ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хар шоколад хөгширөлтийг удаашруулдаг

Гоо сайхан  | 2010 / 05 / 14

Үргэлжид залуу сайхан харагдахыг хүсэхгүй хэн байх вэ? Гэхдээ тэгэхийн тулд та заавал өндөр үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн авч, эсвэл байнга эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй болно гэж бодож байна уу? Тэгвэл одоо та бүхэндээ хөгширөлтөө удаашруулах 5 зугаатай аргыг толилуулж байна.

1. Улаан дарс уу Улаан дарсны найрлаганд ресвератрол хэмээх цусны сахарыг багасгадаг, мөн хорт хавдар болон үрэвслийн эсрэг үйлчилгээтэй нэгдэл агуулагдаж байдаг ажээ. Өдөрт 1-2 хундага улаан дарс уух нь таны биеийг эрүүл байлгахад маш их тус болно.

2. Хар шоколад ид Хар шоколад бол антиоксидант буюу үл исэлдүүлэгчийг хамгийн ихээр агуулсан хүнс юм. Энэ нь таны эерэг энергийг нэмэгдүүлэхээс гадна даралт болон цусан дахь холестеролын хэмжээг багасгадаг ая холбогдолтой юм байна.

3. Инээмсэглэ Алдарт сэтгэл судлаач Дейл Карнеги "Хүнд таалагдах 6 зарчим"-даа "Та толинд хараад нэг инээмсэглэ дээ. Ямар ч үнэтэй гоо сайхны мэс заслаас илүү байгаа биз." хэмээсэн байдаг. Үнэхээр инээмсэглэл гэдэг бол таны зан араншин, хүмүүстэй харьцах харьцаанд өөрчлөлт оруулаад зогсохгүй, стрессийг багасгаж, бодол санааг тань эерүүлдэг шилдэг "эм" юм.

4. Сайн унтаж ав Хүн шөнөдөө дунджаар 8-10 цаг унтах ёстой байдаг. Энэ нь таны дархлааг сайжруулж, эрч хүчийг нэмэгдүүлдэг. Хэдий чинээ бага унтана төдий чинээ их өвчлөнө гэдгийг бүү мартаарай.

5. Оюун ухаан хөгжүүлэх тоглоом тогло Оньс болон бусад оюун ухаан хөгжүүлэх тоглоомууд нь таны сэтгэлгээг олон талаас нь хөгжүүлж, үргэлж залуу бодол санаатай байхад тусална.

6. Өөдрөг бай "Нас ч явж байна даа" хэмээн сэтгэлээр уналгүй өөдрөг байвал таны амьдрал 7 насаар уртасна гэдгийг сана.

Эцэст нь хэлэхэд нэг л амьдрах насандаа өөрийнхөө биеэнд "хайр гамтай хандаарай" бүсгүйчүүдээ.
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(790)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com