ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хүний нөхөр – түүний хэрэг байна уу?

Хайр & секс  | 2011 / 02 / 02

Амьдрал тантай хөзөр тоглож байгаа мэт аашлах: заримдаа ёжтойхон шиг жуумалзан танд бундын ноён хуваана. Даана ч таны хүсэн хүлээгээд байсан бундын ноён цаанаа хатантай, бас ханхүү болон гүнжтэй...

Хүний  нөхөр – түүний хэрэг байна уу?

Ялангуяа, хань ижлээ олж чадаагүй, хэд хэдэн бүтээгүй харьцаа амьдралд нь тохиолдож байсан дунд насны эмэгтэйчүүд “оргүйгээс охинтой нь дээр” гэх байдлаар хүлээж авах нь элбэг. Тэгээд “Тэр авгайдаа биш надад л хайртай юм чинь, авгай нь аймшгийн кинонд тоглуулмаар амьтан юм чинь, харин би бол хэн ч харсан аятайхан бүсгүй... Тэр минийх болох л болно, зөвхөн минийх!” гэж итгэн хүлээнэ.

Гэвч сар, хоёр сар өнгөрнө, хагас жил, жил...хэдэн жил... харин саахь эр маань бүрэн бүтнээрээ таных болох гэж яарахгүй долоо хоногтоо ганц нэг ирээд л, баяр болон амралтын өдрүүдийг зөвхөн төрөлх гэр бүлтэйгээ өнгөрөөнө.

Эхнэртэй эр нууц амраг руугаа эхний жилд л ирээгүй бол цаашид ирнэ гэдэг бараг л үлгэр. Яагаад гэвэл төвхнүүлсэн ахуйгаа, төлөвлөсөн амьдралаа, хайртай хүүхдүүдээ, авааль эхнэрээ хаяад явахыг тэд хүсдэггүй, зүгээр л хааяа нэг гэр бүлээсээ гадуур “бяц аваад” явж байхыг л хүсдэг юм.

Нууц амрагтаа хайртай байсан ч хүний нөхөр эхнэрээсээ салахыг бодохгүй. Өөрийгөө ч, эхнэрээ ч, хайртай хүүхнээ ч зовоогоод л байгаад байдаг, яагаад гэвэл эрчүүд хүрсэн бүхнээ орхиод бүхнийг шинээр эхлэх дургүй, энэ тал дээр бол хулчгар улс. “Хүсэвч – хатгаад байна” гэдэг дээ?

Ер нь эхнэртэй хүн яагаад өөр тийш гүйгээд байдаг вэ? Интернетэд танилцах сайтуудаар хэсүүчилж байдаг эрчүүдийн 90% нь эхнэр хүүхэдтэй хүмүүс байдаг. Юу хайж явдаг юм гэж үү? Миний нэг, ийм сайтуудын байнгын зочин ингэж хэлж байсан: “амьдралд хүсч байсан бүхэндээ бол би хүрчихсэн. Гэрлэлт маань аз жаргалтай нь аз жаргалтай л даа, 20 жил болж байна. Манай эхнэрийн ганц дутагдал нь тэрээр лидер зантай. Намайг дандаа удирдаж байдаг, бас дээрээс нь том хөхтэй. Харин би бол туранхай, жижигхэн хөхтэй хүүхнүүдэд дуртай, бас хааяа би өөрөө хүнийг захиран удирдмаар байдаг. Тэгээд л танилцах сайтуудаас ийм хүүхнүүдийг хайж олон учирч дутуугаа нөхдөг юм. Гэр бүлээ сарниулах хүсэл бол байхгүй, надад хааяа хүссэн хүүхэнтэйгээ учирчихаад байхад л болоо....”

Эр хүн зөвхөн байгалаас заяасан анч болон полигам зандаа хөтлөгдөөд явдагтаа ч биш, хамгийн гол нь хууль ёсны гэр бүлээсээ авч чадахгүй байгаагаа нөхөж олж авах гэж л “сүүлэрдэг” юм. Жишээ нь, гоо сайхны өндөр мэдрэмжтэй залуу биендээ арчаатай, тансаг гоё хүүхэнтэй суутал хэдхэн жилийн дараа нөгөөх нь халбийсан бүдүүн, гэртээ уранхай халатнаас өөр юм өмсдөггүй, үс гэзэг царай зүсээ янзалдаггүй “хачин амьтан” болоод хувирчихвал саахь эр маань гоо сайхны таашаалыг өөр хүүхнүүдээс хайгаад явах болно.

Миний бас нэгэн танил бүсгүйн нөхөр “гардуулсныхаа” дараа: “Чи ямар надад хайртай гэж хэлдэг биш дээ... би чамд хэрэгтэй үгүйгээ ч мэддэггүй, чи ямар хэлдэг биш... Би хүнд хайрлуулмаар байсан, хүнд хэрэгтэй гэдгээ мэдэрмээр байсан” гэж хэлсэн гэсэн. Хамаатны маань хүүхний нууц амраг эр “миний эхнэр ор хөнжлийн ажилд дургүй, хөв хөлдүү, гуалин шиг л... “ гэж авгайгаа муулдаг авч “хөлдүү гуалингаа” хаядаггүй, “удахгүй, удахгүй” гэж амласаар зургаан жилийн нүүрийг үзэж байгаа юм даг.

Нүдээ хужирлах, хүслээ тайлах, өөртөө анхаарал халамж тавиулах, энхрий үг сонсох – ийм л зорилгоор хүний нөхөр тань дээр ирж байгаа. Энэ бүхнээ цадтал аваад л буцаад үүр рүүгээ явна. Бас өөрийгөө үнэлэх үнэлэмжийг дээшлүүлээд авна: “би ч гандан буурах болоогүй байна аа...”

Хүний нөхөр – давхар урвагч гэсэн үг. Өөртөө хайртай хоёр бүсгүйг хуурдаг, таны мэдэхээр – хоёрыг. Дахиад цаана нь өөр бүсгүй хууртагдаад явж байгааг үгүйсгэх арга байхгүй.

Хүний нөхөр – гарамгай худалч. Эхнэртээ худал ярина, танд худал ярина, өөртөө худал ярина. Өөрийнхөө амьдралд байгаа өөр хүүхний ул мөрийг үргэлж цэвэрлээстэй: мессеж, мэйлээ устгах, интернетээр сэлгүүцсэн хуудасны журналаа цэвэрлэнэ, хууль ёсны эхнэр рүүгээ очихын өмнө удаан гэгч нь усанд орж нууц амрагийнхаа үнэрийг сайтар угааж арилгана.

Хүний нөхөр – аймхай хулчгар: тантай оронд орохдоо ч утсаа унтраадаггүй: “авгай маань утасдах ч юм билүү”- гээд. Танай руу ирэхдээ амьтан хүнээс нуугдан бараг л хиймэл үс зүүх нь холгүй юм болно, араас нь мөрдөгч явж байгаа мэт зам мөрөө баллана.

Нууц амрагийн чинь жинхэнэ нүүр царай “сайн санаат хүмүүс” эхнэрт нь алтан хошуу өргөх үед л гарах бөгөөд энэ нүүр царай хүсэхээр эд биш байх нь элбэг дээ. Та өөрийнхөө тухай өчнөөн шинэ юм сонсож магад: “энэ хүүхэн намайг өөрөө эргүүлсээр байгаад урхидихсан, би бол хүсээгүй байсан, тэр намайг бараг хүчээр...” гэх мэтээр яриад танаас шууд нүүр буруулна. Эцсийн дүнд та хүний нөхөр хулгайлагч, гэр бүл бусниулагч, бузар эм гэж цоллуулан үлдэнэ. Өчигдөрхөн та “хонгор” нь байснаа өнөөдөр “хүн мөшгисөн солиотой амьтан” болж хувирна. Аргагүй шүү дээ, манай баатар чинь хэн бүхний мөрөөдөл юм чинь, бүгд л түүнийг эргүүлээд зүгээр суулгадаггүй юм чинь!!!

Нөхрөө нууц амрагтай гэдгийг нь мэдээд эхнэрүүд, яахав, ёсыг бодож хэрүүл хийнэ, зарим нь чемоданыг нь гаргаад тавьчих нь ч бий. Гэхдээ дараа нь, “би одоо ганцаараа хүүхдүүдтэйгээ яалтай нь билээ дээ” гэж бодоод уучилна. Тэгээд та тэнэг амьтан болж хоцрох болно. Танд ийм байдалд орох хэрэг байна уу?

Хайртынхаа үнэн нүүр царайг үзээд эхлээд шоконд орно,  гомдоно, уйлна, дараа нь харин ойлгоно: харин ч сайн юм боллоо? Тиймээс, хүний нөхрийн хэрэг байхгүй, та өөрийнхөө, зөвхөн танд зориулагдсан хүнтэй учрахдаа л нэг учирна! Энэ хорвоо дээр зөвхөн таны хүн байж л байгаа гэдэгт итгэ, хувь заяа чинь түүнийг танд өгөх цаг нь арай болоогүй л байгаа хэрэг!

  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(807)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: eegii.   2011-04-05
205 hvrsen yum chin suusan dr bzdee bvhel bvten 7 jil verhcheed ingeed hayna gheer hetsvv shdee hvvhed gargasan gd surch blhgvi gsn huuli bhgvi shdee hvvhdee hgrgbugg surch blno shde

Зочин: setgel.   2011-04-05
bi nz zaluutaigaa ueteheed 7 / uereheed 4, dotno haritsaand orood 3/ jil bolj bna. Bid 2 odoo 25 nas hurch bgaa hedii ch bi huuhed gargaj hurim hiih gej yaraagui l bgaa uchir ni bi ymarch nileen sain bolobsrol ezemshij ymarch nuhtsuld uuriiguu abaad ybah buren bolomjtoi bolj bj huntei suuj huuhed gargah talaar yrina gej boddog. tiimdee ch odoo 2 dahi surguulidaa surch bna Angli ulsad mastert suraltsah bolzol hangachaad bgaa Bi tuunnd uurtuu bsan buh l nandin gsn bunhee zoriulsan ter nadad bngal hairtai gej helj urgelj hamt bhiig husdeg. Bi ch bas tuundee zunduu ih hairtai, uuruusuu ch iluu itegdeg negch udaa huurii gsn bodol turch bgaagui, Nz zaluutaig mini medseer bj humuus nadaas uerheh gerleh sanal asuudag ch bi terenei l amidarna gej boddog bolohoor urgelj uur hun nadad so bish bdag. Getel suuliin ued ter arhi uuj gaduur honoj ybah bolloo uunees bolj bid 2 bnga l muudaltsah yum bi namaig araich huuraagui bh gej bodson chini utsand ni neg ohinoos bnga msg duudlaga irdeg tuuniigee nadaas nuudag bolloo bi tuuniig ni sanaandgui mdsn chini zugeer l nzuud geed l dahin dahin tailbarlaad l yagaach ugui bhad uuchlalt guigaal neg so zan gargaad bh yum. Ehendee er hun yum chini nz nartaigaa nargij uuj idelgui yahab haaya neg gaduur honoh tohioldol blgui l yahab gej boddog bsan odoo bur oilgohiig ch husehku bna. Bi chi nadaas uidaad bgaa yum bol sal bi amidarlaa bodmoor bn yblaa gej neg bus udaa helsen getel ter ugui salj chadahku geh yum. Baingal 2 laa suuya huuhedtei bolii geh yum. Bi odoo yah estoi be.Neg bol surguuli zorilgo ntree hayad huuhed gargaad hunii ehner bolohuu8 esbel daraa ni dahiad hair irne gej naidaad tuunees bur salahuu

Зочин: ttt.   2011-03-27
би саяхнаас л нэг ажлынхаа эхнэр хүүхэдтэй залуутай учир ургуулаад байгаа, гэхдээ больсон нь дээр юм байна, сайхан зөвлөгөө байна баярлалааа

Зочин: хн.   2011-03-24
bi hariugaa avsoon setgelngoigood saihan bolchloo ene chin ch bas dajgvi um b.a shvv dahiad yavnaa keke

Зочин: tuslaach.   2011-03-16
hvnii baitugai uuriin nuhriin hereg baina uu

Зочин: tuslaach.   2011-03-16
minii nuhur ch bas araar tavisan barigdsan ter hvvhen ni harin tsagaandaa gartsan em b.san daa bi nuhurtei ni yavsan um shg dairsan tegtel manai nuhur harin nuguu hvvhendee chamaas bolj minii ehner nadaas salval chamaig alna bi ehnertee l hairtai ene hvnes salbal nadad ur hvseh amidral b.hgvi gej heleed minii umnu buruga hvleej guij guvshij tenegtej gardiimdaa ehleed nuhru buruutgaj daraa ni tenegtheer ninugu hvvhniig ni buruutgaj ene helsen teneg vgiig ni sonsood ahiad l nuhru buruutgabaar ergvvtej gvitslee yah ve hvmvvsee

Зочин: jargalsuren.   2011-03-16
yag unen. bi nuust amrag bolood5jil bolj baina. ene bugdiig biyeeree tuulsan. aash muutai awgaidaa huugdsun hernee salj chaddaggui, bas nad deer ireed taiwshraad butsaad yawnahugiin bga biz

Зочин: jargalsuren.   2011-03-16
yag unen. bi nuust amrag bolood5jil bolj baina. ene bugdiig biyeeree tuulsan. aash muutai awgaidaa huugdsun hernee salj chaddaggui, bas nad deer ireed taiwshraad butsaad yawnahugiin bga biz

Зочин: sandra.   2011-03-05
nadad setgeliin dem ogoh ,zovolgoo heregtei bh shig bna da

Зочин: sandra.   2011-03-05
neg saihan setgelee ongoilgoh yumsan .bi 35 nastai nohortei .bi ooroosoo 4 nasaar duu zaluutai sanamsargui dotno haritsaand orood daraa ni bi ooroo shanalj hotsorson setgeleer shanalj sanah tuiliin hetsuu bsan ehner ni medeegui bsan bolgoomjgui bdlaas medsen gelee ch odoo barag duussaan. odoo ooriigoo oilgohoo blaa .5 nasaar duu bas l ger bvltei zaluu nadad naaldaad salahgui bnaa

Зочин: sek.   2011-03-02
neeh goy yarimaar bdag ch hvmvvs namg buruutgaad bdag yuma ter ved bi 18tai oyutan bla mungutei goy mashintai ah heregtei l bla ehnertei gedgee heleegvi nuuj bgad zunduu hugatsa ungursun hoino helsen ter ved ni bi ali hediin durlatsan hairlatsan bla huurhii bas jiremseltsen hehe. tegeed salaad hvreed irsen bolowch svvliin ved bi veiinhe gants neg hvntei uulzmaar sanagdah bollo namg geh tusam ni ih zantai ongiro zaluus goy haragdah bollo ohin maani 3nastai bai yopstoi yah yostoigo medehgvi odo aimar haramsjin ter ved mungund ni l hairtai bsnaa oilgosongvi huuchin ehner ni awbal ugchih yumsan

Зочин: hulan.   2011-03-02
hatuu bolowch vnen yumda gehde hvn zvrh setgelee zahirch chadahgvi ve bn shv de

Зочин: Таны нэр.   2011-03-02
энэ яг үнэн байх би оюутан байхдаа эхнэртэй хүнтэй явж байсан юм. гэхдээ тэрэнтэй удаан яваагүй салсан тэр надаас салахгүй гэдэг байсанч одоо бид 2 ямарч холбоогүй болсон. би тэр хүнд хамгийн анхны гэсэн бүх юмаа л зориулсан болохоор одоо ч гэсэн миний сэтгэлд байдаг тэглээ гээд би тэрэнтэй ахиж уулзахыг хүсдэггүй. тэр үед эхнэрийг нь харахад эвгүй байдаг байсанч би нэг их тоодоггүй байсан. харин би одоо нөхөртэй болсонч нөхөр маань намайа хуурч нэг хүнтэй харилцдаг болсон байсныг би мэдээд маш их гомдсон. тэр үед л хүн хэзээ нэгэн цагт хийсэн хэргийнхээ үрийг амсдаг юм байна гэдгийг ойлгож авсандаа тиймээс охидууддаа хэлэхэд хүний нөхөртэй битгий яваарай хэзээ нэгэн цагт чи ч гэсэн тийм байдалд орно шүү л гэж хэлмээр байна. тэхдээ л нөхөртөө гомдоодл байдаг юм би урьд нь тэрэнд үнэхээр итгэдэг байсан бол одоо яагаад ч юм итгэхээ болисон бас хааяа тэр охин нь нүдэнд үзэгдээд дургүй хүрээд байдаг. уг нь тэр охинд би учрыг ньхэлээд байхад тэр чсиой цайсан охин байнлээ эхнэртэй гээд байхад ахиж мессэж бичээд залгаад байхаар нь нэг удаа нөхрийнхөө өмнөөс уулзая гэж бичээд нэг найзыгаа дагуулаад очсон чинь ямар охин баясан гээч нөхрийгөө бүр гайхсан яагаад ийм охинтой танилцсан юм бол гэж ердөө л аймшиг хөдөө царайтай авах юмгүйл охин байсан тэгсэн мөртлөө өөдөөс олон юм яриад хэгжүүрхээд байхаар нь тэрнийг манай найз ёстой болгож тависандаа тэр үедээ найзыгаа болиулах гэж байсанч одоо бодоод байхад манай найзын зөв байсан байнлээ. ядахдаа л бага ч гэсэн хариугаа авсан гэж бодохоорл гоё байгаа юм чинь.би уг нь тэр охинд зөндөө учирлаж хэлээд байхад тоохгүй байсан яая гэхэв. хүний юм хүнийх л байдаг гэдэг биздээ. харин нөхрийнхөө хувьд бол хэзээ нэгэн цагт би тэрнээс заавал хариугаа авна. одоохондоо бол би боломж гарсанч арай чадахгүй юм байнлээ . тэхдээ л одоо хүртэл сэтгэлд сэвтэй хэцүү л байна

Зочин: Таны нэр.   2011-03-02
энэ яг үнэн байх би оюутан байхдаа эхнэртэй хүнтэй явж байсан юм. гэхдээ тэрэнтэй удаан яваагүй салсан тэр надаас салахгүй гэдэг байсанч одоо бид 2 ямарч холбоогүй болсон. би тэр хүнд хамгийн анхны гэсэн бүх юмаа л зориулсан болохоор одоо ч гэсэн миний сэтгэлд байдаг тэглээ гээд би тэрэнтэй ахиж уулзахыг хүсдэггүй. тэр үед эхнэрийг нь харахад эвгүй байдаг байсанч би нэг их тоодоггүй байсан. харин би одоо нөхөртэй болсонч нөхөр маань намайа хуурч нэг хүнтэй харилцдаг болсон байсныг би мэдээд маш их гомдсон. тэр үед л хүн хэзээ нэгэн цагт хийсэн хэргийнхээ үрийг амсдаг юм байна гэдгийг ойлгож авсандаа тиймээс охидууддаа хэлэхэд хүний нөхөртэй битгий яваарай хэзээ нэгэн цагт чи ч гэсэн тийм байдалд орно шүү л гэж хэлмээр байна. тэхдээ л нөхөртөө гомдоодл байдаг юм би урьд нь тэрэнд үнэхээр итгэдэг байсан бол одоо яагаад ч юм итгэхээ болисон бас хааяа тэр охин нь нүдэнд үзэгдээд дургүй хүрээд байдаг. уг нь тэр охинд би учрыг ньхэлээд байхад тэр чсиой цайсан охин байнлээ эхнэртэй гээд байхад ахиж мессэж бичээд залгаад байхаар нь нэг удаа нөхрийнхөө өмнөөс уулзая гэж бичээд нэг найзыгаа дагуулаад очсон чинь ямар охин баясан гээч нөхрийгөө бүр гайхсан яагаад ийм охинтой танилцсан юм бол гэж ердөө л аймшиг хөдөө царайтай авах юмгүйл охин байсан тэгсэн мөртлөө өөдөөс олон юм яриад хэгжүүрхээд байхаар нь тэрнийг манай найз ёстой болгож тависандаа тэр үедээ найзыгаа болиулах гэж байсанч одоо бодоод байхад манай найзын зөв байсан байнлээ. ядахдаа л бага ч гэсэн хариугаа авсан гэж бодохоорл гоё байгаа юм чинь.би уг нь тэр охинд зөндөө учирлаж хэлээд байхад тоохгүй байсан яая гэхэв. хүний юм хүнийх л байдаг гэдэг биздээ. харин нөхрийнхөө хувьд бол хэзээ нэгэн цагт би тэрнээс заавал хариугаа авна. одоохондоо бол би боломж гарсанч арай чадахгүй юм байнлээ . тэхдээ л одоо хүртэл сэтгэлд сэвтэй хэцүү л байна

Зочин: Зочин.   2011-03-02
Ямар гоё нийтлэл вэ?Энийг бичсэн сэтгүүлчид баярласанаа илэрхийлье. Их үнэн үгтэй сайн нийтлэл болжээ. Ажлын амжилт.

Зочин: hongor.   2011-03-01
Unen shu hunii hun hereggui gej. Bi nileen heden jil urh tolgoilj amidarch bn. 2 jilin umnu ehnertei zaluutai yavaj bgaad bolison. Suuldee ehnertein naiz bolson. Dahiad hezeech huni huntei holbogdohgui gej uurtuu amlasan ch heden sarin unmu dahiad l huni huntei holbogdson. Erchuud archaagui hudalch bas aimhai ter n shig unen ug bhgui shu. Sayhan ternees bi bolison. Odoo zuvhun miniih gsn hunteigee ert oroi hezee negen tsagt uchirna gdgtee itgej bn. Hunii hun bol huni l hun. Ter haramgui heldeg hairtai gdg ug ter unetei beleg selt ter buhen ter huni hunteigee adilhan huuramch shu. Ternees salaad bi ergeed heviin saihan amidraldaa orson.

Зочин: odnood.   2011-02-22
sain uu minii duu Bi emegtei hunii huviar bichij bn. manai nuhur bas oyutan ohinti yvj bgaad jiremsen bolgochihson Bi olj medeed ihed uur hurch bsan ch ter ohiniig anhnii huuhed avahuulah hereggui gej helsen Gevch ter ugend oroogui avahuulsan gesen. Manai nuhur nadaas uuchlalt guij uilj hailj, ter tur zuuriin yvdal bsan, nadad chamaas uur hen ch ter gedsendeh huuhed ni ch hereggui gej ireed l hii ni garsan shaar shig bolson. Odoo harin namaig uur tiishee yvchih vii gesen shig bnga dagadag, uuruu holduulah durgui negen bolson. Ter ohiniig tegeed l ogt tanihgui hun shig orhisoniig bodohoor nuhurtuu uur hurdeg um. Teglee geed bas negent amidraltaig ni medej bj orootsoldson ter ohinii buruu ch bas bii. Ohiduuddaa helehed er hun negent ehnertei ter tusamaa huuhedtei bas todorhoi bair suuri, ajil albatai bolson bol tedneesee tiim ch amar saldaggui um bn lee. Ehner huuj tuusan ch derged ni dagaad l yvj bn. Tiimees uhaalag songolt hiigeerei. Bur salsan bval bas odoo yay gehev dee. Uur emegtein turuulsen huuhdiig haaya aaviinh ni nuden deer erhluulj unseh hereg bas garah l bh daa

Зочин: odnoo.   2011-02-22
bi oyutan odoo 4-r kurs. bi ooroosoo 5 ah ger bultei hvntei yuwdag. ene bvhen hereggvi l yum shig sanagdaj bna. bi bolinoo

Зочин: hetsuu um aa.   2011-02-18
buh erchuud araar tevidag gej uu Uuriinhuu saihan amidarch bgaa nz naraa iim asuudaltai gej tusuuluh geed chadahgui bn. Minii nuhur mun l araar tavisan Bi uuchilsan Gehdee nuguu zevuun huuhen bnga bodogdoostoi. ajil deer ni ochiod ajiliinhand ni tanai zahiral zavhai, hunii nuhurtei yvdag geed helchihmeer sanagddag Gehdee bi tiim um hiigeegui l bn

Зочин: otgood.   2011-02-18
Зүгээр нүдээ аниад өнгөр. Та 2 аль аль нь үр хүүхдээ гомдоохыг хүсэхгүй байгаа л байлгүй. Тэрний оронд нөхөртөө юу хүсч байгаагаа хэл. Татагдаад байгаа хүнтэйгээ яаж уулзмаар санагдаж байна түүнийгээ нөхөртэйгөө хий. Яаж ийгээд өөрийгөө тэрнээс холдуул

Зочин: nergui.   2011-02-11
chi teneg yumaa. yu ni sain yu ni muug chi uuruu medeh l yostoi doo. iim yum bicheed suuh hereg bna uu? demii yum bol tegeed demii shdee

Зочин: îòãîî.   2011-02-11
õ¿íèé íºõºð íàäàä õýðýãã¿é ãýäãèéã áè ìàø ñàéí ìýäýæ áàéíà. Ãýõäýý ë òýð ÷ áàñ íàäàä òàòàãäàæ áàéãàà.

Зочин: otgoo.   2011-02-11
ñàéí áàéöãààíà óó ýíý ºäðèéí ìýíä Áè íºõºðòýé îäîî 23 íàñòàé. Íýã õ¿¿õýäòýé. ͺõºðòýé㺺 õàìò àìüäðààä 4 æèë áîëæ áàéíà. Ñàÿõàí 11 ñàðààñ ýõëýí áè àæëûí ãàçðûíõàà íýã çàëóóä áàãà çýðýã òàòàãäàõ áîëñîí. Òýð 3 õ¿¿õýäòýé ýõíýðòýéãýý õàìò àìüäàðäàã. Áèä õî¸ð àæèë äýýð áèå áèåíýý áàéíãà õàðæ õàìò áàéõûã õ¿ñäýã ãýõäýý áèäíèé õàðèëöàà íýã íýãýíòýéãýý ¿íñýëöýõýýñ õýòðýýã¿é ë áàéíà. Áè íºõðººñºº èë¿¿ ò¿¿íä òàòàãäààä áàéõ þì. Áè ººðºº íºõºðòýé áîëîõîîð ýõíýðèéíõ íü îðîíä ººðèé㺺 òàâüæ áîäîæ ¿çñýí áîëîâ÷ õàðàõààð ë ñýòãýë õºä뺺ä àæèëäàà èðìýýð ñàíàãäààä áàéäàã áîë÷èõîëîî. Áè ÿàõ ¸ñòîé âý íàäàä õýëýýä ºãºº÷. Áè íºõºð õ¿¿õýäòýéãýý àç æàðãàëòàé àìüäðàõûã þóíààñ÷ èë¿¿ õ¿ñäýã áàéñàí. Ñ¿¿ëèéí ¿åä íýã ë áèø áàéíà?Òóñëàà÷ please???????

Зочин: jagaa.   2011-02-10
huhuruud bugd araar tavidag ch gesen hunii nuhurtei uulzaj bolohgui e gants bie zaluuchuud zunduu l bga sh de ted ch gesen hani boloh hunee haigaad l yavj bga.tsag hugatsaag huleej chadval busdiin nuhuruus sain hun chamaig geed irne gol ni tevcheertei hulee.

Зочин: bi gedeg nuuts amrag.   2011-02-09
tiimee etssiin etsest bi l adgiin shaar bolj uldene gedgee mederdeg. Hichneen hairtai baisan ch gesen ter miniih bish, hezee ch miniih bolohgui. nad ru bichsen hairiin ugtei msg-g ehner n unshsan gesen. ter ehnertee 'sarin umnu l taniltssin bi zugeer l untah gesiin gehde bid 2n hoorond yu ch boloogui' ntr gej helsn gesen. ug ni bol bi hairttaigaa jil boljiino. bi gedeg hun salah l heregtei. uuriin gesen hairttai boloh heregtei. uuruu ch gesen ailiin ehner boloh hun, heze neg tsagt ter ehneriin zovlon nadad ireh l bh.

Зочин: erka.   2011-02-04
xvnii noxortoo untax ymar goe geech ta nar neg vzeerei caixan shvv

Зочин: GIhi.   2011-02-03
Tiime , arai l ugoh tsag ni boloogui bna daa gej huleen huleeh ene tsagtaa sain suraltsay

Зочин: lily.   2011-02-03
kkkkk-d: hunii nuhuruus salah hamgiin amarhan arga bol ih mungu zeeleech geed helchih. tegvel erchuud ergej harahgui alga boldog um.

Зочин: kkkkk.   2011-02-03
Би хүний нөхөртэй явсан. тэгээд тэр надад маш их хайртай гэж хэлдэг ч одоо болтол хүүхдүүдтэйгээ хамт амьдардаг, намайг одоо 3 жил хүлээлгэж байгаа, хүлээхгүй, зүгээр л больё гэж хэлдэг ч хэзээ ч больдоггүй, дандаа ажил дээр ирж, гэрт ирж, араас мөрдөж, чамайг алдахгүй гэж хэлдэг, гэсэн ч над дээр ирдэггүй, яаж салах уу? салмаар болимоор амьдралаа бодмоор байна.... ийм эрчүүдээс холхон яваарай бүсгүйчүүд ээ...

Зочин: anka.   2011-02-03
tiim shuu nohruud bugd l araar tavidag gehdee ehneruud bid tedniig uuchildag bolohoor ted butsaad ehner deeree irdeg bh lda nohortei huntei er emiin hartsaa togtoohtoo hoorhii ter gertee huleegeed suuj bga ehneriin orond ooriigoo taviad uzdee. ymar bh bol bi 170 sm ondortei bas tsarailag setgel saitai bas daruuhan nohroosoo olon duu. harin nohor maani nadad mash ih hairtai tegsen atlaa araar min tavisan ter ued bid gerleed 2 jil bolj b.san ohin maani 1 nas ongorch bsan yumaa bi terniig oor huntei untaj b.a gj zuudendee harsan yg unen bsan oiroltsoogoor 3sar ter huuhenteigee yvsan gesen. ooroo nadad buh duussasnii daraa suuld ni helsen bi ter ued mash ih uilj setgeleer unaj uhmeer sanagdsan. gehdee nohor maani ter ued urgelj minii derged bj hund ues garahad min tuslaj ihed gemshij bsn. harin naizuud maani chi bas oor huntei bh heregtei gj zovoldog bailaa bi neleedgui changa garaar humuujsen bolohoor tegj chadaagui odiig hurtel nohiinhoo araar tavij uzeeguil b.a. gehdee taalagdah hun garch irvel bi hariugaa avah yumsan gj dandaa boddog. ter ued bi ingej zovj bsan shuu gj helmeer l bdag daan ch erchuud oorsdiigoo buruu yum hiisnee hezees zov gj uzdeg humuus

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com