ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Юу ч хийлгүй... зүгээр суу

Чөлөөт цаг  | 2011 / 01 / 10

Жаахан урт хугацаанд гав ганцаараа чив чимээгүй суугаад үз. Өөрөө өөрийгөө бүрэн сулла. Телевизор, хөгжим, гар утас, компьютер ... дуу чимээтэй юуг ч хажуудаа бүү байлга. Зөвхөн өөрөө ганцаараа бай. Ингээд юу болохыг хараарай. Орчноос тасарч, анир чимээгүй нам гүм орчиндоо хэрхэн өөрийгөө уусч орж байгааг мэдэр.

Юу ч хийлгүй... зүгээр суу

Одоо ямар мэдрэмжүүд төрж байгааг анзаар. Аяндаа мөрөөдөл чинь танд хэрхэн мөрөөдөлдөө хүрэх тэмдэг дохионуудыг өгнө. Энэхүү асар их мэдээлэл урсаж байгаа, түргэн хэмнэлтэй, харилцаа холбоо дээд зэргээр хөгжчихсөн ертөнцөд эсвэл та өөрийнхөө мөрөөдлөөр амьдарна, эсвэл хэн нэгний хүсэл сонирхолоор амьдрах болно. Хэрэв та өөрөө өөртөө хүсэл мөрөөдөл, тэмүүллээ тодорхой болгох зураг гаргах цаг хугацаа, боломж гаргаж өгөхгүй бол бусад хүмүүсийг л мөрөөдөлдөө хүрэхэд нь туслаж, бусад хүмүүсийн санаагаар урсгалаар амьдарч хамаг цагаа үрэх болно. Блез Паскаль хэлэхэдээ: “Маш олон хүний асуудал нь тэр хүн өөрөө өөртэйгээ ганцаараа байж, өөрийгөө сонсох, өөрийгөө ойлгох цаг, гаргаагүйд оршиж байдаг” гэж хэлсэн байдаг. Энэ бол бүх хүнд байдаг асуудал шүү.

Би сургалт хийж байх явцдаа нэлээд олон хүнээс “Яагаад миний толгойд орж ирсэн санаануудын нэлээд хэсэг нь усанд орж ирж байхад төрдөг юм болоо?” гэж асууж байхтай таардаг байсан юм. Би тийм асуулт асуусан хүнээс эргүүлээд “Та усанд орохоос бусад тохиолдолд хэзээ гав ганцаараа, саад болох зүйлгүйгээр яг өөрөө өөртэйгөө байдаг вэ?” гэж асуудаг юм. Гэвч ихэнх нь тийм боломж бараг гардаггүй гэж хариулсан юм даа. Яагаад сайхан сайхан санаануудыг ганцаараа алхаж байхад, эсвэл ариун цэврийн өрөөнд, эсвэл унтахаар хэвтэж байхад олж, эмх цэгцтэйгээр бодож чаддаг вэ гэхээр ердөө тэр үед л ганцаараа буюу өөрөө өөртэйгээ байдаг мөч юм шүү дээ. Ямар ч зурагт радио гар утас хөгжим гэр бүлийн гишүүд байж ухаан санааг сарниулдаггүй учраас өөрөө өөртэйгээ ярилцах цаг болдог юм. Суут сэтгэгч Платон “Бодно гэдэг бол зүрх сэтгэл маань өөрөө өөртэйгөө ярилцах цаг нь байдаг” гэжээ. Энэ долоо хоногт бүсгүй та өөрөө өөртэйгөө ярих цаг өөртөө гаргаарай.

  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(964)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: e.   2011-01-13
olon yumnuud daraalj bichihdee taslal gedeg temdeg hereglej bgaach

Зочин: ....   2011-01-12
ugaasaa emegteichuuded zoriulsan site l daa ooroo toorchihson yawj bnu gu yu ain haha

Зочин: temon.   2011-01-12
бүсгүй гэнүү залуучууд уншдаггүй юму хаашаан

Зочин: De.tso.   2011-01-12
hehe hayaa gantsaaraa baih goyldoo harin eniig turshhad uzneeee kk tnx

Зочин: bolor.   2011-01-11
yag tiim shuu, gantsaara baihadhamag ium tuluvlugduud neg l amraad l jargaltai bolchihdog bas olon goyo sana a orj irdeg shuu.bayarlalaa.

Зочин: Anu.   2011-01-11
Saihan zovolgoo baina mashi ih bayarlalaa :)

Зочин: cyгараа.   2011-01-11
hehe ih zuw ym aa vnen ym shig bna nadad l law gantsaaraa gaduur alhaj baihdaa l goe sanaa orj irdeg bodood baisan chin tiim ym shig bna

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com