ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Эм хүйсгүй дэлхий - хошин зохиомж

Чөлөөт цаг  | 2010 / 07 / 28

Улсын Их Хурлаас Монгол Улсын иргэн заавал эрэгтэй байх тухай хууль баталлаа. Манай улсыг “Эм хүйсгүй дэлхий” хэлэлцээрт нэгдэхгүй бол хандивлагчид зээл өгөхгүй гэж нээнтэглэсэн юм байж.

Эм хүйсгүй дэлхий - хошин зохиомж

Гурав хоног эр хүн шиг жаргалтай амьтан байсангүй. Хундагаа элэгдтэл сархад хүртэж, хутгаа мохтол мах зооглов. Араас үглэж янших хүнгүй болно гэдэг амьдын жаргал байлаа....

Харин дөрөв дэх өглөө нэг л биш эхлэв. Нар хүртэл шартаад бүрзийчихсэн мандлаа. Эрчүүдийн ам ангаж, толгой ангалзаж, үхэхэд нэг хуруу дутуу амьтад өндийсөн боловч хэн ч тэдэнд бантан дөхүүлж өгсөнгүй.
Дэмий л хөршийнхөө хаалгыг нүдэж “Шартаж үхлээ.., ганц юм байна уу?” гэж уруу дорой царайлцгаав. Тэд хундаганы шавхруу ч олж долоосонгүй. Ядахдаа ханын цоргоноос ус дусдаггүй. Ундны усыг шахахаас эхлээд архийг лангуунаас худалдах гэхчилэн хамаг ажлыг өнөөх ад үзэгдсэн бүсгүйчүүд залгуулж байсан болж таарав. Жорлонгийн суултуурын ар дахь ус хураагуур л зовсон цагт зоригт эрсийн аминд оров.
Улсын Их Хурлын чуулганыг цагт нь нээсэнгүй. Ерөнхийлөгч хиртэй цамц, индүүгүй өмдтэй ирлээ. Ерөнхий сайд сахал үсэндээ баригдаж, хүрэм нь үрчийсэн харагдана. Их хурлын даргын чуулган нээж хэлэх үг байдаггүй. Хуучны сайхан цагт нарийн бичгийн дарга бүсгүй хэлэх үг, уух усыг нь жин тан бэлдчихдэг байсан санаанд орж, цээж нь урагдаж, ам нь хатав. Гүндалай Жаргалсайхантай маргасангүй. Авгай нар нь тэдэнд хэрүүлийн үг зааж өгч явуулдаг байсан юмсанж. Төрийн гурван өндөрлөг, эрхэм гишүүд дэмий л шартаж шаналан баахан сууцгаагаад тарлаа.

Үдийн хэрд толгой нь ангалзсан эрчүүд эмийн сан руу дайран орцгоолоо. Гэвч толгойны эмийг “анальгин” гэж мэддэг нэг ч эр тодорсонгүй. Эхнэрүүд нь “Май хөгшөөн, толгойны эмээ уу” гэдэг байснаас биш, нэрийг нь хэлж өгдөггүй байсан юмсанж. Эрчүүд тосон туулга ууж, ангаж цангасан дээрээ нэмж хагас өдрийн турш шингэнээр харваж, нүднээс гарч, хамчийж хорчийсон юмнууд болцгоов.
Мянгат малчин Галт гуай өлссөнөөс хий аргаж үхэв. Арга байж уу, хөөрхий. Галаа асааж, шөлөө буцалгаж, махаа чанаж идэж чадалгүй дөрөв хоночихсон юм чинь. “Далай” пүүсийн захирал Дэмчиг тайлан тэнцлээ мэдэхгүй мунгинав. Өдөржин ноцолдоод, аргаа барж, орой тийшээ дампуурлаа зарлахаас өөр бодогдох юмгүй боллоо.

Нийслэлийн 479 дүгээр цэцэрлэгийн нярай ангиар нэг өмхий самхай, шивтэр ханх тавив. Хүүхдүүдийн живхийг солилгүй бүтэн дөрөв хонуулчихаж байгаа юм чинь аргагүй шүү дээ. Цэцэрлэгийн сахиулаар ажиллаж байгаад асрагч болж дэвшсэн согтуу Балдангийн толгойд хүүхдийг хуурайлах тухай ядахдаа хүжийн галын чинээ ойлголт суугаагүй байж.
Аймшигт өдөр дуусч шөнийн түнэр харанхуй монгол нутгийг нөмөрлөө. Эрхэм гишүүн Хүрэлсүхийн зүүдэнд Ахмадын чөлөөт холбооны Баасан эгч орж ирэв. Зүгээр ч нэг орж ирсэнгүй. Томоос том гуулин данхтай зэлгээн цай барин ирж, хөөрхий гишүүний ам руу нь цутгав. Ангаж цангахын туйлд хүрсэн Хүрэлсүх гишүүн “Баасан эгч минь ээ!” хэмээн байдгаараа орилон босч ирээд, зүүдэлснээ мэдэн гутарч, “Муу Баасан эгчийгээ яах гэж тэгж үзэн ядаж байв даа…” гээд үсээ үгтээн эхэр татууллаа. Тэрээр авдрынхаа мухарт нуусан Намсрай бурханыг сэмхэн гаргаад “Баасан эгчийг, гуулин данхтай цайтай нь ирүүлж хайрла!” хэмээн наминчилж, арвантаа сөхрөн мөргөж байлаа.
Тав дахь өдрийн өглөөний тав гучид жорлонгийн суултуурын арын савны нөөц ус дуусав.
Их хурлын эрхэм гишүүд ээлжит бус чуулгандаа бараг л мөлхөж ирцгээлээ. Гал цогтой шингэн дуу нь цааш орсон Гүндалай гишүүн “Монгол Улсын иргэн эмэгтэй байж болох тухай хууль баталъя!..” гэж гонгинох аядаад, налмайтал уналаа. Усгүй хатаж зүүд зэрэглээ шиг сүүмийсэн Жаргалсайхан гишүүн “Дэмжиж байна, баталъя!” гэж царгисан хоолойгоор чарлахчаан болоод, Гүндалайтай зэрэгцэн, мөн л тэрийн ойчив.
Гишүүд байдаг хүчээ шавхан товчлуур руугаа зүтгэхийг оролдсон боловч хөдлөх тэнхэл хэнд нь ч үгүй болсон байлаа.

Үнэхээр эмэгтэй хүнгүй бол ямар байх байсан бэ? Та ч гэсэн хошин, эсвэл сургамжтай зохиомж бидэнд илгээгээрэй.
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(564)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: bolor.   2010-09-29
ta nar biti er em humuusere hyvaagdaldaa, er huniig bas ingej myygar helj bolkue, hun eejeesee tordog ch eregtei hun bhku bol yadaj hun gj bhku shde. "hamgiin archaagui nohoin doodohnuudiig eregtei hun gen" neg hun ingej bichsen bn ter hun teguul aaviigaa hun gj boddoggum bhdaa gaihaj bnaa eregtei huniig aav shge l tosooloh heregtei shd

Зочин: jessica.   2010-09-25
nice zaluu ch gh shig hutsdag haltar we nofsh chin henees yunaas garchaad ingej tomrood bgaan hvvree naad amaa medej chaljjii za nowshoo!!!

Зочин: az.   2010-08-29
zaaa nice zaluud handav: чи ч ээжээсээ төрөөгүй юу малаа? эмэгтэй хүнийг ингэж доромжилж болохгүй за

Зочин: Tsegy.   2010-08-29
Энэ зүгээр зохиомж болохоос биш амьдрал хэзээ ч эр эм 2н аль нэгэнгүйгээр оршиж чадахгүй ш дээ

Зочин: Tsegy.   2010-08-29
Hey залуусаа болил доо. Эр эм 2 чинь нэг нь дутууг нь гүйцээж нөгөө нь дундуурыг нь дүүргэдэг болохоос дан ганцаараа сайхан амьдарч чадахгүй ш дээ. Бие биенээ битий дорд үз л дээ. Муухан эрээс дээхэн бүсгүй байна ш дээ. Урдаас хүнд хүнд ачаа бараа чирж ирдэг бүсгүйчүүл. Бас Сайхан хоол хийж хүүхдүүдээ сайн халамжилдаг сайхан эрчүүд байна ш дээ.

Зочин: zochin.   2010-08-28
huue ydtsan nertei teneg batsaanaa egchiin duu amaa olj guts daaaa..toosgo urguj diildin tehuu..td cham shg teneg erchuud n bhgui bhad hen bid narluu dairaad bid nar ygaad uilna gj? ymar erguu gar ve chi chn.. chi uurigu neg tolind hardaa cham shg ym nice bj haragdaaach chi ugly geh gj bgad nice gd anduurad bichtsiin bishuu aniagiin duuuu

Зочин: jigshig.   2010-08-28
hamgiin archaagui nohoin doodohnuudiig eregtei hun gene

Зочин: Nice zaluu.   2010-08-17
Zochin ch geh shig yu we chin..hun heree medej neree ogoh busu..NIce bish bolood bi tegj nerlehu hahah...ta nar bid nariig ustgaj hyatadtai jargah gee yu...bogino uhaantan min hamgaalalt gej er hunees bish araatan amitad bgali tsag uuraas gej bna...ta nar yadaj owoohoi bosgoj chadku bizdee..amitan dairwal aij uilahaas oor yum chadku..erchuud bid l hgaalsaar baij hun torolhton odii hurtel amidarj bgaan...bid bgaagui bol ta nar neg toosgo ch orgoj diilehgui ger orongui guilagachid bgaashdee...

Зочин: zochin.   2010-08-17
za ter n ch yu ym be, jaahan hetruulegtei n hetruulegtei l ym bn gehde nice zaluu getsen neg ymand helchehed eregtei hun gants ch bhguim chn bid nar hamgaalaltaar yahiin??!! tegcheed bas uuriiguu nice gechjee gachin l ym bga bz..

Зочин: Nice zaluu.   2010-08-17
yamar teneg ni iim yum bichdeg bnaa....emegtei hungui bol amidrah muuhaildaa....gehdee ingej archagaa aldana gej yu bdiin...harin erchuudgui bol delhii suuriishuu...hamgaalaltgui bollloo gesen ug...

Зочин: enhvvsh.   2010-08-16
zugeer l neeree bodmoor shuu te erchuudee tiimees emegteichuudee hairla za

Зочин: hehe.   2010-08-03
manai aav hezeech ingej archaatahkui. tasarhai hool tsai hiigeed ideed, ungu ortson bh bz. busd ni medkuueeee

Зочин: zol.   2010-07-31
hmm yu gene weee???hoshignol gej medehuu chi

Зочин: hmm.   2010-07-29
ene arai yadchijee,bas hamaagui ingej bichij bolohgui biz de? bi emegtei l dee,gehdee bodit bdlaas arai tasarchij. arai muuhai zohiol bnooo,emegteichuud bhgui bol eregteichuud tsamtsa induudehgui bh,hirtei huvtsastai yavah bh,ger ni zavaarah bh,harin yav ch angaj uhehgui.. gertee us butsalgaj chaddaggui er bhgui sh dee,jorlongiin us uuh ch geh shig,yostoi muuhai bichij. goolingoogiinhon bitgii iim yum oruulj bgach. hichneen muu erchuud bdg ch bugd bish sh dee,gants biy eregteichuud zunduu l bhad,ingej bichih teneg sanagdahgui bna uu? eniig bichsen hun ni arai bishee,mangar yum uu,haashein.

Зочин: bilguun.   2010-07-29
ehchud emegteichud ta nar mini uguie bol yana er nohor aavud chine uguie bol eh oron chine ezgirnee busguichuud miniee ta nariga urgelj hairlaj haramlaj yvah bolnoo mongol ulsiin irgen Batsukh Bilguun

Зочин: tuya.   2010-07-28
hoshignol ch bailaa gesen unenii ortoi.ger buld ch iim yabdal gardag shu de.unen uneneeree saihan.

Зочин: Zooozoo.   2010-07-28
Ингээл муу хэдэн эрчүүдээ архичин арчаагүйгээр нь дуудчих юмаа нээрээ.Уулийн мод урттай богинотой гэдэг шиг эмэгтэй хүнээс дээр эрчүүд зөндөө л байна шд.Зарим эмэгтэйчүүд өөрсдийгөө мэдэхгүй юм байж сонин сонин юм ярих юмаа.Яадгаа алдтал уугаал согтуу толгойлоол явж байгаа эмэгтэйчүүд зөндөө л байнадаг зүгээр.Мэдээж эмэгтэй хүн эх хүнийг хүндлэлгүй яхав гэхдээ л бид муу хэдийгээ бас боджээх хэрэгтэй шд.Муу л бол бид нар луу л чихэх юм.

Зочин: ulaanaa.   2010-07-28
uneheer taalagdlaa. bi er hun l dee. ghdee uneheer unen shuu. ehner bhgui bol bi ch unguruu unguruu

Зочин: Цогоо.   2010-07-28
Эрэгтэй хүн гэхээрээ заавал яадгаа алдсан архичин байх ёстой юм шиг тэнэг зүйл бичиж ухамсар дутуу гэдгээ харуулж байх юмдаа. Монголчуудын ийм тэнэг сэтгэхүй нь өөрсдийгөө алж байна. Мэдээж эмэгтэй хүнгүй хүн төрөлхтөн гэж байхгүй, үүнтэй адил эр хүнгүй бас байж болохгүй. ХАРИН АРХИГҮЙ МОНГОЛ УЛС САЙХАН СОНСОГДОЖ БАЙНА!

Зочин: ami.   2010-07-28
kkkkkkkkkkkkkkkkkkk

Зочин: amula.   2010-07-28
heheh uneheer goy zohiol bna. Emegtei hunguigeer horboo delhii yu ch bish. Emegtei hunguigeer erchuud hen ch bish sh de . ohid busguichuud-n haanchlal irsen shuu

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com