ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хос зүрх (Д.Үүрийнцолмон) 8-р хэсэг

Чөлөөт цаг  | 2010 / 08 / 30

Мань нь машинаа зүүн хаалганы зогсоолд тавьчихсан байгаа гэхэд нь Темка

-манай гадаа түрүүлж очсон нь нэгнийхээ хүсэлтийг биелүүлнэ шүү за хэмээн ухаалаг харцандаа инээмсэглэл тодруулахад нь

Хос зүрх (Д.Үүрийнцолмон) 8-р хэсэг

-за тэгвэл та 2-ын гэрчээр би шүү... хаха Ланд, Спорт 2-ыг яаж уралдахыг харъя хэмээн тас тас хөхрөх Оо юу болохыг хурдан харах гэсэн шиг Темкагийн машинд гялс орон суув.
Темка Төгөлдөрийг хүлээх гэсэн мэт аажуу тайван машиндаа суутал юун тулд спорт загварынх билээ., гэсэн мэт Төөгөө хаазаа нэмэн хүнгэнүүлсээр төв замруу орох уулзвар дээр Темкатай зэрэгцэн ирж зогслоо
Баруун 4н замаас өгсөн Нарны замруу орсон 2, хойно урдаа гаралцан ёстой л нэг ана мана уралдана.
Угаас алиа хошин зантай Ооо Темкаг хөөргөн гишгээд өг хөгшөөн гишгээд өг хэмээн уухайлан хурдлуулах атлаа өөрийнх нь царай нь хувьсхийн цайчихсан цонхны дээдэх бариулаас тас зуурчихсан юу юунаас ч илүү айчихсан явна.

Эн тэнцүү уралдаж явсаар барианы талбайруу эргэхийн хооронд Темкагийн урдуур нэгэн өсвөр насны хүүхэд гүйн харайх нь тэр...
Нүд нь орой дээрээ гарчихсан хажуудахдаа орилохын завдал өгөлгүй нөгөө урсгалын хоосон замруу машинаа хамаг хурдаараа яаран эргүүлсэн Темка сая нэг амьсгаа авахтайгаа болов. Бүгд аюулгүй болоод ирэх газраа дөхөж байхад нүдээ тас аньчихсан байсан Оо хэсэг ганцаараа орилоход нь инээд нь хүрсэн Темка
-одоо болноо... хэхэ хөгшөөн гэрийнхээ гадаа бараг ирчихлээ ш дээ хэдэн цаг орилох гэсийн хэмээн найзыгаа тохуурхан хэлэхэд нь
-ёоё мамочка минь гэж... би амьд байна чи амьд байна, нөгөө хүү? хэмээн түгдэрсхийн гацав
-тэр чиний орилосны буянд амьд байгаа гэж инээмсэглэн хэлээд Темкаг машинаас буутал уралдаж явсанаа мартах шахсан Оо хойноос нь инээд алдсаар очив.

Төгөлдөр түрүүлсэндээ их л хангалуун байгаа бололтой инээд алдсаар тэр 2-ыг тосон ирэхэд Темка
-спорт ч аргагүй хурдтай юмаа. За ми анд хүсэлтээ айлдах л үлдлээ хэмээн түүнийг хөөргөн хэлэхэд
-за андаасаа ч том зүйл хүснэ дээ. Яг биелүүлнэ бээз? Гээд л баруун хөмсөгөө үл ялиг өргөн нухацтай гэгч нь асуулаа.
-тэгнээ эр хүн хэлсэндээ эмээлт морь харайсандаа гэдэг байхаа. Тойруулалгүй хэлээ
-за тэгвэл анд нь нөгөө бүсгүйгээсээ маргааш чин сэтгэлээсээ уучлалт гуйхаар нэг юм төлөвлөчихсөн байгаа тэрэнд миний анд туслана шүү ок
-хаха ийм зүйлийг зүгээр л хэлэхэд болно ш дээ, чи нээрээ гэхэд Оо хажуунаас нь
-Төөгөө ёоооё чи бүр сая яасан гэж бодож байна? золтой л хүүхэд дайрчихсангүй мань 2 чинь хэмээн бөөн сүр бадруулан өнгөтөөр ярьж гарлаа...

-Анд нь 2 найздаа сайхан хоол хийж өгнөө гэсээр Темкаг хаалгаа онгойлгон ороход 3-н залуугын хамрыг гэрээс гарах хоолны үнэр нэгэн зэрэг дуу алдуулахад хүргэв.
-энэ одоо эгч аав 2 байхгүй л байх юм. Аав хоол хийхгүй нь ойлгомжтой тэгэхээр эгч л хийждээ... та 2-ыг ирнэ гэдгийг уг нь хэлээгүй л юмсан гэхэд нь Оо марзайтлаа инээд алдан
-Болороо эгчийг би 10 нас залуу байсан бол панаалдаж байгаад заавал эхнэрээ болгох байсым. Эр хүн чинь эмэгтэй хүнд хоодоодоороо л татагддым ш дээ ход ход гэж хэлэн аяга авахдаа ширээн дээр байсан зурвас бичсэн цаасыг анзааралгүй унагачихав.

Темкаг өдий удаан хугацаанд Бөртэтэй уулзахгүй байгаад сэтгэл нь зовнисон Болороо эгч нь тэр 2-ыг уулзуулахаар энэ бүхнийг зохион байгуулсан юмсанж. Темкаг 6 өнгөрөөж ирэхийг мэдэх тул түүний өмнөөс хоол унд хийн бүхий л таатай орчныг бүрдүүлчихээд дүүдээ ойлгомжтойгоор тайлбарлан зурвас үлдээсэн байсан нь хүрэх эзэндээ очиж чадсангүй. Хэрэв түүнд утсаар хэлсэн бол яав ч эсэргүүцэх байсныг мэдэх Болороо 2 найзтайгаа хамт ирэхийг нь яаж гадарлах билээ дээ...
-нээрээ аав чинь хаачсын? Нэг ирсэнийх уулзъя гэж бодсон юмсан хэмээн Төөгөөг асуухад
-аав эмнэлэгт хэвтсэн нэг найзыгаа ойрд сахиад жаахан завгүй байгаа. Удахгүй буцах байх тэгэхэд нь та 2 цуг гаргаж өгнө биз? Хэмээн Темкаг хэлэхэд нөгөө 2 ч толгойгоо дохин зөшөөрсөнөө илтгэнэ.
-нээрээ манай Бөөгий аниа та 2 юу болж байна хэмээн жоготой гэгч нь Оо-г асуухад Темка инээд алдан мушилзсанаа
-найз нь 7хон хоногийн дараа түүнтэйгээ уулзлаа гээд боддоо хэмээн хөөрцөглөн хэлэв. Тэр 2-ыг хэсэг үг дуугүй ажиглан суусан Төөгөө
-та 2 чинь одоо юун Бөөгий аниа эд нар яриад явчихваа? 7 хоногийн дараа ирнэ ч гэнүү, хэнийн тэр чинь? хэр эгч болоод аниа гээд байгаан хөгшөөн хэмээн юугаа ч мэдэхгүй түүнийг асуухад элгээ хөштөл инээсэн Оо
-хаха ёоё Төөгөө минь дээ хүний хөх хар ногоон инээд хүргээд хаячих юмаа... юу боллоо  гэж Темка минь өөрөөсөө эгч хүүхэнтэй явалдах билээ дээ. Манай хүн 2 сарын өмнө чатаар нэг бүсгүйтэй танилцаад түүндээ ухаангүй хайртай болчихсон юм чааваас... хардаа тэр нүд мүдий нь бөөн дурлалын томъёонууд эргэлдэж байгаа биз дээ хэмээн инээдээ барьж ядан бүхнийг тайлбарлатал
-за за чатаар танилцаад дурлаад байхдаа яадгым, өсвөр насны гэнэн юм яриад байх юм. Тэгээд Бөөгий аниа дараа 7 хоногт хаа нэгтээгээс ирж байгаа юмуу? Эсвэл гоо сайхны мэс засалд орчихоод хөөрхөн болохоороо уулзъя гэсэн юмуу? Гэхэд нь нөгөө 2 дахиад л тас тас хөхрөлдөнө. Оо дахин тайлбар өгөх санаатай
-энэ дурлал бол чиний бодож байгаагаас шаал өөр дурлал жинхэнэ амьд хайр айн. Манай дэндүү хөөрхөн Бөөгий аниаг Темка ах анх хараад л шууд дурлааскы... ход ход миний найзад анхны харцаар дурлах гэдэг томъёо одоохондоо арай ойлгомжгүй санагдах байх тиймээс чимээгүй суужий... тэгээд манай залуу дараа 7 хоногт болох төрсөн өдрөөрөө түүнийгээ өөрийн болгох гэж байгаа юмаа. Одоо ойлгосон уу? гэхэд нь Төөгөө яасан нь мэдэгдэмгүй итгэл муутай толгойгоо дохингоо аядав.
-за миний 2 хөгшин ингээд ярилцаад сууж бай. Найз нь доор хонгилын өрөөнөөс галзуу ганц дарс аваад ирье гэж хэлээд Темка тэр 2-ыг үлдээв.

Оо ч зочны өрөөний шүүгээн дээрхи өрөөстэй байсан зургуудыг харан явсанаа альбом нь хаана байнаа хэмээн  хэсэг мунгинаж гарлаа.
Төгөлдөр угаалгын өрөө орж бие засах санаатай бостол үүдний хонх дугарлаа. Тэрээр Темкагийн аав эгчийнх нь аль нэг ирж байгаан байна гэсэн бодолтой хаалгыг онгойлготол Бөртэ...

Тэрээр Бөртийг хараад нүдэндээ ч итгэлгүй зөвхөн түүнрүү гөлрөн зогсоно. Хорвоо дэлхий дэндүү удаан ч эргээл байгаа юм шиг... эсвэл цаг хугацаа зогсчихсон мэт... түүний амьдралын утга учир болсон тэр бүсгүй яг миний өмнө гэгээн дүрээрээ зогсож байна. Хайртай гэдгээ хэлж амжилгүй бүх л бүтэн нэг жилийг алдсандаа галзуурах дөхсөн сэтгэлд минь одоо л  нэг боломж олдож байна. Би үүнийг яасан ч алдах ёсгүй эцсийнх ч байж мэднэ хэмээн тархиндаа энэ ахархан хугацааны төдийд амьдралаа тэр чигээр нь төсөөлсөн тэрээр Бөртийн нүдэнд нулимс торсоныг сая анзаарлаа.

Бүх л зүйлд буруутайгаа хүлээж түүнийхээ нүдрүү ширтэн ширтсээр
-уучлаарай хайрт минь гэсэн 3-хан үгийг хэлэхэд Бөртэ нулимсаа нуух гэсэн мэт орж ирсэн хашааны хаалганы зүг рүү яаран алхаллаа. Төөгөөд энэ удаа түүнийг зөнгөөр нь орхих хүсэл төрсөнгүй. Хойноос нь гүйхээрээ шахам алхсаар гүйцэн очоод гарнаас нь угз татан цээжиндээ тэвэрлээ. Бөртэ түүнд юу ч хэлсэнгүй. Дэндүү их гомдсондоо үерлүүлэх нулимс нь зөнгөөрөө л нэг мэлмэрнэ. Гэмээ ухаарсан залуугийн амнаас
-уучлаарай хэмээх ганц л үг зүрхийг нь зүсэх шиг дахин дахин давтагдана.
Бөртэд сэтгэлээ нэг мөсөн илэрхийлэхээр шийдсэн Төөгөө эм хүний өмнө гудайж үзээгүй тэргүүнээ тонголзуулан, газар 2 өвдөг дээрээ өвдөглөн суулаа. Хайртай бүсгүй нь гайхаж дүрлийсэн нүдээрээ түүнээс яах гэж байгааг асуусан нь илт мэдэгдэм харцаар түүнрүү ширтнэ.
-Бөртээ минь тэнэг явсан энэ сар жилийг уучлаарай, Хайртай гэдгээ нэг ч удаа хэлээгүй сэтгэлийг минь уучлаарай, Хажуудаа байлгаж чадаагүй өөрийг минь уучлаарай, Бүхий л зүйлд намайг уучлаач... Би чамд хайртай...

Өдөр бүр баярлах зүйл тохиолддогLike дарж баярлалаа хуудаст нэгдээрэй.

  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(485)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: suugii.   2011-04-06
eu weeee tsaash ne goe urgeljluulehgui yasan vm be

Зочин: Undram.   2010-09-26
uuuuu yaj bgan be?? Aygu goy uchral tusuulj bsn chn shal balai zavkarsn yum bolgochloo...

Зочин: zzzz.   2010-09-01
yoo uguee aimar goe exelj bgad savangiin duuri bolchlooshdee za ter n ch yaxav gej bodonguut yagad temkatai uulzuulsangui ve suuldee unshix bolgond bur uur xureed bxiin

Зочин: Uuriintsolmon.   2010-09-01
sn btsgaana uu? ta buhendee ene odriin mendiig hurgey. neg zuil helehed Xos zvrh zohioloo bi unshihiig hussen humuust l zoriulj bichij bgaa bolhoor neg ih taalagdahgvi bwal unshaach gej guigaagvi ee tiimees zaluusiigaa jaahan soyoltoi bolowson bhiig husey... harin shuumjleliig bi huleen awnaa olon humuusiin setgegdeliig bvgdiig oilgoson.tiimees tsaashdaa ta buhniigee uidaahgvig hicheeh bolhoor unshigchid maani eldew haraaliin ugeer negniigee doromjlohgvigeer ymr negen oor saihan zuild ene daichin chanaraa ashiglabal MGl uls maani iluu hogjino bhaa gj bodoj bn. unshigchdiigaa gunee hundetgey Uuriintsolmon ^^

Зочин: Jandii.   2010-09-01
zarim neg hun yu yrij bgaagaa oilgodoggvi uhamsar muutiin tuil bnshdee ene sak zailaa yu be aimshig chin. uugeeree tgd yu heleh gesiin bol haha shal erguu ym

Зочин: hudsi.   2010-08-31
hi bi oird net oroogui, say l orj 5 6 7 8g unshij bna ih goy yumaa. umnuhuudiig ni yaj unshhuu? daraagin heseg ni hezee garah bol? uneheer awyastaimaa

Зочин: Tseegii.   2010-08-31
ene SAK ymr gutstsan sda we? zailuul nerend ni ooriigoo hawchulahiig hvssiin bhdaa chaawaas. ma nz muusain ta nar shig ym nariig neg nudeeree tooj hardag ohin bish za. nadaa amaa medej darwalzaarai

Зочин: aurora.   2010-08-31
eesh yagad tsagta tawiku bgan be hugatsan da tawildaaaaaaaaaaaaaa

Зочин: sona.   2010-08-31
SAK-aa chamd yaj itgehiin? chinii untsan ohin eniig bichsen gj chi yaj medej bgan ain ?

Зочин: bm.   2010-08-31
hi odoo 9-r hesgiig ni tavih gej her udah bol hurdan bol sainsan

Зочин: SAK.   2010-08-31
Yoo bi eniinii zohoilchtoi ni untsan gewel itgehu? Jinhene haluuhan ohin.

Зочин: lop lop.   2010-08-31
sonirholtoi bnaa goe weenooo

Зочин: kizzgirl.   2010-08-31
yoo odoo teemkaatai n suuul;gaad duusgachih th u suuldee unshhaas zalhuu hurjin arai denduu sunjraad bn shd!magtsn huuhen huriman deere ungana gdg shg t1 yujkm bolood bn shde!!!!!!!!!!!!!!!

Зочин: buratino.   2010-08-31
yah bol gesen temuulel duuren huleen unshdag bailaa, tegsen ene heseg ni yu bolchvoooooooo, unshih daraahii ni huleeh sonirholgui bolgochloo.Yaagaad mongoloor setgesengui ve, ene hesgees tsaash shuud korea kino shig buun gurvaljin durvuljin yum, tegj baitlaa neg ni uvduhuu, yahuu.tegeed uhej duusahnee.uguullegiin eedree heseg ni l baih l daa gehdee denduu serial bolgood setgechijee.

Зочин: sarnai.   2010-08-31
simple-d mglclub.com-iin forumiin yaruu nairag ruu orood mongol zurag gesen oguulleg bna. teriig unshaarai. sonirholtoi uym bna. hos zurhiig unshihad unen udaan bnaa

Зочин: amula.   2010-08-31
eoooooooooooooooo yu beeeeeeeeeeeeeeee shal dufffffffffff zail zail tnh sanagdchihlaaa

Зочин: ari.   2010-08-30
za odoo zgeer goyor temkatai suulgad togsohchih tehvv utgaa aldaj duusla tuguug zailuula

Зочин: honey.   2010-08-30
eoooo jhn tiimerhuu ym bishuu boogi ania temka ah 2iig niiluulelde

Зочин: buka.   2010-08-30
ooo boliiyoo ygaad dandaa iim 3ljin eswel hairtai humuus ni bie bieteigee uulzahgui neg ym dunduur ni orood bdg ym be ene chin urgelj bdg shde iiii boliiyoo arai oor bolowuu gj bodson ymsan !!!!!

Зочин: mouse.   2010-08-30
bi unshaad shuud l ineelee joohon tiimerhuu bld bga yum shigee yu gj bodjiin zaluusaa

Зочин: блбл.   2010-08-30
ёоооё энэ төөгөөг нь үзэн яджийна

Зочин: bvjin.   2010-08-30
OO ene odoo yugdeg ner bee xaxa nerlex ner oldoogvvmuu xaashain xaanaasaa ch garaad irdiin

Зочин: bubunu.   2010-08-30
dandaa yahaaraa hairiin 3valjin uusdiin be shaal t1 bolchloo joohon uur hurgechlee

Зочин: nuuka.   2010-08-30
horwoo ydaj bhad denduu dawchuu ymaa te d

Зочин: soko.   2010-08-30
oo yamar so yum be hurdan daraagiin hesgiig unshie aa

Зочин: luck.   2010-08-30
daraagiin dugarn garna bizdee? hurdan taviaraai ma temka buugii 2iig uulzuulad dusgan bizde te? en tuugii gej neg ym zuger ntr

Зочин: bun.   2010-08-30
тэгхээр чинь зохиол нь хурдан дуусчихна биз дээ дунд нь жоохон садаа байвал зүгээр ш дээ :)

Зочин: zula.   2010-08-30
oo ene arai bishee. Tiim saihan durlaliig yagaad ezentei n uulzuulahgui bgan be. Ontsgui yumaa. Daraagiin hesgiig n hurdan taviarai tsaashaa yu boloh bolooo????

Зочин: nalukh.   2010-08-30
yaasan teneg yum bee uguiee yu gej iim yum bj bolhiin bee jaahan utgaguil bolloodoo solongos serial shig yum bolood ehellee guij bnA MONGOLD BGAASHDEE

Зочин: Boloroo.   2010-08-30
Suuld ni Toogoo burte iig avaad duusaasai:))

Сүүлийн сэтгэгдэл

  • Ярилцах сэдэв: Анхны хайрын чинь юу хамгийн ихээр чиний сэтгэлийг татсан бэ?
    10 жилийн сурагч байхдаа анхны хайртайгаа учирсан. тэр маш сахилгагүй, бүр хэтэрхий сахилгагүй хөдөлгөөнтэй хүүхэд байсан. гэхдээ толгой сайтай, сэргэлэн, гитар тоглоно, дуулна, спортлог, бас их гоё зурдаг, нүүрэмгий хүүхэд байсан. тэр царайлаг байгаагүй, нүдний шилтэй, шар царайтай, шар үстэй, үсээ өрвийлгэчихээд явдаг, нугасны муухай дэгдээхэй гэдэг хочтой байсан. би тэрэнд анх уянгын дууны аянд яаж бүжиглэхийг зааж өгч байсан юм. одоо тэр их мундаг ажил хийдэг, маш амжилттай явж байгаа. харин бид тус тусынхаа замаар явсан. гэхдээ би тэрүүгээр бахархдаг.
  • Ярилцах сэдэв: Анхны хайрын чинь юу хамгийн ихээр чиний сэтгэлийг татсан бэ?
    их сургуульд байхдаа үерхсэн хөвгүүн маань л анхны хайр байсан байна гэж боддог. Тэр үед хамтлаг байгуулах гээд л гүйж байдаг авьяастай, цасан цагаан царайтай л хүү байсан даа. Маш ухаалаг,ямар ч муу зуршилгүй, олон охидууд сайн учраас тэднийг өөрөөсөө холдуулахын тулд тэдний хажууд "энэ миний найз охин" гээд шууд л хажууд ирээд зогсчихдог байж билээ. Заримд нь уулзаж хүртэл хэлсэн дээ. Бид хоёр тэр үедээ мөнгө муутай байдаг байсан ч өвлийн хүйтэнд хөлдөж үхтлээ зэрэгцээд алхдаг байсан нь л аз жаргал байж дээ.
  • Ярилцах сэдэв: Анхны хайрын чинь юу хамгийн ихээр чиний сэтгэлийг татсан бэ?
    Aav, ah, naiz shig mini tushigtei dulaahan hun bsan mini anhni hair. 18tai yugaa ch medehgui ohind bol buh yum ni bsan met sanagddag baij bile
  • Сүүлдээ гэр рүүгээ явмааргүй санагдах юм
    Хүүхдээ өрөвдөөд гээд салж чаддаггүй хүмүүсийг ойлгохгүй юм. Нөхөр чинь аав ээжийнхээ хажууд зодно, охиноо томрохоор хажууд нь бас чамайг зодож, загнаж хэл амаар доромжилно. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал байхгүй гэр бүлд өссөн хүүхэд тийм л хүн болно. Өсвөр насандаа очхоороо аавыгаа үзэн ядна. Ер нь л ийм гэр бүлд хүүхэд өсгөөд дэмий. Эртхэн охиноо бага дээр салаад аав ээждээ цаг зарцуул. Төрсөн гэртээ тааваараа тарвалзаж амьдарвал охин чинь ч гэсэн зөв хүмүүжилтэй болно.
  • Ярилцах сэдэв: Анхны хайрын чинь юу хамгийн ихээр чиний сэтгэлийг татсан бэ?
    Хөгжилтэй, хүмүүжилтэй, өндөр, биеэ их гоё авч явдаг, сурлага сайтай хүүхэд байж билээ. Нэг юманд их тууштай, няхуур, ер нь бол үеийнхэн дундаа биеэ эрт даасан, амьдрах аргаа олчихсон нэг тийм хайр татам. Олон ч охидууд түүнд сайн байсан. Яахав нэг анги болхоор надад сайн л байдаг байсан. Одоо маш мундаг ажил төрөл хийгээд, хөөрхөн охинтой үерхээд сайхан амьдарч байгаа :)
  • Хүсэл мөрөөдлийн минь галыг хүйтэн усаар зүгээр л унтраах шиг санагдлаа
    bi ug ni uuriin zindaanii zaluutai l suulaa gej bodson chini bas l bolohgui l bna. bi ch bas buten unchin hun, nadad ar ger gej bhgui. manai nuhur ch bas unchin, eej ni uur huntei suugaad yavchihsan, adilhan l bid emee uvuu deeree ussun. getel heterhii huvia hicheesen, humuujilgui, arhichin, haramch, mungunii shunaltai geed l hetsuu yum ih bna. ug ni nadaas iluu l bolovsroltoi, erdemten doctor hun yumsan, getel nadaas dor setgehuitei, uneheer yaduu setgehuitei. tom huugee tursnuus ni hoish huuheddee barag yum avch ugch bgaagui, nadad bol barag yu ch avch ugduggui. bi yaduu mungugui huuhen uchraas yum avhuulah erhgui yum bh. huuhduudeesee hurtel nariilchih yum. unuu ugluu hurtel tom huudee zunii huvtsas avmaar bna gsn chini mungu bhgui, chi uuruu munguu olood avch ug geed buun heruul bolloo. bi tom huugee tursnuus ni hoish udiig hurtel huvtsas hunariig ni argalj irsen. odoo uneheer ajil oldohgui gertee suuj bna, baga huu 2 nas ch hureegui bgaa. getel namaig mungu olsongui gej urgelj daramtlah yum. bi bas yaahaa medehgui l bna. salay geed ch odoo oroitson. tegeed ch bi odoo huuhduudee chireed haachih ch bilee, ger oron, ajil turulgui hun. ug ni ajild orchihvol henees ch dutahgui ajillaj chadna ldaa, ug ni uuriiguu tolgoi neleen saitai gej boddog. daan ch huvtsas muutai, nuur amaa archilj chaddaggui, deerees ni tanil talgui bolohoor ajild orno gdg ulgeriin dalai. yamar biyee uneleltei bishdee.
  • Сүүлдээ гэр рүүгээ явмааргүй санагдах юм
    jargal in dendtsen teneg nohor bn ingej hunii amidralaar zovj suuh hereg bn uu iim bidlaaraa bval yu ch oorchlogdohgui yamar neg alham hiij bj bolzol tavij baj oorchilj avsan in deer bn
  • Ярилцах сэдэв: Анхны хайрын чинь юу хамгийн ихээр чиний сэтгэлийг татсан бэ?
    10 jiliin maani huuhed baisiimdaa 7 jil bdoj yvsn thde dunduur ni uur huntei uerhseen... anhnii hair ni bl bodoj yvdag ni l bsn bh hhi :D
  • Ярилцах сэдэв: Анхны хайрын чинь юу хамгийн ихээр чиний сэтгэлийг татсан бэ?
    eregtei huntei hamt baih ni btugai harhaaraa l dolood zugtaachihdag bsan hun chin nogoo gartai chin hamt bsan chin yuun ichih neg l dotno dulaahan sanagdaad tevermeer sanagdaj baij bilee.
  • Надад огт итгэдэггүй юм шиг байх юм
    Яаая ийм бузартай залуутай л ирээдүйд ниилчихгүй юм сан. урд хойдох нь хамаагүй биш бүр хамаатай. сайн судалнаа. Урдых нь ямархуу юм бсан ямар харьцаатай бсан яагаад салсан гээд. Урд нь амьдралтай бсан бол яагаад эхнэр хүүхдээ хаясан гээд сайн судалку бол өмнөх эхнэр шиг нь хүүхэд тэврээд хоцрох байдалд орышд.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com