ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хувцасны шүүгээ...

Гэртээ  | 2010 / 09 / 01

Та шүүгээгээ юугаар ийм удаан, бас ямар ч бодолгүйгээр “хооллож” байснаа ойлгоно

Хувцасны шүүгээ...
  • 1. Цэвэрлэгээний бургуй
    Сонгодог детокс: Организмыг бүрэн цэвэрлэх
    Хувцасны детокс: Шүүгээндээ байгаа бүх юмаа гаргаж бүрмөсөн хоосол. Тэгээд юмнуудаа төрлөөр нь ангил. Цамц, өмд, даашинз, спорт хувцас гээд л...
  • 2. Хор зайлуулах шидэт ундаанууд
    Сонгодог детокс: 5 лууван, 2 цоохор майлз, 1 алим, тал улаан манжингийн шүүс ариусгах шиг л болдог. Зориг тань хүрвэл нэг амьсгаагаар л ууж орхиорой.
    Хувцасны детокс: Олон удаагийн эрүү шүүлт-угаалга, цэвэрлэгээг дийлж чадалгүй Келли Озборонд таарах болсон эсвэл Пэрис Хилтоны тархины хэмжээтэй болсон хувцаснууд, өнгөө алдсан, арилшгүй бохирдсон ойрын гурван сар өмсөөгүй хувцас, өмнөх сезонуудын моодны хитүүд (дахин моодонд орохыг нь хүлээвэл лав 13 жил болно. Энэ хугацаанд таны галбир, нас, сонголтын таашаал хэвэээрээ байна гэсэн баталгаа алга), бэлгэнд болон бараа солилцоогоор ирсэн танд таалагддаггүй хувцаснуудыг бүгдийг нь ялга. Үлдсэнийг нь угааж, цэвэрлэгээнд өгч, цайруулж, өнгө сэргээгчээр зайлж, товч шилбэ оёдол заадсыг нь шалга.
  • 3. Хоолны нэмэгдлүүд
    Сонгодог детокс: Мультвитаминуудыг өндөрсгөсөн тунгаар хүрт.
    Хувцасны детокс: Өдөртөө ядахдаа үсний боолт, толгойн алчуур, хацар өнгөлөгч авч өөрийгөө баярлуул. “Тийм ээ, би хоолны дэглэм барьж байгаа ч энэ унжийж явах шалтгаан нь энэ биш” гэж өөртөө хэлэхэд тань тус болно. Ямар ч юм авсан Нэгд: үндсэн хэсэг нь заавал байгалийн гаралтай материал байх, Хоёрт: хэрэглэх, өмсөх, хөдлөхөд биед дээд зэргээр эвтэйхэн байх (өөрөөр хэлбэл та үүнийг өмсчихөөд гутлан дотроо чулуутай эсвэл дотоожиндоо илжирсэн төмс хийчихсэн юм шиг царайлахгүй байх), Гуравт: эднийг хараад өмсөнө гэхээс л баяр хүрээд тэсдэггүй мэдрэмж хэдэн сарын дараа ч гэсэн хадгалагдахаар байвал их сайн.
  • 4. Эрүүлжүүлэх найтаалт
    Сонгодог детокс: Шинэ өдрөө зориудын найтаалтаар эхэлж байвал муу долгионуудаас ангижрахад тань тусална.
    Хувцасны детокс: Бүх эдлэлүүдээ үнэртэж үзээд таныг “найтаалгуулсан” болгоныг ялгаж тавь. Хэт урт үстэй битүү энгэртэй цамц, тоос цуглуулагч хамба хилэн, гол нь хуучин муу хадгалагдсан эдлэлүүд, үжирч муудсан гэмээр харагдах үслэг эдүүдээ зоригтойгоор цааш харуул.
  • 5. Уушгиа салхилуулах
    Сонгодог детокс: Зүрхнийхээ булчинг чангалан маааш гүнзгий амьсгал. Тэгээд “хоп!” гээд амьсгалаа түгж. Дахин амьсгал.
    Хувцасны детокс: Хамгийн ойр байдаг хуучин хувцас цуглуулах газарт Armani жинс, MaxMara ноолууран пальто, өсгий нь гэмтсэн гадсан өсгийтөө аваачиж өг. Тэгээд “хоп” гээд энэ бүхэн хичнээн цаасны үнэтэй болохыг бод. (ихэнх тохиолдолд амьсгаа зогсчих шиг л болдог юм). Та чаднаа!
  • 6. Йогийн тусламжтайгаар амарлингуйн зохицлыг олох
    Сонгодог детокс: Аварга могой буюу муурын байрлалд мушгиралдан бөхийвөл биеийнхээ булчин шөрмөс бүрийг мэдрэх болно доо.
    Хувцасны детокс: “Үүнийг өмсөөд би муур шиг уран хөдөлж, могой шиг гүрвэлзэн хотолзож чадах уу?” гэдэг шалгуураар хувцас бүрээ шалга. Хэрэв барьж, сунаж, олон эгнээгээр нугаларч, өгзгөн завсарт чинь хавчуулагдаж, оёдлоороо чад-пад дуугарч байвал танд зориулагдсан юм биш байна. Арай атигар, гэдгэр хүнд өгч орхи.
  • 7. Царайныхаа өнгийг сайжруулах
    Сонгодог детокс: Будаггүйгээр явах хүртлээ царайныхаа өнгийг улам бүр сайжруул.
    Хувцасны детокс: Царайны өнгийг дардаг үзлийн өнгөнүүдээс ангижир. Буудан хороох жагсаалтад: хөх саарал, бохир номин, шар ногоон, бүх төрлийн хиртэй туяатай завсрын өнгөнүүд орно. Энэ өнгөнүүд хэзээ нэгэн цагт моодонд орж байсан, үүнийг өмсөөд цасан цагаан европын орь залуу одод “Оскар”, “Гремми” дээр туяаран байсан нь азийн дагина танд хамаагүй, бүгдээс нь яг одоо сал. Цайвар ягаан, усан нил ягаан, тунгалаг оюу номин өнгөнүүд царайг тань гэрэлтүүлээд л явчихна. Цэвэр час улаан, хольцоо нь үгүй хилэн хар, маргад эрдэнийн цацарсан ногооныг цагийг нь оноод, донжийг нь л олоод өмсчихвөл бас ч муугүй. (Гэхдээ хүн бүрийн царайны туяарал өөр учир хамгийн гол нь өөрт тохирсон өнгийг л олох чухал юм шүү
  • 8. Сауны зарчим
    Сонгодог детокс: Үе үе зохих ёсоор хөлөрч байвал арьсны нүх сүвүүдийг бөглөж байсан бүхнээс ангижрахад юутай ч зүйрлэмгүй тус болно. Организм тань хүчилтөрөгчөөр цэнэглэгдэнэ.     
    Хувцасны детокс:  Хувцаснуудаа яаж өмсдөгөө анзаар. Өнгө нь гоё юм гээд хөлс нэвтрүүлдэггүй даашинз, секси гээд нийлэг торон цамц өмсдөгөө боль. Дулааны нэмэрт гээд байцаа шиг далан давхарлан далбайх ч хэрэггүй. Харваас хатуу, зузаан санагдах пальто, даашгүй хүнд дах шиг үстэй дээлнийхээ бодийг нь хөтөл. Оронд нь хүүхэнлэг төрхийг тань тодруулах харахад хөнгөн, барихад зөөлөн, өнгө ялдам өдөн хүрэм, тусгай технологиор боловсруулсан хөвөн шиг хөнгөн булга, үнэгэн дээл сонгоорой.
  • 9. Гэдэсний дасгал
    Сонгодог детокс: Гэдсээ ээлжлэн татаж, төмбийлгөн амьсгалах нь булчингаа чангалах шилдэг арга.
    Хувцасны детокс: Таны гэдсийг барьдаг бүхнийг чөтгөрийн эмэг рүү илгээчих.сүүлчийн товчийг нь хэзээ ч товчилж хүрдэггүй хуучин жинс, арайхийн цахилгааныг нь татсан ч зөвхөн босоо байрлалд байх ёстой болдог өмд, бошинз, гэдсээ жавхайтал хураагаад ч та дан байхаа болиод нэлээн удчихсан мэт харагддаг даашинзнуудаа бүр долоон уулын цаагуур шидэж орхи.
  • 10. Хиймэл будаг, амтлагчгүй амьдарч сурах
    Сонгодог детокс: Сахар оруулагч нь хоолны дуршил нэмэгдүүлж, сахар ихтэй хүнс хэрэглэхэд л дасал болгодог гэдгийг сана.
    Хувцасны детокс: Үүнчлэн жинхэнэ ноолуур дуураймлаасаа 100 хувь илүү гэдгийг л мэдэхэд хангалттай. “Торгон” нэртэй цамц, “ноосон” гэх шошготой хүзүүтэй цамц, 30-аад оны тамирчдын жагсаалын хувцсыг санагдуулам Stella McCartney-ийн гэгдэгч хуурамч шортнуудыг одоохон ачуулъя. Хуурамч haute couture өмсөх нь ямар их доромжлол вэ? Түүний оронд second hand, vintage эдлэлүүдээр гангарсан нь хавьгүй дээр.
  • 11. Сэргээштэй ундааны хэрэглээг багасгах
    Сонгодог детокс: Фэн-Шуй зарчмыг яс баримтлан зассан орондоо ч гэсэн шөнөжин хөрвөөхгүйн тулд Red bull бүү хэл кофе ч, кола ч бүү уу.
    Хувцасны детокс: Модон хөлтнийг санагдуулам өндөр өсгий, хүйсээ хүрсэн энгэр, мэдрэлийн эмчийн сандлууд шиг цоо цоо хатгуулсан хөхөвч, ард хэсэг дээрээ Enter гэсэн бичигтэй дотоож гэх мэт халуунтай явж байхдаа авсан нь илт, хэт өдөөж сэрээсэн юмсаа хувцасны уул овооноосоо дэгээдэн гарга.
  • 12. Цэвэрлэгээний дараах эрүүл амьдрал
    Сонгодог детокс: Бүх эмчилгээ, арга хэмжээгээ дуусгаад, амьдралын эрүүл хэв маягийг баримтлах.
    Хувцасны детокс: Одоо юм идэж ч болно, дэлгүүр явсан ч болно. Гэхдээ хийсэн бүхнээ баллачихгүйн тулд ухаалаг байж, дахин дахин, давтан давтан хэлэхэд зөвхөн байгалийн гаралтай, хадгалах хугацаа урттай, орондоо ч тайлалгүй өмсөөд баймаар хувцаснуудаар шүүгээнийхээ суларсан зайг бөглөөрэй.
Өдөр бүр баярлах зүйл тохиолддогLike дарж баярлалаа хуудаст нэгдээрэй.

  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(684)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: bbb.   2011-07-27
ok. ajlaa taraad huwtsasniha shuugee ruu busguichuud ee

Зочин: Terminator23.   2011-06-06
Ta bvkhend ene vdshiin mend hvrgie tanai ene saitaas ih ym medej surch avch bn ta bvhend bayrlaj yvdag shv bayrllaa bayartai kkk .... Darkhan khot M..$

Зочин: rt.   2011-04-01
uneheer emegteichuud bidend heregtei ih saihan zuvluguu bichsend bayrlalaa. oor olon saihan zuvlumjuud oruulj baigaarai. eruul zuv hoolloltiin talaar, bas turaah hoolnii jor bichij, zuvluguu uguhiig husch baina.

Зочин: okolo.   2011-02-25
bayarlalaa yamar unetei saihan zovlogoo ve.

Зочин: odko.   2010-11-16
hi huwtsasnii 5haalagtai shkafand huwtsasiig yaj hiiwel aytaihan tsewerhen haragdah we zowolgoo ogooch busguichuudee

Зочин: qwerty.   2010-10-04
estoi nice zovolgoo bn.bas ih sonirholtoi daj bichsen bn.bayaralalaa goolingoo :D

Зочин: Oko.   2010-09-09
yoo ymar goy bichsiin haha!! nice vailaaaaaaaaaaaaaaaaaaaa

Зочин: Oko.   2010-09-09
yoo ymar goy bichsiin haha!! nice vailaaaaaaaaaaaaaaaaaaaa

Зочин: enma.   2010-09-02
ih saihan zuvluguunuud bna busdad heregtei zuvluguu urgelj tavij bgaarai bayarlalaa goolingoo

Сүүлийн сэтгэгдэл

Жич: Говь гэмээнэ говь билээ. Хавтгай ба ботго гэрийнхээ гадаа. ">

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com