ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулгаДэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүдОддыг хувцаслая
 

Сүүлийн сэтгэгдэл

Санал асуулга

Та найз хүүхнийхээ хархүүг өөр хүүхэнтэй явалдаж байгааг мэдвэл яах вэ?

Хамгийн их сэтгэгдэлтэй

Хамгийн их уншигдсан

Охин уу, Хүү юу?

Гэр бүл  | 2010 / 07 / 28

Охин, хүү хоёрын аль нэгнийг нь төрөөсэй хэмээн хүсэн хүлээх нь аль ч гэр бүлд тохиолддог зүйл. Ер нь охин эсвэл хүү төрөхийг зохицуулах боломж бий юу гэдгийг олөн үеийн эрдэмтэд судалж төрөл бүрийн онол, таамаглалыг дэвшүүлсээр иржээ.

Охин уу, Хүү юу?

1970-аад оны үед эмч Ландрум Шеттлес шинжлэх ухааны үндэстэй нилээд энгийн арга замыг олж дэвшүүлсэн нь таны хүссэн охин эсвэл хүү төрүүлэх боломжийг нэмэгдүүлж байгаа төдийгүй шинжлэх ухааны олон тооны судалгаагаар үндэслэлтэй байж болох нь тогтоогдож ихээхэн дэмжигдэж байгаа юм байна. Лабораторийн нөхцөлд үр тогтоход бэлэн болсон үеийн умайн хүзүүний салиатай ижил шүлтлэг орчинтой шилэн хоолойгоор эр бэлгийн эсийг уралдуулж туршилт хийхэд эр бэлгийн «У» хромосом агуулсан эр бэлгийн эс хурдан хөдөлж түрүүлж өндгөн эсэд хүрч байсныг нотолсон нь энэхүү таамаглалыг дэмжих үндэслэл болжээ. Ийнхүү эрдэмтэн Ландрум Шеттлес «Ирээдүйд төрөх хүүхдийн хүйсийг хэрхэн сонгох вэ? » гэдэг нэртэй ном хүртэл хэвлүүлсэн нь анагаах ухаан, олон нийт дотор ихээхэн шуугиан дэгдээж санал бодлоо уралдуулах үндэс суурийг тавьжээ.

Доктор Шеттлесийн дэвшүүлсэн арга замыг зөв хэрэглэхэд хүү төрөх магадлал 80-90%, охин төрөх магадлал 75-80% байдаг гэнэ. Эр эсвэл эм бэлгийн хромосомыг тээвэрлэсэн эр бэлгийн эсийг ялгах нь Шеттлесийн онолын гол зарчим юм. Эр бэлгийн «У» хромосомыг агуулсан бэлгийн эс нь хэмжээгээр жижиг бөгөөд хөнгөн, хөдөлгөөн нь хурдан, харин эм бэлгийн «X» хромосом агуулсан бэлгийн эс нь хүнд, хэмжээгээрээ том, хөдөлгөөн нь удаан бөгөөд эр эстэй харьцуулахад удаан амьдардаг байна.

Та хүүтэй болохыг хүсэж буй бол боловсорсон эм бэлгийн эс гадагшлах мөчид аль болохоор ойрхон бэлгийн хавьтал хийхийг хичээх хэрэгтэй. Энэ үед хөнгөн бөгөөд хурдан хөдөлгөөнтэй, эр хромосом агуулсан эс боловсорч үр тогтоход бэлэн болсон өндгөн эсэд түрүүлж хүрч үр тогтох болно. Харин охин хүүхэдтэй болохыг хүсэж буй бол та эм бэлгийн эс гадагшлах мөчөөс аль болохоор зайдуу хол бэлгийн хавьтал хийх хугацаагаа сонгох нь зүйтэй. Гэхдээ жирэмслэх боломжтой хугацааныхаа хүрээнд бэлгийн хавьтал хийх юм шүү гэдгийг анхаарвал зохино.

  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(271)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: herlen.   2010-09-06
huutei bolhig husej bbl chiherleg zuiles tatgalj tgd dabstai hool und heregle-hetrul gsn ug bish shu...harin ohintoi bolhig husuul chihertei zuil sain id...jiremsen bolhoso heden sarin umnuus biye iimerhu zuild dasgarai

Зочин: Soko.   2010-08-06
hi. Aurora.chamd mash ih bayarlalaa. ene www.103.mn sait chin ystoi heregtei sait bna. bi ene huanliig haigaad b.san ymaa. chamd ch gesen ireeduid hoorhon huuhduudtei bolohiig husie. bye

Зочин: Aurora.   2010-08-06
www.103.mn sait ruu orood haraarai. tend huu ohin ali ni garahiig medej boldog arga bna le. 100-nii 90 huvi ni unen bdag geseen. hediigeer bi uuruu turshij uzeegui ch gesen tsaashid nadad bas ene asuudal ih heregtei.

Зочин: eegii.   2010-08-06
chi bid 2 yag adilhan yum husej bgan bna da gol n eej n heden oniih aav n heden oniih gej bgad neg shinjleh uhaanii undesleltei arguud bdgiin bna lee shd terniig meddeg hun bval helj ogch tuslaach

Зочин: eegii.   2010-08-06
chi bid 2 yag adilhan yum husej bgan bna da gol n eej n heden oniih aav n heden oniih gej bgad neg shinjleh uhaanii undesleltei arguud bdgiin bna lee shd terniig meddeg hun bval helj ogch tuslaach

Зочин: eegii.   2010-08-06
sain bnuu nadad zovlogoo ogooch eregtei yumu emegtei huuhedtei yaj boloh talaar zovlogoo ogooch

Зочин: eegii.   2010-08-06
sain bnuu nadad zovlogoo ogooch eregtei yumu emegtei huuhedtei yaj boloh talaar zovlogoo ogooch

Зочин: Saagii.   2010-08-05
Hi. bi ohintoi bolohiig mash ih husej bna. bi 1977 ond torson. ene jil hoorhon ohintoi bolohiig mash ih husej bna. . zarim humuus teden sard jiremslevel ohin ba huutei bolno gedeg. bi sain oilgohgui bna. heden sard huuhedtei bolvol ohintoi boloh ve. tuslaach. hariu please


GOOLINGOO.mn © 2009 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 96650363 И-мэйл: goolingoo@gmail.com