ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоо сайхныг бүтээгчид

Гоо сайхан  | 2011 / 01 / 31

Шингэн зүйл сайн уугаарай
Шингэн юм сайн уувал таны бөөрний үйл ажилллагаа сайжрах бөгөөд энэ нь биед буй хорт бодисуудыг гадашлуулдаг. Хүний биед өдөрт дунджаар 3 литр орчим шингэн шаарддагддаг бөгөөд түүний тэн хагас нь хоол хүнсэнд агуулагдаж байдаг. Хүн бүрийн шингэний хэрэгцээ янз бүр байдаг.

Гоо сайхныг бүтээгчид
Жишээ нь: Спортоор хичээллэдэг буюу хүч тамирын дасгал хийдэг хүмүүс шингэнийг илүү их хэрэглэх хэрэгтэй. Цай, кофе, архийг их хэмжээгээр хэрэглэдэг хүмүүсийн шингэний хэрэгцээ их байдаг. Эдгээр нь бидний бие махбо­дийг усгүй болгодог. Шингэнийхээ хэрэгцээг хангахад чихэрлэг ундаанууд тохирохгүй. Учир нь тэд организмд үлддэг. Кола ундааг тун онцгой тохиодолд л хэрэглэх хэрэгтэй. Ийм ундаанд их байдаг фосфор нь бие организ­маас кальцийг гадагшуулдаг хортой. Хүчиллэг байдлаас зайлсхийхийн тулд хийжүүлээгүй эрдэс бодистой усыг уух хэрэгтэй бөгөөд үүнд ихээхэн хэмжээний кальци, кали, магни, бага хэмжээгээр натри агууллагддаг.
Ус дутагдсанаас болж бидний зүрх судасны систем нэн түрүүнд арьс мууддаг. Хангалттай хэмжээний чийг авч чадахгүйгээс арьс хатдаг. 60 кг жинтэй арьсанд 7 л ус агуулагдаж байдаг. Шингэн дутагдсанаас болж жижиг үрчлээ үүсч арьс үлбэгэр болдог. Ийм учраас бүхэл өдрийн туршид харгалзах хэмжээний шингэнийг хэрэглэж байх нь чухал. Тэгэхдээ дутуу шингэнээ үдэш, орой нөхөх гэсний хэрэггүй. Ийм үед ходоод, гэдэс нь их хэмжээний шингэнийг хүлээж авч чаддаггүй. Шингэнийг хоол хүнсний зүйл жишээ нь талх, цагаан будаа, буурцаг зэрэгтэй хамт хэрэглэх хэрэгтэй.
Гоо сайхан байхын тулд ногоон цай, жимс ногооны шахсан шинэхэн шүүс үргэлж ууж бай. Хэрвээ та үргэлж эрдэс давстай ус их уудаг бол түүнийхээ төрлийг байнга өөрчилж байгаарай. Яагаад гэвэл эрдэс бодистой ус бүхэнд байх эрдэс бодисын хэмжээ янз янз байдаг. Жимсний бэлэн шүү­сийг төдийлөн хэрэглэхгүй байвал зүгээр. Ийм шүүснүүдийн гадна талд бүх төрлийн аминдэмүүд байгаа мэтээр бичсэн байдаг боловч дөн­гөж саяхан шахсан шүүс хамгийн ашигтай гэдгийг бүү мартаарай.

Тавтай сайн унт
Дээхэн үед хүмүүс өдөрт дунджаар 9 цаг унтдаг байсан. Бидний амьдралын өдөр тутмын стресс нь сайхан амарч унтахад саад болж байдаг. Ихэнхи хүмүүс нойргүйдлээс болж шаналдаг. Эцсийн эцэст хагас дутуу унтах нь бидний нерв болон гадаад төрхөнд ч нөлөөлдөг. Хэрвээ бид маш бага унтаж байгаа бол зөв хооллох, арьсаа арчлах, цэвэр агаарт явах энэ бүхэн үр дүнгүй болж дуусна. Маш сайн бөх бат унтаж амарсны дараагаар бидний нүүр сайхан, толигор харагддаг. Үүнээс гадна бөх бат нойр нь бидний дархлалын системд эерэгээр нөлөөдөг. Учир нь вирус болон хавдрын эсээс биднийг хамгаалж байдаг хам­гаа­лал­тын эсүүдийн тоо шөнө маш их нэмэгддэг. Эдгээр эсүүд бие организмыг элдэв өвчин халдварыг эсэргүүцэх чадвартай болгодог. Эмч мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар бат бөх унтах нь хүнд хүч чадал өгч байдаг. Бүтэн нойргүй удаан хугацаагаар явахад бие организмд стрессийн гормоникортизол бий болдог бөгөөд энэ нь организмд аюул учирч байгааг сануулж байгаа хэрэг юм. Организм өөх тосыг хуримтлуулах замаар үүнд хариу үйлчлэл үзүүлдэг.
Нойргүйдэл нь бидний арьсанд маш муу нөлөөлдөг. Ийм үед арьс үхээнц болж улмаар үлбэгэр саарал болдог. Энэ үзэгдэл нь гормоны үйл ажиллагаа алдагдсантай шууд холбоотой. Нойрсох үед бидний арьс­ны эсүүд нөхөн төлждөг ба уураг болон С аминдэм идэвхжиж шинэ коллагеныг үүсгэснээр арьс залууждаг. Нойрсож эхэлсний дараах гурван цагт эсийн хуваагдал маш эрчтэй явагддаг бөгөөд энэ үед ихэнхи гормонууд бий болдог. Хэрвээ та ямар нэг байдлаар тав тухтай унтаж, амарч чадахгүй байвал дараах зүйлийг анхаарах хэрэгтэй.

  • Архи дарс бөх бат нойрсоход нэмэр болдог гэсэн нилээд тархсан яриа байдаг нь худал юм. Иймээс унтахын өмнө нэг хундагаас илүүгүй согтууруулах ундаа хэрэглэхгүй байх хэрэгтэй.
  • Хүнд хоол, унд идэхээс зайлсхийх
  • Нэг удаагийн хоолонд 500 калори байх нь хэвийн гэж үздэг. Бөх бат сайхан унтахад будаа болон гоймон тустай. Тэдгээрийн нүүрс ус нь организмыг унтах горимд оруулдаг.
  • Унтлагын өрөөндөө цэцэг байлгахгүй бай.
  • Үнэртэнг хэтрүүлж хэрэглэхгүй байвал зүгээр. Учир нь нойр алдагдуулахаас гадна харшил үүсгэх талтай. Мөн өрөө тасалгаандаа цэвэр агаар сайн оруул.
  • Дараах аргуудын тусламжтайгаар өөрийнхөө тав тухтай нойрсох боломжийг хангаж болно.
  • Ваннтай усандаа тайвшруулах бодис хий.
  • Шоколаданд аз жаргалын гормони серотонин байдаг тул 10 граммаас илүүгүй идэж бай.
  • Унтахаасаа өмнө нэг аяга цай болон бүлээн сүү ууж бай.
  • Нойр үнэхээр алдагдсан үед өөрийгөө тайвшруулах дасгал сургууль хийж сурах хэрэгтэй.

Гүнзгий амьсгалж бай
Сайхан амьсгалж байх нь хүний эрүүл мэнд түүнчлэн гадаад төрх байдалд ч нөлөөлж байдаг. Амьсгалах үед бие организмд хүчилтөрөгч орж, хортой нүүрсхүчлийн хий гадагшилдаг. Жирийн амьсгалах үед ойролцоогоор 0,5 л агаар ордог. Гүнзгий амьсгал авах бүрт ойролцоогоор 2 л орчим агаар орж юм уу гарч байдаг. Уушгины нийт гадаргуу 90 м2 бөгөөд амьсгалсан агаарын хүчилтөрөгч нь тун нарийхан хялга­сан судсуудаар дамжин цусанд хүрдэг. Цусны улаан цогцос /эрит­роцит/ бол хүчилтөрөгчийг эсүүдэд хүргэдэг бөгөөд ингэснээр нүүрс ус, өөх тос, уургийн бодисыг исэлдүүлж өгдөг. Бид хэдий чинээ л хүчтэй амьсгална төдий чинээгээр эд эсийн бодисын солилцоо сайн явж хорт бодисууд гадагшилдаг. Дутуу амьсгалахад уушгины чадал бүрэн ашиглагдахгүй болж цусанд бага хэмжээний хүчилтөрөгч хүрдэг. Хэрвээ эс хүчилтөрөгчөөр сайн хангагдахгүй бол түүний ажиллах чадвар бүрэн ашиглагддаггүй. Дараах дасгалын тусламжтайгаар зөв амьсгалж сурч болно. Энэ дасгалыг хийж сурснаар өөрийн арьсны эсэд хэрэгтэй хүчилтөрөгчийг ядаж нэг удаа их хэмжээгээр авч чадна. Удаан хугацаанд үүнийг хийвэл та өөрийн уушгины чадлыг ихэсгэж байгаа хэрэг.
Бидний гоо сайхан байх хамгийн хямд бөгөөд үр дүнтэй арга хэрэгсэл бол цэвэр агаар юм. Өөрийнхөө арьсыг хичнээн сайн тордох тутам төдий чинээ арьс шинэчлэгдэж бай­даг. Эрүүл агаарт бололцооныхоо хирээр 30 минут эсвэл нэг цаг орчим явган алхах нь үнэхээр гайхамшигтай эм болдог.
Ингэснээр бодисын солилцоо сайжирч бага зэргийн өөхөн давхраа алга болдог. Энэ төрлийн алхааг спорт алхаа гэж хэлдэг бөгөөд хүн болгон үүгээр хичээллэж болно. Энэ дасгал үе мөчний үйл ажиллагаа болон ажиллах чадварыг дээшлүүлдэг. Хичнээн хурдан алхах тусам хамраараа амьсгал авах, гаргах боломжтой болдог. Энэ үед гэдэс болон зөөлөн эд чангарч, өвдөг бага зэрэг нугалардаг.
Йог, усан спорт, дугуйн спортоор хичээллэх нь таны цусыг хүчилтөрөгчөөр хөөрөгдөж, амьдралын эрч хүч бэлэглэдэг. Хамт олноороо энэ спортоор хичээллэвэл илүү сайн. Иймд өөрийн найз нөхдөө уриалан дуудаж, энэ хөтөлбөрийн дагуу хичээллэх нь бүх хүнд таалагдана.

Цэвэр агаар ба хөдөлгөөн
Сандал дээр эгц суу. Гараа ташаандаа ав. Эрүүгээ цээжиндээ наахын чацуу амаараа амьсгалаа гарга. Таны уушгинд агаар үлдээгүй гэж мэдрэгдэх хүртэл амьсгаагаа гарга. Энэ үед гэдсээ нилээн сайн татсан байх ёстой Ингэвэл уушгинд үлдсэн агаарыг гадагшлуулахад тустай. Дараа нь аажмаар толгойгоо өргөж, хамраараа амьсгал. Эхлээд агаарыг гүнзгий сорж гэдсэндээ оруулаад дараа нь таны уушгинд агаар дүүртэл нь татаж оруул.
Дараа нь дахин толгойгоо бөхийлгөөд амьсгаагаа хүчтэй гаргах хэрэгтэй. Энэ дасгалыг 10-12 удаа давтаарай. Энэ энгийн дасгалыг болж өгвөл өглөө хийх нь зохимжтой. Өглөөгүүр эрүүл агаарт хийх нь зүгээр.

  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(763)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: hi.   2011-04-14
gooolingoogoos guih yum bn goy duu hugjmiin bulan neegech uyngiin duunii setgel taivshruulsan

Зочин: monhoo.   2011-03-25
toslog nuurhii aricig yaj tsairuulj goy bolgoh we goolingoo tuclaach

Зочин: ~UULHUN~SONDOR~.   2011-02-26
huueee hamgiin suuliin dasgaliig hiisen chine tolgoi ergeed baihiin yaj bgan bol ania naraa keke

Зочин: spirit.   2011-02-08
hotiin tuvd bairlah dajgui goo saihnii salon meddeg hun bna uu. minii huvid arisnii problemtoi bolchihood bna. Gol n mergejliin emchtei naidvartai gazar.

Зочин: anu.   2011-02-07
goe zovlogoo bn.. taalagdlaa... mash ih bayarlalaa.. ta buhend ajliin amjilt husie

Зочин: 1892.   2011-01-31
Òà òóëãàìäñàí àñóóäëààðàà ñýòãýëýý îíãîéòîë ÿðèëöàæ, çºâëºãºº àâàõûã õ¿ñýæ áàéíà óó? Òýãâýë òà ìàíàé Èíýýìñýãëýë ñýòãýë ç¿éí çºâëºãºº ºãºõ òºâèéí 1892 óòñàíä õàíäààðàé. Áèä òàíòàé 24 öàãèéí òóðø õàìò áàéõ áîëíî.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com