ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Сайхан байхын хамгийн чухал зүйлс

Гоо сайхан  | 2011 / 01 / 11

Энэ бол толигор сайхан арьс, гэрэлтсэн шингэн нүүр царай, гялалзсан сайхан үс, бат бэх хумс байдаг юм. Хэрхэн ийм болох вэ?

Сайхан байхын хамгийн чухал зүйлс

Толигор арьс
Хүний биеийн хамгийн чухал хэсгийг арьс эзэлдэг. Түүнд маш олон тооны мэдрэлийн судас болон түүний төгсгөлүүд, мөн хөлсний булчирхай, цусны маш нарийн судсууд байдаг. Арьс нь биеийг халуун хүйтнээс хамгаалж шингэн болон жингээ алдахаас сэргийлдэг.
Арьсаа сайн арчилж байх хэрэгтэй. Үүний тулд зөвхөн гадна талаас нь төдийгүй дотроос нь арчлахад анхаарах хэрэгтэй. Арьсанд үнэн хэрэгтээ маш бага цус байдаг бөгөөд зайлшгүй хэрэгцээт бодисуудыг түүгээр дамжуулан авдаг. Тиймээс цусанд тэжээлийн бодис төдийгүй амин дэм, микро элемент хангалттай хэмжээгээр хэрэгтэй байдаг. Эдгээр нь нарийн судсаар дамжин арьсанд нэвчин ордог. Дээрх тэжээллэг бодисууд нь арьсны дотоод байдлыг сайжруулж түүний шим тэжээлийг хангаж өгдөг. Тэгэхдээ эдгээр нь байнга шинэчлэгдэж байдаг бөгөөд зөвхөн арьсны дээд үед л үйлчилдэг. Ийм учраас эрүүл арьс үүсэх нөхцөлийг бий болгоход анхаарах хэрэгтэй.
Арьсыг гөлгөр бөгөөд уян хатан болгодог бодисыг коллаген гэнэ. Энэ нь арьсыг өөхлөг үеэр бүрхэж өгдөг. Коллаген гэдэг нь уургийн нэгдэл юм. Энэ нь витамин С болон цинкийн үйлчлэлээр бат бэх бүрхүүл болон хувирч уян хатан ширхгүүдээр бэхлэгддэг. Коллаген усыг өөртөө татан авч арьсны харимхай шинжийг бий болгодог. Хэрвээ та шингэн зүйл бага хэрэглэвэл арьсны өөхлөг үе сул болдог. Хэрвээ та сүү, бяслаг, загас, шувуу, үхэр хонины мах, жимс жимсгэнийг өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэх нь коллаген үүсэх үндсэн нөхцөл болдог.

Гэрэлтсэн нүүр
Хүнийг нүдэнд эн тэргүүнд тусдаг зүйл бол тухайн хүний нүүр царай байдаг ба тэр тусмаа нүд гэдэг бол хүний сэтгэлийг харах цонх байдаг. Хэрвээ нүд гялалзсан,өнгөлөг харагдвал бусдад бид өндөр сэтгэгдэл төрүүлж чадаж байна гэсэн үг. Нүд бүх зүйлийн тухай өгүүлж чадна. Иймээс баяр баяс­га­лан, уйтгар гуниг, өвчин зовлон бүрийг хүний нүднээс харж болно. Нүдний энэ сай­хан нь хүний дотоод байдал, бүр цаа­шилбал налгар тайван амьдралын хэв маягаас үүсэлтэй юм.Үүнд вита­мин В-гийн төрлүүд ялангуяа вита­мин В12 нөлөөлдөг. Эдгээр амин дэмүүд нь бидний нервт нөлөөлөх гол хүчин зүйлүүд болдог. Хэрвээ хүний орга­низмд витамин В дутагдвал мэд­рэ­лийн судас чинэрч, хүн уур­тай, цухал­дуу болдог. Ийм байдал бидний нүү­рэн дээр ч илэрдэг. Нүд тэжээллэг бо­­­ди­­­сыг маш амар­хан, түргэн, хүлээж авдаг. Нүдний хараанд витамин А бо­лон түүний прови­та­минууд болох каро­ти­нууд маш чухал юм. Хэрвээ жи­жиг­лэ­сэн лууванг бага хэмжээний ур­гам­лын тосонд битүү жигнэж хэрэг­лэ­вэл нүдэнд хамгийн тэжээлтэй хүнс болно.

Арьсны шинэ эсүүд
Арьс нь биеийг халуун, хүйтэн, хуурайшилт, чийгшилт, химийн бодисын нөлөөллөөс үргэлж хамгаалж байдаг. Арьсаа үлбэгэр үхээнц байл­гах­гүйн тулд үргэлж тэжээллэг амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Тэгэхийн тулд арьсны үндсэн үеийг тогтмол сэр­гээж байх ёстой. Арьсны хам­гийн гол вита­мин нь С, А, Е, ба Д юм. Тэд арьсыг сэргээж байдаг. Эдгээр витаминууд нь эсийн шинэчлэлийг сайжруулдаг. Энэ нь тохиромжтой орчинд явагдахгүй бол арьсан доорх эсэнд хуучирсан муу уураг, молекул болон холестрин нэвчин орж арьсанд үрчлээ, атираа үүсгэх нөхцлийг бүрдүүлдэг. Үүнийг шинэхэн хан боргоцойн шүүс зогсоож чадна. Энэ шинэхэн жимс нь дотроо бромелайн, уураг агуулсан байдаг.

Гялалзсан үс ба бөх бат хумс
Бие тань өвчтэй байна уу эрүүл байна уу үгүй юу гэдэг нь үс болон хумснаас ихээхэн шалтгаалдаг. Хэрвээ хүн эрүүл бус хоол, хүнс хэрэглэвэл ходоод хямарч , гэдэс до­торын хэвийн үйл ажиллагаа алдагдаж үсэнд шаард­лагатай бодис дутагдаж улмаар үс гялалзахгүй болж, хумс ч хэврэг болдог. Хүний үсний 97%-нь кератинаас бүрддэг.
Хэрвээ хүн хоол хүнсэндээ уураг бага хэрэглэвэл, үс шингэрч гялал­зах­гүй болдог. Үүнд уураг хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Үүнийг жимс, ногоо, үр, өөхгүй мах, загас нөхөж болно. Амьтны гаралтай уургийг илүүтэйгээр хэрэг­лэ­вэл бие махбодын хүчил ихдэж улмаар бие өвчлөмтгий болдог. Үс өнгөлөг бөх бат байхад цайр гол үүрэгтэй. Цайранд витамин В агуулагдаж байдаг тул хүний үс бууралтахыг зогсоож чаддаг. Буурал болохоос сэргийлэхийн тулд долоо хоногт 3-4 удаа өндөг хэрэглэх хэрэгтэй. Эрүүл, сайхан үстэй байх нь аминокислет болон эрдэс бодисоос шалтгаалдаг. Үсэнд цайр, кобальт хром, магни, зөгийн бал хэрэгтэй. Түүнчлэн үсэнд маск тавих нь маш их үр нөлөө өгдөг. Ингэснээр өнгө­гүй, хугарамтгай үс бөх бат эрүүл болдог.Үс нь хүнийг хүйтэн нойтноос хамгаалж байдаг. Борооны ус үс арчилах чухал хэрэгсэл болдогийг шинэ судалгаа харуулж чаджээ. Бороонд малгай өмсөхгүйгээр алхаад дараа нь үсээ хаттал арчвал үс гялалзсан, эрүүл болдог. (энэ үйлдлийг 2 долоо хоногийн туршид хийх)
Хэрвээ таны үсэнд хаг үзэгдэж эхэлбэл энэ нь таны дотоод шүүрлийн булчирхайтай системтэй холбоотой. Чөлөөт радикалууд нь арьсны эсэнд орж улмаар уураг болон өөх тостой түлхэлцдэг. Ийм тохиолдолд радикалуудыг устгах замаар А,Е,С витами­нуудыг хэрэглэдэг. Хумсыг тань бөх бат байлгахад эрдэс бодис болон витамин В-ийн төрлүүд шаардлагатай. Хэрвээ хүн өдөр бүр жимс, ногоонуудыг хоол хүнсэндээ хэрэглээд байвал үс гялалзсан өнгөлөг болж хумс ч эрүүл байх болно.

  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(786)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: erka.   2011-03-11
hi bayrlalaa ter lazeriin emlegt ochj uulzay tegwel vne ortogn ymarhuu bdag yum boldoo ho

Зочин: ariuna.   2011-02-23
sn u?? bi sarin umnu nuuree majultsan um l da.. mongold lazraar arilgadg gaigui gazar bwal helj ugch tuslaach pls2~~~

Зочин: byambaa.   2011-02-23
odort aimar ulaagaad bnaa yahuu? bas ter shvr salon entert hiideg 18000iin ulaan arilgana gdg her vnen bol nadad zowlogoo ogoorei minii hayg luu ok mongoliin hatsar goo ohidoo

Зочин: byambaa.   2011-02-23
geriin nohtsold archlah arail amidrald oir zowlogoo ogldoo

Зочин: enhuush.   2011-02-23
lazeriin emchilgee unen bolowuu her sain bol?zowlogoo uguuch meddeg hun n tuslaarai.

Зочин: nomin.   2011-02-12
lazeriin emchilgeend yawchihgvi iu daa manai 2 nz hiilgesen zvgr dajgvi l bn gj bn lee metromalliin zvvn buland ni lazer gd emneleg bdg

Зочин: erka.   2011-01-29
HI MONGOLIIN SHAN OHID BVSGVICHVVDEE TA NAR NADAD ZOWOLGOO OGOOCH BI ILVVDEL VSEE URGUULAHGVI BH YMAR ARGA HEMJEE AWAH WE IS GUUJUULDAG TOS HEREGLEED DORHNOO URGACHIH YUM BI ENE ILVVDEL VSNEES ZALHAJ BNA PLS PLS PLS

Зочин: erka.   2011-01-29
hi tanai zowolgo ogoh tow goo shanii talaar zowolgoo ogdog yumuu

Зочин: 1890.   2011-01-28
Òà òóëãàìäñàí àñóóäëààðàà ñýòãýëýý îíãîéòîë ÿðèëöàæ, çºâëºãºº àâàõûã õ¿ñýæ áàéíà óó ? Òýãâýë òà ìàíàé Èíýýìñýãëýë ñýòãýë ç¿éí çºâëºãºº ºãºõ òºâèéí 1892 óòñàíä õàíäààðàé. Áèä òàíòàé 24 öàãèéí òóðø õàìò áàéõ áîëíî.

Зочин: erka.   2011-01-28
hi mongoliin shan ohid bvsgvichvvdee ta nar nadad tuslaach bi aimar vserheg vsgvi gazar gj alga yaj vsiig urgahgvi boloh we zagwar omsogchid vsnii urgaltaa yaj zogsoodog yum bol bi gedes hol bvvr hohon deere vs bh shig yah we nadad zowolgoo ogooch pls

Зочин: oyuha-d.   2011-01-24
minii bodloor helicobactertai bolson bj magadgue ene n idej bga hool, hodood etrees bolood tiim urevseltei ym nuur duh nuruu ceej gh met gazruudaar garna. teheer hervee magadgui gj bodoj bga bol helicobacteriin shinjilgee hiilgeed olon bval emchilgee maygiin ym hiilgene. esvel toslog aristai bol archilgaanaas shaltgaalaad tm ym bas garch boliishd

Зочин: oyuha.   2011-01-24
my duhan dr aygv muuha tolgoigv batga ch ym shig jijighen ym garad boldgve ene yunih ym bolo uurin chadah arga hemjenvvde bvgdii ni awla er edgedeggvi hool hvnsee ch uurchilj vzlee magadgv nadt adilhan iim bgad arilgaj chadsN bol CAN YOU HELP ME

Зочин: byambaa.   2011-01-24
mash goy sanagdlaa bayrlalaa

Зочин: Ulziimaa.   2011-01-19
Goe medeelel bna tanai site d bayarlalaa.bi hvvhed gargaad turaad bas hajuugaar n huh maani ulam jijigreed hvvhed huhud duusahar shalchiisan yum bolood bhdr yumaa yaj huhuu butsaaj hewend ni oruulah we?tgd bi ug n urd n 48kg bsiin odoo enenees ilvv turaad bnaa yahuu yamar arga hemjee awah uu?zuwluguu uguuch!

Зочин: Solongo.   2011-01-18
sain btsgaana u? bnga goe medeelel hdeg tanai site d bayarlalaa.. saihan haragdah bas neg zuil ni hul gej bodoj bn.. shilbee yaj nariisgah ve? ih buduun tsultsganasan um bdag,, ymr negen dasgal bii u? bas uvdug naashaagaa ih tovgor yaj tsaash ni oruuldag um bol? nadtai ijilhen hulnuusuu joohon sanaa zovdog hun olon bdag,, zuvluguu ugch tus bolooch! pls...

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com