

Та гоо сайхан ертөнцийг аврана гэдэг үгийг олон сонсож байсан байх. Сонсоглонтой энэ үгийн наад цаадах учрыг ухан суухадаа энэ үгийг бүсгүйчүүд хорвоод ертөнцөд юуны учир төрснийг тайлбарласан юм шиг санагдах боллоо.
Хамгийн сайн улс төрч эрэгтэй, хамгийн сайн нисгэгч, жолооч, хуульч гээд бүгд л эрэгтэй тэр битгий хэл хамгийн сайн тогооч эрэгтэй, хамгийн сайн эмч хүртэл эрэгтэй. Эрэгтэй хүн байхгүй байсан бол энэ сүрлэг өндөр байшинг хэн барьж, энэ хүчирхэг техникийг хэн зохиож бидний хэрэглэж буй компьютерийг хэн сэдэж, хэн биднийг зурагт, радиотой болгох байсан бэ? Бид магадгүй жимс түүж, цэцэг зүүж амьдрах байсан биз. Мэдээж эр хүний холыг боддог, хоёрыг сэтгэдэг нь ертөнцийн амьдралыг сонирхолтой болгож өөрчилсөн. Гэхдээ эрчүүд биш бүсгүйчүүд энэ хорвоо ертөнцийг аварч байгаа юм. Би батлах гээд оролдъё.
2 эрэгтэй хүн зогсоод нэг нь нөгөөдөө ингэж хэлнэ.
Харин эмэгтэй хүнтэй хамт зогсож байгаа эрэгтэй хүн ингэж ярина.
Эрэгтэй хүн зөвхөн эмэгтэй хүнтэй байхдаа л голын урсгалын чимээг, нар жаргахын гайхалтайг, байгалын үзэсгэлэнг мэдэрдэг. Эрэгтэй хүн эмэгтэй хүнтэй байхдаа хайрлах гэж юу болохыг, халамж хайрын дулааныг, энэрэнгүй сэтгэл, хүнлэг байхыг ойлгодог. Хэрвээ энэ хорвоо дээр эмэгтэй хүн байгаагүй бол магадгүй хүчирхэг танкууд, үй олноор хөнөөх зэвсэгүүд, саарал өнгөтэй бөх бат хана хэрмүүд л байх байсан даа. Тийм болохоор эмэгтэйчүүд бид бол ертөнцийг аврах гоо сайхан юм. Бид үгүй бол амьдрал өнгөгүй байх байсан тийм үү, бүсгүйчүүдээ? Тийм гэдэг хариултыг ихэнх нь өгсөн байх гэж найдаж байна. Энэ гаргалгааг томъёолбол “Хэрэгтэй зүйлийг эрчүүд бүтээж, Сайхан зүйлийг эмэгтэйчүүд бүтээж энэ амьдралыг хамт бүтээдэг”.
Энэ томъёог сайн цээжлээрэй миний дараагийн сэдэв бол “Хэрэгтэй зүйлийг эрчүүд бүтээж, Сайхан зүйлийг эмэгтэйчүүд бүтээдэг”..,
Сэтгэгдэлүүд (17) | Хэвлэх хувилбар | Үзсэн тоо: 5047 | | | |

tiim shdee kk goy yumaa..