ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Аз жаргалтай гэр бүлийн 5 нууц

Гэр бүл  | 2011 / 01 / 10

Аз жаргалд умбан амьдралыг хамтдаа туулж байгаа гэр бүлүүдийг нэгтгэх ямар шинж тэмдэг байна вэ гэдгийг нэлээд судалсны эцэст сэтгэл зүйч эрдэмдтэд 5 шинж тэмдгийг илрүүлжээ.

Аз жаргалтай гэр бүлийн 5 нууц
Хүмүүс танилцаад, дурлаад, гэрлээд... Дараа нь зарим нь бүх насаараа хамтдаа, аз жаргалтай амьдардаг бол олон гэр бүл таарч тохирохгүй, хэрүүл зодоон болон салж сарнидаг билээ. Зарим нэг нь салаагүй ч, ямар ч аз жаргалгүйгээр өдөр хоногыг өнгөрүүлдэг. Канзасын Их Сургуулийн сэтгэл зүйн мэргэжилтнүүд Барбара Керрийн удирдлаган дор олон жилийн турш аз жаргалтай гэр бүлүүдийг судалж судалж доорхи дүгнэлтийг гаргасан байна. “Туршилтын туулайнуудын” нууцыг задалъя.

НУУЦ № 1

Оройн зоог
Аз жаргалтай гэр бүлийн гишүүд оройдоо нэг ширээнд /дугуй юмуу зууван ширээ илүү сайн/ сууж оройн хоолоо идэнгээ ярилцдаг байна. Тэр өдөрт өөрт тохиолдсон сонин содонгоо ярих, элдэв асуудал проблемаа хэлэлцэх, хошин юм ярих гэх мэтээр. Энэ үед телевизор заавал унтраастай байх ёстой, тэгэхгүй бол анхаарал сарниад халуун дотно харьцаанд саадтай байдаг гэнэ. Чухал асуудлуудыг ч мөн оройн зоогийн үеээр хэлэлцэж шийднэ. Гэр бүлийн ямар нэгэн гишүүнд хэцүү проблем тулгарсан байгаа бол бусдынх нь дэмжлэг түүнд маш их тус дэм болдог байна. Гэр бүл ер нь эмчилгээний жижигхэн групп юм гэдэг онол байдаг. Германы сэтгэл судлаач Берт Хеллингерийн хэлснээр, зүгээр ч нэг групп биш, маш их нөөц бололцоотой групп гэнэ шүү. Энерги болон сэтгэл зүйн нөөц нь шавхагдашгүй нандин сайхан групп.

НУУЦ № 2

Ажил эрхлэлт
Аз жаргалтай гэр бүлийн бүх гишүүд өөр өөрийн ажил алба, өөрсдөд нь баяр баясгалан өгдөг сонирхол, хоббитой байдаг ажээ. Эхнэр нөхөр хоёр хоёулаа ямар нэгэн ашиг орлого авчирдаг юм хийдэг. Эдийн засгийн статус болон орлогын хэмжээ нь энд чухал биш аж. Аз жаргалын хэмжээ гэр бүлийн эдийн засгийн статусаас ер хамаардаггүй нь батлагдсан байна. Энд хамгийн гол юм нь – хүмүүсийн хоорондын харьцаа, нэг нэгийнхээ сонирхолд хүндэтгэлтэй хандах, нэг нэгэнтэйгээ сэтгэл санаагаа хуваалцах хүсэлтэй байх зэрэг асуудал байдаг гэнэ.

НУУЦ № 3

Ганцаардах боломж
Гэр бүлийн гишүүн бүрт ганцаараа байх газар байх ёстой. Сайхан гэр бүлийн гишүүн бүрт, бүр жижигхэн хүүхдэд ч, өөрийн хувийн орон зай байдаг бөгөөд бусад нь түүн рүү нь өнгийдөггүй, тэр орон зайг нь маш их хүндэлдэг аж. Тус тусын өрөөгүй ч бай, хүн ганцаараа суугаад бодлоо бодох, юм унших бололцоо бүхий булан аз жаргалтай айлд заавал байдаг юм байна. Ялангуяа эрчүүд ганцаараа хэсэг хугацаанд байх их дуртай байдаг аж. Дээр үед эрчүүд галын дөлийг ширтэн суух дуртай байсан бол орчин үеийн эрчүүд автомат угаалгын машиныг ажиллаж байхад нь ширтээд суух дуртай гэнэ. Дашрамд хэлэхэд, телевизор “гөлрөх объект” болж чаддаггүй, учир нь мөнхийн зүйлсийн тухай бодоход логик сэтгэлгээг хариуцдаг тархины зүүн тал унтарсан байх ёстой юм байна.

НУУЦ № 4

Хатуу дүрэмгүй байх
Аз жаргалтай гэр бүлд эрх чөлөөний агаар ноёлдог. Энд ямар ч хатуу дүрэм, гэр бүлийн гишүүдэд зоогдсон хатуу үүрэг байдаггүй. Аз жаргалгүй гэр бүлд харьцаа муу байх тусам төдий чинээ олон хориг нэг нэгэндээ тавьсан байдаг. Чи ингэж болно, ингэж болохгүй, ингэх үүрэгтэй, энэ бас болохгүй, болохгүй, болохгүй ... Хэрэв гэр бүлийн гишүүдийн харьцааны үндэс нь итгэл, дотно хөнгөн харьцаа, нэг нэгийгээ байгаагаар нь хайрлах бол - гэр бүл аяндаа л аз жаргалтай байдаг юм байна. Ямар ч сэдвээр гэрийнхэнтэйгээ чөлөөтэй харьцаж чаддаг, хамгийн гол нь та гэртээ бушуухан харихыг боддог бол танай гэр бүл аз жаргалтай гэсэн үг.

НУУЦ № 5

Хуримын бөгж зүүдэг
Хэдэн мянган гэр бүлийг судлахад, эхнэр нөхөр хоёр хоёулаа хуримын бөгжөө байнга зүүдэг бол хүүхдээ сайн хүмүүжүүлдэг сайн эцэг эх байдаг гэсэн дүгнэлт гарчээ. Ийм эцэг эхийн хүүхэд хөгжил сайтай, эрүүл мэнд бие бялдар мөн сайтай, тэдэнтэй эвгүй зүйл тохиолдох нь хавьгүй бага байдаг аж. Учир нь хуримын бөгжөө зүүдэггүй хүмүүс өөрийнхөө гэр бүлийг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрдөггүй гэсэн үг, тэгэхээр автоматаар, хүүхдийнхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарладаггүй, хүүхэддээ бүрэн дүүрэн анхаарал хандуулдаггүй гэнэ. Хүүхэд энэ бүхнийг мэдэрдэг болохоор дүрсгүйтэх, зөрүүдлэх зэрэг зан гаргаж өшөөгөө авдаг байна. Үр дүн нь – сурлага муу, ууртай, өвдөмтгэй болох гэх зэргээр илэрдэг ажээ.

  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(714)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: aagii.   2015-09-07
ene estoi vne tsenetei zuwulguu bna dunguj ger bvlee zoxioj bga nadad tun surgamjtai bodushtai zvilvvd ix bna bayrllaa ta bvxend

Зочин: setgel zvich.   2011-02-24
Òà òóëãàìäñàí àñóóäëààðàà ñýòãýëýý îíãîéòîë ÿðèëöàæ, çºâëºãºº àâàõûã õ¿ñýæ áàéíà óó? Òýãâýë òà ìàíàé Èíýýìñýãëýë ñýòãýë ç¿éí çºâëºãºº ºãºõ òºâèéí 1892 óòñàíä õàíäààðàé. Áèä òàíòàé 24 öàãèéí òóðø õàìò áàéõ áîëíî. Ta tulgamdsan aduudlaaraa setgelee ongoitol yriltsaj zuwluguu awahiig hvsej baina uu? Tegwel ta Ineemseglel setgel zvin zuwluguu uguh tuwiin 1892 utsand handaarai. Bid tantai 24 tsagiin turs hamt baih bolno. Сайхан бүхний илэрхийлэл инээмсэглэлээр илэрдэг. *_*

Зочин: nomiko.   2011-01-26
ene mash tustai zoblogoo bhaa gj bodoj bna manai nuhur bogjoo dandaa martaad tailaad ybchdag ym l daa bas bid 2 tsug amaidarsnaas hoish tsug suuj hool ideegyi ee kkkk ymarch bsan az jargaltai ger bnoo amjilt hymyysee

Зочин: ganaa.   2011-01-20
hi ger bultei ter tusmaa dungduj ger bul zohioj bga zaluu hosuudad zoriulsan shan zuwulguu bn. bayrlalaa.odoo ved ger bul gedeg ugiin une tsene aldagdaad bga yum shig sanagddag.ene zuwulguunuus zarim ni manai ger buld dutagdaltai bgag unshij bhdaa l medlee.odoonoos aldaagaa zasaj AZ JARGALTAI GER BUL-g bii bolgoj tsaashid ulam unur ger bul blno gesen setgegdel turj bn. ingeed mongoliin buh shan ger buld amar taiwan az jargsliig husie.

Зочин: boogii.   2011-01-13
hi angel,iim dotnoor zuwulguu ugsund mash ih bayrlalaa.tanii zuwluguug heregjuuleed ulam tod gylalznaa. harin ta olon hund ilchee tugeegeeree.sahiusan tenger min :-)

Зочин: like.   2011-01-13
barylalaa sahian zovlogoo baina

Зочин: hi.   2011-01-12
jiremsen bolsonoo hariltsaand orsonoos hdn honogiin daraa uzsel boloh we?

Зочин: angel.   2011-01-12
hi boogii?chmd ymar bgaag oilgoj bnaa hun uuru oilgoj bj l meddeg hoino.Gehdee teglee gd ter chigeere amidral tm bhgu shvv de.Negent l chi minii hani gd songood awsan ym chn bitii tgj uurigu zowoo.Erchuud ymar bilee deee.....negiig harj nguug solij yvah durtai minii nz neg sn hashiraagad uguhgu yu da amjilt

Зочин: boogii.   2011-01-12
erhem goolingoo min yg odoo minii mederch bgaa zowlon uhel hagatsal owchin zowlongiin derged u ch bish ch nuhriin maan huuralt iim hund daaj diileshgui hetsuu bna gej ogt sanasangui.naizuud maani nuhruu araar tawisan geed nad deer irj zowlongoo yrij , uilj suuhad ni iim hund bgiig ni uneheer medeegui.barag l uuruu hezee ch iim bdald orohgui um shig l nuhruudiig ni muulj suudag bj bilee.ineed ch hureh shig.neeree bodood bsan chin minii ergen toirond bgaa ger buld iim asuudal uuseegui ger bul tsuuhun bhiin.bi busad emegteichuud shig ewlereed amidrahiig,hen negend ochood tuuniig muulhiig husehgui bna.ingeed 25 nasnii min amidral itgel,hair ,ger buliin haluun dulaanguigeer ehelwee.uuriiguu orowdoh ch shig ineed ch hureh shig

Зочин: 0299.   2011-01-11
БИ ЯГ ГЭР БҮЛТЭЙ БОЛОХООРОО ИНГЭНДЭЭ ГЭСЭН ЗҮЙЛҮҮД БАГТСАН БАЙГАА НЬ НАДАД ГОЁО САНАГДАЖ ИТГЭЛ ӨГЛӨӨ.САЙХАН ГЭР БҮЛТЭЭ БОЛНО ГЭСЭН МӨРӨӨДӨЛД МИНЬ.

Зочин: javaa.   2011-01-10
vneher ene bvgd baiwal az jargaltai amidrahgvi gd yah bilee.ireedvin amidarlaa iim bailgahiig hvsdeg.bailgahch bolno hehe

Зочин: ганаа.   2011-01-10
их сайхан зөвөлгөө байна. Манай гэр бүлд зарим нь алгаа. Гэхдээ гүйцэлдүүлж болох зүйлс байна.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com