

Гадаа урин дулаан, зун цагийн өнгө аяс нэг л таатай сэтгэл гэгэлзүүлэм. Ер нь би их дэврүүн бодол, хөгжилтэй зантай нэгэн л дээ. Найзууд маань ч үүнийг баталж хэлдэг юм. Гэхдээ ойрын үед бүсгүй хүний нууцхан гунигт автаж, хөнгөхөн бодолд ээрэгдэх боллоо.
Энэ бол цаг хугацааны хүрд. Өдгөө би хориж болохгүй хориодхон насандаа яваа ч гоо сайхны айдас, сэтгэлийн дарамтанд орчихоод байна. Толинд харах бүртээ нүүрнийхээ үрчлээг тоолж, үсээ самнах бүртээ унасан үсээ бүртгэнэ гэдэг надад байгаагүй л зан юмсан. Сэтгэл мэдрэлийн өвчний нэгээхэн шинж гэх энэ өвчин ихэвчлэн загвар өмсөгч, моделиудад тусдаг гэсэн.
Гэтэл би одоо бүр өөрийгөө хайрлаж гамнаж, юм бүхнээс татгалздаг болчихоод шаналж явна. Нас минь явж таргалахаас, харвин суухаас, арьс минь сунаж үрчлээтэхээс, хүүхэд гаргахаас... ер нь бүх зүйлсээс л айж байна. Сүүлдээ хоол ч хоолойгоор давахаа больчихсон гээд боддоо. Надад өөрийн гоо сайхныг аварч үлдэхийн тулд нөхөрт гарахаас татгалзах шаардлага тулгарсан. Би даваад л гарсан.
Надад ер нь хэн ч хэрэггүй. Хүүхэд, нөхөр, гэр бүл, уруу татаж шоуддаг найзууд. Одоо миний хувьд өөрийнхөө мөнхийн залуу насыг аварч үлдэхийн тулд өдөр бүр заримдаа цаг тутам өөрийнхөө фото зургыг авч хадгалах ганц арга л үлдэж байна. Тэгээд бас залуу насны тэмдэглэл болсон хэдэн сайхан дэвтэрүүд минь. За ингээд л бардам алхаа гишгээгээ гээчихгүйн тулд хичээгээд байж дээ.
Ер нь би мэс заслын шинжлэх ухааныг дэмжиж байгаа шүү. Ямар ч гэсэн энэ тухай дараа сайн дэлгэрэнгүй бичнээ. Одоо тэмдэглэлээ дуусгаад унтаж амрах хэрэгтэй. Сайхан амраарай хонгорхон бүсгүй минь.
Сэтгэгдэлүүд (14) | Хэвлэх хувилбар | Үзсэн тоо: 4208 | | | |

yu tegj ih setgeliig chini tugsheegee we Baigaliin huuliin esreg temtseed hetruulwee Tegwel yostoi nuguu nuuhi ni awah geed gedeg shig l muuhai yum bno shu