ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Танд ямар эр таалагддаг вэ?

Хайр & секс  | 2010 / 07 / 15

Та өөртөө ямар эрийг дурлаасай гэж хүсдэг вэ? Эрчүүдийн талаархи сонирхол өөрийн тань зан араншинг илтгэдэг аж. Доорхи дүгнэлт нь сэтгэлзүйчдийн судалгаан дээр үндэслэгдсэн.

Оюунлаг эр: Та бол маш халамжтай эмэгтэй. Хэнтэй ч юуны ч талаар сайн ярилцаж, ойлголцож, тэдний сэтгэлийг тайвшруулж чаддаг. Та гэр бүлийнхэндээ "сахиусан тэнгэр" шиг л хүндлэгддэг хүн. Таныг "гэр амьтай" гэж тодорхойлж болно. Таны хүүхдүүд таниар үргэлж бахархах болно. Маш энэрэнгүй, үнэнч, сайхан сэтгэлтэй бүсгүй юм.

Хээгүй эр: Хэрэв танд өөрийн гадаад үзэмжиндээ тийм ч их анхаарал тавьдаггүй хээгүй эр таалагддаг бол та байгалиас заяасан төрхөндөө хайртай эмэгтэй юм. Та хаана ч өөрөөрөө байхыг илүүд үздэг. Хэзээ ч хэний ч өмнө худалд дүр эсгэн маягладаггүй. Та моод хөөдөггүй нэгэн. Мөн нэг их гангалаад байдаггүй. Та материаллаг байдлаас илүү хүний дотоод ертөнцийг таних нь чухал гэж үздэг.

Дэгжин эр: Бүсгүй хүн бүрийн анхаарлыг гадаад үзэмжээрээ татдаг эр таалагддаг бол та мөн адил өөрийн хувцаслалт, гоо сайхандаа онцгой анхаарал хандуулдаг. Олон хүний сонирхлыг татах тусмаа таны өөртөө итгэх итгэл нэмэгддэг. Та магтаалаар "булуулж", найзууддаа таалагдах, тэднээс сайхан үг сонсох дуртай. Та "болох ёстой юм болдгоороо болог" гэж боддог. Гэвч амбиц ихтэй.

Ширүүн төрхтэй эр: Хэрэв та ширүүн хурц төрхтэй эрийг дараагийн найз залуугаа болгохоор төлөвлөсөн бол та урлагт хайртай нэгэн. Бүтээлч сэтгэлгээтэй ба хэн нэгний шүүмжлэлээс айлгүй үзэл бодлоо илэрхийлж чаддаг. Даруу төлөв бөгөөд амьдралыг бодит өнцгөөс хардаг.

"Эр хүн шиг" эр: Булчинлаг, спортод сайн эртэй хамт байх дуртай бүсгүйчүүд эрүүл мэнддээ нилээдгүй анхаарал тавьдаг. Хоол хүнсээ тохируулж иддэг ба ямар нэг хортой гэсэн зүйлсээс татгалздаг. Та ирээдүйн үр хүүхдүүдээ эрүүл саруул өсч бойжихыг хамгийн ихээр хүсэж явдаг.

Халуухан эр: Мэдрэмтгий эмэгтэйчүүд энэ төрлийн эрийг сонирхдог. зугаа цэнгэлд дуртай, мөн танилын хүрээгээ аль болох өргөтгөхийг хүсдэг. Мөн сайхан зүйл эдлэж хэрэглэх дуртай. Материаллаг талын сонирхолтой.

  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(870)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Зочин.   2020-01-08
Нэг хөвгүүнийг шөнө болгон бодож байгаа юм мөртлөө амьдрал дээр нээх их сонирхдоггүй бодохоор догдлоод байх юм.Яах вэ? Ийм байдалтай 2сар болж байна би тааралдхаараа дуугарч чаддагггүй их ичдэг туслаа?

Зочин: кк.   2017-05-08
хээгүй эр хүн таалагддаг орчин үед эрэгтэй эмэгтэй хүмүүс бүгд л миний хань болох хүн тйим байгаасай гэж хэлдэг тэгээд л тэнэг хүн гэдгээ харуулчихдаг ккк

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com