьцдаг. Өөртөө хэрэгтэй бүхнийг нь ашиглачихаад хялбархан замаа буруулж чадна. Гэхдээ түүнтэй учирсан эрчүүд сэтгэл дүүрэн байна.

Мэлхий

Эрэгтэй:
Түүнийг амархан өөрийн болгоно гэвэл эндүүрэл. Тэр үргэлж л бусдаас ямар нэг зүйл нууж байдаг. Хамгийн дотно хүмүүсээсээ ч нуух зүйл түүнд бий. Тэр ерөнхийдөө ихийг мөрөөдөгч, уян зөөлөн сэтгэлтэй. Сайхан эмэгтэйчүүдээр хүрээлүүлэх дуртай. Ялангуяа яриа нийлдэг эмэгтэйчүүдэд \"нугасгүй\". Гэхдээ яг дотно харилцаанд орох эмэгтэйгээ сонгохдоо нэлээдгүй шалгуурыг тавина. Эл ордны эрчүүдтэй хөнгөн маягаар холбоо тогтоох гэсний хэрэггүй. Хайр дурлалын холбоонд үнэнчээр ханддаг. Тэр сонгосон хүнээсээ гадаад үзэмж, оюунлаг байдлыг нь тэнцүүхэн эрэлхийлдэг. Гэр амьтай тул дотно харьцааны явдал энд л болох ёстой гэж үздэг. Хэн нэгэн түүнийг гомдоовол тэр өөр эмэгтэйтэй бэлгийн харьцаанд амархан орж чадна. Түүнтэй харьцахад хэдийгээр бэрхшээлтэй ч уйтгартай бус.

Эмэгтэй:
Эл хатагтайн сэтгэл хөдлөлийн ертөнцөд төөрчихгүйн тулд луужин хэрэглэх шаардлагатай. Ойр дотныхоо хүмүүсээс дэмжлэг авах дуртай. Шүүмжлэлээс айдаг. Түүний ой санамж яг л гинжин хэлхээс гэсэн үг. Болж өнгөрсөн үйл явдал, дурсамжуудаа мартана гэж үгүй. Зочломтгой зантай, хөргөгчөө байнга дүүрэн байлгахыг хүсдэг. Тэр мөнгө хадгалах дуртай, гэхдээ хүссэн зүйлээ худалдан авахдаа маргаашийг бодолгүй үрчихдэг гэмтэй. Эл ордны эмэгтэй хов живэнд дургүй тул хүссэн бүхнээ дэлгэж, ярьсан ч өөр хэн ч энэ тухай сонсохгүй гэдэгт итгэж болно. Найз нөхөд, нөхөр, хамтрагчдаа үнэнч. Ямар ч эрийн зүрхний гүнд оршиж байдаг цагаан цэцгийн баглаа тэвэрсэн ялдамхан бүсгүй бол мэлхийн ордныхон.
Эл ордны эмэгтэйчүүд секс, гэр бүлийн холбооноос илүү хайр сэтгэлийг эрхэмлэдэг. Жинхэнэ хайраа олсон эмэгтэй мэлхий хамтрагчийнхаа төлөө бүхнээ зориулж чаддаг. Тэр бусад бүх ордныхноосоо хамгийн шилдэг сексийн хамтрагч байж чаддаг. Түүний гэнэн, илэн далангүй байдал ямар ч эрийн сэтгэлд нийцдэг.

Арслан

Эрэгтэй:
Тэр байнга л анхаарлын төвд байхыг хүсдэг. Эмэгтэйчүүдийг хэрхэн өөртөө татахаа ч мэддэг. Царайлаг эмэгтэйчүүдэд \"нугасгүй\". Гэхдээ царайлаг мөртлөө чанга ярьж, эв хавгүй хувцасладаг бол түүний сонирхлыг татахаа болино. Тэр ерөнхийдөө нээлттэй, сайн нөхөр. Арслангууд байнга дурладаг. Хайр дурлалын роман үүсгэх нь түүний амьдралын хэв маяг. Хэдийгээр өөрөө хөнгөңдүү явдалтай ч өөрөө хөнгөмсөг эмэгтэйчүүдийн золиос болох нь элбэг. Тэр сексийн амьдралдаа ч, ажилдаа ч ямар нэг зүйлийг шинээр зохион байгуулж, туршиж үзэх дуртай. Энэ бүхнээсээ таашаал авч, өөртөө итгэлтэй болдог. Арслан хар ихтэй. Хэдийгээр тэр өөртөө итгэлтэй ч бусадтай өрсөлдөх тун дургүй. Ялангуяа эмэгтэйчүүдийн тал дээр. Тиймээс таны нөхөр, амраг тань арслангийн орд бол болгоомжтой л байгаарай. Түүнд хардах шалтаг гаргахгүй байсан нь дээр.

Эмэгтэй:
Түүний хувьд эрэгтэй хүнээс илүү чухал зүйл үгүй. Гэхдээ тэр тийм ч дурламтгай биш. Тэр сексийг наймаалцах дуртай. Түүнийг хүсч буй эрийн хүсэл, тэмүүлэл түүнд таашаал авчирдаг. Тэр хамтрагчийнхаа амьдралд хамгийн чухал, цор ганц нэгэн байхыг хүсдэг. Эмэгтэй арслангууд шилдэг ангууч гэдгээрээ нэртэй. Бусдыг хайрладаг ч амиа хичээсэн үзэлтэй. Тэрбээр, тэвчээр султай, дур татам, тааварлашгүй. Тэр дурласан болгоноо хайрладаггүй. Хэрвээ хайрын холбоо нь элдэв асуудалгүй хэвийн байвал тэр бүхнийг байх ёстой зүйл мэт хүлээн авдаг болно. Тэгснээр сексийн ер бусын хүсэл, шинэчлэл ч мөхнө. Тиймээс байнга өөрчлөлт хийж байх шаардлагатай. Хүмүүсийн анхаарлын төвд байх нь түүнд таалагддаг. Тэр дур татам эрчүүдийн анхаарлыг өөртөө татаж чаддаг тул бусад эмэгтэйчүүд түүнд атаархдаг. Тэр нэлээд сээтэгнүүр зантай. Мөнгө үрэмтгий. Зөвхөн өөртөө л юм худалдан авах дуртай. Өөрийгөө шүүмжлэх болон шүүмжлүүлэх дургүй.

Охин

Эрэгтэй:
Буд гарагийг жолоодогч эл ордныхон оюунлаг хүмүүс. Хувийн амьдралыг нь өөд татах, өөрийг нь хөгжүүлэх бүхий л зүйлийг тэр сонирхдог. Ялангуяа хүнтэй анх харьцахдаа түүний санхүүгийн байдлыг сонирхдог. Охины ордны эрчүүд нэлээд туршлагатай. Тэр амрагаа сонгохдоо гаргуун, бараг л алддаггүй. Ямар ч зүйл дээр алдаагаа давтана гэж үгүй. Тэр ор дэрний асуудлыг эрүүл, хэвийн амьдралын салшгүй хэсэг гэж үздэг. Туршлага сайтай эмэгтэйг сонгодог. Ингэснээр хамтдаа туршлага солипцож, сексийг илүү судална гэж боддог.
Охины ордны эрчүүд боломжтой л бол хэзээ ч сексээс татгалздаггуй. Эл ордны эрчүүд гоонь байх нь элбэг. Ажилдаа бүхий л анхаарлаа хандуулдаг тул сексийн амьдралаа хоёрт тавих нь бий. Хэдийгээр тэр сексийн амьдралд эмэгтэйчүүдийг гайхшруулж чадахгүй байж болох ч амар амгалан, аз жаргалтай мэдрэмжийг төрүүлж чаддаг. Учир нь тэр эмэгтэй хүнд эелдэг хандаж, халамжлахдаа сайн. Түүнтэй огт танихгүй эмэгтэй сээтэгнэх юм бол сээтэгнэлийг нь бараг л хүлээн авахгүй. Иймэрхүү хөнгөн зүйл түүний сонирхол биш. Тэр эмэгтэйчүүдийн ангууч бус. Харин өөрийг нь ангуучлаасай гэж хүсдэг. Тэр сексийн хамтрагчийн хувьд найдвартай, тогтвортой байж чаддаг. Хэдийгээр тэр романтик өдөөн хатгалтууд хийж чадахгүй ч үнэнч хамтрагч.

Эмэгтэй:
Өөрийн шаардлагын дагуух эрээ олохдоо муу. Өөртөө хэт их хянапт тавьдаг болохоор түүний дотоод ертөнц нууцлагдмал байдаг. Уран зохиол, хөгжим, урлагт сонирхолтой. Зөн совингоосоо илүү өөрийн оюун ухаандаа итгэдэг. Эл ордны эмэгтэйн давуу чанар тэвчээртэй байдал, уриалгахан ааш, хөдөлмөрч чанар. Эрчүүдийн юу хүсдгийг мэддэг. Тэр гайхалтай шинжээч, мөн сайн ээж, эхнэр болж чадна. Секс түүний хувьд таашаал өгөгч гэдгээрээ бус хэрэгцээ гэсэн утгаараа ойр. Тиймдээ ч сексийн тал дээр элдвийн арга хэрэглэх, туршиж үзэх сонирхолгүй. Эрэгтэй хүнийг шинэ онол мэт нэгд нэгэнгүй судлан шинжлэх дуртай. Ингэснээр эрэгтэй хүний сэтгэл зүйг удирдан өөрийн болгох чадвартай. Энэ ч утгаараа тооцоо санхүүгийн салбарт ажиллавал амжилт гаргана. Эргэн тойрныхоо хүмүүсийг өөр шигээ болгоомжтой, нямбай байгаасай гэж хүсдэг.

Жинлүүр

Эрэгтэй:
Тэр бүхий л зүйлийг тэгш байгаасай гэж хүсдэг. Эл ордныхон зөөлөн сэтгэлтэй, туршлагатай, хошин шогийн мэдрэмжтэй. Жинлүүрийн эрчүүд хувийн харилцаагаа нууцлахыг ихэд хичээдэг. Тэд гайхалтай зөнч. Тиймээс тэднийг хуурах тухай бодсоны ч хэрэггүй. Уран барилга, уран зураг, хөгжим, тайз, эмэгтэйчүүдээс сайн сайхныг олж харан түүнээсээ таашаал авдаг. Эмэгтэйчүүдтэй харилцахдаа болгоомжтой ханддаг бөгөөд ямар нэг алдаа гаргачих вий хэмээн түгшдэг. Түүний хувьд бүх зүйл төгс байх ёстой. Хэрвээ эл ордны эр Танд таалагдсан бол эргэлзэх зүйлгүй сэтгэлээ илчил. Та ингэсэндээ хэзээ ч харамсахгүй. Тэр сексийн харилцаанд зөвхөн өөрийгөө бодогч бус. Эмэгтэйдээ таашаап төрүүлэх бүхий л аргыг туршихад бэлэн. Хэн нэгнийг гомдоох дургүй тул эл ордны эрчүүд эмэгтэйчүүдийн үгээр байх нь нийтлэг. Тэр хайрлах
хүнээ амархан сонгодоггүи бөгөөд нэг сонголт хийсэн бол сална гэж үгүй. Салалт түүнд маш хүндээр туена. Хэрвээ Та элдэв илүү зангүй бол түүнд яг тохирно. Хээнцэр, дэгжин бүсгүйчүүдийн өмнө өөртөө итгэлгүй болох сул талтай.

Эмэгтэй:
Эл ордонд төрсөн эмэгтэйчүүд үзэсгэлэнт төрх, эмэгтэйлэг байдлаараа алдартай. Гэхдээ өөртөө нэлээд шүүмжпэлтэй ханддаг. Түүний дүр төрх хамгийн дээд зэрэглэлийнх байх ёстой гэж тэр үздэг. Олны анхаарлыг татсан сайхан залуутай сээтэгнэх дуртай ч нэг эрээс нөгөө эр рүү амархан шилжиж чадна. Хамтрагч нь түүнийг байнга магтаж, түүгээр бахархаж байгаасай гэж хүсдэг. Тэр өөрийгөө үнэт чулуу, хайр дурлапыг эрх, сексийг хэрэгцээ гэж тооцдог. Мөнгөний тухай ярьдаг эрчүүдтүүний дургүйг хүргэдэг. Мөнгө үрж, хэрэглэхэд л зориулагдсан эд, харин ярианы сэдэв болох ёсгүй гэж тэд үздэг. Түүнийг өөрийнхөө үгээр байлгах гэсний хэрэггүй. Хэр их дарамт үзүүлнэ, төдийчинээ цааш зүтгэх болно. Түүнийг өөрийнхөөрөө байлгах ганц арга бол энхрийлж, аргадсан зөөлөн үг.

Хилэнц

Эрэгтэй:
Хилэнцийн ордонд төрсөн эрчүүд сексийн дур хүслээ бүрэн илэрхийлж чаддаг. Тэр хүсэл тачаал ихтэй, сэтгэлийн хөөрлөө ил үзүүлдэг, тааварлашгүй. Тэр өөрийн хүслээ биелүүлэхийн тулд ямар ч алхам хийхээс буцдаггүй. Түүнийг зарим хүн зүрхгүй донжуан гэх нь ч бий. Гэвч хүний юу гэхийгтэдогтхон ч ойшоодоггүй, өөрийн хүслээр л бүхнийг хийдэг. Түүний эрч хүч сексийн тал дээр барагдашгүй мэт санагддаг. Эмэгтэйчүүд ийм хүнд хэт ойртохоос болгоомжлох нь зүйтэй. Тэд сексийн харилцаагаа дээд төвшинд эсхүл бүр хамгийн доод төвшинд ч хүргэж чадна. Хилэнцийн амраг болсон эмэгтэй аз жаргалаар дүүрэн эсхүл айдас болгоомжлолтой байна. Гэхдээ эмэгтэйгээ сэтгэл хангалуун байлгахын тулд юу ч хийхэд бэлэн байдаг. Тэр ялалтыг хамгаас илүү үздэг бөгөөд ялалтын төлөө үхтэл тэмцэж чадна. Биеийн хүнд хөдөлмөр эрхлэх дургүй. Хайр дурлалын асуултад \"үгүй\" гэсэн хариулт сонсох л юм бол санаа зовох зүйлгүйгээр Таныг орхиж чадна. Эл ордныхон амиа бодсон, зальтай, зарчимгүй байдлаараа бусад ордоос ялгардаг. Тэдний хувьд секс бол ердөө л тоглоом.

Эмэгтэй:
Эрчүүдийг хэрхэн \"уургалах\" тухайд ном бичиж чадахаар авъяас түүнд бий. Тэр дур татам эмэгтэй. Гэхдээ секст хамаагүй байдлаар ханддаг. Сексийн үед ямар ч таашаал төрүүлэхээргүй дуу авиаг ч гаргаж магадгүй. Өөрөө хэрэгжүүлдэггүй л болохоос сексийн талаар туршлага ихтэй. Тэр өөрийн сонирхсон залуугаа ямар ч аргаар хамаагүй өөрийн болгож байж санаа амардаг. Нэгэн хэвийн, уйтгартай хамтрагчид дургүй. Түүний эрч хүч хэд хэдэн эмэгтэйд ч хүрэлцэхээр. Зугаа цэнгэлд дуртай. Хэрвээ Та эл ордны эмэгтэйг сонгох эсэхдээ эргэлзэж буй бол тэр таныг хэзээ ч уйдаахгүй гэдгийг баттай хэлье. Хайр сэтгэлд үнэнчээр ханддаг. Түүний сексийн дур хүсэл эрчүүдээс хамааралгүй. Орон дотроо шаардлага их тавьдаг тул тэдний шаардлагыг биелүүлж чадахгүй эр бишгүй гардаг. Хурц ухаан, гайхалтай мэдрэмж түүнд байгалиас заяасан. Тиймдээ ч найз нөхөд, хамтрагчаа сонгохдоо багагүй хугацаанд судалдаг. Хэрэв түүний зиндаанд тохирохгүй бол тэдний босгыг давна гэж саналтгүй. Хардалт түүний гол дутагдал. Хайртай хүн нь түүнд бүх зүйлээ зориулах ёстой гэж тэр үздэг. Өөрөө ч хайрласан хүндээ үнэнчээр хандаж, тачаангуй сэтгэлээр хайрладаг. Эмэгтэй хилэнц үнэнч сайн амраг байж чадна. Харин гэрлэх тухайд бол сайн, муугийн туйл. Харгис эмэгтэй гэдгийг санаарай.

Нум

Эрэгтэй:
Та түүнтэй учирсан анхны өдрөөсөө л амьдралын эрч хүчийг мэдэрнэ. Эл ордны эрчүүд хөгжилтэй, дур татам, ухаалаг учраас танд өөрийгөө энэ хорвоогийн хамгийн сайхан эмэгтэй гэсэн мэдрэмжийг төрүүлж чадна. Гэхдээ анхааралтай байгаарай. Сайн анзаавал тэр эмэгтэй хүн бүрийг ажиглан, ямар ч тохиолдолд сайхан харьцдаг. Тэр сайхан эмэгтэй бүрийн өмнө хүчин мөхөстөх аюултай. Тэр байнга шинийг эрэлхийлэгч. Түүний зүрх гайхалтай мэдрэмжтэй. Тэр байнгын дурлагч байхыг хүсдэг мөртлөө харьцаанд орохдоо тулбал болгоомжтой ханддаг. Тэр хэт ойрын харилцаанаас болгоомжилдог бөгөөд хартай эмэгтэйчүүдэд дургүй. Мөн удаан хугацааны, нэгэн хэвийн харилцаанаас зайлсхийдэг. Хайр дурлалын холбоонд хөнгөн сэтгэлээр ханддаг бөгөөд ямар ч үед нөөц гарах хаалгаа бэлтгэсэн байдаг. Ийм асуудалд ямар нэг хариуцлага хүлээж ч чадахгүй. Гэхдээ тэд нээлттэй. Эл ордны эртэй харилцаа тогтоосон эмэгтэй түүний сэтгэлд гоонь эрийн мэдрэмж үргэлж оршихыг ойлгоорой.

Эмэгтэй:
Эмэгтэй Дон Жуан. Тэр сексийн харилцааг энгийн хэрэглээ мэт санадаг. Секс хамтрагчтайгаа жирийн найзууд болон үлдэж чаддаг. Шинэ хүнтэй учрах нь түүний хувьд аз жаргал. Гүн гүнзгий хайр сэтгэлээр холбогдох дургүй. Эл ордны эмэгтэйчүүд олны танил байх нь элбэг. Ахимаг насандаа гоо сайхны мэс засал хийлгэнэ гэж боддог. Янз бүрийн зугаа цэнгэлд дуртай. Мэдрэмжээ нууж чаддаггүй, нээлттэй, шулуухан, эелдэг, хүн чанар сайтай. Эрх чөлөөг эрхэмлэгч. Амьдралаас таашаал авахын тулд байнга шинийг эрэлхийлж байдаг. Ганцаараа аз жаргалтай байж чаддаггүй, бусадтай хуваалцахыг эрхэмлэдэг. Эл ордонд төрсөн эмэгтэй ихийг амласан эрчүүдтэй секс хийхээс татгалздаггүй боловч романтик байдал, нөхөрлөл түүний сонирхлыг илүү татдаг. Нэг суудал дээрээ удаан тогтоно гэж үгүй. Тэр өөрийнх нь сонирхлыг татаагүй ажил, эр аль алинаас нь хялбархан хагацаж чаддаг. Ямар ч үдэшлэгийг амьд болгох чадвартай эмэгтэй төдийгүй эрчүүдийн сайн нөхөр. Мөн сайн гэрийн эзэгтэй. Түүний лэн далангүй байдал эрчүүдийг төөрөлдүүлэх ч аюултай. Тэр асуудлуудаа өөрөө шийдвэрлэх чадвартай мэтхарагддаг ч үнэндээ тиим биш. Чин сэтгэлээсээ дурлах юм бол сэтгэл зүйн гүн хямралд ордог.

Матар

Эрэгтэй:
Хэрвээ Та түүнд \"үгүй\" гэх юм бол уурлах юмуу таныг зөвшөөртөл элдвийн зүйл сэдэх болно. Түүний хувьд секс хамгийн дуртай зүйл нь. Яг л хоол, ус шиг. Түүнд эмэгтэйчүүдээс илүү сексийн харилцаа чухал. Матрын ордны эрчүүд хилэнцийнхэн шиг тийм харгис, хатуу бус. Гэхдээ тэдний сексийн хүчтэй хүсэл сонголтыг хайхрахгүй байх нь ч бий. Тэд өөрөөсөө залуухан юмуу гэнэн, туршлагагүй хамтрагч сонгох дуртай. Түүний сэтгэл маш эмзэг тул ямар ч зүйл дээр үгүйсгэсэн хариулт авахдаа дургүй. Тэр танаас ихийг шаардах болно. Тэр үдэшлэг хэсэж, гадуур явахаасаа гэртээ амрахыг илүүд үздэг. Матрынхан секст ямар ч үед цаг гаргаж чаддаг бөгөөд хэзээ ч эл ажлаас татгалздаггүй. Тэд эмэгтэй хүнийг орондоо сайн байхыг шаардахаас гадна гэрийн сайн эзэгтэй, ажлын сайн хамтрагч байлгах гэдэг. Тэд мөнгөнд ихэд дуртай. Өөрийн санал бодлоо хэзээ ч хэнтэй ч хуваалцдаггүй.

Эмэгтэй:
Түүний дур хүсэл хязгааргүй. Хүчирхийллийг ч төсөөлөн төлөвлөх чадвартай. Оюун санаандаа хориг тавих зориг байдаггүй. Түүнийг хүмүүс хайрлаж буйг мэдэрсэн үедээ тэр хамгийн жаргалтай. Сексийн харилцаанд тэр хөнгөнөөр ханддаггүй. Ямар ч эрийг өөртөө татах авъяастай. Тэр таны юу хүсч байгааг мэддэг, гэхдээ Та хэзээ ч түүний бодлыг тааварлаж чадахгүй. Тиймдээ ч эрчүүд түүнийг тааварлашгүй эмэгтэй хэмээн дүгнэх нь элбэг. Зарим эмэгтэй эрчүүдийн ой тойноос арчигддаг ч эл ордны эмэгтэйчүүд эрчүүдийн сэтгэл зүрхэнд үлдэж чаддаг. Чухам эл эмэгтэйн утасны дугаарыг Та хэзээ ч мартахгүй.
Тэр ямар хэн нэгнийг сонгон ойртсон л бол амархан хагацна гэсэн ойлголт үгүй. Тэр хайрласан хүндээ бүхнээ зориулж бас үнэнч байж чаддаг. Ийм чанарынхаа ачаар хайр татсан, хүслийн эмэгтэй гэгддэг. Хэрвээ тэр хамтрагчаа сонгох тал дээр алдаа гаргасан бол энэ нь ихэвчлэн томоохон алдаа байдаг. Гэхдээ ийм алдаагаа засах тэвчээр, хатуужил түүнд хангалттай бий. Тэр биеэ даасан, өөрийнхөөрөө байхыг эрмэлзэгч. Мөн тсоцоотой эмэгтэй. Өөрийнхөө төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд эрчүүдийг удирдахыг хичээдэг. Эл ордны эмэгтэйчүүд ихэвчлэн хожуу нөхөрт гардаг. Гэхдээ тэд эрчүүдийн гарт орсон секс тоглоом биш. Учир нь тэд ухаалаг учир иймэрхүү тоглоомыг зөв удирдаж чаддаг. Тэр завгүй байхдаа л аз жаргалтай байж чаддаг. Амжилтад хүреэн хүмүүсийг хүндэтгэж тэдний зөвлөгөөг сонсох дуртай.

Хумх

Эрэгтэй:
Бумбын эрчүүд эмэгтэйчүүдийг хүндэлж чаддаг. Хэрвээ Та хоёрын хооронд сэтгэл санааны нийцэл байхгүй бол бумбынхан сексийн харилцаанд орно гэж үгүй. Тэр нээлттэй, сонирхолтой хамтрагч. Эмэгтэй хүн түрүүлж алхам хийгээсэй гэж битүүхэн хүсэмжилдэг. Бумбынхан эмэгтэйчүүдтэй эелдгээр харилцаж чаддаг. Сексийн амьдралдаа бүтээлч, санаачлагатай байж чаддаг болохоор ийм эрээс амархан хагацдаг бүсгүй ховор. Тэр төгс хамтрагчийн эрэлд мөнх оршдог. Амархан дурладаг мөртлөө шийдвэртэй алхам хийхдээ удаан. Хамтрагчаа шинэ, ер бусын зүйлсээр баярлуулахдаа гаргууд. Ерөнхийдөө эл ордынхон үнэнч талдаа. Ийм эрчүүдэд амьдралын баяр баясгалантай, дур хүсэл ихтэй эмэгтэйчүүд тохирдог.

Эмэгтэй:
Дур татам эмэгтэй болж харагдах дуртай. Хайртай хүн нь түүнийг бүхнээс илүү хүндлээсэй гэж тэр хүсдэг. Эмэгтэй бумба мэдрэмж сайтай, оюунлаг. Ухаанаараа л ихэвчлэн амьдардаг. Бусдын амьдралд оролцон хэрэгтэй, хэрэггүй зөвлөгөө өгөх дуртай. Эрчүүдийн ажлыг ч шаардлагатай үед хийчихнэ. Тэр өөдрөг үзэлтэн, дэлхийн хэмжээний асуудпууд түүний санааг түгшээдэг. Сайхан бүхэн түүний сонирхлыг татдаг. Түүний бие галбирыг магтан урамшуулахад дуртай. Тэр таны хувьд үнэ цэнэтэй нэгэн гэдгийг мэдрүүлж байх нь чухал. Мөнгөнд хэт их ая холбогдол өгдөг хүмүүст тэр дургүй. Түүний хувьд мөнгө ердийн хэрэгцээ.

Загас

Эрэгтэй:
Дур хүсэл, сэтгэлийн хөөрөл ихтэй. Гэнэтийн ямар ч алхам хийж магадгүй. Эргэн тойрныхоо зүйлд мэдрэмж сайтай. Хүнээс сайн, сайхан талыг нь харж зөв тал руу нь засахдаа гаргууд. Түүний хувьд хайр сэтгэл зөвхөн романтик бус, гэр бүлийн аюулгүй байдал. Харин секс хамгийн ариун, хувийн зүйл. Түүний ааш аяг минут тутамд ч солигдож болзошгүй. Мөнгө үрэхдээ дуртай. Эмэгтэй хүнийг баярлуулахын тулд гэнэтийн бэлэг, үнэтэй зүйлс зориулах нь үүрэг гэж боддог. Эл ордод төрсөн эрчүүд гашуун ундаанд автах магадлал өндөртэй байдаг. Хэрвээ тэр чин зүрхнээсээ дурлавал дурлалынхаа төлөө юугаа ч зориулахад бэлхэн болдог.

Эмэгтэй:
Эл ордныхныг учир битүүлэг, гоо сайхны Далай ван гараг удирддаг болохоор маш эмэгтэйлэг, мэдрэмжтэй, дуулгавартай бүсгүйчүүд. Түүнд хурц хараа, зөн совин байгалаас заяасан болохоор түүнийг хуурах гэсний хэрэггүй. Эл ордны эмэгтэйчүүд зөнч байх нь элбэг. Эрчүүдийг өөртөө татах ер бусын чанартай. Эргэн тойрныхон болон өөртөө хэрэгтэй хүмүүстээ нөлөө бүхий нэгэн байж чаддаг. Эрэгтэй хүний тусламж, дэмжлэгийг авахын тулд түүнийг ямар ч аргаар соронздож чаддаг. Зорилгодоо хүрэхийн тулд өөрийн биеэ хэрхэн ашиглахаа ч мэддэг. Тэр аз жаргалтай гэр бүлтэй ч сексийн хүчтэй тэмүүлэл нь түүнийг өөр зүйл рүү чиглүүлэх хандлагатай. Эмэгтэй загас зөөлөн ааштай, сексийн дур хүсэл багатай эрчүүдтэй гэрлэх нь элбэг. Учир нь ийм эр түүнд найдвартай санагддаг. Гэхдээ тэр тэс өөр хүчирхэг, ширүүн, дур тачаал ихтэй амрагийн тухай мөрөөддөг. Тэд шинэ эрийг өөртөө татахын тулд эмэгтэй хүний бүхий л мэхийг ашигладаг. Тухайн эрээ өөрийн болгож чадсанаар тэр өөртөө итгәлтэй боддог.
Загасууд сайн, дур татам эхнэр байдаг. Гэр бүлийнхэн төдийгүй эргэн тойрныхоо хүмүүсийг аз жаргалтай байлгаж чаддаг. Хүүхдэд хайртай, сайн эзэгтэй. Өвчтөн асрахдаа чадварлаг тул сайн эмч, сувилагч байж чадна.

  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(209)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: horlo.   2011-03-25
yag unen yuma bi uurteigee ijil ordnii hund taltai bolsiin tgd baga ch bolov yum medj avla bas l yag taar ch bna

Зочин: kkkkkkkkk.   2011-03-20
taarch bnshoo unen bn kkkkkkkkkkkk

Зочин: ZZZ.   2011-03-20
nadad taalagdaj bna yag vneen ym bna

Зочин: Tul.   2011-03-20
Zurhaig haanas gargaj bichdeg bnaa .gaihatal bichsen bna .ergtei jinluurig ingej bicheh gej .uurigun harj bga met . niitelsend bayrlla .

Зочин: zzz.   2011-03-20
bi jinluur zarim neg n taarch bna.gevch neg erees nogoo erluu amarhan shiljij chadna gedeg hudlaa ym shig e. bi eroosoo tiim bish. jimluuriihen ta nart her taarch bna.bodol sanalaa heleerei...

Зочин: CuTe LoLyGiRLz.   2011-03-10
unen bn aa kk hailtai shu goolingoodoo

Зочин: eegii.   2011-03-10
yag unen ym bna shuu

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com