ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулгаДэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүдОддыг хувцаслая
 

Сүүлийн сэтгэгдэл

Санал асуулга

Та найз хүүхнийхээ хархүүг өөр хүүхэнтэй явалдаж байгааг мэдвэл яах вэ?

Хамгийн их сэтгэгдэлтэй

Хамгийн их уншигдсан

Эрчүүдийн тухай бүсгүй хүн бүрийн мэдэх ёстой зүйлс

Хайр & секс  | 2010 / 07 / 23

Танд ер нь эрчүүдийн “түлхүүрийг” олж сурах юмсан гэж бодогдож байв уу? Хэрвээ та талх шарагч ч юм уу, өөр нэг цахилгаан хэрэгсэл авсан бол уг хэрэгсэлтэй хэрхэн ажиллах, яаж өөрөө гэмтэхгүй байх, удаан эдлэх талаар өгүүлсэн “хөөрхөн” бяцхан ном дагалдаад ирнээ дээ?

Эрчүүдийн тухай бүсгүй хүн бүрийн мэдэх ёстой зүйлс

Гэтэл нэг эртэй холбогдлоо гэхэд дагалдаж ирдэг тийм “гарын авлага” байдаггүй нь гачлантайяа. Уг нь бүсгүйчүүд бид эрчүүдийг аливаа бусад техник хэрэгслээс хавьгүй их “ашигладаг” шүү дээ. Тиймээс бид тухайн эрээ “таних” гэсээр амьдралынхаа чамгүй олон жилийг зарцуулж орхидог доо. Зарим маань бүр учрыг нь олж чадахгүй байсаар салж, дахиад нэг эрийн учрыг олохоор хайран цагаа дахиад л үрж эхэлдэг.

Амьдралын гэгээн өдөр бүр бид аав, хүү, дүү, нөхөр, найз, нууц амраг, ажлын түнш гээд төрөл бүрийн эрчүүдтэй харилцаж байдаг. Бид уг нь тэднийг ойлгож, ойр дотно харилцаж, халамжилж, хайрлаж, бас тэр хэрээрээ яг тийм сэтгэлийг хариу хүлээж байдаг. Энэ бүхэн амжилттай байх үед бид “эрчүүд гэж хамгийн сайн, сайхан хүмүүс, тэдэнгүйгээр бид яана даа?” гэж бодоод, хамаг оролдлого маань талаар өнгөрөх үед бухимдаж цөхрөнгөө барахдаа “энэ эрчүүд гэж хамгийн хэрэггүй амьтад, магадгүй “энэ техник эвдэрчээ, засварт өгөхөөс” гэж халаглаж суудаг. Хэрвээ та надтай л адил эгэл жирийн бүсгүй бол яг ийм байдалд орж, “Болих минь. Эвдэрхий техниктэй ноцолдож байхаар үйлдвэрт нь буцааж өгөөд шинийг авъя” гэж бодох үе байсан л байх.
Өнөөдрийг хүртэлх амьдралынхаа туршлагаас харвал эрчүүдтэй харилцах үндсэн гурван төрлийн харилцаа л байдаг бололтой. Та үүнийг уншаад аль хэлбэрийг нь сонгохоо шийдээрэй л дээ.

Нэгдүгээр хувилбар. Та өөрийг чинь галзууруулах дөхөж байгаа гэж тасралтгүй үглэн уурласаар нэг насаа хамт барах /Энэ бол хэдэн цагийн хувьд зугаатай ч хэдэн жилийн дараа бүх л үнэ цэнээ алдаж, амьдрал сонирхолгүй болдог/

Хоёрдугаар хувилбар. Та эрчүүдээс нэгмөсөн татгалзаж, харин хөөрхөн бяцхан нохой худалдаж ав /Энэ нь хамаагүй хямд боловч тэр болгон хүссэн үр дүнд хүргэдэггүй/

Гуравдугаар хувилбар. Та сонгон авсан эртэйгээ аз жаргалтай амьдрахын тулд эрчүүдийн тухай бүх зүйлийг ойлгож мэдэх /Энэ нь хэцүү, цаг их авах, магадгүй их үнэтэй боловч танд хамгийн сайхан мэдрэмжийг өгнө/
Эр хүн гэдэг нэг талаасаа маш хялбар боловч нөгөө талаасаа яагаад ч ойлгож боломгүй “шинжлэх ухаан” юм шүү.

  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(932)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: hulan.   2010-08-21
neeh sain oilgosonguiee tghdee uurlahgui l baih estoi um bn tgd yug n yaj erchuudiig oilgo geed bgan

Зочин: ts.   2010-08-09
yostoi oilgomjgui bna

Зочин: zulaak.   2010-08-08
shaal tenegiin utga ni yag bhgui baahan toiruuultsan yum

Зочин: sonin niitlel ve.   2010-08-07
unshaad estoi yuuch oilgosongui e. surhii medleg ogoh niitlel ym baih gej bodson chin yuuu vee gaihchla a

Зочин: zuo.   2010-08-02
hi. unshaad yu ch oilgosongui. iimerhuu yumiig ter erchuudtei zuvluj bichvel zugeer bhdaa. ene yostoi yavsangui

Зочин: fhfgh.   2010-07-27
hi ohidoo huuhnuudee erdeneted baigaa dajgui busguichuuded sanhuugiin demjleg uzuulne. 22toi tseverch dajgui zaluu baina NA bolson ch bolno6 Ene dugaar luu msg bicheerei yordoo 19 tog buyu msgnii negj unana shuu 511887615

Зочин: saiza.   2010-07-27
yamar utgagvi yum bichdeg yum be

Зочин: alma.   2010-07-26
Za 1 dehiin er oilgosongui 2.3 n bj boloh yum yag yu gj bgaa todorhoi tailbarlaad ugnuu?

Зочин: soko.   2010-07-23
manaihaan ene blog mair goy niitleltei blog blee..iishee neg zochloood uzeerei http://gunjiin-nulims.blogspot.com

Зочин: uka.   2010-07-23
nohoi ntr hudaldaj avna gdg.......niitleliinhee chanar utgand anhaar!!!! goolingoo

Зочин: Jaagii.   2010-07-23
Aygui so l um bn daa hu hehe inedte yum a goolingoo guai magtsan huuhen hurman dre ungana gegcher ym bolj bgan bishuu

Зочин: moon.   2010-07-23
yag sanaa ni yu ch yum buu med... garchig ntr ee bodoj ugmuur yum!!!!!

Зочин: sera.   2010-07-23
shal utgagui bna

Зочин: Таны нэр.   2010-07-23
Эрчүүдийн тухай бүсгүй хүн бүрийн мэдэх ёстой зүйлс ni tgd yu ym bee????


GOOLINGOO.mn © 2009 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 96650363 И-мэйл: goolingoo@gmail.com