ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Цээж хорсох, хэхрүүлэх үед

Эрүүл мэнд  | 2011 / 02 / 01

Цээж хорсох гэдэг нь өвчүүний толгойн дээд хавиас цээжний урд хэсгээр түлж байгаа юм шиг хорсохыг хэлдэг. Энэ нь ихэвчлэн ходоодны хүчил ихдэх, улаан хоолойн доод хэсгийн салст хэт мэдрэмтгий болсон үед үүсдэг. Эрүүл хүнд ч тохиолдох нь бий.

Цээж хорсох, хэхрүүлэх үед
Улаан төмс, цулхир зэрэг крахмал ихтэй зүйл их хэрэглэх, хэт идэх, хэт уух, шартах, тамхидалт, мэдрэлийн ядаргаа, стресс, нойргүйдэл зэргээс үүсдэг. Халуун чинжүү, кофе, перц зэрэг ходоод цочроодог хүнсээс аль болох зайлсхийх нь зүйтэй. Хэхрэх нь хоолоо хурдан иддэг хүмүүст элбэг тохиолдоно. Мөн архи, тамхи ихээр хэрэглэдэг хүмүүст. Цээж хорсох, хэхрэх, гашуун юмаар гулгих нь удаан үргэлжилбэл эмчид даруй үзүүлээрэй. Учир нь ходоодны үрэвсэл, 12 нугалаа гэдэсний шархлаа, ходоодны хавдар, цөсний чулуу, элэгний өвчний үед мөн ийм шинжүүд илэрдэг.Цагаан лууван, далайн байцаа, жууцай, алоэ зэргийг хүнсэндээ хэрэглэх нь сайн.

Цагаан луувангийн нухаш
Цагаан лууванд diastese ихээр агуулагддаг боловч буцалгах, шарах зэргээр болговол үгүй болдог. Иймд түүхийгээр хэрэглэвэл сайн. Мах, өөх тостой хоолыг шингээхэд тустай. Цагаан лууванг хальсалж, үрж нухаш хийнэ. Хэрэв идэхэд хэцүү байвал бусад ногоотой холих, эсвэл цуугаар бага зэрэг амталж болно.

Шарсан далайн байцаа 
Далайн байцаа цээж хорсоход сайн нөлөө үзүүлдэг. Дангаар нь зажилж, мөн шарж идэж болно. Өдөрт 5 гр идэхэд хангалттай.

Давстай хар гүнжидтэй будааны базмал
Хар гүнжид болон давс нь ходоодны хүчлийг тэнцвэржүүлж, хэвийн хэмжээнд ялгаруулдаг. Хар гүнжид, давс цацсан будааг амандаа удааж, удаан зажилж идвэл илүү үр дүнтэй.

Жууцайны шүүс
Нэг багц жууцайг жижиглэн хэрчинэ. Марьланд боож шүүслээд өдөр бүр шүүсийг нь уувал үр дүнтэй.

Долоогоны жүүс
Долоогоно нь ходоодонд, ялангуяа хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулахад маш сайн. Ходоодны хүчил багадах, цээж хорсоход хэрэглэнэ. 9-р сарын үед түүж хатаагаад 10 гр орчмыг 600 мл усанд нэлээд удаан чанаад өдөрт 3 удаа ууна.

Зуун настын навчны нухаш
Зуун настын навчийг сайтар угааж үзүүрийг нь өөлнө. Үрүүлээр үрээд, марьланд боож, халбагаар өдөрт 3 удаа хоолны өмнө ууна. Зуун наст нь суулгах, дотор эрхтэнд цус хуруулах үйлчилгээ үзүүлдэг учир жирэмсэн эмэгтэйчүүд болон сарын мөчлөгний үед уухаас зайлсхийх хэрэгтэй.

  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(574)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: nomin.   2011-03-10
Hi. bi 165cm ondortei gevch 70n kg garchihlaa. hamgiin hurdan bogood amarhan yaaj turah ve?

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com