ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Жирэмсэн үедээ машин барихад анхаарах зүйлс

Чөлөөт цаг  | 2011 / 01 / 18

Аливаа стресс нь жирэмсэн үед хамгийн сөрөг нөлөөтэй. Стресс юунаас үүдэлтэй нь огт чухал биш. Та машин жолоодсоноос уу, эсвэл нийтийн унаанд явж байгаад уу гэдэг нь ямар ч хамаагүй.

Жирэмсэн үедээ машин барихад анхаарах зүйлс

Жолоо барих уу эсвэл … ?
Мэдээж хэрэг, ирээдүйн ээж машин жолоодох эсэхээ өөрөө л шийднэ. Машин бол хамгийн таатай, тав тухтай орчин. Сэтгэл зүйчид машин барихад баяр баясгалант сэтгэл хөдлөлд автаж, эерэг нөлөөтэй байдаг гэж үздэг.
Ялангуяа жирэмсний өмнөх үеийн амьдралын хэв маяг, стиль, нийгмийн байдлаас холдож хөндийрөхөд тусалсан зарим зуршлын нэг нь машин жолоодох явдал байдаг.
Гэсэн ч жирэмсэн үед машин барихад хүний реакци удааширч, ингэснээр биеэ илүү хүчлэх, анхаарлаа илүү төвлөрүүлэх шаардлага гардаг. Ийм учраас жирэмсний есөн сарын хугацаанд жолоо барихдаа илүү болгоомжтой, хянуур байх ёстой. Эрсдэлтэй алхам хийхээсээ илүүтэй, хэрхэн зөв маневр хийхдээ анхаарлаа төвлөрүүл.
Анхлан жолоо барьж буй хүн байнга стресст ордог. Учир нь өөрийнхөө машиныг хянах, хөдөлгөөнд оролцогч бусдыг хянах, маршрутаа тооцох, хүнд маневрууд хийх шаардлага тулгардаг.
Гэсэн хэдий ч алхам тутамдаа туршлага хуримтлуулсаар байдаг бөгөөд яваандаа сэтгэлийн стресс нь таашаал болон хувирдаг юм. Гэхдээ анхлан жолоо барьж буй үеийн стресс маш өндөр байдаг тул ирээдүйн ээж, хүүхэд хоёрт хоюуланд нь ихээхэн сөрөг нөлөөтэй.

Эмчид ханд
Жирэмсэн үед өөрийн хүч боломжийг зөв тооцож байх хэрэгтэй. Сэтгэл санаа тавгүй үед жолооны ард суухын хэрэггүй. Дөрвөөс таван сартай үед жирэмсний хордлогонд орж, дотор муухайрах, толгой эргэж бие сулардаг тул ухаалаг ямар ч эмэгтэй ийм үедээ жолооны ард суудаггүй.
Жирэмсэн үед тулгардаг бас нэг асуудал бол идэмхий болох. Ийм үед өглөө, өдөр, оройн ундаа цагт нь уусан ч юу ч идээгүй мэт байнга өлсөөд байдаг.
Энэ тохиолдолд машиндаа жижиг уут эсвэл саванд самар, хатаасан жимс бүхий янз бүрийн амттанг авч явах хэрэгтэй. Харин жирэмсний хоёрдугаар хагаст цус багадалтаас болж толгой эргэх, бие сульдах, дотор муухайрах зэрэг таагүй шинжүүд илэрч болно. Эсвэл цусны даралт ихэсдэг ч талтай. Аль ч тохиолдол нь машин жолоодоход сөрөг нөлөө үзүүлнэ.
Төрөх хугацаа ойртоход гэдэс томорсноос машинд бууж суух нь улам төвөгтэй болж ирдэг. Заримдаа хүүхэд хүчтэй хөдөлж, өвдөлт ч өгнө. Энэ тохиолдолд замын хажуу руу гарч зогсоод, гүн амьсгаа авч, биеэ хэвийн байдалд ортол нь хүлээх хэрэгтэй.
Жирэмсэн үед жолоо барихад үүсдэг бас нэг сөрөг зүйл нь машины педаль гишгих үед бага таазны цусан хангамж нэмэгдэж, хэт ачаалал өгснөөс үр зулбах аюултай. Ийм шинж илэрвэл нэн даруй эмчид хандах хэрэгтэй. Мөн өөрийгөө сайтар хянаж, анхааралтай ажиглаж бай.
Жирэмсэн үед ямар ч эерэг сэтгэл хөдлөл үнэгүй, тиймээс сэтгэл санаа өндөр үедээ өөрийгөө хязгаарлах хэрэггүй юм. Мэдээж хэрэг, өөрийн машинтайгаа явахад элдэв халдварт өвчин бүхий хүмүүстэй харьцах эрсдэл мэдэгдэхүйц багасна.

Замын аюулгүй байдал
Норвегийн шинжлэх ухаан, туршилтын их сургуулийн эрдэмтэд жолоо барьж буй жирэмсэн эмэгтэйчүүд, жирийн үеийнхээс осол гаргах эрсдэл нь даруй 15 дахин өндөр байдгийг тогтоожээ. Юу гэвэл, жирэмсэн үед хүний реакци мэдэгдэхүйц буурдаг. Тиймээс хурдтай давхих, экстрим буюу эрсдэл өндөртэй нөхцөл байдалд орохоос аль болох зайлсхийж, аюулгүй харьцангуй тайван орчин, амьдралын хэв маягийг сонгох хэрэгтэй. Жирэмсэн үедээ хүн амархан ядардаг. Тиймээс жолоо барих үед ядарснаас анхаарал суларч, аливаа реакци хурд буурна.
Мөн урт хугацаагаар жолоо барихгүй байсан нь дээр. Хэрэв хол газар жолоо барих шаардлага гарвал 2 – 3 цаг тутамд зогсож, хөнгөн дасгал хийж, биеийнхээ цусны эргэлтийг хэвийн болгож, нурууны өвчинг арилгах арга хэмжээг авах хэрэгтэй.
Жирэмсэн эмэгтэйчүүд ихэвчлэн хамгаалалтын бүсээ бүсэлдэггүй. Учир нь тэд ирээдүйн хүүхдэд муу нөлөөтэй хэмээн үздэг. Тэр тусмаа жирэмсний сүүлийн саруудад бүр ч тавгүй болдог ч хамгаалатын бүс бүслээгүйгээс бүр ч эвгүй байдалд орж болзошгүйг анхаарах хэрэгтэй.
Тиймээс ирээдүйн ээж болох та машин жолоодох үедээ хамгаалалтын бүсээ заавал бүслэх хэрэгтэй. Зарим компаниуд жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулж зориулалтын тусгай бүс машинд хийдэг нь хамгийн сайн хамгаалалт болж өгдөг. Хэрэв ийм зориулалтын бүс байхгүй бол та гэдэснийхээ дээгүүр эсвэл доогуур нь оруулж бүсээ заавал бүслэх хэрэгтэй шүү.

  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(772)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com