ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Цасан охин

Чөлөөт цаг  | 2010 / 12 / 24

Бороо хувингаар асгах мэт шаагин орсоор л. . . Машиний шил арчигч жагсаалийн цэрэг шиг ярс ярс хөдөлхөд борооны ус ярагдан хажуу тийш урсана. Тулгаа хурдны замаас сая л салж баруун тийш эргэн нарийн гудамжаар өгсөөд нилээд явтал замын хажууд гэрлээ анивчуулан нэг машин зогсох нь харагдав.

Цасан охин

Хурдаа хасаад хажуугаар нь гархад машины нь дугуй хагарчихсан, дэргэд нь бороонд шалба норчихсон эмэгтэй зогсож буй нь нүдэнд нь туслаа. Тулгаа, энэ усан бороонд тусгүй л юм болж дээ хөөрхий тусалсан нь дээр байх гэж бодоод дохио өгөн замаас гарсанаа нөгөөх машины урдхан талд очиж зогсов.

Тулгаа машин уруу ойртсоноо “Do u need help? гэж хашгирхад анивчиж буй гэрэлд сайн харагдахгүй байсан эмэгтэй хэсэг дуугүй харж байснаа та Монгол хүн биш биз гэж асуухад Тулгаа нилээд гайхсанаа тийм гэхэд нөгөөх эмэгтэй өө ямар сайн юм бэ энэ хотод Mонгол хүн байдаг гэж бодооогүй шүү гэснээ дугуй хагарчихаад баларч байна, яаж сольдогыг нь мэддэггүй гэж хэлхэд эрүү ам нь чичэрч байгаа нь мэдэгдэв. Тулгаа за за би солиод өгье гээд машинаа эргүүлж гэрлээ нөгөө машин дээр тусгав. Бүсгүйг миний машинд дулаахан сууж бай гэчихээд дугуйг нь сольж эхлэв.

Бороо шаагин орсоор л. . . Тулгаа дугуйг нь сольж тавьчихаад машиндаа орж суув. Хувцас нь норж,үснээс нь ус дуслана. Сая л хоёр биенээ тогтоож харцгаалаа. Тулгаа, дугуйгаа өөрөө сольж сурахгүй бол би дандаа ингэж дайралдаад байхгүй шүү гэхэд бүсгүй ойлголоо гээд инээснээ - их даарч байна шүү! Энэ ойролцоо Старбакс кофены газар харагдсан хоёулаа халуун кофе уувал яасан юм бэ? гэхэд Тулгаад кофены аагтай үнэр сэн хийтэл үнэртэх шиг болход толгой дохилоо. Гадаа бороо орсоор л . . .

Кофений газар хүн цөөтэй ,дулаахан агаад тохилог, хөгжим намуухан эгшиглэх ажээ. Тэд ширээнд өөдөөсөө харан тухлан сууцгаав. Намайг Болороо гэдэг би энэ Орландо хотод амьдардаг харин өөрөө хаана байдаг бэ? гэхэд Тулгаа Санфордод амьдардаг гэснээр тэд танилцав. Хөөрхөн нүдтэй юм байна гэж Тулгаа бүсгүйг ажиглаж суулаа. Болороо ч гэсэн Тулгааг нилээд ажиглан харах ажээ. Тэд ажил төрөл,энээ тэрийг ярьсаар нилээд сууцгаав. Болороо би өглөө коллэжид сурдаг оройн цагаар дэлгүүрт ажилдаг юм манай ажил дээр очоорой гээд дэлгүүрээ зааж өгөв.

Энэ явдалаас хойш нилээд хэд хоногийн дараа Тулгаа Болороогын ажил уруу явлаа. Заасан хаягаар нь очиход том үйлчилгээний төв дотор олон дэлгүүр байх бөгөөд арайхийж Болороогын дэлгүүрийг олов. Болороо хувцас өлгөж байснаа Тулгааг харангуут хурдан алхалсаар ирсэнээ өөрийг чинь ирэхгүй юм байх гэж бодлоо шүү гээд инээмсэглэснээ хүлээж байгаарай миний цайны цаг ч болох гэж байна гээд эргэв. Тэд кофе ууцгаан элдэвийг хүүрнэн сууцгаав.

Болороог гоё дэгжин, бас ч үгүй царайлаг бүсгүй болохыг Тулгаа ажаад авлаа. Болороогын яриа голдуу хөгжилтэй уйдахааргүй байсан тул цаг хугацаа өнгөрөхийг ч анзаарсангүй цайны цаг нь дороо л дуусчихлаа. Болороо, миний цайны цаг 7 гоос 7:30 хүртэл байдаг юм ирж байгаарай гээд нөгөөх гоё нүдээрээ инээвхийлчихээд цаашаа товор товор алхав. Тулгаа хэсэг явсанаа яагаад ч юм сэтгэл нь нэг л хоргодон, өөрийн эрхгүй эргэн хархад Болороо мөн эргэж харсан нь таарч санаа нь зовсон бололтой бушуухан цааш алхав.

Үүнээс хойш Тулгаа өдөр бүр ажилаасаа ирэнгүүт усанд орж xувцасаа сольж аваад Болороогын дэлгүүрийн дэргэдэх номын дэлгүүрт ном, сэтгүүл үзэж сууудаг болсон бөгөөд Болороо цайны цагаараа инээмсэглэсээр орж ирнэ. Тэр хоёр элдэв зүйл хаман ярьж, голдуу бие биеэндээ тохиолдсон хөгжилтэй зүйлүүдийг ярилцаж элгээ хөштөл хөхрөлдөн байхад Болороогын цайны цаг дороо л дуусчихна. Тулгаа ч номын санд хүлээгээд сууж байдаг, Болороо яарсаар гүйж орж ирдэг нь тэр хоёрын өдөр дутмын хийх ёстой ажил болсон байлаа.

Нэгэн амралтын өдөр тэр хоёр далайн эргээр зугаалав. Гутлаа үдээсээр нь холбож үүрчихээд далайн элсэн дээгүүр хөл нүцгэн баяр хөөртэйгээр алхалцгаав. Далайн ус ууртай гэгч түрхрэн цагаан хөөс цахруулан давалгаалж эрэг уруу тэмүүлсэнээ тэр дороо ааш нь дарагдаж элсэн дээгүүр жирэлзэн тэр хоёрын хөлд хүрээд буцна. Энэ өдөр намуун, тэнгэрт бөртийх ч үүлгүй сайхан өдөр байлаа. Далайн мандал дээр яваа олон жижиг дарвуулт завинууд өнгө алаглан уран зураг шиг гоё харагдаж нүд баясгана. Зэрэгцээд алхаад л баймаар авч буцах цаг, нар гэж бас бий тул буцаж алхалцгаалаа.

Болороо ядарсан бололтой Тулгаагын мөрийг налан унтжээ. Тулгаа жолоогоо аль болох зөөлөн эргүүлж сэрээхгүйг хичээн хаазаа гишгэнэ. Болороогын байрны гадаа ирсэн боловч Тулгаа сэрээж төвдөлгүй хэсэг суув. Хэсэг хугацааны дараа Болороо сэрсэнээ ингээд налаад унтаад л баймаар юм байна шүү дээ гээд инээмсэглэснээ гараа далалсаар шатаар өгслөө.

Болороогын машин нь цав цагаан өнгөтэй, өөрөө голдуу цайвар өнгийн хувцас өмсдөг, учир Тулгаа би чамайг Цасан Охин гэж дуудаж байя гэхэд Болороо инээж надан таалагдаж байна, яагаад ийм нэр өгсөнийг асуухгүй ээ гэхдээ энэ нэр өөрт чинь таалагдаж байгаа бол надад таалагдлаа л гэсэн үг гээд нүдээ ирмэв. Үүнээс хойш Тулгаа Болороог Цасан Охин гэж дууддаг болов

Удалгүй Тулгаа ажилаа дагаж Тампа хот уруу шилжлээ. Болороотой байнга уулзаж чадахаа болив. Нэг уулзахаараа хэн хэнтэйгээ уулзахыг их хүссэн нь харцнаасаа мэдэрцгээдэг байлаа. Уулзахаараа дэвэн дэлхийн юм хаман ярьж өөрсдийнхөө тухай асууж, ярьж чадалгүй өнгөрнө. Гэхдээ л хоёр биенийхээ юу ч хамаагүй ярьж байгааг харж, сонсох нь тэр хоёрт жаргал байлаа. Өөдөөс нь ширтэж буй энэ хоёр дүрлэгэр нүд Тулгаагын зүрхэнд нэгэн зулыг аль хэдийн асаасан байлаа. Харин Болороогын дотоод ертөнцөд өөрийнхөө зулыг асааж чадсан эсэх ээ мэдэхгүй хий дэмий л шаналах ажээ.

Хайр гэдэг энхрийхэн, ариухан, аугаа их ертөнц мөртлөө заримдаа үл ойлгогдох нууцлаг зүйлсээр элбэг байдаг нь түүний мөн чанар болов уу, яагаа ч үгүй байхад хамаагүй юм хэлээд хүн гомдоочих болов уу? гэж заримдаа бодно.

Гэвч тэр нэгэн өдөр үнэхээр хар өдөр байлаа. Амралтын өдөр Тулгаа Болороогын ажилдаг хот уруу давхилаа. Бороо мөн орсоор л. . . Машинаа зогсоолд тавьчихаад Болороогын дэлгүүр уруу алхаж явтал Болороо дэлгүүрээсээ гарч ирсэнээ цаахна зогсож буй өндөр залууруу гүйв. Тулгаа гайхан байрандаа зогсоод хартал Болороо гүйсээр нөгөө залууд тэврүүлсэнээ тэд цааш эргэн цахилгаан шатаар уруудав. Нөгөөх залуу Болороогын хүзүүн дээр гараа тавьж их л дотно яваа нь харагдав. Хорвоо хөмрөх шиг хамаг амьсгаа нь зогсчих шиг болж Тулгаа алмайран хэсэг зогссоноо буцаж аажуухан гэлдрэв. Нэг мэдхэд машин дээрээ ирсэн байв.

Болороо нөгөөх залуутай хэсэг алхсанаа Тулгаатай уулздаг кофений газар уруу оров. Болороо, ахаа та сууж бай би кофе аваад ирье гээд цааш алхав. Төдөлгүй хоёр аяга кофе барьж ирсэнээ ахаа Та аав, ээж хоёр уруу утсаар ярьж байхад яадаг юм бэ! гэж зэмлэнгүй дуугархад өндөр залуу, ах нь яринаа, Нараа эгчийг чинь одоо сургууль төгсөхөөр Виржинна нүүдэг юм уу? гэж бодож байна гээд кофегоо уув.

Бороо бас л асгарсаар. Тулгаа машиныхаа хаазыг нилээд гишгэн хурдална. Түүний оюун ухаан төвлөрөхгүй л байлаа. Сэтгэл нь нэг нь хоосон оргино. Нарийн замаар ортол чингэлэг тээврийн том машин гэнэт урдуур нь дарж орж ирхэд Тулгаа сандран машинаа буруу тийш нь дартал машин нь шарван өндөр далан уруу шидэгдэв. Үүнээс хойш юу болсоныг хэдий хир хугацаа өнгөрснийг ч мэдсэнгүй. Эмнэлгийн орон дээр ухаан оржээ.

Тулгаа эмнэлэгт сар орчим хэвтэхдээ зөвхөн Болороогын тухай л бодож байв. Гэвч яагаад ч юм бэ? түүнд гомдоод ч байх шиг. Сарын дараа хөл дээрээ явж чадах болж эмнэлгээс гарлаа. Гэвч яагаад ч тэссэнгүй такси аваад Болороогын ажил уруу давхилаа. Болороотой уулзаад юу гэж хэлэх, Болороо юу гэж асуухийг бодсоор явлаа.

Эзэн авгайн Болороогын ээж нь нас бараад Монгол уруугаа буцаад хоёр долоо хонож байна шүү дээ! гэсэн үг Тулгыг лантуудаад газарт хадчих шиг болгожээ. Болороод сэтгэлээ нээсэн ямар нэгэн үг хэлж чадаагүйгээ бодохоор нэг л уйтгартай. Амралтын өдөр болохоор ёс юм шиг Болороогын ажил дээр очих боловч Болороо ирээгүй л байдаг байв.

Тулгаа удалгүй ажилаа дагаж Чикаго хотоос баруун хойш байх Рокфорд хот уруу шилжилээ. Дэлхий эргэдгээрээ эргэж амьдрал үргэлжилдэгээрээ үргэлжилсээр л. Цаг хугацаа хурдан галт тэрэг шиг шунгинан өнгөрч нэг жил өнгөрсөн байв. Тулгаа энд жил илүү ажиллаад Флорида руугаа буцахаар болж хэдэн хувцасаа цүнхэндээ хийж машиндаа хийчихээд замдаа гарав.

Цасанд дарагдсан байшингууд түүний өмнөх гудамжаар цас арилгагч машинууд зөрөлдөн давхина. Чикагоор дайрч Гансүхийн хэдэн багажыг нь өгчихөөд цааш хөдлөе дээ гэж бодон хаазаа нэмэн хурдлав. Тулгаа хоёр давхар нийтийн байрны өмнөх машины зогсоолд тэргээ тавьчихаад орц уруу орход хүмүүсийн шуугилдах нь сонсогдож баяр ёслол тэмдэглэж байгаа бололтой. Гансүхийн хажуугын л айл шинэ жил тэмдэглэж байна даа гэж бодсоор Гансүхийн хонхыг дарав. Хэд дарсан боловч хариу алга. Хүн байхгүй л юм байх даа гэж бодсоноо хажуу айлд нь үлдээедээ гээд 105 тоотын хонхыг дарав. Удалгүй улаа бутарсан залуу хаалга онгойлгоход түүнтэй хамт дуу чимээ, хоолны үнэр зэрэг гарч ирэх шиг болов. Энэ багажийг 103-тоотын Гансүхэд өгчихгүй юу? гэртээ алга байх шиг байна гэхэд нөгөөх залуу за за гээд багажыг авч хаалгаа хаав.

Шинэ жилийн ширээний ард олон хүмүүс сууцгааж, ид халцгааж, улаа бутарцгаасан харагдана. Том шилэн цонхны цаана цас малгайлан зөөлөн гэгч нь бууна. Үсээ гөлийтөл тосолсон ганган залуу өөдөөсөө харан суугаа бүсгүйг түрүүнээс хойш жоготойгоор харж байснаа хундагатай архи барьж энэ дагина чинь хаанаас ирсэн хүн бэ? Түрүүнээс хойш юм уухгүй байсан, энэ аяны дугараа, дуу дуулна аа гэхэд нөгөөх бүсгүйн нүүр нь улсхийн зовсон бололтой босов. Ганган залуу нэрээ хэлээрэй гэж шахахад аманцар байрын цагаан бүсгүй өмнөөс нь Миний найз Болороо, флоридад сургуульд сурдаг, өвлийн амралтаараа манайд ирсэн юм, гэхдээ бас нэг залууг хайж яваа юмаа гэхэд хүмүүс алга ташин хашгирхад Болороо найз уруугаа янзгүй харсанаа нилээд ичсэн бололтой хацар нь улайв. Ямар дуу дуулахаа тэрээр бодон цонхоор гадагш харлаа. Гэтэл цаашаа алхаж яваа хүний дүрс нүдэнд нь тодров. Нэг л танил алхалт. . . . Гэнэт Болороо дуу алдан нүд нь томорход хундагатай архи гарнаас нь гулган хивсэн дээр уналаа.

Тулга машиныхаа дэргэд ирсэнээ халаасаа уудлан түлхүүрээ гаргатал ард талд нь эмэгтэй хүний, гэхдээ маш танил дотно эмэгтэй хүний Тулгаа гэж хашгирах нь сонсогдоход эргэн харвал, байрны өмнөх талбайн голд нэгэн эмэгтэй зогсож байлаа. Энэ бол өөр хэн ч биш хэзээд түүний сэтгэлээс гардаггүй Цасан Охин нь дүрээрээ байлаа. Болороо хар эрчээрээ гүйсээр Тулгаагын өмнө ирсэнээ ямар нэгэн юм хэлэх гэснээ уруул нь өмөлзөхөд хацрыг нь даган халуухан нулимс задгай урсахад цасан ширхэгүүд түүн дээр нь бууж хайлан урслаа. Болороо Тулгааруу нулимс дүүрэн нүдээрээ харсан хэвээр Би чамайгаа ямар их хайв аа, ямар их хүлээвээ гээд Тулгаагын цээжинд нүүрээ нааж нүдээ зугуухан анихад, будрах цасан ширхэгүүд тэр хоёрыг тойрон бүжих шиг эргэлдэн байлаа. Цас малгайлан зөөлөн гэгч нь тэр хоёр дээр орсоор л. . . . Талбайн голд цасан хүмүүс зогссоор л. . . .

Эх сурвалж: П.Батзориг /Сиатл/
  |  
Өмнөх мэдээлэл
ACNE Winter
Дараах мэдээлэл
Цоглог найзуудыгаа сонго

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(552)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: o.naimanjargal.   2011-02-28
tani bichsen tsasan ohin oguulleg taalagdav. Bi nairuulagch hun l dee.

Зочин: oko.   2011-01-22
ene dajguiee.. gehdee john sonirholtoi bolgomoor ch yum shig.. yu ch gemeer yumbedee... yu bolhiig n taahad amarhan bailaa.. baga zeregyarvigtai.. huniig bur dogdlulhar bval.. gehdee sana n goy yumaa...

Зочин: munhiin zochin.   2011-01-15
ymar goyiin be yoooy eemer tonin boldog beeshd uuriin erhgvi uilchlaa vneheer goyiima hair iiml bdg bh iiml hairtai uchirah yumsan

Зочин: de.tso.   2011-01-13
tsasan hatantai ih tostei ym bna

Зочин: Gerelee.   2011-01-13
taalagdlaa goy ym bn amjilt husey

Зочин: haha.   2011-01-06
chamd avyas bn daanch ireedui alga daa haha

Зочин: mg.   2011-01-05
tiimee, bi chamtaiga zaavl uulznaa

Зочин: marlaa.   2011-01-05
goe yumaa hairtai hvmvs zawal uulzdag yum gedeg vg vnen yuma

Зочин: Einsamkeitin.   2011-01-02
mm vneheer goe dogdluulsan terhen zuur az jargal moroodol dund howoh shig bollo bayrlalaa dahin goe ogvvllegvvd bicheerei amjilt hvsey

Зочин: moment.   2011-01-01
ehlen bichigch yum shig baina. bicheed baihaar lag bolno oo. Shuudertsetseg egch ch gesen iimerhuu l yanztai ehelsen baih hehe

Зочин: buya.   2011-01-01
nadad blog neeh zowolgoo ogooch

Зочин: black mamba.   2010-12-31
hehehe manai seattle iin zohiolch bichsiim bizde', nice zohiol bn

Зочин: khaigch.   2010-12-31
nadad mash ih taalagdlaa. thanks

Зочин: mmi.   2010-12-30
sanaa goy ch yag sanaagaa ilerxiilj chadku jooxn nurshuu bs utgaku yum aa. uul ni jooxn zaswar hiijuul goy l blx yum shg bna. bs goolingoo oird yruusuu yum xiiku bnaa

Зочин: love.   2010-12-30
ymar goy yum beeee

Зочин: Таны нэр.   2010-12-30
goyo moi

Зочин: tuvshuu.   2010-12-30
xarid bgaa ta nartaa sanaa zovj l suux um, xet ix gantsaardsaar eldev uvchin teej ex ornoo zovolnd unagaxaas bolgoomjilj yavaarai. ta naryn munguur ex oron, elgen nutag chini tejeegdej bna, xezee neg udur ta natyn xucheer uls oron xugjij, ail ger ezentei bolox agshin oirtoj bgaa gej naiddag shuu.

Зочин: 1.   2010-12-30
go boljee yag ene tsag muchid zoriulsan met

Зочин: solo.   2010-12-30
goe boljee goe yum aa

Зочин: anomy.   2010-12-29
goyo yumaa

Зочин: !!!.   2010-12-28
nairuulga n dajguil besht buh boloroo nertei humuus yanhaaan???? t1 gar ve chi l azgu tsarailchad yanhantai n uchirdag bkuyu whahahhaha

Зочин: smile.   2010-12-27
heterhii sunjirsan bas huuhdiin gemeer nairuulgaguimaa uul n tanai site goy goy uguulleg tawidag shdee suuliin ued yagaad medeelel tawih n hurtel udaashiraad bgaan bol :S

Зочин: teres.   2010-12-27
buh boloroo nertei humuus yanhanuud bdag

Зочин: Amy.   2010-12-27
Hi Goolingoo!!! oird iim oguulleg enter unshaagui goy bna shuu.Uul ni tsuwaralaar dajgui oguulleg zohiol tuujuud tawidag bsan yagaad oird neg l yum nemehgui bnaa. Yahaw ene oguulleg tiim goy bish ch gesen sonin bna shuu. Tsaashid sonirholtoi goy zohioluud nemeerei ok thanks

Зочин: zol.   2010-12-27
Gar utas, mail hugjchihuud bhad iim uguulleg bichseer l bhuu. Heterhii bodit amidralaas hol yum

Зочин: zochin.   2010-12-27
iim hairtai uchrah ymsan mash ih taalagdlaa thanks

Зочин: Таны нэр.   2010-12-27
яг 2 хосын тухай юмаа бичихгүй гадаа байгаа байдал энэ тэрийг гаргаад дэндүү нуршуу юм

Зочин: Hen.   2010-12-27
Uneheer goy uguulleg bnaaa thanks

Зочин: cute.   2010-12-27
hari orond bga bj 2 bienee olood uulchihdag aztai yumaa Uchirsan bol bolroo shig adilhan l haigaad ochih bsii harin bi Mongoldoo bsaar bj haaguur ni zuruud bgan boloo eroosoo taarkuun

Зочин: barmaaa.   2010-12-27
wooooow unheer setgel hudulguj chadlaa heleh ch ug alga ....

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com