ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Юуг араар тавилт гэх вэ?

Хайр & секс  | 2010 / 07 / 02

"Эмэгтэйчүүд яагаад араар тавьдаг вэ?" мэдээллийн үргэлжлэл...

Эрчүүд гэр бүлээсээ гадуурх ялалтынхаа тоог үргэлж өсгөж ярих дуртай байдаг бол харин эмэгтэйчүүд эсрэгээр, үргэлж багасгаж байдаг. Жишээлвэл хуучинтайгаа холбоогоо дахин сэргээх нь урвалтанд “тооцогдохгүй”, яагаад гэвэл “өөр шинэ эр”-ийн тухай яригдаагүй болохоор энэ бол хууран мэхлэлт биш.

Юуг араар тавилт гэх вэ?

Тэд бас хөгжилтэй нийллэгийн дараах адал явдалынхаа тухай эсвэл сэтгэлийн хямралынхаа үед хийсэн үйлдлээ ярихаа “мартдаг”. Хэрвээ тэднийг хананд шахаад байцаавал тэд “бүдэрснээ” хүлээдэг боловч ийм жижигхэн зүйлд ач холбогдол өгөхийн учрыг “ойлгодоггүй”. Эцэст нь тэдний зарим нь нөхөртөө хайргүй болсон үедээ нүгэл үйлдсэн бол нөхрийгөө жинхэнэ утгаар нь хууран мэхлээгүй гэж үздэг.” хэмээн Патрисия Делаэ нотолж байна.

Тэгэхлээр хууран мэхлэлтийн талаар ярихдаа бид амрагтаа биш өөртөө илүү өгөөмөр ханддаг бололтой. Бид өөрсдөдөө онцгой эрх дарх олгочихоод харин амраг залуудаа үүнийхээ аравны нэг хувийг ч зөвшөөрдөггүй юм. 30 настай С ярихдаа “Үдэшлэг дээр сээтэгнэх, эсвэл аятайхан залуутай буланд очоод үнсэлцэх нь ялангуяа нөхөр минь дэргэд байгаа нөхцөлд бодит хууран мэхлэлт гэхээсээ илүү өдөөн хатгалтын хэлбэр юм. Харин нөхөр маань ингэвэл би тэр хүүхнийг нь олны нүдэн дээр тас татан хаяна” гэжээ. Энэ талаар 35 настай А ярихдаа “Албан томилолтоор явах үедээ би нэг билүү, хоёр удаа хамт ажилладаг хүнийхээ шахаанд орж буж өгч байсан. Бид шөнийг хамтдаа өнгөрөөчихөөд маргааш өглөө нь бие биенийхээ хацар дээр хуурайхан үнсээд л салж байсан. Харин нөхрийгөө ингэж чадна гэж бодохоор л нүдийг минь нулимс бүрхээд ирдэг” гэсэн байна.

Сэтгэл мэдрэлийн эмч Поль Саломон онцлон тэмдэглэхдээ хууран мэхлэлт нь харьцаагаа шинэчлэх, өөрийгөө танин мэдэхэд нааштайгаар нөлөөлж болох юм гэжээ. Өөрийнхөө бие даасан байдлыг байлдан олж авах, олж авснаа хайрлах нь маш хэцүү байхад бусдын эрх чөлөөний талаар яриад ч яах вэ. Гэхдээ хэрвээ та хэн нэгнийг үнэхээр хайрлаж байгаа бол та түүний сэтгэлгээний “өндрийг” ч оюуны өсөлт хөгжилтийг нь ч хайрлаж байгаа хэрэг. Хууран мэхлэлт бол энэ процессийн л нэг хэсэг шүү дээ. Энэ бодит байдлыг хүлээн авах нь асар их хайр сэтгэл, уужуу, ууч байхыг шаардана. Мэдээжийн хэрэг иймэрхүү нөхцөл байдлыг зохиомлоор бий болгож, эсвэл өдөөн шалгаж хэрэггүй. Энэ нь танд өөрт чинь багагүй зовлон шаналал авчирч магадгүй.

Гэхдээ хууран мэхлэлтийг гутамшигтай, байж боломгүй гэж үзсээр байгаа бидний сэтгэлзүйд романтизм болон ёс суртахуун нь арай бага шахалт үзүүлдэг байсансан бол манайд салалт бага байхсан. Үнэнч бус байхын хямралыг даван туулж, тэгснээр салахгүй байх нь хосуудын боловсон харицааны шинж тэмдэг юм. 29 настай М одоогоор ийм дүгнэлтэнд хүрээгүй байна. Түүний бодлоор бол хууран мэхлэлт нь анхны харцнаас эхэлдэг аж. “Залуу маань хэн нэгэн бүсгүй рүү харах мөчид алдчих вий гэж боддог. Тэгээд ч энэ нь урвалт тэсрэлтийн хэлбэр яах аргагүй мөн шүү дээ” гэжээ. 35 настай Н нөхрийгөө хамт ажилладаг хүүхнүүдтэй хооллож байхыг нь үзэж чаддаггүй, ялангуяа тэд нь онцгой хүмүүс бол бүр үгүй. “Би тэдний дунд оюун ухааны түвшинд дотно харьцаа тогтчих вий гэхээс айдаг. Тэгвэл би өөрийгөө хаягдсан гэж бодно, нэг үгээр хууртагдсан гэсэн үг гэж бодно” гэж тэр хэлжээ. 24 настай Ж өөрийнхөө найз залуугийн дээд сургуулийн найз бүсгүйг нь тэвчиж чаддаггүй. “Тэд байнга уулзаж учирч байдаг болохоор тэр аль эрт хууран мэхлэлтийн босгон дээр бэлэн зогсч байна гэж надад бодогддог юм”, 42 настай Т өөрөөс нь өмнө уулзаж байсан хүүхнүүдээ нөхөр нь үргэлжлүүлэн бодсоор байгаа гэсэн бодлоосоо салж чадахгүй байгаа ажээ. 40 настай З нөхрийнхөө үе үехэн порносайт уруу орж байсан ойлголтууд мэдээд түүнийг хууран мэхэлсэн, өөрийгөө доромжлогдсон гэж бодож байна.

Зарим үед хууран мэхлэгдэхээс айх айдас нь уг хүнийг бүр өвчтэй болгодог бөгөөд тэрээр нөгөө хүнээ дөрвөн хананы дунд түгжихэд ч бэлэн болдог билээ. . . Энэ юу вэ? Сексийн эмзэг мөрөөдөл үү? Серж Шомье “Зуун хувь үнэнч байхын тулд огт хүн амьдардаггүй арал дээр амьдрах хэрэгтэй бөгөөд эцсийн эцэст энэ нь ямар ч хосын харьцааг садомазохист хэлбэртэй болгоно” гэж үзсэн байна. Боль Саломон, толгойгоо жаахан л хажуу тийш эргүүлэх төдийд хууран мэхэллээ гэж үзэхийн аюулыг онцолж байна. Тэрээр “Үнэнч бус байдал яг л “эрх чөлөөний хөдөлгөөн” мэт тухайн хүний сэтгэл дотор эхлэн бий болох бөгөөд тэгээд далд ухамсарт, дараа нь ухамсарт нөлөөлнө. Гэсэн хэдий ч өөр хэн нэгний тухай бодох нь хууран мэхэлж буй хэрэг гэж би бодохгүй байна. Ямар ч хүний шинэ хүнтэй уулзах мөчийн сэрэл хүслийн тэсрэлт бол урвалттай огт хамаагүй зүйл. Энэ нь ердөө л өөрийгөө амьд байгаа гэдгийг дахин мэдрэх боломж бөгөөд “хууртагдсан” амрагийн эсрэг чиглэгдээгүй байдаг. Мэдээжийн хэрэг энэхүү хальтрамхай хэсгийг өнгөрөөхийн тулд өөрийгөө захирч сурвал их л сайн байхсан.

Хамтын бат бэх амьдралын бүх зүйл хосуудын зөвжилцөл дээр тулгуурлах бөгөөд уг зөвшилцөлд “сексийн онцгой бус эрхийн” талаар дурьдсан байж л болох юм” гэжээ. Өөр өөр хүнтэй сексдэх нь бас л хууран мэхлэлт биш гэсэн бас нэг синсаацтай баритлал байна. Серж Шомьегийн өгүүлж байгаагаар “Нийгэм гэр бүлийн хосуудыг харилцан үнэнч байхыг шаардаж байгаа ч тохиролцооний энэ хэлбэр мөхөж байгаа нь маргашгүй бодит байдал болоод байна. Олонх хосууд амьдралыг харах романтик хүслээсээ бүрмөсөн салчихсан байна. Бүр XIX зууны үед зарим ухаантнууд бие махбодид үнэнч байх нь ямар ч утга учир байхгүй, харин сэтгэл санаа л үнэнч байхыг тооцно гэж нотолж байжээ” гэсэн байна.

Тэгэхлээр энэхүү үзэл бодол нь бидний бодит амьдралд юуг өгч чадах вэ? Гэр бүл болох гэрээндээ далдуур явалдахыг тусгасан байлаа гээд та өөригөө арай багаар хууртагдсан гэж мэдрэх юм болов уу? “Өөрийнхөө хүсэлдээ хөтлөгдөх эрх чөлөөг нөгөө хүндээ олгох тухай гоёмсог үзэл санааг би ухамсараараа хүлээн зөвшөөрдөг байлаа. Харин бидний учралаас хойш гурван жилийн дараа амьдралдаа анх удаа нөхөр маань гэртээ ирж хоноогүй шөнө би үнэхээр их уй гашуу болсон юм. Би өөрийгөө доромжлогдсон, бохир заваан болсон, хаягдсан гэж бодож үүнийхээ төлөө өөрийгөө үзэн ядаж байлаа. Бид хэрэлдээд салсан, дараа нь дахин нийлсэн боловч одоо нэг л биш, урьдын дотно, итгэл дүүрэн харьцаагаа яагаад ч сэргээж чадаагүй байна” гэж Э ярьж байна. 44 настай Л-ийн хувьд ийм туршилт харин арай зөөлөн туссан ажээ. Ингэх шалтаг ч байсан байна. Би маш их хартай. Хэрвээ нөхөр маань далдуур явалдсан бол би тэвчиж чадахгүй байсан байх, гэтэл би өөр хүнтэй унтсан эсэх нь түүний санааг огт зовоодоггүй. Тэгээд ч би унтаж байсан. Гурван удаа. Энэ нь надад ямар ч таашаал авчраагүй, учир нь хориотой жимс л амттай байдаг бололтой. Харин одоо би бодохдоо энэ нь түүний намайг “тогтоон барьж” байхын зэрэгцээ надаас нууцаар явалдах шилдэг стратеги байсан байх гэж бодогдох юм. Миний хуьд жинхэнэ хууран мэхлэлт сексээс л эхлэх учраас би түүний адал явдлынх нь талаар олж мэдсэнсэн бол энэ нь надад хүмүүн бусын шаналал авчрах байсан биз. Эрчүүд яаж сексийн харьцааг хууран мэхлэлтэнд тооцохгүй гэж хэлж чаддагийг би ойлгодоггүй.

Харин сексологчид “Эрчүүд хууран мэхлэлт ор дэвсгэрээс эхэлдэг бол, эмэгтэйчүүдийнх хайр дурлалаас эхэлдэг“ гэсэн зүйр үг олон талаар ач холбогдлоо алдсан гэх боловч энэ ойлголт үнэнээс алд дэлэм зөрж байгааг тэд ойлгож байдаг. “Эдүгээ эрчүүд илүү уярамтгай болсон бөгөөд харин эмэгтэйчүүд нь сексийн тулд секс хийх дуртай байх болж. Эмэгтэйчүүдийн хууран мэхлэлт сэтгэл хөдлөлөөс эхэлдэг нь нөхцөл байдлыг маш түргэн хугацаанд хурцатгадаг байна. Эрчүүдийн хувьд үйл ажиллагаанд шилжих нь тестостероноор өдөөгдсөн бие бялдрын “түрэмгийллээр” тайлбарлагдана. Эрчүүдийн дийлэнх нь тэдний явалдалт нь зөвхөн “эрхтнийх нь зугаацал”-аар хязгаарлагдаж байгаа болохоор эхнэрээ хуураагүй гэж боддог” гэж Франсуа Парпе үзэж байна. Эндээс л “Клинтоны хэрэг”-ийн хоёрдмол байдал гарч ирж байгаа байхгүй юу. Тэрээр “жирийн л нэг оролдож байсан үйлдэл шүү дээ, юу болоод байгаа юм бэ?” гэж үнэн голоосоо гайхан алмайрч байгаа дэлхий дээрх цорын ганц эр хүн биш шүү дээ. Түүгээр ч барахгүй янхан авч үйлчлүүлсэн олон эрчүүд эхнэрээ хуураагүй гэдэгтээ үнэнээсээ итгэлтэй байдаг. “Нэг удаагийн секс – амрагтаа бие сэтгэлийн таашаал өгөөгүй гэдгээр тэд үүнийгээ зөвтгөдөг.

Тэгвэл эндээс сексийн харилцаа юунаас эхэлдэг вэ? гэсэн асуулт гарч ирнэ. Илэн таалах энхрийллээс үү? Бэлгийн ажлаас уу? Эцсийн эцэст африкийн седанг омгийн эмэгтэйчүүд зөвхөн арын сүвний секс хийж буй тохиолдолд түүнийг үнэнч бус гэж тооцдоггүй юм шүү дээ” гэж Серж Шомье ярьж байна. 50 настай Д-ийн хувьд бүх зүйл хамаагүй хялбар байжээ. “Миний нөхөр амгалан байдалтай байхын тулд би энэ бүхнийг дуулгавартай өнгөрөөдөг байлаа, учир нь тэр надад үргэлж л хайртай гэж давтан хэлдэг байлаа. Надад ч хэд хэдэн нууц амраг байсан ч сайрхах юм байгаагүй. . . Харин нэг удаа түүнээс юу хийв дээ гэж асуугаад таг дуугүй байхад нь гайхан харвал газраас тасарсан байдалтай тэр маань их л уяран мөрөөдсөн байдалтай байв. Тэр миний дуунаас цочин, нөгөө царайны хувирал нь ор мөргүй арчигдан, надад сандран худлаа хэлэхэд нь л анх удаа би өөрийгөө хууртсан гэж мэдэрсэн билээ. Тэгээд л салах өргөдлөө өгсөн”. Харин 29 настай Э ярихдаа “Би үдэшлэгийн дараах, согтуугаар хийгддэг үйлдлийн талаар ярихгүй, хэнтэй ч тохиолддог энэ зүйлийн булан тойрох бүрдээ л зарлаж тунхаглах хэрэггүй. Би жинхэнэ, удаан хугацааны үнэнч бус байдлын тухай хэлж байна. Таван жилийн өмнө би өөрийгөө хайр дурлалтай учирч, энэ бол түр зуурын зугаацал биш юм гэдгийг ойлгоод нөхөртэйгээ сайн ярилцсан юм. Тэр ихэд шаналж, тэгээд бид салсан боловч надад муухай явдал боллоо гэсэн мэдрэмж үлдээгүй ээ. Хэрвээ амрагтаа өөрийнхөө ажил хэргийн талаар яривал түүнд хүндэтгэл үзүүлж байгаа хэрэг гэж надад санагдсан юм” гэжээ.

Гэвч энэ сургамжийг дагахдаа засаж болохооргүй алдаанд хүрэхгүйн тулд маш болгоомжтой хандах хэрэгтэй юм. Бидний хүссэн хүсээгүй нийгэм хөгжсөөр, хууран мэхлэлт нь салалтын шалтгаан болох нь ховор болж, хүмүүс удаан жилийн туршид хэд хэдэн амрагтайгаа байнгын холбоотой байх болж, үнэнч бусын хил хязгаар хэзээ ч байгаагүйгээр, танихын аргагүй бүдэг бадаг болжээ. “Нэгэнт л бие махбодоороо үнэнч байх нь боломжгүй хэрэг болсон болохоор түүнийг бие биенээ орлон солиигдож байдаг холбоо хэлбэрийн гинжин поигам орлох болсон гэдгийг хүлээн зөвшөөрөх болж байна. Хүмүүс үнэнч байхаа тангараглаж, харин үнэнч байж чадаагүй үедээ гэрээгээ цуцалж өөрийнхөө амлалтыг мартаж өөр хэн нэгэнтэй эхэлдэг болжээ” хэмээн Серж Шомье дүгнэж байна. Амархан шийдвэр байна уу? Огт үгүй. “Хайртай хүндээ гологдсон гэсэн бодол сэтгэгдэл нь бие махбодын хувьд хууран мэхлэгдсэнээс хамаагүй хүнд тусдаг юм.” Аа тийм. Та сая хэний тухай бодовоо?

Махбодоор үнэнч бус ч сэтгэлээрээ үнэнч байхыг хуурсан гэж үзэх ёстой юу?

  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(828)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Neo_94.   2011-03-18
Ali ali ni huuralt blgui yadin. Biy setgel gej ymar 2 tusdaa ym bishde.

Зочин: hehe.   2011-03-14
bie holdwol setgel holddog

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com