ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Тоглолтын санаачлагыг гартаа ав

Чөлөөт цаг  | 2011 / 01 / 31

Амьдралынхаа тоглоомын загварыг өөрөө зохио. Бусдаас биш зөвхөн таниас хамаардаг байхаар зохио. Сан Франциско 49ийхэн багийн дасгалжуулагч байсан Билл Уолшийг хүн болгон тоглолтыг өрнүүлэх дайчин төлөвлөгөө боловсруулдгийг хараад сонин, этгээд хүн шүү гэж гайхдаг байсан.

Тоглолтын санаачлагыг гартаа ав
Ихэнх дасгалжуулагч нар тоглолт эхлээд тодорхой хугацаа өнгөрсөний дараа “За, одоо тэгвэл ийм байдлаар тоглоно”  гэж тоглолтынхоо төлөвлөгөөг гаргадаг. Нэг ёсондоо тэд өрсөлдөгчийнхөө үйлдэлд хариу үйлдэл үзүүлдэг. Хариу Уолш ингэхгүй, тэр хажуугийн шугамын хоёр талаар холхиж, баг нь яг төлөвлөсөний дагуу тоглож байна уу гэдгийг л хардаг, хэзээ ч өрсөлдөгчийхөө үйлдэлд хариу үйлдэл үзүүлдэггүй. Тэр энэхүү өвөрмөц сэтгэлгээнийхээ ачаар маш олон удаа супер цомын эзэн болж байсан. Түүний бусдаас ялгарах зүйл нь, тэр “бий болгох”, “хариу үйлдэл үзүүлэх” хоёрт ялгаатай ханддаг байсан. Та өөрөө амьдралаа төлөвлөсөнөөр амьдрал танд хариу үйлдэл үзүүлэх болно. Одоо та яаж ч амьдарч байж болно, гол нь тасралтгүй бүтээж, төлөвлөж амьдрах хэрэгтэй.

Бидний ихэнх нь амьдралдаа хариу үйлдэл үзүүлж амьдардаг. Өглөө орноосоо бослоо “Өнөөдөр чинь ямар сонин бүүдгэр, орондоо хэвтэж баймаар өдөр вэ бие ч гэсэн ямар ч эрч хүчгүй байх чинь” гэж бодоод л мэдрэмжиндээ хариу үйлдэл үзүүлнэ. Дараа зам дээр бөглөрч хариу үйлдэл үзүүлнэ. Ажил дээрээ ирээд ирсэн захидалууд, үйлчлүүлэгчдийн тэнэг шаардлага, мэдрэмжгүй дарга, хажуу ширээний хамт ажиллагчийн авир, харин орой нь найз нөхдийн ятгалга гээд л. Өдөржин эргэн тойрныхоо бүх зүйлд хариу үйлдэл үзүүлээд байдаг.
Бид өөрийн амьдралаа төлөвлөж, төлөвлөсөний дагуу байгаад анхаарал хандуулах бус хүмүүсийн төлөвлөгөө миний амьдралд хэрхэн нөлөөлж байгаад анхаарал хандуулсаар үргэлж үйл явдалд “өртөгч” болж байна. Бүсгүй та энэ долоо хоногт үйл явдлыг “зохиогч” болохыг эрмэлзээрэй.

  |  
Өмнөх мэдээлэл
Гоо сайхныг бүтээгчид
Дараах мэдээлэл
Цээж хорсох, хэхрүүлэх үед

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(161)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: oogii.   2011-03-06
heregtei zuwulguu bnaa, bayarlalaa

Зочин: unshigch.   2011-02-02
bayrlalla, mash heregtei zuwluguu bailaa!! ajiliin amjilt husie

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com